| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/2099/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2366 |
| Огноо | 2025-10-13 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2366
2025 10 13 2025/ШЦТ/2366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
хохирогчийн өмгөөлөгч Б.Буянжаргал,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан эрүүгийн “2509 00000 0307” дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны үүрээр буюу 05-06 цагийн орчимд ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны ***тоот нийтийн байранд согтуурсан байхдаа өөрийгөө 14 настай гэж танилцуулсан 13 нас 11 сар 8 хоногтой Г.Утай бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны үүрээр буюу 05-06 цагийн орчимд ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны ***тоот нийтийн байранд согтуурсан байхдаа өөрийгөө 14 настай гэж танилцуулсан 13 нас 11 сар 8 хоногтой Г.Утай бэлгийн харьцаанд орсон үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- насандхүрээгүй хохирогч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...02 дугаар сарын 24-ний өдөр өглөө гэрээсээ сургуульдаа явахаар гараад хичээлдээ суугаад 13 цагт тарсан... тараад Писи тоглоомын газар...суусан... 1 эрэгтэй хүүхэд надтай танилцъя гээд миний өөдөөс инээгээд байсан... тэр хоёртой танилцаад байж байтал бас нэг найз нь ирнэ гээд хүлээж байтал нөгөө найз нь машинтайгаа ирсэн... машин дотроо архиа уусан... тэгээд машинтайгаа оюутны байр юм шиг өрөөндөө олуулаа байдаг байранд очсон. 3 өрөө байр байсан. Тэгээд намайг богино хар куртик өмсөж байсан хүүхэдтэй нэг орон дээр унтсан. Унтахдаа би куртик, гутал, оймсоо тайлаад унтсан. Нөгөө хүүхэд болохоороо бараг бүх хувцсаа тайлсан дотуур хувцастайгаа л байсан. Тэгээд намайг унтаж байхад миний хувцсыг тайлсан. Тэгээд би гарыг нь түлхээд өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийгээд 2-3 минут орчим хөдөлсөн... би өөрийгөө 14 настай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
-гэрч Т.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Б-тэй уулзаад ...пи си тоглоомын газарт ороод тоглож байгаад 22 цаг хүртэл тоглосон. Тоглож байхад З гэдэг нэртэй хүүхэд Б бид хоёроос юм асуугаад танилцсан. Пи си тоглоомын төвөөс гарахад гадаа найз О хүлээж байсан болохоор Б түрүүлж гараад З-ийн хамтаар гараад О-ын машинд суугаад бид 4 Б-ийн найз Ба-г 11 дүгээр хорооллоос аваад ********* хотхонд байдаг биллъярдын газар очиж тоглохоор болоод би О-ын машинд З-ийн хамтаар үлдээд Ба, Б, О нар орсон. Би З-тай юм яриад сууж байхад З надад хандан намайг үнсээч гэхээр нь би үнсэхэд миний өвдгийг дэрлэж хэвтээд бид 2 үргэлжлүүлэн юм яриад байж байхад шөнийн 00 цагийн үед биллъярдаас Ба, Б, О нар гарч ирээд машинд суугаад Баянбүрдийн тойргийн хойд талд шороон зогсоол дээр машинаа байрлуулаад Агар нэртэй 0.75 литрийн савлагаатай архийг 0.75 литрийн савлагаатай Агар нэртэй архи аваад Б Ба бид 3 хуваан уугаад байж байгаад би тасраад өглөө гэртээ сэрсэн.../ З/ 15 настай, ***** дугаар сургуульд сурдаг гэж хэлсэн... архи ууж байхад У утсаараа тоглоод машин дотор сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 39 дүгээр хуудас/,
-гэрч Д.Ба-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Б, О бид 3 тухайн тоглоомын төвөөс гараад машин дээрээ ирэх үед машин цоожтой байсан ба дотор нь З, найз эмэгтэйтэйгээ хамт байсан ба бид 3 машин руу орох гэж гадаа 3-4 минут хүлээж машин дотор орох үед З-ийн хүзүүний урд хэсэгт 2 удаа шимүүлсэн мэт улайсан байсан. Харин нөгөө эмэгтэй машины арын суудал дээр З-г налаад сууж байсан.... Баянбүрдийн тойргийн баруун талд байрлах шороон зогсоол руу орж машин дотроо авсан архиа Б, З, бид 3 хувааж уусан ба авсан нэг шил архиа дуусаад дахин 57 дугаар дэлгүүр рүү очиж 1 шил 0.7 хэмжээтэй Хараа авч нөгөө шороон зогсоол дээр ирж Б, З бид 3 хувааж уусан. Харин З-ийн найз эмэгтэй нь тухайн архинаас 2 удаа л уусан ба О тухайн үед огт архи уугаагүй машин жолоодож байсан....********** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр *** тоотод байрлах манай гэрт ирж манай гэр рүү Б, З-ийн найз эмэгтэй бид 3 манай гэр рүү орж манай гэрт миний орон дээр Б, З-ийн найз эмэгтэй 2 хамт унтсан...намайг нөгөө өрөө рүү орох үед Б нөгөө эмэгтэйн хамт үнсэлцэж байгаа мэт чимээ гарч байсан... өглөө Б дээр ороход Б, нөгөө эмэгтэй 2 дотуур хувцастайгаа нүцгэн байсан...цагдаагийн байгууллагаас үзлэг хийн хураан авч явсан даавууг би хэрэглэж байсан ч миний орон дээр олон хүн унтаж л байсан... Б миний орыг хэрэглэсэн... 2 дахь архийг авахад мөнгө дутаад дундаасаа мөнгө босгох талаар ярилцахад тэр охин ахаасаа 10к аваад өгье гээд ахтайгаа яриад миний Хаан банкны ************* дугаарын данс руу 10,000 төгрөг хийлгэсэн. 2 дахь шил архинаас Б, З 2, тэр охин 1, 1 аягыг өгсөн, охин бүгдийг нь уучихсан....охины хувьд бол эсэргүүцсэн, ямар нэг байдлаар тусламж хүссэн ч юм уу үйлдэл, үг авиа гаргаагүй, согтуу байсан ч болоод байгаа зүйлээ мэдэхээр л байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-47, 49-50 дугаар хуудас/,
-гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... ирчихлээ гээд хэлсэн чинь манай найз Б, З нар нэг охины хамт гарч ирээд миний машинд суугаад бид нар биллъярд тоглохоор болоод ... 11 дүгээр хорооллоос найз Ба-г аваад бид нар нөгөө охиныг дагуулаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Шайне нэртэй биллъярдны газар ороод бараг 2 цаг гаран тоглоод гарсан... тэндээсээ гартал бид нартай хамт явж байсан охин би өнөөдөр гэртээ харихгүй гэхээр нь би яаж байгаа юм бэ гээд асуусан чинь би уурлаж бухимдахаараа ухаан алдаж унадаг өвчтэй...манай ээж мөнгө байхгүй муудалцчихаад гараад ирсэн гэж хэлсэн... би өөрөө машин бариад явж байсан болохоор пиво уугаагүй. Манай 3 найзыг пиво уугаад сууж байхад хамт явж байсан охин би нэг ууж үзье гэхээр нь дахиж хийж өгөхгүй шүү гээд нэг удаа аягалж өгөхөд бүгдийг нь уугаад аягаа өгч байтал тухайн охин очих газар байхгүй гэртээ харихгүй байсан... тэгээд явж гээд... Ба-гийн гэрийн үүдэнд найз Ба, Б хоёртой хамт буугаад үлдсэн. З бид 2 миний машинтай яваад Налайх дүүрэг орж З-ыг гэрт нь буулгаж өгчхөөд би шууд гэртээ хариад амарсан... хамт явж байсан охиныг хэн ч пиво уу гэж хэлж шаардсан зүйл байхгүй. Өөрөө надад хийгээд өг би ууж үзмээр байна гэхээр нь 1 удаа аягалж өгөөд уулгасан. Ахиж пиво хийж өгч уулгаагүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
- гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... цагийг нь анзаараагүй, унтаж байхад Ба, түүний найз Б нар архи уусан байдалтай ирсэн... Бийг орны хөшиг сөхөөд байсан. Түүнийг Бийн найз охин юм байх л гэж бодсон... Б уучлаарай андаа гэхэд нь харахад Ба-гийн орон дээр 1 охин хувцастайгаа сууж Ба-гийн орон дээр тэр охинтой хамт унтсан. Тэгэхэд Ба орж ирээд Б тэр охинтой бэлгийн хурьцал үйлдсэн ба тэр охин ямар нэг байдлаар Бийг гаръя, ууя гэсэн Б үгүй, унтлаа гээд байсан. дургүйцэх, эсэргүүцэх зэрэг үйлдэл огт хийгээгүй. Тэр охины царайг ч хараагүй, эрүүл, согтуу ямар байдалтай байгааг нь мэдээгүй, гэхдээ Бтэй бэлгийн хурьцал үйлдэхдээ хүчинд автаад эсэргүүцсэн, эсхүл дургүйцэж боль гэсэн үг, үйлдэл хийгээгүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
-гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Б-с гадна өөр нэг хүний хөл харагдсан ч ямар учиртай хүнийг мэдээгүй, дээд талын Ба-гийн ор руу унтахаар гарч байсан.... тэр хүн дээд ор руу өөрөө өөрийнхөө хөлөөр авираад гарч байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,
-гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз М-ийн эхнэрийн эгчийнх нь хүүхэд нь Г.У юм... Г.У татаж унаад байдаг, бие муутай хүүхэд, хэд хэдэн удаа татаж унаж байхыг нь би харж байсан болохоор өрөвдөж байсан. Тиймээс Г.Уг хоол ундгүй өлсөөд байна гээд мөнгө гуйхаар нь өгчихдөг байсан юм..../2025 оны 02 сарын 25- ны 04 цаг 41 минутад 10,000 төгрөг/ Худалдаа хөгжлийн ********** дугаарын данснаасаа унтаж байхад залгаад мөнгө гуйхаар нь шилжүүлсэн юм. Ямар учиртай хүний данс руу мөнгө шилжүүлж авч байгааг асуугаагүй, дандаа дэлгүүрийн хүний данс руу шилжүүлж авдаг болохоор тийм л байх гэж бодоод явуулсан...би Г.Уг ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртүүлээгүй... сүүлийн мөнгө гуйлт дээр би чиний ах, дүү, хамаатан биш, чамд мөнгө өгснөөрөө би буруутан болоод байна гэж уурлаж загнасан ч гуйсных нь дагуу мөнгө өгсөн юм... Г.У хээргүй, хэнэггүй, задгай хүүхэд. Хэнтэй ч хаа ч хамаагүй танилцаж ярилцаад хэл үгээ олчихдог, их нүүрэмгий, яаж ч мэдэхээр хүүхэд...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
- гэрч У.У /Г.Угийн эгч/-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...чатыг нь хянахаар хараалын үг их хэрэглэдэг, өөрөөсөө насаар ах хүмүүстэй харьцаад байх болсон. Насаа нуугаад байгааг нь би гадарласан. Учир нь сая 14 насны төрсөн өдөр нь болоод торт дээр байсан 14-ийн тоог нууж пост оруулсан байсан. Ер нь насаа нэмж хэлээд явдаг байдал ажиглагдсан, учир нь цаад хүмүүс нь насыг мэдээд жаахан гээд харьцахгүй болчихвий гэдэг ч хандлага гаргадаг болов уу гэж бодсон...дүүд маань өөрт нь учир байгаад байгааг би ажиглаад байна. Өөрөө үгүй гэвэл хүн яах ч үгүй шүү дээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,
-гэрч Ц.Т /********** тоглоомын газрын ажилтан/-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хажууд нь тэр охин ирээд наалдаад шууд үгийн зуургүй үнсээд авсан ба зөрүүлээд хариу ямар нэг үйлдэл хийхгүй байсан чинь шууд бэлэг эрхтнээс нь бариад авсан гэж байсан. Ер нь хүмүүсийг очоод үнсэхэд нь түүнд дургүйцээд тэр охиныг хөөхөөр дахиж харьцахгүй яваад өгдөг, хэрэв тэр байдлыг нь эсэргүүцэхгүй байвал наалдаад л хажуунаас салахгүй байгаад байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,
- Флаш дискт үзлэг хийсэн "... Пи си тоглоомын газар доторх бичлэг байв. Бичлэг эхлэхэд бараан өнгийн куртик, саарал өнгийн юбка, бараан өнгийн өмд гуталтай, үсээ задгай тавьсан охин ширээний урдуур холхин явж байгаа, тоглож буй хүмүүс нь гараад суларсан сандалд /З дахь/ очин суун өөдөөс харан суусан бараан хувцастай эрэгтэйтэй Ж.З/ яриа өрнүүлэн гар барьж байв... задгай үстэй охинтой бараан цамцтай эрэгтэй нь зэрэгцэн сууж яриа өрнүүлж байгаагаар бичлэг дуусав... 4159 кв багтаамжтай бичлэгийг тоглуулахад ....пи си тоглоомын газар доторх үйл явдал үргэлжилж байв. Эгнээний 3 дахь сандалд суусан тайрмал үстэй охин хажуудаа суусан бараан өнгийн цамцтай эрэгтэйн мөрийг налж түшсэн байдал, сандлаа нааш цааш болгон хөдөлгөж байгаа Байдал бичигдсэн байв. 6318 кв багтаамжтай бичлэгийг тоглуулахад... цаад захад байгаа компьютерийн голд байсан бараан өнгийн куртикээ өмсөж заалнаас гарч явахад 3 дахь цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй /Б.Б/ суудлаасаа босч 2 хажууд сууж буй эрэгтэй рүүгээ /Ж.З/ ойртон баруун хацарт үнсэж буй мэт үйлдэл сандалд сууж байсан тайрмал үстэй охин өмнөө байсан савтай ундаанаас ууж тавиад хийсэн нь харагдана..." гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С. Каделын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/3748 дугаартай "... Г.Угийн үтрээний арчдас, наалдац шинжилгээнээс эр бэлгийн эс илэрсэн байна. 13 настай ба биеийн өсөлт хөгжил насандаа тохирсон байна... хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-97-р хуудас/,
-Шинжээч С.Каделын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Г.Угийн охин хальсанд гэмтэл учруулахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Учир нь Г.Угийн охин хальс нь зах ирмэг нь зузаан, махархаг, нүх том, суурь намхан, сууринд 8 цагийн болон 6 цагийн байрлалд төрөлхийн сэтэрхийтэй охин хальсны онцлогтой..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Гүнчинлхамын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцуудтай Г.У, Б.Б нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний 1011 дугаартай "... У-ийн сэтгэцэд Б.Бийн зүгээс үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна...сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 143-145 дугаар хуудас/, зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны үүрээр буюу 05-06 цагийн орчимд ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны ***тоот нийтийн байранд согтуурсан байхдаа өөрийгөө 14 настай гэж танилцуулсан 13 нас 11 сар 8 хоногтой Г.Утай бэлгийн харьцаанд орсон нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сайн дураар хохирогчид 6.000.000 төгрөг төлж барагдуулсан, урьд ял шийтгэлгүй болон хувийн байдал, хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд хохирол учирсан ба хор уршгийг арилгахтай холбоотойгоор шүүгдэгч Б.Б нь хохирогчид 6,000,000 төгрөгийг “сэтгэл санааны хохирол" гэх утгатайгаар сайн дураар төлсөн.
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2025.02.26-ны өдрөөс 2025.04.10-ны өдрийг хүртэл буюу нийт 43 хоног цагдан хоригдсон.
2025.04.10-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргиийлэх арга хэмжээ авсан болно .
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг даавуу, 1 ширхэг дотуур хувцас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг флаш дискийг хэрэгт үлдээж, 1 ширхэг гадаад паспортыг шүүгдэгч Б.Бт буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэрэгт үлдээж, 1 ширхэг даавуу, 1 ширхэг дотуур хувцсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг гадаад паспортыг шүүгдэгч Б.Бт буцаан олгосугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтооох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ