| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2022/03477/И |
| Дугаар | 184/ШШ2023/00264 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2023/00264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* , ******* дүгээр , ******* /*******8*******05/, ******* гудамж, *******8 хаягт оршин байх, ******* ******* ХХК /рд:5273528/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* , , лол, **************4 , *******2******* хаягт оршин суух, овогт - /рд:ХМ8*******052478/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* , ******* дүгээр , 97-*******2 хаягт оршин суух, овогт /рд:УП93*******2*******0**************/ нарт холбогдох,
Баталгааны гэрээний үүрэгт 3*******,538,546 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Б.-, хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б. нь ******* ******* ХХК-д дэлгүүр сувгийн борлуулагч буюу худалдааны төлөөлөгч хийж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа өөрт ашигтайгаар урвуулан ашиглаж 23,079,000 төгрөгийг хувьдаа завшсан бөгөөд энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 сарын *******9-ний өдрийн 2022/ШЦТ/652 шийтгэх тогтоол гарсан. Хариуцагч Б. болон түүний төрсөн ах Б.- нар нь тус шийтгэх тогтоол гарахын өмнө 2022.03.*******2-нд компани дээр ирж өр төлбөрөө барагдуулах тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд тус хүсэлтийг үндэслэн 2022.03.24-нд №2*******/0******* Баталгааны гэрээг хариуцагч нартай байгуулж байсан. Гэвч энэхүү баталгааны гэрээг ашиглан Б. нь эрүүгийн хариуцлагад оногдуулах хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлж шийдвэрлүүлж авсан атлаа тус гэрээнд заасан 28,422,872 төгрөгийг компанид ажиллан буцаан төлөх үүргээ биелүүлэхгүй орхисон болно. Бидний зүгээс шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хүндрүүлж хорих ял болгуулах хүсэлгүй, зөвхөн баталгааны гэрээний биелэлтийг шаардаж байгаа болно. Хариуцагч Б. нь эрүүгийн хэрэгт 23,079,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тогтоогдсон боловч ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Манайх ажиллуулаад сар бүрийн цалингаас нь суутгаад төлбөр мөнгөө төл гэхэд тэгье гэж тохиролцоод график гаргуулж аваад ирээгүй. Нэгэнт энэ хүн мөнгө төлөх боломжгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр эд хөрөнгийн лавлагаа авахад ямар ч хөрөнгөгүй болох нь нотлогдсон. Хариуцагч Б.- нь тухайн үед өөрийн дүү болох Б.ын өмнөөс баталгаа гаргаж төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул Б.т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Ингээд Б.ын манай компанид үүсгэсэн хохирол төлбөр 23,079,090 төгрөг, эрүүгийн хэрэгт Б. шалгагдаж байх үед зарцуулсан аудитын төлбөр 770,000 төгрөг, Хаан хүнс ******* ХХК-ийн зээлийн хүүний хохирлыг 23,079,000 төгрөгт ногдох хэмжээгээр тооцож 4,573,782 төгрөг баталгааны гэрээнд туссанаар, сүүлд мөн хүүний хохирлыг нэмэгдүүлсэн 3,**************5,674 төгрөг, нийт 3*******,538,546 төгрөгийг Б.-эс гаргуулна. Энэ хүүний хохирол ямар учиртай вэ гэхээр манайх мэдээж бизнесийн байгууллага. Үйл ажиллагаагаа явуулахын тулд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас их хэмжээний өр зээлтэй. Гэтэл Б. 23,079,000 төгрөгийн хохирол бидэнд учруулчихаар бид энэ хэмжээгээр бусдаас авсан зээл, түүний хүү, алдангийн хэмжээгээр хохирч байна. Тиймээс хүүний хохиролд 7,689,546 төгрөгийг баталгааны гэрээ байгуулагдсанаас хойш 2022 оны *******2 сарын *******4-ний өдрийг хүртэл тооцсон гэв.
2.Хариуцагч Б.- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 03 сарын *******2-ны өдрөөс өмнө намайг хээрийн бэлтгэл сургуулилттай байх үед манай дүү Б. нь над руу надад амьдрах сонирхол алга, үхмээр байна гэх чатыг бичсэн. Тухайн үед өөрийн охин дүү рүүгээ дүү чинь ингээд байна, яасан, юу болсон юм бэ гэхэд Б. гэртээ ирэхгүй, гадуур ууж идээд, үхмээр байна гээд байна гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. болон Хаан хүнс ******* ХХК-ийн менежер н.Зориг нартай утсаар ярьж нөхцөл байдлаа хэлэхэд та нар өр төлбөрийг барагдуулах тухай хүсэлт бичээд өгөх юм бол эвээр шийдэж болно, та ирээд уулз гэсэн. Үүний дараа би Хаан хүнс ******* ХХК дээр очиж уулзахад залуу хүнд боломж олгоё, бид нар гомдлоо татаад авчихъя гэхдээ бид нар гомдлоо татаж авлаа гэхэд та нар төлбөрөө төлөхгүй бол дахин гомдол гаргах эрхгүй болно гэсэн. Би за ийм боломжийг манай дүүд олгож өгч байгаа бол баталгааны гэрээ хийе гэж хэлсэн. Тус компаниас хүсэлтийг бичүүлж аваад хэд хоногийн дараа баталгаа гэрээг бэлдээд намайг дуудсан. Тус компанийн гэрээний үндэслэл хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч буюу хохирогч нь дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзана гэж бичсэн тул баталгааны гэрээн дээр гарын үсэг зурсан. Б.ыг компанидаа ажиллуулаад цалингаас нь 90 хувийг суутгаад өр төлбөрийг барагдуулахаар болсон. Хэрвээ төлбөрийг барагдуулахгүй бол би төлбөрийг барагдуулахад бэлэн гэдэг хүсэл зоригоо илэрхийлээд энэ гэрээг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах боломжгүй гэдгийг мэдсээр байж намайг залилж, хууран мэхэлж, надтай энэ гэрээг хийсэн гэж үзэж байна. Энэ хэрэг миний мэдэхийн 2 жил үргэлжилж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа хугацаатай явагддаг. Жил тойрч явж байгаад гэнэт би гараад ирсэн, маш хурдан шийдэгдчихсэн. Хохирол төлбөр 23,079,000 төгрөг, Эрүүгийн хэрэг шалгагдах үед зарцуулсан аудитын төлбөр 770,000 төгрөг, 202******* оны 0******* сарын 0*******-ний өдрөөс 2023 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэлх Хаан хүнс ******* ХХК-д учирч буй зээлийн /жилийн *******8%-ийн/ хүүгийн хохирол төлбөр болох 4,573,782 төгрөгийн алдагдал нийт 28,422,872 төгрөгийг бүрэн барагдуулахаар гэрээнд зааж надтай баталгааны гэрээг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад шийтгэх тогтоол гарсан. Тус тогтоол дээр шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай гэсэн байгаа юм. 2023 оны *******2 сарын 3*******-ний өдрийг хүртэл Хаан хүнс ******* ХХК-д учирч буй зээлийн /жилийн *******8%-ийн/ хүүгийн хохирол төлбөр болох 4,573,782 төгрөгийг төлж барагдуулахаар надтай гэрээ байгуулчхаад дахиад 9 сарын хүүгийн төлбөр нэмж 3,**************5,674 төгрөг яриад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан бол би баталгааны гэрээний үүргээ биелүүлэх байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзана гэсэн болохоор баталгааны гэрээ дээр гарын үсэг зурсан. "Хаан хүнс ******* ХХК Б.ыг борлуулагчаар ажилд авахдаа барьцаа хөрөнгийг шаардсан байдаг. Ингээд н.Алтанзулын эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаалж, Б.ыг борлуулагчаар ажилд авсан байдаг. Миний дүү энэ ажилд орохдоо хувийн машинтай байсан. Машиныг асуухаар Хаан хүнс ******* ХХК-ийн гражид байгаа гээд яваад байдаг байсан. 23,079,000 төгрөг гэнэт алга болоогүй, Хаан хүнс ******* ХХК өөрсдөө буруутай үйл ажиллагаанаасаа болоод ийм хэмжээний хохирол учруулчхаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах боломжгүй гэдгийг мэдсээр байж надтай баталгааны гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, баталгааны гэрээний үүргийг биелүүлэх үндэслэл байхгүй. Асуудал нь мөрдөн байцаалтаас буцах нь битгий хэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж шийдвэрлэгдэж, зорчих эрхээ хязгаарлуулсан ба өр төлбөрөө барагдуулах асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шийдэгдэж байгаа гэв.
3.Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хаан хүнс ******* ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах тухай бичгийг албан ёсоор Цагдаагийн байгууллага, Прокурор болон шүүхэд өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах боломжгүй гэдгийг хуулийн хүмүүс мэдэж л байсан. Гэрээний зорилгоо тодорхойлсон боловч гэрээний зорилго биелэгдээгүй. Б. эрүүгийн хариуцлага хүлээхгүйгээр энэ асуудлыг шийдэх байсан. 2022 оны 05 сарын *******9-ний өдөр шийтгэх тогтоол гарснаар баталгааны гэрээ дээр тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах гэсэн зохицуулалт хүчингүй болж байгаа юм. Нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгээгүй. 2022 оны 03 сарын 3*******-ний өдөр үндсэн үүрэг гүйцэтгэгч Б.тай төлбөр төлөх гэрээ байгуулсан байдаг. 2 хүнээс зэрэг мөнгө авч болохгүй. 23,079,000 төгрөгийг Б.аар төлж барагдуулахаар график гаргаад гэрээ хийсэн байдаг. Уг гэрээ нь баталгааны гэрээний харилцааг дуусгавар болгож байгаа юм. Төлбөр барагдуулах гэрээ нь шүүхийн шийтгэх тогтоол гарснаар хэрэгжээд явж байгаа болно. Шийтгэх тогтоолын дагуу Б. төлбөрийг төлөөд явж байгаа. Шийтгэх тогтоол биелэгдээд явж байхад дахиад надаас мөнгө нэхнэ гэж юу гэсэн үг вэ. Хэрвээ гэрээ дээр Б. ял шийтгэл авахаар болж, 23,079,000 төгрөгийг төлөхөөр боллоо, шийтгэх тогтоолын дагуу гарсан мөнгийг Б.-Эрдэнийг төлөөрэй гэсэн бол өнөөдөр бид нар ийм зүйлийг яриад зогсож байхгүй. Болзол тавьж хийсэн хэлцэл бөгөөд эрүүгийн хэргээс татгалзах болзол нь биелэгдээгүй, Б. ял шийтгэл авч зорчих эрхээ хязгаарлуулсан. Тиймээс баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагавар болох нэхэмжлэгчийн шаардаж буй 3*******,538,546 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоож өгнө үү гэв.
4.******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч нартай байгуулсан Баталгааны гэрээнээс гадна шинээр төлбөр барагдуулах гэрээг Б.тай хийгээгүй. Манай компанийн хувьд харин ч Б.т боломж олгоод *******,000,000 төгрөгөөр цалинжуулаад ажиллуулъя, цалингийн 90 хувийг суутгаад мөнгийг нь төлүүлье гэж тохиролцсон боловч 90 хувийг нь суутгачихаар энэ хүн яаж амьдралаа залгуулах вэ гээд сард цалингаас нь 6*******4,500 төгрөгийг суутгах төлбөрийн график гаргаад энэ хэмжээнд 2 жилийн хугацаанд төлөөд яв, ажлаа хийгээрэй гэдгийг ойлгуулж хэлсэн. Төлбөрийн графикийг цагдаад аваачиж өгнө гээд авч яваад ажлаа ч хийгээгүй, тэр чигээр нь хаяад явсан. Б.ыг ажил төрлийг нь хийлгээд мөнгийг нь төлүүлэх талаас нь ах нь Б.- өөрөө юу хийсэн бэ. Өр төлбөрт орно, цалин өгөөд ажил хийлгээд өрийг нь төлүүлье гэхээс өөрөөр манай байгууллага энэ хүнийг яаж дэмжих ёстой байсан бэ. Цагдаагийн байгууллагад манай компани албан ёсоор гомдлоосоо татгалзах бичгээ өгсөн. Хэдийгээр өгсөн ч гэсэн шийдэх асуудал бол тухайн этгээдийн асуудал. Гэхдээ энэ хүмүүс өөрсдөө та нар татгалзал бичээд өгчхөөч ээ, танилын хүрээндээ энэ асуудлыг дуусгаад зохицуулна гэдэг зүйлийг ярьсан. Б.т ял оногдуулах сонирхол манай байгууллагад байгаагүй. Харин ч залуу хүнд боломж олгоё гэж хандаж ирсэн. Бидний бичиж өгсөн тодорхойлолтыг үндэслэж Б. хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн талаар шийтгэх тогтоолд тусгасан байна. Б. төлбөр төлөх чадваргүй, хэдий хэмжээний хөрөнгөтэй эсэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан ёсоор тодруулга авсан ч ямар боломж харагдахгүй байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд ирүүлсэн тайлбар байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 зүйлд зааснаар төлбөр төлөгчийг шүүх солих боломжтой байдаг. Тиймээс гэрээ бол хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр гэрээг үндэслэж хариуцагч Б.-эс төлбөр шаардаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Хэрэгт цугласан нотлох баримтуудыг дурдвал: Нэхэмжлэгч талаас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Чимэд-Очирын иргэний үнэмлэхний хуулбар, Итгэмжлэл, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын *******9-ний өдрийн 2022/ШЦТ/652 тай шийтгэл тогтоолын хуулбар, Б.ын 2022 оны 03 сарын *******2-ны өдрийн өргөдөл, ******* дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтэст С.Номин-эс гаргасан хүсэлт, 2022 оны 03 сарын 24-ний өдрийн №2*******/0******* Баталгааны гэрээ, Б.-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны шилжүүлгийн баримт, Баян Сагсай Аудит ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх, ХААН банкны 202******* оны 08 сарын *******0-ны өдрийн ЗГ/202045254643-2 зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, хавсралт, Төрийн банкны 2022 оны *******0 сарын *******3-ны өдрийн орлогын мэдүүлэг, Голомт банкны 2022 оны *******0 сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлэг, Улсын тэмдэгтийн хураамжид 64,800 төгрөг төлсөн баримт,
Хариуцагч талаас, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2022 оны 08 сарын 23-ны өдрийн мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай 2022 оны 08 сарын 23-ны өдрийн тэмдэглэл, Улсын тэмдэгтийн хураамжид 273,345 төгрөг төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны *******2 сарын 27-ны өдрийн 89******* тай албан бичиг, ******* ******* ХХК-ийн ******* дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол, итгэмжлэл, Хаан хүнс ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 02/*******22, 2022 оны 03 сарын 3*******-ний өдрийн 02/*******34 тай тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Төлбөр төлөлт хийгдэх график, Мөрдөгчийн 2022 оны 02 сарын *******8-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай тогтоол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Итгэмжлэл, Өмгөөлөгч оролцуулах тухай албан бичиг, Хаан хүнс ******* ХХК-ийн захирлын 20*******9 оны 09 сарын 23-ны өдрийн Т/*******9/**************0 тай тушаалын хуулбар, 20*******7 оны 03 сарын 0*******-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, 20*******7 оны 02 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, ******* ******* ХХК-ийн захирлын 202******* оны 0******* сарын 29-ний өдрийн ажлаас халах тухай тушаал, Б.ын санхүүгийн албанд гаргасан өргөдөл, ын өрийн жагсаалт, ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 2*******08006300622 тай тогтоолын хуулбар, 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 464 тай яллах дүгнэлтийн хуулбар, 2022 оны 03 сарын 3*******-ний өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 202******* оны 04 сарын 03-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,
Шүүхийн журмаар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны ************** сарын 09-ний өдрийн 4-*******76/2*******40******* албан бичиг, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын *******6-ны өдрийн 907 тай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны ************** сарын 2*******-ний өдрийн 2-*******76/22*******69 тай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны ************** сарын *******0-ны өдрийн 4/796 тай хариу мэдэгдэх хуудас болон лавлагаа, Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Хаан банкны 2022 оны 09 сарын 02-ны өдрийн албан бичиг, Тээвэр хөгжлийн банкны 2022 оны 09 сарын 02-ны өдрийн албан бичиг, Голомт банкны 2022 оны 09 сарын 02-ны өдрийн албан бичиг, Капитрон банкны 2022 оны 09 сарын 02-ны өдрийн албан бичиг, Төрийн банкны 2022 оны 09 сарын 02-ны өдрийн албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 09 сарын 07-ны өдрийн албан бичиг, Богд банкны 2022 оны 09 сарын 08-ны өдрийн албан бичиг, Чингис хаан банкны 2022 оны 09 сарын 02-ны өдрийн албан бичиг, Гэрчээр С.Алтанзулыг асуусан тэмдэглэл зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
6.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.-, Б. нарт холбогдуулан Баталгааны гэрээ-ний үүрэгт 28,422,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.т холбогдох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 3,**************5,674 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 3*******,538,546 төгрөгийг хариуцагч Б.-эс гаргуулахаар шаардав.
Хариуцагч Б.- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ******* ******* ХХК-тай байгуулсан Баталгааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, түүний үр дагавар болох 3*******,538,546 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргав.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
7.Үндсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б. нь ******* ******* ХХК-д ажиллаж байх хугацаандаа 23,079,090 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрх төлбөр, мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед хийгдсэн аудитын төлбөр 770,000 төгрөг, байгууллагад учирсан хохирол болох зээлийн хүүний төлбөр 7,689,456 төгрөг, нийт 3*******,538,546 төгрөгийг Баталгааны гэрээ-ний үндсэн дээр Б.-эс гаргуулна хэмээн тайлбарлав.
Хариуцагч Б.- нь ...өөрийн дүү Б.ын өмнөөс Баталгааны гэрээ-г хийсэн. Гэрээг хийх болсон үндэслэл нь ******* ******* ХХК нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авах, дүү болох Б. нь байгууллагад учруулсан хохирлыг төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр тохиролцсон. Гэвч ******* ******* ХХК нь гомдлоо татаж аваагүй, дүү Б. нь эрүүгийн хэрэгт зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн. Мөн шийтгэх тогтоолоор 23,079,090 төгрөгийг Б.аас гаргуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа хэмээн маргав.
Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд 2022 оны 03 сарын 24-ний өдөр үүрэг гүйцэтгүүлэгч ******* ******* ХХК нь үүрэг гүйцэтгэгч Б., баталгаа гаргагч Б.- нар нь №2*******/0******* тай Баталгааны гэрээ-г байгуулжээ.
Гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах, үүрэг гүйцэтгэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулах, баталгаа гаргагч нь хохирол төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээх буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь өөрийн эд хөрөнгө/мөнгө/-р үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 458 зүйлийн 458.*******-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 459 дүгээр зүйлийн 459.*******-т Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна гэж заажээ.
Иргэний хуулийн 43 зүйлийн 43.2.*******, *******96 зүйлийн *******96.*******.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 458 зүйлийн 458.*******-т заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Хариуцагч Б.-Эрдэнийн зүгээс дээрх гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл буюу ******* ******* ХХК нь эрүүгийн хэргийн гомдлоос татгалзах, дүү Б. ял шийтгэл авахгүй байх болзол хангагдаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргадаг.
Иргэний хуулийн 45 зүйлийн 45.*******-т Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын *******9-ний өдрийн 2022/ШЦТ/652 шийтгэх тогтоолд Б. ...гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлж, хохирогч ******* ******* ХХК-тай харилцан тохиролцсон тул түүнд шүүхээс оногдуулсан 06 сарын хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх талаар тусгасан байдаг.
Тиймээс болзол биелэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй, ******* ******* ХХК-тай Б. хохирлын талаар тохиролцсоныг шүүх харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн талаар тодорхой тусгасан байх ба гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт юм.
Дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын *******9-ний өдрийн 2022/ШЦТ/652 шийтгэх тогтоолоор Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Б.аас 23,079,000 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор Б.аас ******* ******* ХХК-д учирсан хохирол 23,079,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Б. төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь Б.-эс дээрх төлбөр болон баталгааны гэрээнд заасан хохирлыг гаргуулна хэмээн тайлбарладаг бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны ************** сарын 2*******-ний өдрийн 2-*******76/22*******69 албан оор ...хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан төлбөр төлөгчийг солих хууль зүйн үндэслэл байхгүй талаар дурджээ.
Б. нь шийтгэх тогтоолын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр төлбөр төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны ************** сарын 09-ний өдрийн 4-*******76/2*******40******* албан оор нотлогдов. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд үүссэн нэг маргааныг нэг удаа шийдвэрлэх бөгөөд аливаа этгээд нэг асуудлаар шүүхэд хандан дахин шийдвэрлүүлэх боломжгүй юм.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 23,079,090 төгрөгийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************7 зүйлийн **************7.*******, 65 зүйлийн 65.*******.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 227 зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, мөн хуулийн 460 зүйлийн 460.*******-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, 460.4, 460.5-д зааснаар үндсэн өр, гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал, шүүхийн зардал, гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх ёстой хүүг батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээхээр заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан аудитын зардал 770,000 төгрөгийг талууд гэрээнд тохиролцсон байх ба хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд Баян сагсай аудитын дүгнэлтийг үндэслэсэн, 202******* оны *******2 сарын 08-ны өдөр Баян сагсай аудит ХХК-д 770,000 төгрөгийг Khaan khuns impex XXK утгатайгаар шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б.ын учруулсан 23,079,090 төгрөгийн хэмжээнд хүүний хохирол хүлээж байна гэж үзэн Хаан банк ХХК-тай байгуулсан 202******* оны 08 сарын *******0-ны өдрийн Зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г баримтаар ирүүлэн 7,689,456 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ******* ******* ХХК-ийн Хаан банктай байгуулсан 2020 оны 06 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн хүү жилийн *******6,2 хувь байх ба Б.ын учруулсан хохирол 23,079,090 төгрөгт ногдох хүүний хохирлыг 202******* оны 0******* сараас 08 сар хүртэл *******6,2 хувь буюу сарын *******,35 хувиар тооцоход 2,492,536 төгрөг байхаар байна. Харин 202******* оны 08 сараас зээлийн хүүнд өөрчлөлт орж жилийн *******0 хувь болсон байх ба *******0 хувь буюу сарын 0,83 хувиар 202******* оны 08 сараас 2022 оны *******2 сарын хүртэл *******6 сараар тооцоход 23,079,090 төгрөгт ногдох хүү 3,064,903 төгрөг, нийт 5,557,439 төгрөгийн хүүний хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэв.
Талуудын байгуулсан гэрээгээр ******* ******* ХХК-д учирч буй зээлийн хүүний хохирол төлбөр 4,573,782 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх ба уг шаардлагыг нэхэмжлэгч 3,**************5,674 төгрөгөөр нэмэгдүүлэн 7,689,456 төгрөг шаардсанаас дээрх тооцооллоор 5,557,439 төгрөгийн хэмжээнд хүүний хохирлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8.Сөрөг шаардлагын тухайд:
Хариуцагч Б.- нь ******* ******* ХХК-тай байгуулсан Баталгааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, түүний үр дагавар болох 3*******,538,546 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй тул түүний сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан.
Б.-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлээр гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, түүний үр дагавар болох 3*******,538,546 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай шаардлага нь сөрөг нэхэмжлэл гэхээсээ илүүтэй үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа татгалзал гэж үзэхээр байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дээр дүгнэхдээ хэлцэл хүчин төгөлдөр талаар дүгнэсэн тул уг гэрээний тухайд дахин дүгнэх шаардлагагүй буюу Б.-Эрдэнийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдов.
Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага 3*******,538,546 төгрөгөөс 23,079,090 төгрөгт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************7 зүйлийн **************7.*******-т зааснаар хэрэгсэхгүй болгож, үлдэх 8,459,456 төгрөгөөс /аудитын зардал 770,000 төгрөг, хохирол 5,557,439 төгрөг/ 6,327,439 төгрөгийг хангаж, 2,*******32,0*******7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
*******0.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Б.т холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 зүйлийн *******06.5-д зааснаар нэхэмжлэгч түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
**************.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 зүйлийн 60.*******, 56 зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.*******-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 364,900 төгрөгөөс 23,079,090 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,345 төгрөгийг буцаан олгож, 6,327,439 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж **************6,*******89 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 273,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 зүйлийн **************5.*******, **************5.2.2, **************6, **************8 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 458 зүйлийн 458.*******, 227 зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Б.-эс 6,327,439 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдэх 2,*******32,0*******7 төгрөгт холбогдох шаардлагыг, ******* ******* ХХК-д холбогдох гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай Б.-Эрдэнийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************7 зүйлийн **************7.*******, 65 зүйлийн 65.*******.6-д зааснаар хариуцагч Б.-эс 23,079,090 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 зүйлийн *******06.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 зүйлийн 60.*******, 56 зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.*******.*******-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,900 төгрөгөөс илүү төлсөн 273,345 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.-эс улсын тэмдэгтийн хураамжид **************6,*******89 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ