| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2025/0983/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/900 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/900
2025 10 15 2025/ШЦТ/900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Б.Мөнгөншагай,
шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 1100770******* тоот хэргийг 2025.10.10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн 18 дугаар хороо Баруунтуруун ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, (РД:*******) ******* овогт *******гийн ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 20 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 17-3 тоотод оршин суух иргэн Раднаагийн гэрт ирж хоносон иргэн Д.*******ын эзэмшлийн Самсунг галакси А52 маркийн гар утас, гар утасны хавтсан дотор байсан банкны картуудын хамт хулгайлан авч явсан бөгөөд Хаан банкны картыг нь ашиглаж 745000 төгрөгийг захиран зарцуулсны улмаас нийт 1098000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Д.*******ын: “Тухайн өдөр би Раднаа гэдэг танилынхаа гэрт очсон бөгөөд намайг очих үед гэрт нь Раднаа болон Раднаагийн төрсөн эгч нь /би нэрийг нь мэдэхгүй байна/ өөр Улаанаа гэх төрсөн дүү бас ******* гэх залуу нар байсан. Би тухайн өдөр Раднаагийн гэрт хоноод өглөө сэрэхэд миний гар утас алга болчихсон байсан миний гар утас нь Самсунг Галакси А52 гар утас, гар утасны кейс дотор иргэний үнэмлэх, Хаан банк, Төрийн банк, Голомт банкны карт, автобусны карт гэх зэрэг эд зүйлс алдагдсан юм. Гар утас авсан этгээдийн ээжээс нь 500000 төгрөг авсан байсан, би дүүдээ 310000 төгрөгийн өртэй байсан учир над руу 190000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо надад санал гомдолтой зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-27-32/,
- ХААН банкны депозит дансны хуулга /хх-41-43/
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025.03.28-ны өдрийн ЧД2--******* дугаартай “Самсунг Галакси А52 хуучин гар утас 1 ширхэг 335000, Хаан банкны карт 8000, Төрийн банкны карт 10000 нийт үнэ 353000 төгрөг” гэх дүгнэлт /х.х-53-54/,
- гэрч Ц.ын “Манай хүү Б.******* 2025 оны 08 дугаар сард надад хэлэхдээ би 20 онд архидаж дампуурч явахдаа нэг хүний утас аваад, зарчихаад одоо гар утасны хулгайн хэрэгт холбогдоод байгаа талаар ярьж мэдсэн. Тэгээд удаагүй байхад Б.******* надад утасны хохирлын мөнгөө авъя гээд хүн нь нэхээд байна, хохирлын 500,000 төгрөг төлчихвөл гомдлоо цагдаагаас авчихна гээд байхаар нь би тэр утсаа алдсан гэх хүнтэй холбогдоход нэг эрэгтэй надтай утсаар ярьж танай хүү Б.******* манайд хоноод явахдаа эгчийн гар утас картыг аваад явчихсан ба бид нар тухайн үед картаа хаалгасан, одоо утасны төлбөр 500,000 төгрөгийy хохирлоо авъя, хохирол төлчихвөл цагдаагаас гомдлоо буцаагаад авчихъя гэхээр нь та хэд 3 хоног хүлээж бай би мөнгө олоод өгье гэж хэлээд, хүнээс мөнгө асуугаад 2 хоногийн дараа манай охин Цасантуяа миний Хаан банкны 50092004 дугаартай данс руу 500,000 төгрөг шилжүүлэхээр тэр даруйд нь би нөгөө хүний 5019072173 Хаан банкны данс руу 500,000 төгрөгийг шилжүүлж гар утасны хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэрнээс хойш тэр хүнтэй дахин холбогдоогүй” гэх мэдүүлэг /х.х-74/,
- яллагдагч Б.*******ын: “Би 20 оны 03 дугаар сард би яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэг айлд долуулаа архи ууж байсан. Тэгээд би нилээн согтоод гарч бие засаад орж ирэх үед үүд хэсэгт 1 ширхэг гар утас хэвтэж байсан. Би тухайн гар утсыг аваад шууд тухайн гэрээс гараад 32-н автобусны буудлын ойролцоо байх кузов засварт байсан таньдаг хүн болох Батнямд тухайн гар утсыг 100000 төгрөгөөр зараад гэрлүүгээ авсан. Би хохирогч *******д хохирлын төлбөр 500000 төгрөгийг 2025 оны 08-р сард шилжүүлэн хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /х.х-39, 70/,
- Яллагдагч Б.*******ын: “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт /х.х-105/,
- Хохирогч Д.*******ын: “хохирлоо авсан гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцахгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /х.х-106/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 20 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 17-3 тоотод оршин суух иргэн Раднаагийн гэрт ирж хоносон иргэн Д.*******ын эзэмшлийн Самсунг галакси А52 маркийн гар утас, гар утасны хавтсан дотор байсан банкны картуудын хамт хулгайлан авч явсан бөгөөд Хаан банкны картыг нь ашиглаж 745000 төгрөгийг захиран зарцуулсны улмаас нийт 1098000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-92-93/, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /х.х-94-104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-80/ тогтоогдож байх бөгөөд ялын тооцоогүй болсон байх тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч Б.*******ын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон “Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эх Ц.ыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин буй хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч (РД:*******) ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Д.*******д хохирлыг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ