Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2023/00184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* салаа ******* , ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЖЮ*******0051732/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 1 , тоот хаягт оршин суух, овогт /рд:НЛ*******3032171/

 

Хариуцагч: аймаг, сум, 2 дугаар баг, 5 , тоот хаягт оршин суух, овогт /рд:/ нарт холбогдох,

 

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Оюун, хариуцагч А.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш.******* нь хувийн компанид ажилладаг байсан. Ажлаа хийгээд байж байхад нь 2022 оны 05 сарын сүүлээр А. ирээд ...ажлаасаа гарчих, хүүхэд чинь гадагшаа явах гэж байхад мөнгө хэрэгтэй биз дээ, богино хугацаанд 2 байшин бариад цалингаас чинь илүү мөнгө олно, гурвуулаа нийлээд Гачууртад 2 айлын байшин барина, мөнгөө тэнцүү хуваана гэсэн байдаг. Ингээд Ш.******* ажлаасаа гарч А., Л. нартай хамтран Баянзүрх дүүргийн Гачуурт болон Шивэртийн ам гэх газар 2 дүнзэн байшин барьж, ажлын хөлсөө тэнцүү хувааж авахаар тохиролцон 2022.06.01-ээс эхлэн ажилласан. Ш.*******ын хувьд наадмын амралтаас бусад үед өдөр алгасахгүй ажилласан бөгөөд А.ын эхнэр төрөх гэж байсан тул ирж очин явдаг, мөн Л. хөдөө гэртэй тул мал хуй гээд бас ирж очиж ажилласан. Ингээд бараг 9 сарын 1-ний өдөр гэхэд ажил бүрэн дууссан. Ажил дууссаны дараа байшин бариулсан Авангард хаус ХХК, түүний захирал Отгонжаргалаас ажлын хөлс болох 19,*******00,000 төгрөгийг Л.т өгсөн байсан бөгөөд А.ын ажлын хөлсөнд 6,300,000 төгрөг өгсөн. Харин Ш.*******ын ажлын хөлс болох 6,600,000 төгрөгөөс 3,600,000 төгрөг өгсөн. Иймд үлдэгдэл болох 3,000,000 төгрөгийг хоёр хариуцагчийн хэн буруутайгаас нь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.ын хариу тайлбартай танилцаад 2 сарын хугацаанд Ш.******* байрлаж ажилласан бөгөөд авах ёстой 3,000,000 төгрөгөөс хоол хүнсний зардалд 1,000,000 хасуулан, үлдэх 2,000,000 төгрөгийг А., Л. нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч А.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч А. нь Ш.*******ын гаргасан нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Авангард хаус ХХК-ийн захиалгын дагуу Гачуурт, Шивэртийн ам гэх газар 2 айлын байшин барихад Л. ахлан ажилласан ба ажлын хөлсийг Л., Ш.*******, А. нар гурван тэнцүү хувааж авахаар тохиролцсон. А.ын хувьд анх Ш.*******т ажлын саналыг анх тавьсан нь үнэн. Л.тай анхнаасаа хөлсөө тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Яг ажлыг бол Л. олсон. 2 байшинг хамтарч барьсан ба эхний байшин мөнгөгүй болсон гээд зогссон тул бид Отгонжаргалын байшинг бүрэн барьж дуусгасан. Ингээд Авангард хаус ХХК-иас ажлын хөлс болох 20,000,000 төгрөгийг Л.т шилжүүлж өгсөн байсан ба Л. надад дансаар 5,500,000 төгрөг, мөн наадмаар хонь худалдаж авсан мөнгө, өөр бас тооцоо байсныг оруулж тооцоод нийт 6,300,000 төгрөг өгсөн гэж тооцож болно. А.ын хувьд дутуу авсан мөнгө байхгүй. Ш.*******т 3,600,000 төгрөгийг өгсөн. Харин Ш.*******т өгөх ёстой үлдэх мөнгийг Л. өгөөгүй байсныг тус нэхэмжлэлтэй танилцсанаар мэдсэн. Мөн Ш.******* нь тухайн асуудлыг өөрөө мэдэж байгаа атлаа эсрэгээр намайг хариуцагч гэж байгаа нь үндэслэлгүй болно. Хариуцагч Л.ын хариу тайлбарт бичсэн үндэслэлгүй. Ажлын хөлснөөс тусдаа түлш, моторын бензиний мөнгө Л.ын дансаар орж ирж байсан. 2 байшингийн сангийн ажлыг гурвуулаа хамтдаа хийсэн. Хэдийгээр Л. сангийн холболтыг хийсэн боловч газар ухахаас өгсүүлээд шугам хоолой суулгаж суурилуулах, булах гэх мэт хамтдаа л хийсэн. Хоолны материалд хоолны материалд 1,500,000 төгрөг, тогоочийн ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг гэж худлаа. Би ажлын турш хоолны махыг нь дааж байсан ба сүүлийн хэд хоногт л нөөцийн мах бага сага авсан. Хоолоо гурвуулаа ээлжлээд аль завтай нь хийгээд байдаг байсан. Л.ын эхнэр ирсэн үедээ ганц нэг удаа хоол хийсэн нь үнэн ч ажлын хөлс 1,000,000 төгрөг өгнө гэж огт тохиролцоогүй. Л.т Авангард хаус ХХК-иас нийт 6, 7 удаагийн гүйлгээгээр 19,*******00,000 төгрөг орж ирсэн. 3 тэнцүү хуваахаар тохиролцсон тул хариуцагч Л.аас мөнгийг гаргуулж, А.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Авангард хаус ХХК-д Баянзүрх дүүргийн Гачуурт, Шивэртийн ам гэх газруудад 2 дүнзэн байшинг барих ажилд А., Ш.******* нарын хамт ажилласан. Гачууртын дүнзэн байшинг 2022 оны 05 сарын 2-ний өдрөөс эхлээд дээвэр, ханын тэгшилгээтэй хийж байтал мөнгө нь орж ирэхгүй байсан учраас дундаас нь орхиод Шивэртийн амны дүнзэн байшинг 07 сарын 01-нээс 0******* сарын *******-ны өдөр хүртэл барьж дуусгасан. Уг ажлыг А. бид 2 анх эхэлсэн ба ажлаа хийж байх явцад туслах ажилтан шаардлагатай болоод би өдрийн 50,000 төгрөгөөр туслах ажилтан авч ажиллуулъя гэхэд А. би найзыгаа аваад ирье гээд 06 сарын 01-ний өдөр Ш.*******ыг авч ирэн цуг ажиллаж эхэлсэн. Цалин мөнгийг нь яаж өгөх талаар тохиролцсон юм уу гэж А.аас асуухад тэгж байгаад болно гэсэн. Авангард хаус ХХК-иас Гачууртын дүнзэн байшингийн ажлын хөлсөнд ,000,000 төгрөг, Шивэртийн дүнзэн байшингийн ажлын хөлсөнд 15,55,000 төгрөг, нийт 19,55,000 төгрөг орж ирсэн. Үүнээс түлш, моторын бензинд 356,000 төгрөг, 2 байшингийн сангийн хөлсөнд 3,000,000 төгрөг, хоолны материалд 1,500,000 төгрөг, тогоочийн ажлын хөлсөнд өөрийн эхнэртээ 1,000,000 төгрөг, А.ын дансаар 6,530,000 төгрөг, Ш.*******ын дансаар 3,36*******,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би өөртөө ажлын хөлсөнд 3,*******00,000 төгрөг авсан. Миний хувьд Авангард хаус ХХК-иас авах ажлын хөлсийг хувааж авах тухай Ш.*******тай огт яриагүй. Би Ш.*******ыг танихгүй, хамтран ажиллая гэж санал тавиагүй, А. дагуулж ирсэн, тэр 2 юу гэж тохирсныг би мэдэхгүй байна. Иймд миний бие Ш.*******т ажлын хөлсөнд нийт 3,36*******,000 төгрөгийг өгсөн. А.аас мөнгө нэмж авсан эсэх талаар мэдэхгүй. Ш.*******т миний зүгээс нэмж өгөх тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Ш.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Ш.*******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Ш.*******аас Ц.Бат-Оюунд олгосон итгэмжлэл, Гачууртын байшин, Шивэртийн амны байшин гэх гэрэл зургууд,

Хариуцагч А.аас: А.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, А.аас Ж.д олгосон итгэмжлэл,

Шүүхийн журмаар: Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/7*******2 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн хариуцагч Л.ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч А. Л. нарт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоол хүнсний зардалд тооцон 1,000,000 төгрөгийг хасаж, 2,000,000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардав.

 

6.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

7.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нартай хамтран байшин барьсан ажлын хөлсийг хувааж авахаар тохиролцсон бөгөөд захиалагчаас ажлын хөлсөнд Л.т орж ирсэн 19,*******00,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг авсан. Үлдэх 3,000,000 төгрөг авах ёстойгоос 2 сарын хугацааны хоол хүнсний зардалд тооцон 1,000,000 төгрөгийг суутгуулан 2,000,000 төгрөгийг гаргуулна хэмээн тодорхойлов.

 

*******.Хариуцагч А. ...Авангард хаус ХХК-ийн 2 ширхэг дүнзэн байшинг барьж ажлын хөлсөө Л., Ш.******* нартай тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Ажлын хөлс болох 6,300,000 төгрөгийг Л.аас авсан. Л.ын дансаар мөнгө орж ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлав.

 

9.Хариуцагч Л. ...Гачууртын дүнзэн байшингийн ажлын хөлсөнд ,000,000 төгрөг, Шивэртийн амын дүнзэн байшингийн ажлын хөлсөнд 15,55,000 төгрөг, нийт 19,55,000 төгрөг орж ирсэн. Үүнээс түлш, моторын бензинд 356,000 төгрөг, 2 байшингийн сангийн ажлын хөлсөнд би өөрөө 3,000,000 төгрөг, хоолны материалд 1,500,000 төгрөг, тогоочийн ажлын хөлсөнд өөрийн эхнэртээ 1,000,000 төгрөг, А.ын дансаар 6,530,000 төгрөг, Ш.*******ын дансаар 3,36*******,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би өөртөө ажлын хөлсөнд 3,*******00,000 төгрөг авсан. Ажлын хөлсийг хувааж авах тухай Ш.*******тай тохиролцоогүй тул 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Ш.*******, А., Л. нар нь 2022 оны 06 сарын 01-ны өдрөөс 2022 оны 0******* сарын *******-ны хугацаанд 2 ширхэг дүнзэн байшин барих ажлыг хамтран гүйцэтгэсэн үйл баримтын тухайд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн болон хариуцагч А. нарын ...2 дүнзэн байшинг бариад ажлын хөлсийг хуваан авахаар тохиролцсон гэх тайлбар, хариуцагч Л.ын ...2 дүнзэн байшинг барих ажилд А., Ш.******* нарын хамт ажилласан гэх тайлбар зэргээс үзэхэд зохигчид нь бусдын захиалгаар 2 ширхэг дүнзэн байшинг барих, ажлын хөлс болох мөнгийг тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцсон гэж үзэхээр байна. Барилгын захиалагч болох этгээд /Авангард хаус ХХК, н.Отгонжаргал /-тэй Л. нь тохиролцоог хийсэн байх ба тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх боломжтой.

 

10.Харин Ш.*******, А., Л. нарын хувьд богино хугацааны хамтын ажиллагааны үр дүнд 2 ширхэг дүнзэн байшинг барих буюу хөдөлмөрөө нэгтгэн, түүнээс мөнгө буюу ашиг олох зорилгоор хамтран ажиллажээ. Тиймээс талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Хариуцагч Л.ын эзэмшлийн 572162039 тоот Хаан банкны дансанд 2022.06.01-2022.0*******.01-нийг хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр ажлын хөлс утгатайгаар 19,600,000 төгрөг, түлш, мотор, бензин масло утгатайгаар 9 удаагийн гүйлгээгээр *******21,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч нь дээрх гүйлгээнүүдийг үгүйсгээгүйн дээр түүний ...нийт 19,55,000 төгрөг орж ирсэн гэх тайлбар зэргээр дээрх гүйлгээ нь 2 дүнзэн байшингийн ажлын хөлс болох нь тогтоогдов.

 

11.Хэдийгээр хариуцагч Л. нь ...түлш, моторын бензинд 356,000 төгрөг, 2 байшингийн сангийн ажлын хөлсөнд би өөрөө 3,000,000 төгрөг, хоолны материалд 1,500,000 төгрөг, тогоочийн ажлын хөлсөнд өөрийн эхнэртээ 1,000,000 төгрөг төлсөн гэх боловч түүний тайлбар баримтаар нотлогдсонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

 

12.Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.*******-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ш.*******т 3,600,000 төгрөг, хариуцагч А.д 6,300,000 төгрөгийг Л.аас шилжүүлсэн талаар талууд маргаангүй бөгөөд талууд нэгэнт хамтран ажиллаж байшин барих ажлыг гүйцэтгэсэн, хэний оролцоо илүү байсан, хэн нь илүү хөдөлмөрлөсөн талаар хэн аль нь маргаагүйн дээр ажлын хөлсийг хэрхэн хувиарлах талаар бичгээр тохиролцоогүй тул олсон ашиг орлогыг тэнцүү хэмжээнд хуваах нь шударга ёсны зарчимд, хуулийн дээрх заалттай нийцнэ.

 

Тиймээс хариуцагч Л.т ажлын хөлс утгаар орж ирсэн 19,600,000 төгрөгийг 3 хуваавал 1 хүнд ногдох нь 6,533,333 төгрөг байхаар байна. Хариуцагч А. өөрт ногдох хувийг авсан, харин нэхэмжлэгч нь 3,600,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх 2,933,333 төгрөгөөс нэхэмжлэгчийн шаардсан 2,000,000 төгрөгийг Л.аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, А.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлд, хариуцагч Л.аас 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 6,950 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хариуцагч Л.аас 2,000,000 төгрөг гаруулан нэхэмжлэгч Ш.*******т олгож, хариуцагч А.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлд, хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 6,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ