Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 104/2023/00172/И |
Дугаар | 104/ШШ2023/00257 |
Огноо | 2023-05-22 |
Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 104/ШШ2023/00257
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох
Орц, гарц гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагч Л.,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх сүүлийн 7,8 жил Л.той хамт нэг орц, гарцаар гарч, ордог байсан. Бид хэд хөдөө ажилд яваад ирсэн хойно хашаа бариад арын хэсгийн орц, гарцыг хаачихсан байсан. Бид нар хойшоо гарч усаа авдаг. Гол руугаа гарах гарц дээр хариуцагчийн эзэмшлийн газар давхцаад байгаа учраас гол руу гарах орц, гарц гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид нар хойшоо гарч усаа авдаг тул гол уруугаа гарах боломжтой 60-80 см гарц гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Нэг айлын хашаа хуваагдаад 2 айлд зарагдсан. Голоос юм угаах угаа авдаг. Мөн хүүхдүүд ирхээрээ гол уруугаа гардаг. Худаг уруу явахад хариуцагчийн хашаа саад болдоггүй... Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л. нь 2003-2023 онд тухайн газраа 20 жил амьдарч байгаа. Нэхэмжлэгчтэй айл, саахалт болоод 6,7 жил болж байна. Нэхэмжлэгч Д.******* нь газраа ахуйн зориулалтаар ашигладаггүй. Амрагч авч амгалан тайван байдал алдагдуулдаг. Амарсан амрагч нар нь хашааны хойно хэсэгт гаргасан хаалгаар гарч бие засдаг, хогоо хаядаг. Өөрийнхөө газарт амгалан тайван амьдарч чадахгүй байгаа тул хашаа барьж хаасан. Иймд Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэгчийн иргэний хуулбар, Д.*******гийн газар эзэмших гэрчилгээ, газрын кадастрын зураг, нэгж талбарын дугаарын бичиглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг ирүүлсэн.
Хариуцагч талаас Л.гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, хашааны фото зураг зэргийг хэрэгт ирүүлсэн.
Шүүхийн журмаар шийтгэлийн хуудас, Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23/758 дугаар албан бичиг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Л.д холбогдуулан хаягт орших, 1260811491 нэгж талбарын дугаартай газарт орц, гарц гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч тал нэхэмжлэгч Д.******* нь өөрийн эзэмшлийн газраа ахуйн зориулалтаар ашигладаггүй, амрагч авч амгалан тайван байдал алдагдуулдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч Д.*******д 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/166 тоот дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Налайх дүүргийн *******, 0 хаягт гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгожээ.
-Хариуцагч Л. нэхэмжлэгчийн эзэмшил газрын хойд хэсэгт хил залгаа 500 м.кв газрыг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/231 тоот дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Налайх дүүргийн *******, , тоот хаягт гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмшиж байна.
-Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 1260811491 нэгж талбарын дугаартай /Л.гийн эзэмшлийн/ газарт орц, гарц гаргах боломжгүй, 1260811435 нэгж талбарын дугаартай газар /Д.*******гийн эзэмшлийн/-ын орц гарц урд талд байхаар зохин байгуулалт хийгдсэн тухай албан бичгийг нэхэмжлэгч Д.*******д хүргүүлжээ.
- Хариуцагч өөрийн эзэмшлийн газраа хашаалсан хашааг иргэн А.Болдбаатар /нэхэмжлэгчийн нөхөр/ эвдэж, хаалга гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан байна.
-Нэхэмжлэгч, хариуцагч нарын эзэмшил газрууд давхцаагүй болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож байна.
5. Иргэний хуулийн 106 дугаар 106.2., Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй 106.4. Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж тус тус заажээ.
Хариуцагч Л. нь өөрийн эзэмшлийн газарт эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч Д.*******гийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.*******гийн газар нийтийн эзэмшлийн зам, талбай, ундны усны худаг руу хүрэх гарцгүй болсон байдал үүсээгүй болох нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн эзэмшил хууль зөрчөөгүй, хариуцагчийн хашаалсан газар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын орц, гарцыг хаагаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Л.д холбогдуулан гаргасан орц, гарц гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА