| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2023/00986/И |
| Дугаар | 184/ШШ2023/00821 |
| Огноо | 2023-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2023/00821
2023 02 ******* 184/ШШ2023/008*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Назугийн ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: УС5206*******03/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хороолол, үэ гудамж, байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /
Зээлийн гэрээний үүрэгт 4 *******0 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д., нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 *******0 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Д.тай 2022 оны 08 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Д. нь гэрээний хугацаанд буюу 2022 оны 09 сард зээл, зээлийн хүү 3 000 000 төгрөг төлж, үлдэх 3 000 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй тул шүүхэд хандсан. Үлдэх 3 000 000 төгрөгт нь зээл 2 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөг багтаж байгаа. Иймд үндсэн зээл, хүү 3 000 000 төгрөг дээр 1 хоногийн алданги 15 000 төгрөгийг хугацаа хэтэрсэн 86 хоногоор үржүүлж 1 *******0 000 төгрөгийн алданги тооцож нийт 4 *******0 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Ц.*******ээс 2022 оны 08 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн, 5 000 000 төгрөгийн 2 сарын хүү нь 1 000 000 төгрөг болохоос 1 сарын зээл 2 500 000 төгрөгийг хүү 500 000 төгрөгийн хамт 3 000 000 төгрөг өгсөн, одоо үлдэх 2 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг нь төлөөгүй. Би төлөх ёстой 3 000 000 төгрөгөө 2023 оны 05 сард багтаан төлнө. Харин алданги 1 *******0 000 төгрөгийг миний бие төлөх боломжгүй. Учир нь Ц.******* нь миний ажил дээр ирж хэл амаар доромжлон надад арга хэмжээ авахыг захиргаанд шаардсан. Миний бие хамт ажилладаг хүнээсээ мөнгө зээлэхээр тохиролцсон байсан боловч Ц.******* эгчийг манай ажил дээр ирж мөнгө нэхсэнээс болж мөнгө зээлэх хүн маань зээл өгөхгүй гэсэн гэв.
Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 2057 дугаар зээлийн гэрээ, Д.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа бүрдүүлсэн. /хэргийн 3-5 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.*******ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 *******0 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагчид 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн боловч тэрээр 2 500 000 төгрөг, 10 хувийн хүү 500 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг төлж, үлдэх 2 500 000 төгрөг болон хүү 500 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөөгүй тул зээл 2 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 1 *******0 000 төгрөг нийт 4 *******0 000 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 2 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг төлсөн, үлдэх 2 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг хугацаа авч төлнө, харин алданги 1 *******0 000 төгрөг төлөхгүй, учир нь ажлынхаа хүнээс мөнгө зээлж, зээлээ төлөхөөр тохирсон байхад нэхэмжлэгч нь ажил дээр ирж хэл, ам хийснээс болоод ажлын хүн зээл өгөөгүй гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдүүлэгч Ц.*******, зээлдэгч Д. нар 2022 оны 08 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг 2022 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй тохиролцож 2057 дугаар зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 4 дүгээр тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлдүүлэгч нь 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч нь зээлсэн 5 000 000 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.
Хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр зааснаар талууд зээлийн хүүг 1 сарын 10 хувь гэж тохирч, бичгээр гэрээ байгуулсан байна.
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 5 000 000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухай зохигчид маргаагүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ. 5 000 000 төгрөгийн 2 сарын хүү нь 1 000 000 төгрөг болох бөгөөд гэрээний талууд 5 000 000 төгрөгийн тал хувь 2 500 000 төгрөгийг хүү 500 000 төгрөгийн хамт төлж, үлдэх 3 000 000 төгрөг /үндсэн зээл 2 500 000 + хүү 500 000/ төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдах төлөхөөр заажээ. Алданги гэдэг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан. “Гүйцэтгээгүй үүргийн дүн” гэдэгт үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүнг ойлгодог. Нэхэмжлэгч Ц.******* нь гэрээний алдангийг тооцохдоо гэрээний хугацаанд төлөөгүй үлдсэн үндсэн зээл /2 500 000 төгрөг/, хүү /500 000 төгрөг/ хоёрын нэмэгдэл 3 000 000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй алданги 1 *******0 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 500 000 төгрөг, алданги 1 *******0 000 төгрөг нийт 4 *******0 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******эд олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 500 000 төгрөг, алданги 1 *******0 000 төгрөг нийт 4 *******0 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******эд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 83 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР