Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/902  

 

 

 

 

 

 

 

 

                                      

 2025          10           15                                      2025/ШЦТ/902  

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч: С.Болорзул,

шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 250900000******* тоот хэргийг 2025.10.08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Баруун ******* *******н ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ Боржигон овогт *******ийн ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн зам дагуу алхаж явсан хохирогч С.г "замын голоор алхлаа, зам тавьж өгсөнгүй" гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр болон толгой хэсэгт гараараа цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-5/,

- Хохирогч С.гийн: “2025 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд зам дагаад харих гээд алхаж явтал зам дээр цагаан өнгөтэй sai гэх нэртэй машин зогсож байсан. Тэрийг өнгөрөөд явж байтал ардаас ирээд чи зам дээрээс холдооч дайруулж үхэв надад гай болно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй хажуугаар нь гарсан тэгээд намайг машинтай өнгөрч явсны дараа зогсоод нэг нь бөөлжиж байсан тэгээд би тэгээд хажуугаар нь алхаад гартал нэг залуу ардаас гарч ирээд намайг барьж аваад нөгөө найзыгаа дуудаж буулгаж ирээд намайг тэгээд элэг рүү болон хамар луу цохисон. Миний хамар хэсэгт гараараа 1 удаа цохисон, хавирга руу 2-3 удаа өшиглөсөн, зүүн гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /х.х-9-10/,

- гэрч Э.ийн: “2025 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны үйлдвэрийн эцэс гэх буудлаас доошоо нилээн уруудаад найз *******, гэх 2 найзтайгаа гийн машин болох Toyota Sai загварын машинтай Дамбадаржаагийн эцэст байрлах CU үйлчилгээний төвөөс худалдан авалт хийхээр явж байсан. Тэгсэн тэр үед зам дагаад нэг залуу явж байсан тэгээд ******* тэр залууг чи замаас холдооч гэж хэлсэн. Тэгээд замаар доошоо явж байтал найз бөөлжих гээд байна гэж хэлсэн тэгээд машинтайгаа зогссон. Тэр үед нөгөө алхаж байсан залуу хойноос чулуу шидсэн. Тэгээд ******* яагаад байгаа п...а вэ гэж хэлээд нөгөө залуу дээр очсон. Тэгээд ******* нөгөө залууг 1-2 удаа алгадсан тэр үед нь би очоод *******ыг болио гээд салгах гэсэн чинь ******* байж бай гээд 1 удаа алгадсан тэгээд нөгөө залуугийн хамраас цус гарсан. Тэгээд би *******ыг салгаад машиндаа суугаад тэгээд явсан” гэх мэдүүлэг /х.х-16/,

- гэрч Ч.гийн: “2025.08.05-ны 02 цагийн орчимд найз , ******* гэх хоёр найзтайгаа миний машин болох Тoyota Sai маркийн 1334 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Тоогсоны үйлдвэрийн тэр хавьцаа найз ******* жолоо барьсан, хажууд нь урд талын суудал дээр суусан, би ард талын суудал дээр суусан явж байсан. Тэгээд миний дотор муухай оргиод бөөлжье гээд *******ыг зогсоож байгаад машинаас би буугаад бөөлжсөн тэр үед ******* зам дагуу алхаж явсан залуу руу өөдөөс нь очиж муудалцаад хэрэлдээд цохилцоод байсан. Би согтуу байсан учир сайн харж чадаагүй. Тэгээд би бөөлжиж байгаад машин руу ороод гутлаа өмсөөд буцаад машинаас гартал ******* андаа чи буцаад машиндаа сууж бай гэж хэлэхээр нь би машиндаа буцаад суугаад унтсан байсан” гэх мэдүүлэг /х.х-19/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Хамар овойж хавдсан, баруун талдаа амьсгал саадтай, зулайн ар хэсгийн хуйханд 9х7см талбайд улаан хүрэн өнгийн цус хуралттай, хуйх хавдсан, зүүн хөлийн гуяар эмзэглэлтэй боловч ил харагдах гэмтэлгүй. Мед траума эмнэлгийн толгойн КТГ: 2025.08.05 ...гавал ясанд хугаралгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, хамрын таславч зүүн тийш мурийлттай, зулай хэсгийн зөөлөн эдэд бага хэмжээний хавантай гэжээ. ДҮГНЭЛТ: С.гийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-28-29/,

- Яллагдагч Б.*******ын “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн эмчилгээний зардалд хохирогчид 1000000 өгч гомдол саналгүй болгосон. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /х.х-58/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.*******ы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн зам дагуу алхаж явсан хохирогч С.г "замын голоор алхлаа, зам тавьж өгсөнгүй" гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр болон толгой хэсэгт гараараа цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын шууд санаатайгаар хүний эрх эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч С.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч С. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт /х.х-62/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-49/ тогтоогдож байна

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд мөнгөн дүнгээр төлж барагдуулсан, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч Б.******* хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсоноор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах тохиролцоог баталж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт *******ийн *******т 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч С.д 1000000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон сэтгэцэд учирсан гэмт хорын төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.*******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ