Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2023/01174

 

202*******          0*******           22                                      *********************/ШШ202*******/0**************7*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, чингисийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, тахилт сургуулийн ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: ИЦ7*******0*******2*******69/

            Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, улсын бүртгэлийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалт бүхий газрыг хариуцагч Т.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд, хариуцагч Т., нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            *******.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Т.д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Н.******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 сарын *******0-ны өдрийн А/27******* дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, Тахилтын аманд байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, улсын бүртгэлийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалт бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Т. нь тус газар дээр зөвшөөрөлгүй, дураараа бууснаас болж миний бие газраа ашиглах боломжгүй болж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч үл тоосон. Улмаар Т. нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/27******* тоот захирамжийн Н.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, улсын бүртгэлийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалт бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр Н.*******ыг тогтоосон. Иймд Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д зааснаар иргэн Т.ын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

            2.Хариуцагч хариу тайлбартаа: Би 20*******5 онд энэ газар дээр буухад ямар ч айл, хашаа байхгүй байсан бөгөөд 2 жилийн дараа Н.******* гэдэг хүн ирээд манай газар тул чөлөөл гэж дарамтлах болсон. Н.******* нь Газрын албаны дарга н.Ариунзаяатай нэг нутгийн хүн болохоор тухайн газрыг авсан гэдгийг сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч нь манайхыг нүүхгүй болохоор шатаах гэж оролдсоныг Онцгой байдлын газарт хандаж зохих ёсны арга хэмжээг авхуулсан. Бид нарыг бодоход нэхэмжлэгч нь танилтай, өмгөөлөгчтэй юм байна, би өмгөөлөгч авах гэхээр мөнгө, төгрөгийн боломжгүй, мөнгө төгрөг нь хоол, хүнс, үр хүүхэд гээд дуусчихдаг. Хувийн ашиг сонирхлын дагуу энэ газрыг Н.******* авах гэж байна, тухайн газарт түрүүлж буусан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            *******.Нэхэмжлэгч нь оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020 оны 07 сарын 0*******-ний өдөр Н.*******од олгосон 00009*******69******* дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* сарын 0*******-ны өдрийн *******2*******/ШШ2022/0*******57 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын *******0-ны өдрийн *******0******* дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 сарын **************-ны өдрийн 292 дугаар тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын зураг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны *******0 сарын **************-ны өдрийн *******7/6*******07 дугаар албан бичиг, 202******* оны 0******* сарын 20-ны өдрийн *******7/*******6******* дугаар албан бичиг, Н.*******оос К.Гансүхэд олгосон итгэмжлэл /хэргийн *******-*******9, 29, *******0, ************** тал/

            *******.Шүүх “Тэнхлэг-Уул” ХХК-ийн 202******* оны 02 сарын *******7-ны өдрийн 202*******/0******* дугаар шинжээчийн дүгнэлт тус тус бүрдүүлсэн. /хэргийн *******0-*******6 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

            5.Нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжэлтэй, хариуцагч Т.д холбогдох Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, улсын бүртгэлийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалт бүхий газрыг хариуцагч Т.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: холбогдох хуулийн дагуу газар эзэмшсэн  боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс газраа захиран зарцуулах боломжгүй болсон тул газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж,

            Хариуцагч татгалзлаа дэмжиж: тухайн газрыг хэн ч эзэмшээгүй, хоосон  байхад нь хашаа барьж амьдарч эхэлсэн, нэхэмжлэгч нь танил талаараа дамжуулж сүүлд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

            6.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 сарын *******0-ны өдрийн А/27******* дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, Тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, эзэмших эрхийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг *******5 жилийн хугацаатай иргэн Н.*******од эзэмшүүлжээ. /хэргийн 7 тал/

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* сарын 0*******-ны өдрийн *******2*******/ШШ2022/0*******57 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын *******0-ны өдрийн *******0******* дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 06 сарын *******0-ны өдрийн А/27******* дугаар захирамжийн Н.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /хэргийн *******-************** тал/

            “Тэнхлэг-Уул” ХХК-ийн 202******* оны 02 сарын *******7-ны өдрийн 202*******/0******* дугаар шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, Тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, эзэмших эрхийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газарт хариуцагч Т. нь *******0*******9 м.кв талбайд амьдарч байгаа нь тогтоогджээ. /хэргийн **************-*******6 тал/

            7.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-*******-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.*******-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл зөвхөн эрхийн гэрчилгээг үндэслэн газар эзэмшүүлэх бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газар эзэмшдэг, хариуцагч Т. нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр маргааны зүйл болох газрыг эзэмшиж байгаа болох нь түүний шүүхэд гаргасан “... тухайн газрыг эзгүй, хоосон байхад нь хашаа барьж, амьдарсан ...” гэх тайлбараар тогтоогдож байна.  Хэргийн 29-*******0 дугаар тал дахь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны *******0 сарын **************-ны өдрийн *******7/6*******07, 202******* оны 0******* сарын 20-ны өдрийн *******7/*******6******* дугаар албан бичгээр Н.*******од газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй амьдарч байгааг тодорхойлжээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч нь *******0*******9 мкв газарт хашаа барьсан нь “Тэнхлэг-Уул” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

            *******.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.*******-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 9******* дүгээр зүйлийн 9*******.*******-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, 92 дугаар зүйлийн 92.*******-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэжээ. Энгийнээр тайлбарлавал дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшиж буй Н.******* нь тухайн газрын шударга эзэмшигч бөгөөд түүнийг гуравдагч этгээд Т.ын хувьд газар өмчлөгч гэж үзэх тул тэрээр газраа захиран зарцуулахад нь саад хийж байгаа Т.аас саадыг арилгуулахаар шаардах эрхтэй.

            9.Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.*******-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, Тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, эзэмших эрхийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг хариуцагч Т.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэлээ.

            *******0.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй. Мөн нэхэмжлэгч Н.*******ын хүсэлтийн дагуу шинжээч томилсон бөгөөд нэхэмжлэлийг хангасан тул шинжээчийн зардал 70 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, ********************* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            *******.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.*******-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ************** хороо, Тахилтын ам хаягт байрлах нэгж талбарын **************0*******7025*******5 дугаартай, эзэмших эрхийн Э-220*******0*******57*******0 дугаартай, *******996 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг хариуцагч Т.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, шинжээчийн зардал 70 000 төгрөг, нийт **************0 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгосугай.  

            *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ЭНХТӨР