| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0060/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2017-07-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, шүүгч Д. нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч З.Жавхаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр,
шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2017*******08 0035 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,*******,******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төмөр зам ашиглалтын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 639 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 3-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар түүнд оногдуулсан 5 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Л.******* нь хянан харгалах хугацаанд, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд “ажилд оруулж өгнө” гэж 16 иргэнээс нийт 16,330,000 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.******* нь 2016 оны 03 дугаар сараас мөн оны 10 дугаар сарын хооронд “Төмөр замд ажилд оруулж өгнө” гэж 16 иргэнээс 16,685,500 төгрөгийг хуурч мэхлэн авч Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******гийн өгсөн: “Би улсад 33 жил 9 сар 21 хоног төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ хүмүүсээс доод тал 175.000 төгрөг, дээд тал нь 3.000.000 төгрөг авч байсан. Би энэ хүмүүсээс мөнгө аваад залилаад хувьдаа ашиглах санаа байгаагүй. Манай нөхөрт 668.000 төгрөгийн тэтгэвэр авдаг, би өөрөө 525.000 төгрөгийн тэтгэвэр авдаг, хувьдаа мал аж ахуйтай амьдралын боломжтой. Манайх хоёр хүүхэдтэй, хоёулаа төмөр замд ажилладаг. Хүмүүсээс мөнгийг нь аваад хувьдаа хэрэглээгүй өөрийн дансандаа хийдэг, заримыг нь гэртээ хадгалж байсан. Энэ хүмүүс өөрсдөө намайг гуйсан. Хүмүүсийг ажилд оруулах гэхээр миний таньдаг хүмүүс зарим нь өөд болсон, зарим нь тэтгэвэртээ гарсан байсан. Зарим хүмүүсийг би ажилд оруулж өгсөн. Хамгийн сүүлд Багахангайн гэдэг хүүхэд над дээр өөрөө гүйж ирээд намайг төмөр замд оруулаад өгөөч гэж гуйсан. Хүмүүсийн мөнгийг хэл ам гарвал буцааж өгнө гээд хадгалж байгаад хэл ам гарахаар нь бүгдийг нь буцааж өгсөн. Би 2016 оны******* дүгээр сард хоригдож байгаад батлан даалтаар гарч ирэхэд манай нөхөр, хүүхдүүд бүх хохирол мөнгийг нь төлж барагдуулаад гомдол саналгүй гэсэн баримт авсан байсан. Хүмүүсийн нэг нь хэл ам гаргахад цахим сан хөгжсөн үед хүмүүс хушуурдаг юм байна лээ. Манайх 2 хүүхэдтэй амьдрал нь тогтвортой болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Улсад ажиллаж байхдаа ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. 2001 онд цахилгаан барааны дэлгүүрт ажиллаж байхдаа хүмүүст 5.000.000 төгрөгийн зээл өгсөн байсан чинь гэнэтийн тооллого орж ирээд хэрэгт холбогдож байсан. Үүндээ би гэмшдэг. 2015 онд нэг хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөг авсан байсан нь эрүү үүсээд 1 жилийн тэнсэн авч байсан. Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би одоо 60 нас хүрлээ. Миний эрүүл мэндийн байдал тааруу, захын мэдрэлийн өрөвсөл, тархины цусан хангамжийн дутагдалтай гэсэн. Миний гар хатангиршаад байгаа. Дахин хэрэг хийхгүй, одоо ач зээгээ хараад гэртээ амар тайван, сайхан амьдрах хүсэлтэй байна. Хэрэгтээ маш их гэмшиж байна надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Би цагдаагаар явж байхдаа зөндөө их ухамсарласан. Миний үеийн хүмүүс ач зээгээ хараад сайхан амьдарч байхад би ингээд зогсож байгаадаа ичиж байна. Би хүний өөдөөс ч харж чадахгүй ичиж байна. Энэ харамслыг насаараа санаж явах болно. Би тэнгэрт байгаа ээж, үр хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс та бүхний өмнө андгайлж байна. Би дахин хэзээ ч ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.гийн өгсөн “Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр танил гэх эмэгтэйгээр дамжуулан Л.******* гэх хүнтэй танилцаж төмөр замын байгууллагад вагоны үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэхээр нь үйлчлэгчийн үнэмлэхний мөнгө гэж надаас 1,335,000 төгрөг авсан. Тэр үед би өөрийн нөхөр Дэлэгпунцагийн 5721383770 тоот дансаар Л.*******гийн 5755006019 данс руу Багахангай дүүргийн Хаан банк дээрээс шилжүүлсэн....” гэх мэдүүлэг,
/хх-11-13 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн “...Манай ээж 2016 оны 05 дугаар сарын үед “өмнө хамт ажиллаж байсан ******* гэх эмэгтэй миний охиныг ажилд оруулж өгье гэнэ миний охин уулзаад үз” гэсэн. Тэгээд би ******* гэх хүнтэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5 шарын МТ колонкийн тэнд уулзаад “төмөр замын цэцэрлэгт ажилд оруулж өгнө” гээд 550,000 төгрөгийг өгнө гэж тохирч газар дээр нь бэлнээр 50,000 төгрөг өгч ажилд орох үедээ 500,000 төгрөг өгнө гэж тохирч салсан. Тэгсэн удалгүй над руу залгаад “би хүнтэй ярьчихлаа надад яг одоо 500,000 төгрөг шилжүүл гэхээр нь би төрсөн дүү руу ярьж мобайл банкаар *******гийн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч О.гийн өгсөн “...Манай эгч 2016 оны 05 дугаар сарын үед таксинд явж байгаад нэг эмэгтэй хүнтэй танилцсан гэсэн. Тэр эмэгтэй нь “төмөр замын байгууллагад ажилладаг нэг эмэгтэй, нэг эрэгтэй ажилд оруулж болно, эрэгтэйг нь галт тэрэгний машинч, эмэгтэйг нь кассераар ажилд авна эхлээд ажилд ороход 1,250,000 төгрөг авна ажилд орсны дараа нэг үхэр, нэг адуу авна уг нь манай хүү охин хоёр ажилд орох байсан юм. Тэгсэн Солонгос явчихлаа би уг нь шовгорыг нь өгсөн байгаа юм ажилд орох хүн байвал хэлээрэй” гэж байсан. Тэгээд би тэр ******* гэдэг хүнтэй уулзан авч яваа бичиг баримтуудыг нь үзэж Төмөр замын байгууллагад кассераар ажилд орохоор тохиролцсон. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3 дугаар хорооллын эцсийн Төрийн банкнаас *******гийн Хаан банкны данс руу 1,235,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр над руу залгаад Төмөр замын дээд сургуулийн төгсөлт болох гээд байна энэ үеэр далимдуулан үнэмлэх гаргах гээд дахин 235,000 төгрөг авсан. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төгсөж байгаа оюутанууд сургуульдаа юм авч өгдөг юм байна сургуульдаа хандив гэж 20,500 төгрөг авсан ба нийт 1,490,500 төрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн өгсөн “...2016 оны 04 дүгээр сарын эхэн үед манай найз над руу утсаар залгаж “төмөр замд машинчаар ажилд орох уу” гэж асуусан би “за тэгье” гээд цахим үнэмлэхний хуулбар 500,000 төгрөгийн хамт аваад ын хамт Төмөр замын дээд сургуулийн өмнө очиж ******* гэх настай эмэгтэй мөнгөө өгсөн. Маргааш нь ******* дахин залгаад үнэмлэх авах гээд байж байна та 2 хоолны мөнгө шилжүүл гэхээр нь бид 2 дундаасаа 100,000 төгрөг гаргаад дансаар хийсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 28-29 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Г.ын өгсөн “...Манай ээж нэг өдөр миний хүү төмөр замд ажилд орох уу гэж хэлээд ******* гэх эмэгтэй төмөр замын байгууллагад ажилд оруулж өгнө гэж байна гэхээр нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* гэх эмэгтэйтэй холбоо барьж баруун 4 замын Гранд плаза төвийн үүдэнд уулзаж эхлээд 500,000 төгрөг түүний дараа 50,000 төгрөг нийт бэлнээр 550,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32-33 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Уянгын өгсөн “...Би 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт ажилладаг хамаатны эгч гэх эгчээр дамжуулан Улаанбаатар хотод хүмүүсийг Төмөр замын байгууллагад ажилд оруулдаг хүн байна гэж хэлэхээр нь ******* гэх хүнтэй танилцаж “ТБД андууд” дэлгүүрийн үүдэнд уулзаж 950,000 төгрөг бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 36-37 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Бгийн өгсөн “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр над руу үл таних ******* гэх эмэгтэй утсаар залгаад “танай охиныг Төмөр замын байгууллагад үйлчлэгч юм уу, кассераар ажилд оруулж өгье эхний ээлжинд 500,000 төгрөг өгчих ажилд орсны дараа цалин дээрээс нь 500,000 төгрөгөөр нь суутгаж явж байгаад нийт 1,500,000 төгрөг авна шүү 06 дугаар сарын******* гэхэд оруулж өгнө гэж хэлсэн. Би тэр өдрөө *******гийн Хаан банкны данс руу өөрийн Голомт банкны Нарантуул зах дээр байдаг тооцооны төвийн дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 41-42 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Х.ийн өгсөн “...Манай эхнэр 2016 оны 7 дугаар сард ажилтай байхад нь ******* гэх нас тогтсон эмэгтэйтэй танилцаж “залуу хүмүүс байна боломжийн ажил хийх үү эгч нь Төмөр замын байгууллагад ажилд оруулж өгч чадна” гэж хэлээд өөрийн авч явсан хавтастай бичиг баримтаа үзүүлж өөрийгөө төмөр замд ажилладаг юм манай эхнэрийг төмөр замын билет бичдэг кассераар, намайг төмөр замын галт тэрэгний машинчаар ажилд оруулж өгье нэг хүний 1,200,000 төгрөг гэж хэлээд бид хоёроос нийт 2,150,000 төгрөг авсан. Мөнгийг Хаан банкаар дамжуулж ******* гэх хүний данс руу хийсэн. Хийхдээ 2 удаа дансаар 1,500,000 төгрөг, 600,000 төгрөг гэж 2 тасалж хийсэн. Нэг бэлнээр 50,000 төгрөг өгч байсан. Эхний 600,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын*******-ний өдөр Ард кинотеатрын хажуугийн Хаан банкны дансаар дараагийн 1,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр циркийн ард байрлах Хаан банкны салбараар хийсэн. 50,000 төгрөгийг нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны үед манай гэрээс ирж авсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 45-46 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Д.ы өгсөн “...Би 2016 оны 02 дугаар сарын үед хамт ажилладаг гэх эмэгтэй над руу нэг хүн залгаад “Төмөр замын байгууллагад ажилд орох уу гэж асууж байна. Надад ямар ажилд оруулах хүн байх биш одоо ирж уулзана гэнэ” гэж хэлсэн. ...Тэгээд би өөрийн 2 хүнээ ажилд оруулая гэж бодоод “та үнэхээр найдвартай юм уу” гэж асуугаад 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот хуучнаар мэргэжилтний 20-ын тэнд “” гэсэн нэртэй шилэн байшинд орж Хаан банкны АТМ-ээс мөнгөө шилжүүлж тэнд байсан наториатаар батлуулж байж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5011272921 гэсэн дансаар ******* гэх хүний дансаар 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа ******* над руу залгаад “танай хүүхдүүдийн үнэмлэхийг гаргаж өгөх гэж байна” үнэмлэхний мөнгө 70,000 төгрөг хэрэгтэй байна гээд дахин 70,000 төгрөг дансаар шилжүүлж авсан. *******д би нийт 3,070,000 төгрөг өгсөн...”
/хх-ийн 51-52 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Х.ын өгсөн “...Манай гэр Улаанбаатар хотоос баруун зүгт 22-ын товчооны тэнд амьдарч байсан юм. 2016 оны 9 дүгээр сарын үед 5 шарын автобусны буудал дээрээс суугаад 61-ын гарам гэх газар буудаг юм. Тэр үед нэг настай эмэгтэй таксины үйлчилгээ үзүүлж 2,000 төгрөгөөр хүн зөөдөг байсан. Тэр эмэгтэй хүний машин 3 удаа сууж үйлчлүүлж байсан. Тэгсэн тэр жолооч гэх эмэгтэй намайг “залуу хүн байна ажилд орох уу өөрөө залуу хүн байна ажилгүй байж болохгүй эгч нь төмөр замд үйлчлэгч юм уу кассераар ажилд оруулж өгнө манай дүү орох гэж байгаад больчихлоо чи өөрөө орвол ор, эсвэл ажилгүй дүү нар чинь байна уу сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг юм” гэж бараг над руу 14 хоног утсаар залгаж асууж байсан. Манай гэр автобусны буудлаас хол учир би утасныхаа дугаарыг өгч байсан юм. Тэр эмэгтэй өөрийгөө ******* гэж танилцуулсан хавтастай бичиг баримт үзүүлж тэр бичиг дотор нь уг хүний бүх танилцуулга нь байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уулзаж өөрийн хамаатны дүү ийг ажилд оруулахаар ярилцаж найз ийн нэрийн данснаас *******гийн 5755006019 дугаарын дансанд гэж нэрээр 1,235,000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 57-58 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.гийн өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын үед Урт цагааны өмнө явж байгаад нас тогтсон өөрийгөө ******* гэх эмэгтэй хүнтэй танилцсан. Энэ хүн өөрийгөө Төмөр замын байгууллагад ажилд оруулж өгнө гэхээр нь би эхнэр Золжаргалыг ажилд оруулах санаатай байна гэж хэлээд яриад үзтэл манай эхнэрийг вагон депод зааварлагчаар ажилд оруулж өгнө 2,500,000 төгрөг өгчих урьдчилгаа 1,500,000 төгрөгийг өгчих гэхээр нь би надад байгаа нь 800,000 төгрөг гэж хэлээд би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр наториатаар гэрээ хийж батлуулж Вариатай чуулгын өмнө Голомт банкны өөрийн 1905103434 дугаарын дансаар 5755006019 дугаарын данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 62-63 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч С.ын өгсөн “...2016 оны 05 дугаар сарын үед ******* гэх хүнтэй танилцаж төмөр замд машинчаар ажилд оруулж өгнө 1,250,000 төгрөг болно, одоо Төмөр замын дээд сургуулийн төгсөлт болох гээд байна яаралтай мөнгөө өг би шууд үнэмлэх гаргаж өгнө 2 жил дагалдан хийнэ, тэгээд машинч болно гэсээр байгаад би хаширлаад 550,000 төгрөг бэлнээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Драгон төв дээр очиж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 68-69 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн өгсөн “...2016 оны 03 дугаар сарын үед авга эгч нэг хүнтэй танилцсан төмөр замд үйлчлэгчээр ажилд оруулах хүн байна очоод уулз гээд анх ******* гэдэг хүний утас өгсөн. Би утсаар ярьж байгаад 22-ын товчооны тэнд анх *******тай уулзаж намайг ажилд оруулж өгөхөөр тохиролцоод манайг одоо 1,500,000 төгрөг өгчих гэхээр нь би “надад тийм хэмжээний мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн надаас 80,000 төгрөгийн бараа 300,000 төгрөг нийт 380,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 73-74 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Э.ын өгсөн “...Би 2013 оны зун шиг санагдаж байна. 6-7 дугаар сарын үед Ногоон тохой өртөөний жижүүр ажилтай ******* нь над руу залгаад “эгчдээ мөнгө байвал зээлээч эгч нь чамайг төмөр замын сургуульд оруулаад өгье гэж хэлсэн. Би тухайн үед Төмөр замын дээд сургуульд сураагүй байсан юм. Эхлээд 500,000 төгрөг, дараа нь 60,000 төгрөг нийт 560,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 77-78 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн “... 2016 оны 05 дугаар сарын 20-ны орчим нэг өдөр Улаанбаатар хотоос баруун чиглэлд 22-ын товчооноос ажлаасаа буугаад явж байгаад ******* гэх эмэгтэйгийн машинд суусан. Тэгсэн ******* нь “Төмөр замын байгууллагад хамаатны нэг эмэгтэйг ажилд оруулах гэсэн чинь нөгөөх чинь нөхрийнхөө араас явсан байна би өөрөө төмөр замын байгууллагад ажилладаг байсан юм” гээд хавтастай бичиг баримт үзүүлсэн юм. Тэрэнд нь баахан бичиг баримт байсан. Тэгээд ажилд ороход 2-3 сая төгрөг байдаг юм. Эхлээд 300,000 төгрөг өгчих бичиг баримтны мөнгө байгаа юм. Мэргэжлийн үнэмлэх гаргаж авна. Үлдсэнийг чамайг ажилд орсны дараа увуулж цувуулж байгаад авна” гэж хэлсэн. 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ТБД андуудын тэнд байдаг наториатаар орж эхлээд 300,000 төгрөг дансаар өгсөн. Дараа нь хэд хоногийн дараа Төмөр замын дээд сургуулийн хүмүүсийг хоолонд оруулна гэж 60,000 төгрөг нийт 360,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 81-82 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч С.ийн өгсөн “...2016 оны 03 дугаар сарын үед манай хамаатны ах “хуучин хамт төмөр замын байгууллагад ажиллаж байсан ******* гэх эмэгтэй байна чи Төмөрзамын байгууллагад ажилд орох уу” гэж асуусан. Тэгээд би өөрийн нөхөр ын төрсөн дүү тэй хамт *******тай уулзаад холбогдсон тэгээд 2016 оны 03 дугаар сарын 20-ны үед 5 шарын Драгон төвийн орчим уулзаад гэрээ байгуулан албан ёсоор батлуулан нийт 1,335,000 төгрөгийг Хаан банкны нэрийн дансаар *******гийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 87-88 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч З. өгсөн “... Манай эхнэр Л.******* их ажилсаг 20 жил Партизаны сангийн аж ахуйд зоотехникч, 15 жил Төмөр замын байгууллагад өртөөний жижүүр өртөөний даргаар ажиллаж байгаад 2016 оны өндөр насны тэтгэвэрт гарсан. Манай эхнэр дөлгөөн дуугүй зантай, олонтой нийцтэй хүн байгаа юм. Хүнд тусархуу олон хүнийг ажил амьдралтай нь залгуулж байсан. Сүүлийн жилүүдэд бид 2 тусдаа амьдарч байгаа манай эхнэр Улаанбаатар хотод 22-ын товчооны ойролцоо айлын хашаа манаж байгаа. Би өөрөө Төв аймгийн Баянцагаан суманд мал маллаж байгаа...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 91 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн “...Манай ээж ******* нь гэмт хэрэг хийчих хүн гэж бодохгүй байна хувийн зан байдлын хувьд төлөв томоотой дөлгөөн хүн байгаа юм. Ээж Төмөр замын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан. Байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах ажил олон жил хийж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 93 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Н.ийн өгсөн “...Би энэ хэргийн хохиргч ын найз нь байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай найз над руу залгаад хамаатны өөрийн дүү ийг ажилд оруулж өгөх гэсэн юм нэг хүнтэй очиж уулзаад ирье гээд 19 цагийн үед 25 дугаар эмийн сангийн хажууд нэг настай эмэгтэй хүнтэй уулзсан. Тэгсэн нөгөө хүн нь Төмөр замд оруулж өгөх гэж байгаа юм гэж хэлээд өөрийгөө ******* гэж танилцуулан хавтастай бичиг баримт үзүүлсэн. Тэр хавтас нь өөрийнх нь түүх намтар ажлын үнэмлэх Төмөр замын байгууллагад ажиллаж байсан тухай тодорхойлолт явж байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед би өөрийнхөө Хаан банкны 5057251612 тоот дансаар *******гийн 5755006019 тоот данс руу гэж бичээд 1,235,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 96 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.гий өгсөн “...Би энэ хэргийн хохирогч С.ийн дүү байгаа юм. 2016 оны 03 дугаар сарын үед манай эгч над руу залгаад “нэг газар хамт очоод ирье” гэсэн тэгээд яваад очсон. Драгон төвийн тэнд нэг настай эгчтэй уулзсан тэр эгч өөрийгөө ******* гэж танилцуулсан “Төмөр замд гэр бүлээрээ ажиллаж байгаа би ээжийн буянд зориулан 108 хүн ажилд оруулж өгч байгаа юм. Өөр хүн байвал хэлээрэй хувь өгнө шүү” гэж хэлж байсан. Эхлээд манай эгч ажилд орно гэж 1,235,000 төгрөг *******д өгсөн. Тэгээд ажилд орж чадахгүй болоод би ажилд орох санаатай хөөцөлдөж эхлээд ажилд орох талаараа асууж сүүлдээ мөнгөө авъя гэж нэхэж байж 2016 оны 10 дугаар сарын үед 535,000 төгрөгөө авсан. Уг мөнгө нь манай ахын эхнэр гаргасан мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 99 дүгээр тал/
Хохирогчидод хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
/хх-ийн 16, 20, 25, 30, 34, 38, 43, 47, 54, 60, 64, 70, 75, 79, 83, 89 дүгээр тал/
Хохирогч С.гийн шүүгдэгч Л.*******д өгсөн гэх мөнгөний баримт,
/хх-ийн 05 дугаар тал/
Хохирогч Б.ын харилцагчийн дансны хуулга,
/хх-ийн 19 дүгээр тал/
Хохирогч О.гийн шүүгдэгч Л.*******д өгсөн гэх мөнгөний баримтын хуулбар,
/хх-ийн 26 дугаар тал/
Хохирогч Бгийн шүүгдэгч Л.*******д өгсөн гэх мөнгөний баримтын хуулбар,
/хх-ийн 44 дүгээр тал/
Хохирогч Х.ийн шүүгдэгч Л.*******д өгсөн гэх мөнгөний баримтын хуулбар,
/хх-ийн 48 дугаар тал/
Хохирогч Д. шүүгчдэгч Л.******* нарын зээлийн гэрээний хуулбар,
/хх-ийн 53 дугаар тал/
Н.ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/хх-ийн******* дүгээр тал/
Хохирогч Ч.гийн шүүгдэгч Л.*******д өгсөн гэх мөнгөний баримт, зээлийн гэрээ,
/хх-ийн 65-66 дугаар тал/
Хохирогч Б. шүүгдэгч Л.******* нарын зээлийн гэрээний хуубар,
/хх-ийн 84 дүгээр тал/
Хохирлын тооцоо,
/хх-ийн 09 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 127 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 139 дүгээр тал/
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 639 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 142-143 дугаар тал/
Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 146-150 дугаар тал/
Л.*******гийн 5755006019 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/хх-ийн 187-194 дүгээр тал/
Л.*******гийн 5755066160 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/хх-ийн 195 дуаар тал/
Хохирол төлсөн тооцооны тэмдэглэл /хх-ийн 196 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.*******гийн “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутай үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан /2017 оны 07 дугаар сарын*******-ний өдрөөс дагаж мөрдсөн/ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйл “Залилах” болгон өөрчилөн зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй Л.*******д тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин улсын яллагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулахаа “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн ялын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгсон” гэх гэмт хэргийн шинж байгаагүй бөгөөд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж орсон ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх бөгөөд /2017 оны 07 дугаар сарын*******-ний өдрөөс дагаж мөрдсөн/ Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн байна.
Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч Л.*******д ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Л.******* нь Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.*******д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.
5. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.*******д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Л.*******д оногдуусан 2 жил 6 сар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ
Д.ЧИНЗОРИГ