| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0067/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-06-16 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч Ц.*******
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******д холбогдох 2017 0108 0101 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам аав, хадам ээж, эхнэрийн хамтаар *******,*******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, овогт ын *******.
Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын*******-ний орой 20 цагийн үед Налайх дүүргийн******* Замчины 1 дүгээр гудамжинд үл ялих зүйлээр шалтгалан олон нийтийн газар, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Мөнх-Эрдэнийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 03 дугаар сарын*******-ний өдөр Налайх дүүрэг******* Замчины 1 дүгээр гудамжинд Б., Э., Л. нартай согтууруулах ундаа хэрэглэн улмаар Б.ийн гэрт дулаацахаар орж тэнд байсан Ц.Мөнх-Эрдэнийг гараад явахад нь араас нь очиж “ямар том юм бэ шорон яриад, архи авч өг” гэж түүнийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлан танхайран түүний нүүр болон хэвлий тус газарт нэг удаа цохиж хүч хэрэглэн бие махбодид гайморовын хөднийн урд ханийн хугарал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулан Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Мөнх-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 03 дугаар сарын*******-ний өдөр хамаатны найзындаа ороод би хоол идэж байхад аав нь хятад архи гаргаж ирээд надад 1 хундагыг өгсөн. Би нэг хундага архийг уугаад гэр лүүгээ явах гэж байхад шүүгдэгч найз нарынхаа хамт гэрт орж ирсэн. Над руу муухай хараад байхаар нь би юм дугаралгүй сууж байгаад, гэрээс гарч явсан. Шүүгдэгч болон түүний найзууд миний араас ирж надаас архи мөнгө нэхэхээр нь би “байхгүй” гэхэд шууд цохиж зодсон. Би найзынхаа гэрээс орж мөнгө аваад ирье гэж хэлээд явсан. Найзындаа ороод аавд нь хэлсэн. Тэгээд эргэж гараад очиход шүүгдэгч болон түүний найзууд бөөнөөрөө хүлээж байсан. Би мөнгө алга гэхэд намайг элэгдээд, хавирч унагаасан. Тухайн үед би ахыгаа дуудахад ах ирсэн. Хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа би халуурахаар нь Налайх дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд хотод очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд хотын эмнэлэгт үзүүлж хагалгаанд орсон. Шүүгдэгч 7-8 хоногийн өмнө хэрэг прокурорт очсоны дараа ирж уучлат гуйсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 03 дугаар сарын*******-ний өдрийн би хооронд 20 цагийн үед дэлгүүр явж байгаад хорооны ах нар болох *******, , , нартай таараад юм ярилцаад гудамжинд зогсож байгаад Замчины 1 дүгээр гудамжинд байдаг Даваа гэдэг ахын гэрт даараад байхаар нь дулаацах гээд орсон. Даваа ахын гэрт ороход түүний хүргэн Мөлхөө гэх залуу 2 найзтайгаа хамт архи уугаад сууж байсан. Бид нар Мөлхөөгийн гэрт ороод байж байтал Мөлхөөгийн найз гэх улаан эрээн малгайтай залуу шоронтой холбоотой зүйл чанга, чанга яриад байсан ба би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Тэгээд 10-15 минутын дараа Мөлхөөгийн 2 найз гараад явсан. Тэгээд бид нар араас нь гартал нөгөө 2 залуу гудамжаар уруудаад зүүн тийшээ явж байсан ба ******* ах 2 араас нь гүйгээд яваад өгсөн. Тэгээд тэр улаан малгайтай залууг куртикнаас нь татаад тэр 2 авч ирж байсан ба нөгөө залуу нь араас нь алхаад бид нар дээр ирсэн. Тэгтэл ******* нөгөө улаан малгайтай залуу руу “ямар том юм бэ, шорон яриад” гэхэд нөгөө залуу нь “юу яриад байгаа юм бэ, би яасан юм” гээд тэр маргалдаад байсан ба би тухайн үед хажуу талынх нь дэлгүүрт ороод гараад иртэл нөгөө улаан малгайтай залуу Мөлхөөгийн гэр рүү орж байсан. Тэгээд бид нар зогсож байтал нөгөө залуу дахиад гараад ирсэн ба ******* ах нөгөө залууг дахиж нэг удаа гэдэс рүү нь цохисон. Тэгтэл нөгөө залуу Мөлхөөгийн гэр рүү дахиад яваал орсон. Тэгээд бид нар яваад өгсөн юмн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Гэрч Э.ын мөрдөн байцаалтад өгсөн “...******* нөгөө улаан малгайтай залуу руу “чи ямар том юм бэ шорон яриад” гэхэд нөгөө залуу нь “юу яриад байгаа юм” гээд тэр 2 маргалдсан. Тэгтэл ******* тус залуугийн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө хамт явж байсан залуу зугтаагаад нөгөө улаан малгайтай залуу нь Мөлхөөгийн гэр рүү яваад орчихсон. Тэгээд Мөлхөөгийнхөөс удалгүй дахин гараад ирэхээр нь ******* нөгөө залууг дахиж нэг удаа гэдсэнд нь цохисон. Тэгээд нөгөө залуу буцаад Мөлхөөгийнх рүү орчихоор нь бид нар яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар тал/
Гэрч Л.ы мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 03 дугаар сарын*******-ний өдрийн би найзууд болох *******, , , бид тав 2,5 литрийн “Боргио” нэртэй пиво 2 ширхэгийг уучихаад гудамжинд зогсож байгаад Замчины 1 дүгээр гудамжинд байдаг Даваа гэх ахын гэрт даараад байхаар нь дулаацах гээд орсон. Даваа ахын гэрт ороход түүний хүргэн Мөлхөө гэх залуу 2 найзтайгаа хамт архи уугаад сууж байсан. Бид нар Мөлхөөгийн гэрт ороод байж байтал Мөлхөөгийн найз гэх улаан эрээн малгайтай залуу шоронтой холбоотой зүйл чанга, чанга яриад байсан ба би яг юу ярьж байгааг ойлгоогүй. Тэгээд 10-15 минутын дараа Мөлхөөгийн 2 найз нь гараад явсан. Тэгээд бид нар араас нь гартал нөгөө 2 залуу гудамжаар уруудаад зүүн тийшээ явж байсан ба , ******* 2 араас нь гүйгээд яваад өгсөн. Тэгээд тэр улаан малгайтай залууг куртизнаас нь татаад тэр 2 авч ирэ байсан ба нөгөө залуу араас нь алхаад бид нар дээр ирсэн. Тэгтэл ******* нөгөө улаан малгайтай залуу руу “чи ямар том юм бэ, шорон яриад” гэхэд нөгөө залуу нь “юу яриад байгаа юм бэ, би яасан юм” гээд тэр 2 маргалдсан. Тэгтэл ******* тэр залуугийн шанаа руу нэг удаа баруун гараараа цохисон. Тэгтэл нөгөө хамт явж байсан залуу зугтаагаад нөгөө улаан малгайтай залуу нь Мөлхөөгийн гэр рүү яваад орчихсон. Тэгээд Мөлхөөгийн гэрээс удалгүй дахиж гараад ирэхээр нь ******* нөгөө залууг дахиж нэг удаа гэдсэнд нь цохисон. Тэгээд нөгөө залуу буцаад Мөлхөөгийнх рүү орчихоор нь бид нар яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар тал/
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 03 дугаар сарын*******-ний өдөр би гэртээ байж байгаад******* цагийн үед найз Мөнх-Эрдэнийг дуудаад удалгүй ******* манайд ирээд мах идээд би нэг шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи аваад байж байтал гаднаас орж ирсэн. Тэгээд бид 3 нөгөө архиа уугаад юм яриад сууж байтал гаднаас *******, , , , нар орж ирсэн. Тэгээд би *******тэй юм ярилцаад ******* шоронгоос гарч ирээд удаагүй болохоор нь тэр талаар ярилцаад сууж байгаад ******* “одоо хүнтэй уулзана” гээд ын хамт гараад явсан. Тэгтэл араас нь *******, , , , нар гараад явсан юм. Тэгээд би гэртээ үлдээд байж байтал нэг их удалгүй 10 минутын дараа ******* манайд буцаад ороод ирсэн ба юу болсон талаар асуухад “түрүүн танайд байсан хүүхдүүдийн нэг нь намайг шорон ярьж бид нар руу томорлоо гээд намайг шаачихлаа” гээд ороод ирсэн. Тэгээд “ хайчсан юм” гэж асуухад “зугтаагаад явсан” гэсэн ба манайд 10 гаруй минут байж байгаад дахиад гараад яваад буцаад ороод ирсэн. Тэгээд би “яасан юм” гээд дахиад асуухад “нөгөө залуу чинь дахиад намайг элэгдчихлээ” гээд орж ирээд ерөөсөө ахыгаа дуудъя гээд ахыгаа дуудаад ах нь удалгүй ирээд манайхаас аваад гарсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр тал/
Гэрч А.ын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 03 дугаар сарын*******-ний өдөр би гадуур явж байгаад 20 цагийн үед танил буюу Мөлхөөгийн гэрийн урдуур явж байгаад тэдний гэр рүү яваад ортол Мөлхөө 7 дугаар хороонд байдаг ******* гэх залуутай хоол идээд архи уугаад сууж байсан ба мах идээд архинаас нь уулцаж байгаад *******, Мөлхөө хоёрын багийн найзууд гээд хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгээд Мөлхөөгийн гэрт сууж байтал гаднаас тэдний Замчингийн 5 залуу ороод ирсэн. Тэгээд үүдэнд дулаацна гээд зогсоод байсан. *******, Мөлхөө 2 хоорондоо юм ярьж байгаад Мөлхөө, Мөнх-Эрдэнийг шоронд орсон талаар нь асуугаад ******* саяхан гарч ирсэн гээд шоронгийн талаах бага зэрэг яриад инээлдээд байсан. Тэгээд ууж байсан архиа ч дуусаад ******* төв орох ажилтай гэхээр нь би ханиндаа явъя гэж бодоод Мөлхөөгийнхөөс гараад гудамж уруудаад явж байтал ардаас Мөлхөөгийн гэрт байсан залуучуудаас 2 нь ирээд Мөнх-Эрдэнийг сугадаад аваад явсан. Би тэгэхээр нь гайхаад араас нь дагаад явтал нөгөө 2 залуу дэлгүүрийн тэнд очоод ******* рүү нэг улаан үстэй залуу нь “чи шорон яриад яасан том залуу вэ, чи хаана байгаагаа мэдэх үү” гээд дайраад байсан ба “чи манай хороонд байгаа бид нарт архи авч өг” гэхэд ******* “надад мөнгө байхгүй” гэхэд нөгөө улаан үстэй залуу Мөнх-Эрдэний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд ******* нүүрээ дараад ухрахаар нь би аягүй бол зодолдоод олон хүнд зодуулах юм байна гэж бодоод зугтаагаад яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй би шууд гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн******* дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №08шэ/165 дугаар:
/хх-ийн 21 дүгээр тал/
Төрсний гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 45 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн*******ны тодорхойлолт,
/хх-ийн 47 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 50 дугаар тал/
Өвчний түүхийн хуулбар,
/хх-ийн 60-64 дүгээр тал/
Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 70 дугаар тал/
Хохирлын баримтууд,
/хх-ийн 72-74 дүгээр тал/
Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-96 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, эд мөрийн баримтанд үзлэг хийснээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ын *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ын *******ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ