Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2023/00187

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Уранзул даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар *******, ******* *******, ******* байр, ******* хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар *******, -3, өөрийн байр хаягт байрлах, -т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шинжээч үнэлгээчин С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өлзийкапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ү.т холбогдох иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 99 дугаар захирамж гаргасан байдаг. Тус ээр 62,600,000 төгрөгийг Өлзийкапитал ББСБ ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар лэсэн ба зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн дүнг 0,203,97 төгрөг болгож бууруулж төлөхөөр болсон. Үүгээр Өлзийкапитал ББСБ ХХК-ийн гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, ажиллагаа явагдаж байгаа билээ. Мөн Ү.ын өмчлөлд байх барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, дугаар *******, , 101, , , од байршилтай, 40,49 м.кв орон сууцыг зарж борлуулах замаар гаргуулахаар зээлийн гэрээ болон барьцаа хөрөнгийг БГ-16/21 гэрээг байгуулсан. Барьцаа хөрөнгө нь Ү.ын өмч бөгөөд барьцаа хөрөнгийг зээлийн гэрээний төлбөрийн баталгаа болгон өгч байгааг батлан зөвшөөрч зээлдэгч Ч.т итгэмжлэл өгч, гарын үсэг зуруулж өгсөн бөгөөд хуульд заасны дагуу Ч., Ж.Оюун-Эрдэнэ нарын гэрээний үүргээ биелүүлэх хугацаа нь өнгөрсөн тул тус орон сууцыг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар ажиллагаа явагдсан байдаг. Үүний дагуу НШШГГ-с эд хөрөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044201 дугаарт бүртгэлтэй, 40,19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 89,20,000 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2022 оны 06 сарын 08-ны өдөр 4-11/11927 дугаартай мэдэгдлээр НШШГГ-ын гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Баттүшиг танилцуулсан. Тус орон сууцыг өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж, энэхүү үнийн дүнгийн 70 хувийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь төлбөр төлөгчид илт хохиролтой байгаа тул гомдолтой байна. Өөрөөр хэлбэл тухайн Ү.ын өмчлөлийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй үнэлгээний тайлангаа гаргасан болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байдаг. Үүнд хувь хүний өмч, цаашлаад эд хөрөнгө амьдрал яригдаж байгаа тул хэт доогуур үнэлсэн энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж алга байна. Шүүхийн тухай дугаар зүйл, .7 дахь хэсэгт заасны дагуу Ү. нь НШШГГ-ын Баян модот ХХК-иар хийлгүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус үнэлгээг бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн нь төлбөр төлөгчийн эрх ашгийг шууд хохироож байна. Иймд 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 4-11/11927 дугаартай мэдэгдлээр танилцуулсан зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 3299 дугаар захирамжаар Ж.Оюун-Эрдэнэ, Ч., Ү. нараас 0,203,97 төгрөгийг гаргуулж Өлзий капитал ББСБ-д олгож, үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, дугаар *******, 101, , 48А байр, хаягт байршилтай 40,49 м.кв талбайтай, Ү-2201044201 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар лэсэн бөгөөд тус 2022 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нар 20,000,000 төгрөгийн үнийн санал өгөхөд төлбөр авагчаас үнийн саналтай танилцан үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хөдлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу тус газраас хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-г үнэлгээчнээр томилоход зах зээлийн үнэлгээг 89,20,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ШШГТХ-ийн дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн бөгөөд Иргэний 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу ажиллагаа нь хууль зөрчөөгүй дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь хүчин төгөлдөр ийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, ажиллагаанд саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү.аас Г.д олгосон итгэмжлэл, Шүүхийн газрын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 4-10/13022 дугаартай мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 4/ШЗ2021/14420 дугаартай захирамжийн хуулбар, мөн 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 4/ШШ2019/03299 дугаар захирамжийн хуулбар, 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 4/ГХ2022/00082 дугаартай хуудас, Баян модот ХХК-ийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн №ОСҮ-22/0 дугаартай албан бичгээр хавсаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн газрын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 4-11/11927 дугаартай мэдэгдэл,

 

Хариуцагч талаас: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 4/ГХ2022/00082 дугаартай хуудас, 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 4/ШЗ2022/0099 дугаартай захирамжийн хуулбар, Шийдвэр ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 01 сарын 17-ны өдрийн №22280203 дугаартай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 2-ны өдрийн тэмдэглэл, эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Шүүхийн биелүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдлүүд, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн биелүүлэх мэдэгдэл, гүйцэтгэгчийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 02 сарын 09-ний өдрийн тогтоол, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, Шүүхийн биелүүлэх мэдэгдэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 сарын *******-ны өдрийн 174 дугаартай албан бичиг, Ү.ын өмчлөлийн Ү-2201044201 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Ү.аас Ч.т олгосон итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 0 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, Ү.аас үнийн санал гаргасан хүсэлт, Ч.аас үнийн санал гаргасан хүсэлт, Ж.Оюун-Эрдэнээс үнийн санал гаргасан хүсэлт, Өлзий капитал ББСБ ХХК-ийн 2022 оны 0 сарын -ны өдрийн №22/ дугаартай албан бичиг, 2022 оны 0 сарын 30-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай баримт, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шинжээч томилох тухай 2022 оны 0 сарын 30-ны өдрийн /161 дугаартай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Баян модот ХХК-ийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн №ОСҮ-22/0 дугаартай албан бичиг, 2022 оны 06 сарын 08, 09-ний өдрийн гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнэлгээний тайлан мэдэгдэл хүргүүлсэн тухай цахим шуудангийн зураг, Шүүхийн газрын мэдэгдлийн хуулбарууд, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 7/27 дугаартай тогтоолын хуулбар, гүйцэтгэгчийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн тэмдэглэлүүд, АДХ-ны тогтоол мэдэгдэл гэх цахим шуудангийн гэрэл зураг, Өнөөдөр сонины 2022 оны 06 сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдааны зарын хуулбар зэрэг бичмэл баримтуудыг тус тус цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Ү. нь /цаашид НШШГГ гэх/-т холбогдуулан Баян модот ХХК-ийн үнэлсэн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн ОСҮ-22/0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэх хууль зүйн үндэслэлтэй.

 

.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 4/ШШ2019/03299 дугаар ээр хариуцагч Ж.Оюун-Эрдэнэ, Ч., Ү. нараас 0,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 203,97 төгрөг хамт гаргуулж нэхэмжлэгч Өлзийкапитал ББСБ ХХК-д олгохоор лэжээ.

 

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж, энэхүү үнийн дүнгийн 70 хувийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь төлбөр төлөгчид илт хохиролтой, эд хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй үнэлгээний тайлангаа гаргасан... хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч НШШГГ нь ...Баян модот ХХК нь дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

7.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 4/ШЗ2022/0099 дугаар захирамж, мөн өдрийн 00082 дугаар  хуудаст үндэслэн НШШГГ нь 2022 оны 01 сарын 17-ны өдөр 22280203 дугаар ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ.

 

НШШГГ нь төлбөр төлөгч нарт биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, ажиллагаанд оролцогч талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн талаарх лавлагааг гаргуулж, бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044201 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар *******, 101, , 48А байр, хаягт байрлах орон сууц нь Ү.ын өмчлөлд бүртгэлтэй талаар тогтоожээ. НШШГГ-ын 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 22280203/0 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 0 сарын 11-ний өдрийн 22280203/07 дугаар тогтоолоор хураасан байна.

 

Хураагдсан эд хөрөнгөнд төлбөр төлөгч нар 20,000,000 төгрөгийн үнэлгээний санал гаргасан, төлбөр авагчаас дээрх үнийн саналыг эс зөвшөөрч үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдов.

 

Иргэний 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн тухай 42 дугаар зүйлийн 42.1, дугаар зүйлийн .1, .2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул НШШГГ 2022 оны 0 сарын 30-ны өдрийн /161 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийг томилжээ.

 

Баян модот ХХК-ийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн ОСҮ-22/0 үнэлгээгээр төлбөр төлөгч Ү.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 89,20,000 төгрөг болохыг тогтоожээ.

 

8.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа НШШГГ-ын шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй, эд хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, хэт багаар үнэлсэн тул уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

9.Нэхэмжлэгч ...эд хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, хэт багаар үнэлсэн... нь хууль зөрчсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж харьцуулан үзэх баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

 

10.Шүүхийн тухай дугаар зүйлийн .3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө хэмээн заасан.

 

11.Төлбөр төлөгч Ү. нь ажиллагаанд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2022 оны 02 сарын 17-ны өдөр Ч.т олгож, итгэмжлэл үйлдсэн бөгөөд итгэмжлэл хэрэгт авагджээ.

 

Ү.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.т хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2022 оны 06 сарын 08-ны өдөр мэдэгдсэн талаар зохигчид тайлбарлаж, мэдэгдлийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргаагүй. Тиймээс нэхэмжлэгчид 2022 оны 06 сарын 08-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг хуульд зааснаар танилцуулснаас хойш тус шүүхэд нэхэмжлэлийг анх 2022 оны 07 сарын 01-ны өдөр буюу 23 хоногийн дараа гаргасан нь мэдэгдлийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох Шүүхийн тухай   дугаар зүйлийн .7-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

 

12.Иймд нэхэмжлэгч Ү.ын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж лэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.3, 116, 1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн тухай   дугаар зүйлийн .7-д зааснаар т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Баян модот ХХК-ийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн ОСҮ-22/0 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ү.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Д.УРАНЗУЛ