Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2023/01302

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* , ******* ******* ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:УО851*******219/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , тоот хаягт оршин байх, ХХК /рд:/-д холбогдох,

 

Олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл 30,483,607 төгрөг, хортой нөхцөлийн нэмэгдэл 4,250,633 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн залруулга хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б. нь *******16 оны 05 сарын 09-ний өдрийн № 16/Б39 тоот тушаалаар ХХК-ийн т гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж эхэлсэн. Б.тай *******22 оны 05 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус т ажиллаж байх хугацаанд илүү цаг, хортой нөхцөлд ажилласны мөнгө зэргийг олгохгүй хохироож байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх заалтаар цалин хөлсний маргаан үүсгэж *******22 оны 10 сарын -ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт гаргасан. *******22 оны 10 сарын 13-ны өдөр ХХК нь түүний ажлаас гарах хүсэлтийг хүлээн авч гүйцэтгэх захирлын №22/5-362 тоот тушаалаар халагдсан.

Б. нь ажлаас гарах тойрох хуудсыг *******22 оны 11 сарын 04-ний өдөр зуруулж, компанийн удирдлагад хүлээлгэн өгсөн. *******19 оны 11 дүгээр сараас *******22 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно. Түүний ажиллаж байх хугацаанд жижүүр эмч ээлжинд ажлын өдөр гарвал 50,000 төгрөг, амралтын буюу хагас бүтэн сайны өдөр гарвал 75,000 төгрөгөөр бодож олгож байсан нь Б.т олгогдох байсан илүү цагийн нэмэгдэл"-ийг дутуу олгож байсан бөгөөд түүнд мэс заслын урамшуулал, хортой нөхцөлд ажилласны нэмэгдэл зэргийг огт олгоогүй. Хортой нөхцөлд ажиллах тоног төхөөрөмжийн хамгаалалтын хэрэгсэл болох дозиметр тугалган хантаазгүй ажиллаж байсан нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж хохирч байсан. Б. *******22 оны 10 сард компанийн 2 шатны удирдлагад хандаж дутуу олгож байсан цалин хөлсийг нөхөн авах талаар ярилцахад хүлээж аваагүй асуудал нь Б.ыг ажлаас гарах шалтгаан болсон. *******22 оны 05 сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний .1 дэх хэсэгт гэрээний агуулга заалтуудтай холбоотой аливаа нэг маргаан гарсан тохиолдолд талууд харилцан тохиролцох зарчмыг баримталж шийдвэрлэнэ гэсэн боловч ХХК нь Хөдөлмөрийн цалин хөлсний маргааныг шийдвэрлэж өгөхгүй байсан нь шүүхэд хандахаас өөр үндэслэлгүй болгож байна. Тэрээр *******22 оны 10 сарын 14-ний өдөр ажлаас халагдсантай холбогдуулан сүүлийн 3 жилийн хугацааны ажил, амралтын цагийн бүртгэлийн тооцоо нийлэх тухай хүсэлтийг ХХК -д өгсөн байдаг. Гэтэл ХХК нь *******22 оны 11 сарын 03-ны өдрийн 01/249 тоот хариу мэдэгдэх албан тоотоор цагийн бүртгэл тооцоог гаргаж өгч, тооцоо нийлэх боломжгүйг бидэнд мэдэгдсэн. ХХК-д Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах комисс байгуулагдаагүй. Тиймээс цалин хөлсний маргааны асуудлаар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс дээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт нд *******22 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хандахад *******22 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1330 тоот хариу мэдэгдэх хуудсаар уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. ХХК бидний хооронд үссэн уг асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасан хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдолд хамаарч байгаа тул Б.ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

ХХК-тай байгуулсан *******16 оны 05 сарын 09-ний өдрийн шинэчлэн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.1, 1.2, 3.3, 7.3 дахь хэсэг, .2 дахь хэсэг, хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.1, одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 88.1, 90 дүгээр зүйл, 91.1, 108.1, 109.1, 109.2, 109.3 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. *******19 оны 11 сараас *******22 оны 10 сарыг дуусах хүртэл хугацааны нийт ажилласан хугацааны шөнийн цаг 1*******0 цаг, өдрийн 1600 цаг нийт 2600 цагийн зөрүү буюу дутуу олгосон цалин болох 30,483,607 төгрөгийг дээрх хугацааны цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээр жижүүрт хоносон хугацааны цалингийн жагсаалтаар дутуу цалин авч байсныг тодорхойлно. Хөдөлмөрийн хуулийн 108 зүйл болон 109.1, 109.2, 109.3-т заасныг зөрчсөн байгаа тул илүү цагийг цалингийн дэлгэрэнгүй жагсаалтаар баталгаажсан жижүүрт хоносон, ажилласан цагийн өдрөөр илүү цагийг тайлбарлан нэхэмжилж байна.

Засгийн газрын *******18 оны 382 тогтоолын 7 хавсралт Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам-ын 2 дахь хэсэгт, сар бүр олгох хортой нөхцөлийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь байх бөгөөд үндсэн цалин дээр сар бүр олгоно гэснийг хариуцагч хуулийн этгээд нь Б.ыг тус байгууллагад ажиллаж байх хугацаанд огт олгогдоогүй учир сүүлийн 3 жилийн хугацааны хортой нөхцөлийн нэмэглдэл 4,250,633 төгрөгийг, ХХК-иас нэхэмжилж байна.

Мөн дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагад ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн залруулга хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ ХХК-д ажиллаж байх хугацааны сүүлийн *******19.11 сараас *******22.09 сарыг дуусах хүртэл хугацааны илүү цагийн олгогдоогүй цалинг нэхэмжилжээ. Манай ХХК нь ажилчдынхаа урамшуулал, нэмэгдэл цалин хөлсийг олгохдоо ажлын гүйцэтгэлийн стандартыг тогтоох, стандартаас давсан гүйцэтгэлийг урамшуулах, шаардлагатай нэмэгдэл хөлсийг олгох, зарим тасаг нэгжийн ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж ХХК-ийн захирлын тушаалаар урамшуулал, нэмэгдэл хөлс олгох журмыг шинэчлэн баталдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тухайн саруудад манай ХХК нь гүйцэтгэх захирлын *******19.05.28-ны өдрийн 19/А-48 тай тушаалыг баримтлан ажилчдынхаа урамшуулал нэмэгдэл цалин хөлсийг бодож олгодог байсан. Тухайн үед гэмтэл согог мэс засалч болон ерөнхий мэс засалч эмч нарын жижүүрийн урамшууллыг ажлын өдөр 50,000 төгрөг, амралтын өдөр 75,000 төгрөг, баярын өдөр 100,000 төгрөгөөр бодож олгодог байсан. Нэхэмжлэгч Б.ын хувьд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, эмч ажилтнуудын нэмэгдэл цалин, урамшууллыг олгох гүйцэтгэх захирлын тушаал болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цалин, урамшууллаа бүрэн авсан. Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна хэмээн үзсэн бол энэ талаарх гомдлоо эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй байсан ба уг хугацаанд шийдүүлээгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 108 зүйлийн 108.1-т ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. ХХК нь хортой нөхцөлийн нэмэгдэл цалинг мөнгөн хэлбэрээр олгодоггүй ба ХХК-ийн гүйцэтгэх захирлын *******21.06.02-ны өдрийн 21/А-42 тай хөдөлмөрийн нөхцөлийн хор тайлах бүтээгдэхүүн олгох тухай тушаалыг баримтлан ажилчиддаа хор тайлах бүтээгдэхүүнийг тооцож олгодог. Засгийн газрын *******18 оны 382 тогтоолын 7 хавсралтаар баталсан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулах ба ХХК нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага тул тус журмын зохицуулалт манай ХХК-д хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Өргөдөл, Тойрох хуудас, эмнэлгийн *******16.05.09-ний өдрийн захирлын тушаал, эмнэлгийн *******22.10.13-ны өдрийн 22/5-362 тоот гүйцэтгэх захирлын тушаал, Б.ын ХХК-д гаргасан хүсэлт, ХХК-ийн *******22.11.03-ны өдрийн 01/249 тай албан бичиг, Өмгөөлөгч М.Ундармаагийн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргасан хүсэлт, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн *******22.11.07-ны өдрийн 1330 тай албан бичиг, *******16 оны 05 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, *******22 оны 05 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, Нууцын баталгаа, Б.ын ажлын *******ны тодорхойлолт, Цалингийн дэлгэрэнгүй хүснэгт, *******22.01.01-*******22.10.25-ны өдрийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл,*******21.01-*******21. сар хүртэлх цалин урамшууллын тооцоолол, *******21.01.01-*******22.01.01-ний өдрийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, **************.01-**************. сарын цалингийн түүвэр, **************.01.01-*******21.01.01-ний өдрийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, **************.01.01-*******21.01.01-ний өдрийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, *******19.01-*******19. сар хүртэлх цлаингийн түүвэр, Б.ын Голомт банкны 1*******5115316 тоот дансны хуулга, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, *******19.11-*******22.10 сар хүртэлх цалингийн түүвэр, Б.аас О.Солонгод олгосон итгэмжлэл, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

Хариуцагч талаас: ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******23.01.02-ны өдрийн итгэмжлэл, Гүйцэтгэх захирлын *******21.06.02-ны өдрийн 21/А-42 тоот тушаалын хуулбар, Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл авах ажилтнуудын жагсаалт, Хор тайлах бүтээгдэхүүний жагсаалт, Хор тайлах бүтээгдэхүүн авах ажилтнуудын жагсаалт, Эмч, ажилтнуудын урамшууллыг шинэчлэн батлах тухай эмнэлгийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Жижүүр эмч нарын нэмэгдэл цалинг шинэчлэн батлах тухай эмнэлгийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар,

 

Шүүхийн журмаар: эмнэлгийн *******23 оны 02 сарын 07-ны өдрийн 01/24 тоот албан бичгээр хавсарган ирүүлсэн *******19 оны 11, сарын жижүүрийн хуваарийн хуулбарууд, **************.01-**************.11 сарыг хүртэлх хугацааны жижүүрийн хуваарийн хуулбарууд, *******21 оны 1,2,4,5,6,7,8,9,10,11, саруудын жижүүрийн хуваарийн хуулбарууд, *******22 оны 1-7 сар, 9-10 саруудын жижүүрийн хуваарийн хуулбарууд, Гэмтэл согогийн мэс заслын тасгийн *******19 оны 11, сарын цагийн тайлан, ************** оны 1-5 сар, 7- сарын цагийн тайлан, *******21 оны 01 сарын цагийн тайлан, *******21 оны 02,03 сарын ээлжийн хуваарь, *******21 оны 04- сарын цагийн тайлангууд, *******22 оны 01-10 сарын тайлангуудын хуулбар, **************.06.01-ний өдрийн Эрсдэлийн санг байгуулж, хамтран ажиллах гэрээний хуулбар, Гэмтэл, согогийн мэс заслын тасгийн үйлчилгээний үнийн мэдээлэл, Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Бүтэц зохион байгуулалт, орон тоо, цалин хөлсний шатлалыг батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, эмнэлгийн цалин хөлсний шатлалын схемийн хуулбар зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ХХК-д холбогдуулан илүү цагийн олгогдоогүй нэмэгдэл 30,483,607 төгрөг, хортой нөхцөлийн нэмэгдэл 4,250,633 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь *******19 оны 11 дүгээр сараас *******22 оны 10 сарыг дуусталх буюу 3 жилийн хугацааны нийт 2600 цагийн олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 30,483,607 төгрөг, мөн хугацааны хортой нөхцөлийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувиар сар бүр тооцон 4,250,633 төгрөг, дээрх нэмэгдлээс тооцож нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын тайлангийн залруулга хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч ХХК нь ...нэхэмжилж байгаа саруудын илүү цагийн нэмэгдлийг 50,000 төгрөг, 75,000 төгрөг, 100,000 төгрөг гэх байдлаар илүү цаг ажилласан өдрөөс хамаарч тухай бүрт олгосон. Хортой нөхцөлийн 10 хувийн нэмэгдлийг төрийн өмчийн байгууллагад олгох зохицуулалттай, тус байгууллагын хувьд хор тайлах бүтээгдэхүүнийг ажилчдадаа олгож ирсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргав.

 Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд ХХК / /-ийн захирлын *******16 оны 05 сарын 09-ний өдрийн 16/б-39 тоот тушаалаар Б.ыг тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн эмчээр туршилтын 1 сарын хугацаанд, үргэлжлүүлэн Гэмтэл согогийн мэс заслын тасгийн гэмтэл согог заслын эмчээр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тус хуулийн этгээдийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдов. /хх-*******, 26-35, 2хх-180,1*******х/

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч хариуцагч байгууллагад холбогдуулан цалин хөлсний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

*******22 оны 10 сарын 13-ны өдрийн 22/Б-362 тоот тушаалаар Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. Б. нь ...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн... хэмээн тайлбарлах бөгөөд түүнийг анх ажилд орсон болон эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно. /хх-18, 21х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт нд тус тус хандах эрхтэй талаар заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар хөдөлмөрийн эрхийн маргаан урьдчилан шийдвэрлэх журамтай тул нэхэмжлэгч нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт нд *******23 оны 11 сард хандсан боловч дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн *******22 оны 11 сарын 07-ны өдрийн 1330 албан тоотоор ... нь шинээр байгуулагдсан бөгөөд одоогоор дотоод зохион байгуулалтаа хийгээгүй тул хөдөлмөрийн эрхийн маргааны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлжээ. /хх-24,25х/

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлд шүүх шууд хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргааныг заасан бөгөөд хариуцагч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй,  дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт маргааныг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн тул цалин хөлс, суутгалтай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нь буруутгах үндэслэлгүй.  

 

Нэхэмжлэгч Б. нь *******22 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр ажлаас гарах болсон үндэслэлээ илүү цагийн болон хортой нөхцөлийн нэмэгдэл олгохыг шаардсан боловч олгоогүй хэмээн тайлбарладаг ба, энэ талаар түүний ажлаас чөлөөлөгдөх өргөдөлд мөн дурдсан байдаг. /хх-18х/

Түүний хувьд *******19 оны 11 сараас *******22 оны 10 сарыг хүртэлх илүү цагийн болон хортой нөхцөлийн нэмэгдлийн талаарх нэхэмжлэлээ анх *******22 оны 11 сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан ба түүнд дансаар орж ирсэн цалин хөлсний задаргааг мэддэггүй, задаргааг ажил олгогчоос өгдөггүй байсан хэмээн нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл тэрээр *******16 оны 05 сард хөдөлмөрийн гэрээг байгуулснаас хойш жил бүр гэрээг сунган хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлж ирсэн нь цалин хөлсийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба дээрх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс аваагүй гэдгээ тухай бүрт нь мэдээгүй байх боломжгүй юм.

Түүнчлэн ХХК-ийн гүйцэтгэх захирлын *******19 оны 05 сарын 28-ны өдрийн 19/А-48 тоот Эмч ажилтнуудын урамшууллыг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтаар баталсан нэмэлт урамшууллыг гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр сар бүр үндсэн цалин дээр нэмж авч байсныг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй бөгөөд Б.ын *******19-*******22 оны цалингийн дэлгэрэнгүй хүснэгтэд үндсэн цалин, удаан жил, хоцролгүй тамхигүй урамшуулал, жижүүр, гэмтэл хагалгаа, протез урамшуулал, истор, эрсдэл, MRI, CT шинжилгээнд явуулсан, VIP өрөөний урамшуулал зэргээр сар бүр тооцон цалин урамшуулал олгож ирсэн нь нотлогддог. /хх-41, 48, 2хх-5,6/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй талаар заасан.

Дээр зааснаар маргалдагч буюу Б. нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш цалин хөлстэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 90 хоног тул түүний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 90 хоногийг тооцон *******22 оны 07 сарын 13-наас *******22 оны 10 сарын 13-ныг хүртэлх хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагын хамрах хугацааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл *******22 оны 07 сарын 13-наас өмнөх хугацааны цалин хөлстэй холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Хариуцагч нь ...Б. нь жижүүр эмчийн ээлжинд хоносон тохиолдолд гүйцэтгэх захирлын *******19 оны 05 сарын 28-ны өдрийн 19/А-48 тоот тушаалын хавсралтад зааснаар ажлын өдөр бол 50,000 төгрөг, амралтын өдөр бол 75,000 төгрөг, баярын өдөр бол 100,000 төгрөгөөр тооцон урамшуулал хэлбэрээр олгон, жижүүрээс буусан өдөр нь 8 цаг ажилласнаар тооцон амраадаг байсан тул илүү цагийн нэмэгдэл олгосон гэж тайлбарладаг.

Б. нь дээрх тушаалын хавсралтад зааснаар жижүүрийн эмчийн ээлжинд хоносон тухай бүрт тооцогдох урамшууллыг авсан талаар маргадаггүй ба харин түүнийг жижүүрийн ээлжээс буусны дараах өдрийн 8 цагт нөхөн амраасан гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдсонгүй. Харин тэрээр *******22 оны 7,8,9,10 саруудад ээлжинд хоносны маргааш нь ажлын цагаар ажилласан болох нь мөн саруудын цагийн тайлангаар нотлогдов. /2хх-59-61х/

Гүйцэтгэх захирлын 19/А-48 тоот тушаалын хавсралтад заасан жижүүр эмчийн 50,000, 75,000, 100,000 төгрөг нь урамшуулал хэмээн тушаалд заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан цалин хөлсний нэг бүрдэл юм. Харин 109 дүгээр зүйлийн 109.1-т заасан илүү цагийн нэмэгдэл хөлс гэж үзэхгүй.

ХХК-ийн *******17 оны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1.1-т зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 7,5 цаг, 7 хоногийн ажлын цаг 40 хүртэл байхаар заажээ. Нэхэмжлэгчийн *******22 оны 7-10 саруудын илүү цагийг тооцож үзэхэд 8 сард 40 цаг, 9 сард 80 цаг, 10 сард 32 цаг, /7 сарын 6-ны өдрөөс 8 сарын 15-ныг дуустал ээлжийн амралттай/ нийт 152 цаг илүү ажиллажээ. Б. нь *******22 оны 03 сараас үндсэн цалин 1,700,000 төгрөг байсан бөгөөд 1 цагийн дундаж цалин хөлсийг тооцоход 9,659 төгрөг, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар 1,5 дахин тооцоход 14,488 төгрөг, илүү 152 цагт ногдох нэмэгдэл хөлс 2,*******2,252 төгрөг байна. /2хх-59-61, 168-179х/

Тиймээс илүү ажилласан 152 цагийн нэмэгдэл хөлс 2,*******2,252 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Засгийн газрын *******18 оны 382 тогтоолын 7 хавсралт Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам-ыг үндэслэн *******19 оны 11 дүгээр сараас *******22 оны 10 сарыг дуусталх хугацааны хортой нөхцөлийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувиар сар бүр тооцон 4,250,633 төгрөг шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

Учир нь Засгийн газрын *******18 оны 382 тогтоолын 7 хавсралт болох Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам-ын 1-т Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна хэмээн заасан байх ба нь хэдийгээр эрүүл мэндийн байгууллага мөн хэдий боловч төрийн өмчийн хуулийн этгээд биш юм. Энэхүү журам нь зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа, тэр дундаа төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан. Б.ын хувьд хувийн хуулийн этгээдийг сонгон хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлсэн нь түүний иргэний эрх юм. Өөрөөр хэлбэл тэрээр хувийн хуулийн этгээдийг сонгон ажилласнаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас илүү хөдөлмөрийн аятай, таатай нөхцөл, урамшуулал, нэмэгдэл /хоцролгүй тамхигүй урамшуулал, жижүүр, гэмтэл хагалгаа, протез урамшуулал, истор, эрсдэл, MRI, CT шинжилгээнд явуулсан, VIP өрөөний урамшуулал/ цалин хөлсийг сонгон ажиллаж байсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас илүү цагийн хөлс 2,*******2,252 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн, хувь хүний орлогын албан татварын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 32,531,988 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,907 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 2,*******2,252 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 50,186 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.2, 116, 118, 156 зүйлийн 156.1.1, 160 зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 43 зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас нэмэгдэл хөлс 2,*******2,252 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгож, Б.ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг *******22 оны 7 13-ны өдрөөс *******22 оны 10 сарын 13-ны өдрийн хугацаагаар нөхөн төлөхийг хариуцагч  ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 32,531,988 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 зүйлийн 58.1, 56 зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 488,907 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.т олгож, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,186 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* зүйлийн 1*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ