| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2022/05339/И |
| Дугаар | 184/ШШ2023/01321 |
| Огноо | 2023-04-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2023/01321
*******0*******3 04 03 1*******4/ШШ*******0*******3/013*******1
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, усны гудамж ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овгийн ******* ******* /РД:ЧН4*******0*******0*******14/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, мал тууврын зам ******* гудамж, 6 тоот хаягт оршин суух “******* ” ХХК-ийн захирал овгийн /РД:УС*******4073111/
17 3*******0 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн өмгөөлөгч Э., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш., нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан 17 3*******0 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь эхнэр Ш.ы хамт зуслангийн байшиндаа засвар хийлгэхээр “******* ” ХХК-ийг зарыг телевизийн зар сурталчилгаагаар үзэж, захирал гэх Д.тэй холбогдож, *******0*******0 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс, *******0*******0 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн хооронд *******1 хоногийн хугацаатай засварын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр засварын материалыг “******* ” ХХК гаргах, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд ******* айлын газрыг 17 000 000 төгрөгт тооцож бартер хийхээр тохирсон. Д. нь засварыг тохирсон хугацаанд эхлүүлсэн боловч ажлаа удаан хийж байсан тул хугацаанд нь дуусгахыг шаардахад тэрээр ямар нэгэн хариу өгөөгүй. Хариуцагч нь гэрээний хугацаа дууссан *******0*******0 оны 0******* сарын 07-ны өдөр “төлбөрт өгсөн газраа түр барьцаанд тавиач, бид нарт яаралтай мөнгөний шаардлага байгаа болохоор барьцаанд газрыг чинь тавиад засварын мөнгийг гаргаж аваад, буцаагаад засварыг чинь хүлээлцээд дуусахдаа бид нар гэрээгээ хийе” гээд Ш.ы ажил дээр Д.Ганзоригийг дагуулан очиж, Д.гийн таньдаг гэх нотариатч дээр гурвуул очиж газар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа танай засварыг дуусгахад шаардлагатай мөнгө хэрэгтэй учраас бид нар таны газрыг түр барьцаанд тавина гэж Ш.д ойлгуулсан. Ш. газраа барьцаанд тавьсан бус худалдсан гэдгээ хожим мэдсэн байдаг. Нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийн засвар хийснийг хамтдаа шинжээчээр тогтоолгоод, хийсэн засварын мөнгийг чинь төлж хэн, хэнийгээ хохиролгүй болгое гэх саналыг Д.д ******* жилийн турш тавьсан боловч хүлээж аваагүй. Үүний улмаас Н.*******ын бие нь муудаж удаа дараа хагалгаанд орсон. Биеийн байдлаас шалтгаалж цэвэр агаарт байх шаардлагатай байсан тул аргагүйн эрхэнд *******0************** онд “” ХХК-тай гэрээ байгуулж, байшингийн засварыг дуусгасан байдаг. Иргэний хуульд гүйцэтгэсэн ажлын үр дүн нь доголдолтой бол доголдлыг арилгуулах гэж заасны дагуу Д.д хугацаа тогтоож албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй. Анх телевизийн зар сурталчилгаагаар хуулийн этгээд гэсэн боловч түүнийг төлөөлж байгаа гол хүн нь Д. өөрөө байсан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа Д. нь би компанийг төлөөлж тантай гэрээ байгуулах эрх бүхий хүн гэж тайлбарласан. “******* ” ХХК буюу түүний захирал Д. нь гэрээнд заасны дагуу ажлаа бүрэн хийж дуусгаагүй, дээрээс нь хууран мэхэлж нэхэмжлэгчийн газрыг нь Д.Ганзоригт худалдсан. Хариуцагч нь гэрээнд тусгаагүй хэд, хэдэн ажил тухайлбал гадна талын цэцэрлэгт саравч барих, зам барих ажлыг нэмэлтээр хийж өгнө гэж Ш., Н.******* нарт хэлсэн байдаг. Д. нь өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээнд хариуцлагатай хандаагүй, гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаагүй. Иймд Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь “” ХХК-иар доголдлоо арилгуулаад, гарсан хохирлоо иргэн Д.гээс нэхэмжилж байна. Нэмж хэлэхэд Д.гийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь анхнаасаа дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдож байна гэв.
*******.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. *******0*******0 оны 06 сард ажил гүйцэтгэх гэрээ хийхдээ өөрийгөө “******* ” ХХК-ийн захирал гэж албан ёсны бланк дээр өөрөө гарын үсэг зурсан. Тэгэхээр хариуцагч нь “******* ” ХХК гэдэг нэрийг ашиглаж, бид нарыг хууран мэхэлсэн гэдгийг одоо ойлголоо. Анхнаасаа манай зуслангийн байрыг засах биш, бид нарын үл хөдлөх хөрөнгө буюу газарт шунаж, зуслангийн байр засна гэж гэрээ хийсэн боловч хугацаандаа хийгээгүй, гэрээний хугацаа өнгөрсөн хойно “мөнгө шаардлагатай байна, 1 газраа өгчих” гээд хөгшин, настай хүмүүсийг мэхэлж, биднийг хохироосон. Бидний газрыг үнэгүйдүүлж, надад хэлэхдээ барьцаанд тавьж байгаа гэж гэрээнд гарын үсэг зуруулсан, гэрээг тэр үед анзаараагүй, надад тийм итгэлийг ойлгуулсан. Хийж байгаа ажлаа бидэнд тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалд гаргаж өгсөн баримтыг анх удаа харж байна, шүүх хуралдаанд зориулж материал бэлдсэн юм шиг байна. Засварын ажлын чанар нь миний хүсэж байсанд хүрээгүй, бидний шаардлагад хүрсэн байсан бол тэр газраа өгчих байсан, өгнө гэж ярьж тохирсон байсан. Гэтэл Д. бидний тавьсан шаардлагыг хангаж, хийж өгсөнгүй, дээр нь хугацаа алдаж ******* жил гаран явуулсан, манай өвгөн эрүүл мэндээрээ хохирсон, өөрийнхөө хөрөнгийг үнэгүйдүүлж хүнд алдах хүсэлгүй байна гэв.
3.Хариуцагчийн өмгөөлөгч хариу тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд тодорхой ярьсан, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 17 3*******0 000 төгрөг нотлогдсонгүй. Нотлох боломжийг шүүхээс хангалттай гаргаж өгсөн, шүүгч бас танайх хэнтэй гэрээ байгуулж, хэнийг хариуцагчаар татаад байгаа юм бэ гэж асуусан. Хэрэгт авагдсан баримтаар иргэн Н.******* болон хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээ байгаа тул Иргэний хуулийн ************** дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд хариуцлага хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээ нь иргэн Д. бус, “******* ” ХХК, Н.******* нарын хооронд байгуулсан, Д. нь энэ компанийн захирал гэж худлаа хэлээгүй, угаасаа хуулийн этгээдийн захирал, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Талуудын хоорондох маргаан нь анх гэрээгээр ******* газар гэж тохирсон боловч төлбөр төлөх болохоор нэг газраа шилжүүлсэн, үлдэгдэл нэг газраа өгөөч гэхэд өгөхгүй гэсэн асуудал үүссэн байдаг, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхний тайлбартаа ******* газар гэж ам алдсан. Ажил гүйцэтгэж байгаа хүн чинь тодорхой мөнгө гаргаж ажлаа гүйцэтгэхийн тулд Ш.д хэлж газрыг нь аваад гуравдагч этгээд Д.Ганзоригт ******* 000 000 төгрөгөөр зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлох ёстой, нотлох үүрэг өөрт нь байгаа, нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй. Д. хариуцагч биш, нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, *******0*******1 оны 07 сарын 09-ний өдрийн баримт, гэрэл зураг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын *******0************** оны 03 сарын 16-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 1*******4******* дугаар тогтоол, *******0************** оны 06 сарын 1*******-ны өдрийн №7/09 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, гэрэл зураг, *******0*******0 оны 06 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зураг, /хэргийн 6, 11-16, *******3-36, **************-91, 1******* тал/
*******.Шүүхээс Д.Насандавааг гэрчээр асуусан тэмдэглэл, *******0*******0 оны 0******* сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0************** оны 07 сарын **************-ны өдрийн 3/60************** дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******3 оны 0******* сарын *******7-ны өдрийн 9/17*******4 дүгээр албан бичиг, “******* ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, *******0************** оны 06 сарын 1*******-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Худалдаа хөгжлийн банкны мемориалын ордер, Ш.ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Хас” банкны дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын *******0*******3 оны 03 сарын 01-ний өдрийн 1/91******* дугаар албан бичиг, *******0*******0 оны 06 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, “******* ” ХХК-ийн “Хамтран ажиллах тухай” албан бичиг, Ажил гүйцэтгэсэн тайлан, Ажил хүлээлцсэн акт, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны *******0*******3 оны 03 сарын *******3-ны өдрийн *******30 дугаар тодорхойлолт тус тус бүрдүүлсэн. /хэргийн **************-*******4, 1*******4-147, 1*******0-1************** тал/
ҮНДЭСЛЭХ нь:
6.Н.*******ын нэхэмжлэлтэй Д.д холбогдох 17 3*******0 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, доголдол гаргасан тул доголдлыг өөр этгээдээр арилгуулаж, гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийг дэмжиж: зуслангийн байрны засвар чанарын шаардлага хангаагүй, засварын ажлаа гүйцэд хийгээгүй боловч настай хүний эзэмшлийн газрыг худлаа ярьж авсанд гомдолтой гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байтал нэхэмжлэгч нь гэрээнд заагаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан, ... бусдаар ажил гүйцэтгүүлсэн зардлаа нэхэмжилнэ гэх боловч нотлох баримтгүй, хариуцагч нь хуулийн этгээд байтал иргэн Д.гээс шаардсаныг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.
7.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Захиалагчийг төлөөлж Н.*******, ажил гүйцэтгэгч “******* ” ХХК-ийг төлөөлж захирал Д. нар *******0*******0 оны 06 сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч нь 64 мкв зуслангийн байшингийн засварын ажлыг *******0*******0 оны 07 сарын 0*******-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 17 000 000 төгрөгийн үнэ бүхий ******* ширхэг газрын эрх шилжүүлэхээр тохиролцжээ. /хэргийн **************-91, 1*******1-1************** тал/
*******.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээхээр заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.*******-д “гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгын дагуу өөрийн материалаар гүйцэтгэж захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлнэ”, 1.3-д “захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд төлнө” гэх заалт болон зохигчдын тайлбараар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ тухай маргаагүй.
Ажил гүйцэтгэх гэрээний *******-д “64 м******* байшингийн 1 давхрын шал битон, хаяавч битон дулаалга, гадна фасад хөөсөн хавтан, гоёлын эмульс” гэх заалт, нэхэмжлэгчийн “... ажлын хөлсөнд ******* айлын газрыг 17 000 000 төгрөгт тооцож бартер хийхээр тохирсон ...” гэх тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.ы “... зуслангийн байшинг засварлахдаа 1 давхрын паркет солих, гадна фасад, дулаалга хийх, дээврийн усны хаялга болон бетон хаяавч хамт хийх ...” гэх тайлбар, хариуцагч Д.гийн “... дотор паркет солих, ... шал хуулж, цемент цутгасан, ... гэрээнд заасан 3 ажлын ******* ажлыг хийж гүйцэтгэсэн, ...” гэх тайлбарыг хооронд нь харьцуулаад ажил гүйцэтгэгч нь 64 мкв зуслангийн байшингийн 1 дүгээр давхрын шал цутгаж, паркет шахах, гадна ус зайлуулах хаяавч хийх, байшингийн гадна талыг хөөсөн хавтангаар бүрж, эмульсаар будах, захиалагч нь ******* ширхэг газраа төлбөрт төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэстэй. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гэрээнд тусгаагүй боловч гадна талын цэцэрлэгт саравч, зам барих ажлыг нэмэлтээр хийж өгөхөөр тохиролцсон” гэх тайлбарыг, хариуцагчийн татгалзал, бусад баримттай харьцуулахад тохиролцсон гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.
9.Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан. Түүнчлэн *******0*******0 оны 06 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 4.4-д “Гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал хүлээн авснаас хойш 3 хоногийн дотох гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэжээ. Хууль болон гэрээний заалтаас үзэхэд захиалагч буюу нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байна. Зуслангийн байшингийн засварын ажил биет байдлын доголдолтой байсан болох нь хариуцагчийн “... гэрээнд заасан 3 ажлын ******* ажлыг хийж гүйцэтгэсэн, гадна фасад хийгээгүй ...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “... гадна пассадын хөөсөн дулаалга хийх, байшин тойрсон дулаалгын хаяавч, гоёлын эмульс ... засварлах ... ” гэх тайлбараар тогтоогдлоо. Ажил доголдолтой байсан тохиолдолд захиалагч Н.******* нь түүнийг хүлээн авахаас татгалзаж болох бөгөөд ажлын үр дүнг хүлээн авсан эсэхээс үл хамааран доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
*******.Мөн хуулийн 3************** дугаар зүйлийн 3**************.*******.*******-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Доголдлыг захиалагч өөрөө эсхүл өөр гуравдагч этгээдээр арилгуулах бөгөөд захиалагч Н.******* нь гуравдагч этгээд “” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж доголдлыг арилгуулсан болох нь хэргийн **************-*******7, 133-13******* дугаар тал дахь ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралтаар тогтоогдсон гэх үндэстэй. Гэрээний хавсралт болох гүйцэтгэсэн ажлын жагсаалтаар гүйцэтгэгч “” ХХК нь гүний хөлдсөн худгийн засварт 3 000 000 төгрөг, сантехникийн монтажийн зардал ******* *******00 000 төгрөг, байрны гадна хүрээг бетондох зардал *******74 000 төгрөг, байрны гадна хүрээнд плита наах ажлын хөлс, плитаны үнэ 1 600 000 төгрөг, гадна фасад засварлах, будгийн үнэ, ажлын хөлс 9*******0 000 төгрөг, гаражийн хаалга шинээр хийсэн ажлын хөлс 3 *******00 000 төгрөг, 1 портер элс *******00 000 төгрөг, 1 портер хайрга *******00 000 төгрөг, засварын хог хаягдал тээвэрлэх зардал **************0 000 төгрөг, тээвэр, шатахууны зардал **************0 000 төгрөг нийт 17 3*******0 000 төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Нэхэмжлэгч буюу захиалагч нь зуслангийн байшингийн засварын хөлсийг гүйцэтгэгч “” ХХК-д төлсөнөө нотолж дансны хуулга ирүүлсэн. Хэргийн 136-147 дугаар тал дахь дансны хуулгыг шинжлэн судлахад *******0************** оны 04 сарын 0*******-ны өдрөөс *******0************** оны 07 сарын *******-ны өдрийн хооронд нийт 4 *******91 000 төгрөг /*******00 000+3*******0 000+1*******0 000+900 000+*******76 000+1*******0 000+*******00 000+**************0 000+1 000 000+9******* 000+400 000+*******0 000/ үүнээс 1 641 000 төгрөгийг /*******00 000+3*******0 000+*******76 000+9******* 000+400 000+*******0 000/ *******0************** оны 06 сарын 17-ны өдрөөс *******0************** оны 07 сарын *******-ны өдрийн хооронд тус тус шилжүүлжээ.
Тодруулбал “” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд 1 641 000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн, бусад төлбөрийн баримт нь цаг хугацааны хувьд гэрээний хугацаатай тохирохгүй байх тул ажил гүйцэтгэхэд төлсөн хөлс гэх үндэслэлгүй. Түүнчлэн “******* ” ХХК болон “” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг харьцуулахад “” ХХК-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгэсэн гэх гүний хөлдсөн худгийн засвар, сантехникийн монтажийн засвар, гаражын хаалга хийсэн ажлын хөлс нь “******* ” ХХК-тай байгуулсан гэрээнд тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохироогүй ажлын доголдлыг арилгасан зардлаа хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
11.Ажил гүйцэтгэх гэрээг “******* ” ХХК-тай байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар хуулийн этгээдийг татах байтал иргэн Д.г хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч маргажээ. Хавтаст хэргийн 1************** дугаар тал дахь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч Д. нь “******* ” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахаар заасан байх тул нэхэмжлэгчийн зүгээс хуулийн этгээд бус иргэн Д.г хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгахад учир дутагдалтай.
*******0*******0 оны 06 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний *******.3-д талуудын хооронд маргаан гарвал үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл арбитрт хандаж шийдвэрлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл зуслангийн байшингийн засвартай холбоотой маргааныг арбитрт хандан шийдвэрлүүлэхээр заасан боловч гэрээний аль нэг тал маргааныг арбитрт хандан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, хэргийн харьяаллын тухай зохигчид маргаагүй үндэслэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
1*******.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 3************** дугаар зүйлийн 3**************.*******.*******-д зааснаар хариуцагч Д.гээс 1 641 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, үлдэх 1******* 709 000 төгрөгийг /17 3*******0 000-1 641 000=1******* 709 000/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн 17 3*******0 000 төгрөг гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******44 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 1 641 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 41 *******06 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.*******.*******, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 3************** дугаар зүйлийн 3**************.*******.*******-д зааснаар хариуцагч Д.гээс 1 641 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, үлдэх 1******* 709 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******44 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 41 *******06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс ззөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР