Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/871

 

    

 

 

 

 

 

   2025          10           08                                       2025/ШЦТ/871

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Нямзаяа,

шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 250900000******* тоот хэргийг 2025.10.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нүүр амны их эмч мэргэжилтэй, “Их зайсан 25” шүдний эмнэлгийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, Дэнжийн 16-0204 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ******* дүүргийн 9 дүгээр хороо ******* дугаар байр ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:*******) Харуулчин овогт Амгаабазарын ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч А.******* нь ******* дүүргийн 9 дүгээр хороо ******* дугаар байр ******* тоотод байх гэртээ 2025 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрийн 05 цаг хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.*******тай хэрүүл маргаан үүсгэн, хэл амаар доромжилж улмаар гуя руу нь өшиглөх зэргээр биед нь халдаж, мөн өдрийн 12 цагийн үед дахин маргаан үүсгэн өөрийн татаж байсан электрон тамхийг нүүрэн тус газар нь шидэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд язарсан шарх" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

- хохирогч С.*******ын “2025 оны 06 дугаар сарын 09-нд ******* дүүргийн 9 дүгээр хороо сангийн яамны ******* байр 7-******* тоотод нөхөр ******* хардаад гар утас булааж авч шалгаад намайг ариун цэврийн өрөөнд байхад араас орж ирээд миний үснээс зулгаагаад баруун хөлний гуя хэсэг рүү 1 удаа өшиглөөд хэл амаар доромжилж шөнийн 05 цаг хүргээд унтсан. Тэгээд 12 цагийн орчим сэрээд ******* намайг хэл амаар доромжилж зүүн хөмсөг хэсэг рү татаж байсан электрон тамхиа шидсэн. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь эгч Анхчимэгийг дуудсан. Тэгээд Анхчимэг эгч ирээд намайг аваад явах гэсэн боловч намайг явуулахгүй гээд хэрүүл маргаан үргэлжлээд байхаар нь манай эгч Анхчимэг цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /х.х-20-21/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024.06.24-ний өдрийн дугаартай ““Хэсэг газрын үзлэгт: духын хзүүн хэсэгт 2х0.1см, босоо байрлалтай, 8 ш гоо сайхны оёдол тавигдсан язарсан шархтай. ДҮГНЭЛТ: С.*******ын биед тархи доргилт, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2025.06.09-ний өдөр учирсан байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-26-27/,

- Яллагдагч А.*******ий “Тэгээд эхнэр болох ******* нь 2024 оноос хойш гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг нь манай найз гэр бүлийн гишүүд эгч захирал нь хэлж эхэлсэн. Тэгээд тухайн үйлдлийг тоолгүй явж байгаад 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлээс гадуурх харилцааг нь өөрөө олж мэдсэн. Тэгээд 06 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн орчимд эхнэр болох ******* бид хоёр унтлагын өрөөндөө хамт хэвтэж байгаад би *******д хандаж "Хоёулаа ярилцъя, ойлголцъё" гэж хэлтэл ******* тоосон шинжгүй байгаад байхаар нь би том өрөөнд орж унтлаа гэж хэлээд угаалгын өрөө рүү орж суусан. Тэгтэл удалгүй ******* миний араас угаалгын өрөө рүү орж ирээд янжуур тамхи татаад нойлд суусан. Тухайн үед ******* нь орж ирээд гар утсаа угаалгын машин дээр тавьчихсан байхаар нь би аваад *******ын нүүрэн дээр барьтал түгжээ нь тайлагдсан. Тэгээд гар утсанд нь Instagram хаягт нь зурвас ирсэн байхаар нь ороод шалгатал Батзориг гэх хаягнаас чат ирсэн байсан. Тэгээд би ороод унштал харилцаа холбоотой болох нь илт мэдэгдэж байсан. Тэгээд би тухайн үед тоолгүй ийм зүйл болоогүй гэж бодоод өнгөрөөе гэр бүлийн харилцаагаа авч үлдэх талаар *******аас удаа дараа гуйж байгаад бид хоёр 1 шил оргилуун дарс, 1 том пиво хамт уусан. Тэгээд 04 цагийн орчимд бид хоёр унтсан. Тэгээд өглөөний 12 цагийн орчимд сэрээд 2 хүүхэддээ пицца захиалж өгчихөөд том өрөө рүү ортол тухайн үед *******ын гар утсанд Батзориг гэх хүнээс дуудлага ирээд би гар утсыг нь аваад тухайн дуудлагыг аваад тухайн залуутай муудалцсан. Тухайн үед ******* нь том өрөөний сандал дээр сууж байсан. Тэгээд би тухайн үед уур хүрээд гартаа барьж байсан цахилгаан тамхиа ******* руу шидтэл *******ын дух хэсэгт оносон. Тэгтэл *******ын духнаас цус гараад шууд эмнэлэг рүү яваад оюулах талаар хэлтэл явахгүй гээд эгчийгээ дуудсан байсан. Тэгээд бид хоёр тухайн үед эвлэрээд байж байтал эгч нь гаднаас орж ирээд дүүгээ авч явна гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-34-*******/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч А.*******ий хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг болон хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Прокурор 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 588 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагч А.*******ий үйлдсэн ******* дүүргийн 9 дүгээр хороо ******* дугаар байр ******* тоотод байх гэртээ 2025 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 05 цаг хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.*******тай хэрүүл маргаан үүсгэн, хэл амаар доромжилж улмаар гуя руу нь өшиглөх зэргээр биед нь халдаж, мөн өдрийн 12 цагийн үед дахин маргаан үүсгэн өөрийн татаж байсан электрон тамхийг нүүрэн тус газар нь шидэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ /хх-68-69/

Шүүгдэгч А.*******, хохирогч С.******* нар нь 2025.09.11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөн бойжуулсан хууль ёсны гэр бүл болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд тооцно.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “эрэгтэй нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна” гэж заасан.

Тухайн хуульд зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүсэх ба гэрлэгчид нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.

 Хохирогч С.******* нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, А.*******тэй гэрлэсэн гэрлэлтээ дуусгавар болгоогүй атлаа гэр бүлээс гадуур харилцаа  тогтоосон бөгөөд С.*******ын энэхүү хууль бус үйлдэл нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Л.Чулуунбаатарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Чулуунбаатар нь 2025 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 05 цаг хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.*******тай хэрүүл маргаан үүсгэн, хэл амаар доромжилж улмаар гуя руу нь өшиглөх зэргээр биед нь халдаж, мөн өдрийн 12 цагийн үед дахин маргаан үүсгэн өөрийн татаж байсан электрон тамхийг нүүрэн тус газар нь шидэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.*******ий энэхүү үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрт хамаарч байна.

Прокуророос шүүгдэгч А.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн хэлбэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч А.*******ий үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, шалтгаан нөхцөлд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-45/-р тогтоогдож байна. 

Шүүгдэгч А.******* нь хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд мөнгөн дүнгээр төлж барагдуулсан, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж шударгаар мэдүүлсэн бусдад төлбөргүй болсон, түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,17.6 дугаар зүйл 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасны удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харуулчин овогт Амгаабазарын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.*******д 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.*******д оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч С.*******д шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт 5910000 төгрөгийг нөхөн төлсөн, А.******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 196000 төгрөг шилжүүлсэн, бусдад төлбөргүй, хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг А.*******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ