Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2023/00247

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******1 дүгээр хороо, ******* дугаар байр ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 1******* дугаар хороо, ******* дугаар байр *******68 тоотод оршин суух, ******* овогт *******гийн /рд:ЧК8011*******36*******/-т холбогдох

 

1,585,950 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* миний бие Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, *******5 дугаар байр ******* дугаар орц 1 давхарын 39 тоот ******* өрөөг сарын 650,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг 10 сараар бөөнд нь мөнгийг нь авна гэхээр нь түүний нөхөр Б.гийн 5015175796 тоот дансанд 6,500,000 төгрөгийг *******0************** оны 08 дугаар сарын 1*******-нд шилжүүлсэн. Тус түрээслэж байгаа байрандаа тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэх боломжгүй болсны улмаас хугацаанаас өмнө гарсан гэдгээ хэлээд дараагийн түрээслэгчийг зар тавьж, би өөрөө олоод иргэн тэй дараагийн түрээслэгчийг уулзуулан тэд байр түрээслэх гэрээгээ хийгээд *******0************** оны 11 дүгээр сарын 03-нд би түрээслэсэн байраа хүлээлгэн өгснөөр миний байрны түрээслэх хугацаа дуусгавар болсон. Тус байранд миний бие 8 дугаар сарын 1*******-ноос 9 дүгээр сарын 1*******-ны өдөр хүртэл 650,000 төгрөг, 9 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл 650,000 төгрөг, 10 дугаар сарын 1*******-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ************** хоногийн мөнгө 476,000 төгрөг нийт 1,776,000 төгрөгөөр түрээслэн суусан. Иргэн миний өгсөн 6,500,000 төгрөгөөс *******0************** оны 11 дүгээр сарын 03-нд 3,*******35,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо миний бие тус байранд ******* сар 1,300,000 төгрөг, ************** хоногийн төлбөрт 476,000 төгрөг нийт 1,776,000 төгрөгөөр түрээслэн суусан нь үнэн. 6,500,000 төгрөг шилжүүлснээс 4,7*******4,000 төгрөг авах ёстойгоос 3,*******35,000 төгрөгийг 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан. Одоо иргэн А.ээс түрээсийн үлдэгдэл мөнгө 1,489,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 6,7 сарын төлбөр 60,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 36,950 төгрөг, нийт 1,585,950 төгрөгийг А.ээс нэхэмжилж байна.

Миний бие уг орон сууцыг хүүхдийн өдөр өнжүүлэх ажиллуулах зорилгоор түрээслэж байсан учир ханын цаасыг сольж янзалсан. Цонх, тааз их тааруухан байсан бүтэн засвар хийхэд их хөрөнгө шаардагдах байсан болохоор засварлаагүй орхисон. Шал нь их тааруухан байсан болохоор бүх өрөөний шалыг дрожлоод *******0************** он 08 дугаар сарын **************-ны өдөр засвар үйлчилгээ хийж дуусаад байрандаа ороод *******0************** оны 09 дүгээр сараас эхлээд багш маань өвчтэй болоод, эмнэлэгт хүн сахихаар чөлөө авах болсонтой холбогдуулан үйл ажиллагаа маань доголдсон тэгээд 9 дүгээр сарын сүүлээр за за болилоо гээд эд зүйлээ аваад гарсан. Нэгэнт би өөрөө бүтэн жилээр нь түрээслэхээр тохирсон юм чинь дараагийн түрээслэгчээ олж өгье гэж бодоод 14 хоногийн хугацаанд 4 удаа зар өгөөд түрээслэгчээ олоод *******0************** оны 10 дугаар сарын 1, ******* гэхэд дараагийн түрээслэгч маань 6+1 гэдэг нөхцөлтэйгөөр байр түрээслэхээр болсон. Түрээслүүлэгчид багшгүй болохоор цаашид үйл ажиллагаа явуулахад хэцүү болоод байна би дараагийн түрээслэх хүнээ олчихлоо гэж хэлэхэд аан за за гэж хэлсэн. Байрны эзэн дараагийн түрээслэгч *******-ийг би утсаар холбож өгөөд *******0************** оны 11 дүгээр сарын 1, *******-нд байр түрээслэх гэрээгээ хийгээд 6+1 гэсэн нөхцөлтэйгөөр төлбөрөө авсан байсан. *******0************** оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тухайн түрээсэлж байсан байранд байрны эзэн, би, дараагийн түрээслэгч бид 3 хамт очоод байраа хүлээлцсэн тэр үед байрны эзэн юу ч хэлж яриагүй. Би май гээд түлхүүрийг нь хүлээлгэн өгч, байрны эзэн байраа хүлээж авсан. Хариуцагчтай утсаар ярьж байхад байрны төлбөрөө төлж барагдуулаарай гэж байсан. Би Төрийн банканд очиж тус байрны ус дулаан, СӨХ-ны төлбөр тог, цахилгаан гээд *******00,000 гаран мянган төгрөгийн төлбөр гарсан байсныг өмнөх сар өдрийг нь харахгүйгээр *******0************** оны 11 дүгээр сарын 0*******-ний өдрийн байдлаар бүгдийг нь төлж барагдуулсан. Бүх баримтыг нь байр түрээслэгчид өгсөн. Байр хүлээлгэн өгөх явцад шинэ түрээслэгч нь гал тогооны өрөөнд ороод эвгүй үнэртэй байна гэхэд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бүтэн 1 сар хүн амьдраагүй болохоор сангийн хоолойноос нь үнэртэж байгаа юм гэж хэлээд ямар ч асуудалгүй дараагийн түрээслэгчдээ хариуцагч нь байраа хүлээлгэн өгсөн. *******0************** оны 11 дүгээр сарын 03-ний өдөр хариуцагчаас миний дансанд түрээсийн мөнгө болох 4,7*******4,000 төгрөг өгөх байснаас 3,*******35,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 1,300,000 төгрөгөө авмаар байна гэсэн мессеж бичихэд хариуцагч өгөхгүй гэсэн. Би юу гэсэн үг вэ гэхэд өмнөх жил байр түрээслэхдээ байрны барьцааны мөнгө гэж би аваагүй байсан тэрэнд манай эхнэр уурлаад байсан болохоор 650,000 төгрөгийг нь суутгана бас үлдсэн 650,000 төгрөгийг нь одоогийн түрээслэгч зун гэхэд байрнаас гарах магадлалтай учир би ямар ч ашиггүй болоод байна.Тиймээс өмнөх жилийн энэ жилийн байрны түрээсийн барьцаанд авна гээд өгөхөөс татгалзсан. Хариуцагч тайлбартаа нэхэмжлэгч намайг утсаар дарамталж заналхийлсэн гэж бичсэн байсан тийм зүйл огт болоогүй. Одоо би нэхэмжлэлийн шаардлага багасгаад СӨХ-ийн төлбөрт төлсөн 60,000 төгрөг, байр хүлээлгэн өгсөн сүүлийн сарын мөнгийг бүтнээр нь төлж, суутгуулан тооцоод одоо нийт 1,300,000 төгрөг болгож багасгаж байна. Энэ мөнгөө л хариуцагчаас авах хүсэлтэй байна.

Хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагаас арай өөр юм яриад байна. Мөн шүүхэд шинээр нотлох баримт болгон гаргаж өгсөн дансны хуулганд тусгагдсан 500,000 төгрөгийг хувьд тайлбарлахад тус баримтад *******0*******1 оны 8 дугаар сарын *******9-ний өдөр хийсэн байрны түрээс нь байрны түрээсийн хамгийн эхний төлбөр байсан. Анх би нөхрийн хамт байр түрээслэхээр тус байранд очиж үзэхэд тухайн байр 1985 онд ашиглалтад орсон хэвээр ашиглагдаж байсан бөгөөд засвар хийсэн гэж харагдаагүй. Цонхоор гэгээ бараг ордоггүй шал, хана, тааз гээд их муудсан яана аа хүн амьдарч байсан юм уу гэмээр хуучны байр байсан. Цаашид түрээслэн амьдрахаар бол засвар үйлчилгээг сайн хийх шаардлагатай байсан. Байрны 1 сарын түрээсийн төлбөр 650,000 төгрөг байсныг 550,000 төгрөг болгож тохирсон. Мөн түрээслэгч байрны түрээсээ заавал 1 жилээр нь авна гэсэн хатуу шаардлагатай байсан. *******0*******1 оны 08 дугаар сарын *******9-нд 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч хөдөө ажилладаг байсан болохоор нь за за гэрээ хийгээд яахын бэ гээд түрээсийн гэрээг тухайн үед байгуулаагүй. Байрнаас гарсан нь модон цонхтой байсан болохоор өвөл хүйтэн байдаг байсан, засвар үйлчилгээ хийе гэсэн боловч зардал мөнгө нь хэтэрхий үнэтэй байсан. Гэрээнд заасан хугацаанд байх аргагүй болоод гарах шийдвэр гаргасан. *******0************** оны 06 сарын эхээр бид өөрсдийн эд зүйлээ аваад байраа бүрэн чөлөөлөөд хариуцагч талд мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсны болохоор нь би байрнаас гарсан тухай мессеж үлдээсэн. Дараа өөрөө надад мессеж бичээд түлхүүрээ манай эхнэр аваачаад өгчих гэсэн учир түлхүүрийн хүлээлгэн өгсөн. Тэр хугацааны түрээсийн төлбөрөөс өр төлбөр байхгүй. Сүүлд хийсэн 650,000 төгрөгөөр хийсэн түрээсийн гэрээнд огт хамаа байхгүй, барьцаа болгон авч үлдэнэ гэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд хариуцагчаас 1,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, *******5 дугаар байр 39 тоотын өмчлөгч бөгөөд *******0*******1 оны 08 дугаар сараас иргэн Жамбалдагва овогтой *******ад түрээслүүлсэн. ******* манай байранд өдөр өнжүүлэх ажиллуулж байсан ба түрээсээ 10 сараар нь өгөөд үлдэгдэлийг нь дараа нь өгөхөөр тохирон орсон. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр төлөх хугацаа болоход холбогдохгүй алга болсон. Би ч удаан хугацаагаар ажиллана гэсэн болохоор нь хараад хүлээгээд л байсан. *******0************** оны 7 сарын сүүлээр нэг болино нэг үргэжлүүлэн сууна гэж ярьсаар *******0************** он 08 сард мөнгөө ахин 10 сараар нь шилжүүлсэн. Төлбөр тооцооны хувьд ******* сарын түрээс өгөгдөөгүй байсныг гарах болохоор нь суутган авсан. Өөрийн хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй болно. Нэхэмжлэлдээ *******0************** оны 8 сард анх удаа манай байранд орсон мэтээр бичжээ үнэн хэрэг дээрээ 1 жил манай байранд ажилласан ******* сарын түрээсийн үлдэгдэл тооцоо байсан талаар юу ч бичээгүйд гайхаж байна. Энэ төлбөрийг надаас гаргуулан авах ямар ч үндэсгүй. *******0************** оны 11 дүгээр сарын 03-нд миний зүгээс тооцоог бүрэн дуусгасан. Харин ******* байрыг хүлээлгэн өгөхөд эвдэрч гэмтсэн юмсыг засч өгөх болон байрнаас авсан юм сандал ширээ мөн эвдэрсэн сантехникийн эд ангийг авчирч өгөхөөр тохирсон боловч авчирч өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Мөн байранд байх хугацаандаа байранд маань ариг гамгүй хандсан паркетан шал хэд хэдэн газар холцолсон обой тааз муухай болгосонг хэлэхэд засвар хийнэ гэж хэлсэн боловч хуруу ч хүргээгүй энэ хохирлыг хэн хариуцах вэ. Хүний байр муухай болгочихоод хүлээлгэж өгсөн болоод хаяад явсанд гомдолтой байна. Үүнийг нь мэдсэн бол хохирлоо барагдуулж байж үлдэгдэл мөнгийг шилжүүлдэг байж ******* байранд жил сууна мөнгө төгрөг муутай байна яваандаа өгнө гэхээр нь би итгээд байрандаа оруулсан, мөнгө өгөх хугацаа нь болоход ч чимээгүй л хүлээсэн ахин үргэлжлүүлэн сууна гэхэд нь тэгээ л гэсэн ахиад л мөнгө төгрөгний боломж муу гэсээр мөнгөө дутуу шилжүүлсэн. За ажиллах хүн олдохгүй байна, түрээслэхээ болилоо мөнгөө авья гэхэд нь тооцоотой хугацааг нь бодоод үлдэгдэлийг нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдөр тохиролцоол салсан. Маргааш өдөр нь гэнэт мөнгө нэхсэн нөхөр мөнгө ав гэж байна гэж хэлсэн утсаар маргалдаад л салсан. Иргэн ******* өөрийн түрээслэн суусан байрны түрээсийн төлбөр, өөрийн хэрэглэсэн байрны урсгал зардлыг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй хүн хохироож үлдээчихээд тэр хохирлоо барагдуулаагүй байж ингж дураараа авирлаж болохгүй байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

*******0*******1 оны 08 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээний харилцаатай болсон. Түрүүн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн дансны хуулга нь бидний хооронд хийгдсэн хамгийн сүүлд шилжүүлсэн 500,000 төгрөгийн баримт л байх шиг байна. Би дансны хуулгыг нотлох баримт болгон шинээр гаргаж өгч байгаа болохоор нь бүх гүйлгээгээ гаргаж өгч байна гэж бодсон. Тэгсэн үгүй байж ээ. Анх *******0*******1 оны 08 сард байр түрээслээд *******0************** оны 07 сарын 10-аар нэхэмжлэгч байр түрээслэхээ болилоо гээд байр чөлөөлөөд явсан. Мөн оны 08 дугаар сард нь дахин манай байрыг түрээслэх гэрээ байгуулсан. Өмнө нь байр түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй. Учир нь хариуцагч нь өөрөө санаатай болон санамсаргүй байдлаар түрээсийн гэрээ байгуулмаар байна гэсэн. Түрүүн хэлсэн байрны төлбөр тооцоог бүрэн хийсэн гэж байгаа нь өөрсдийнх нь тухайн байранд амьдарч байх хугацаанд гарсан хэрэглээний төлбөр учир нэхэмжлэгч төлөх нь зүйтэй угаасаа төлөх ёстой юм. Би байраа түрээслэгчид *******0*******1 оны 08 дугаар сард хүлээлгэж өгөөд *******0************** оны 11 дүгээр сарын 03-нд дараагийн түрээслэгчид түрээсэлсэн. Би 1,300,000 төгрөгийг *******0************** оны 06 болон 07 дугаар сарын байрны түрээсийн үлдэгдэл мөнгө болгон авч байгаа учир нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөөс чинь бол мөнгө нэхэмжлээгүй, нэхэмжилж болно ш дээ. Манай байрыг засвар хийгээгүй муу байр байна гэж байна. Тийм зүйл бол огт байхгүй бид байраа бусдад түрээслэхийн тул байрандаа засвар үйлчилгээ хийсэн цэвэрхэн байр байсан. Нэхэмжлэгч тал манай байрны сангийн шугамыг эвдэлж гэмтээсэн байсныг тухай өөрт нь мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь би засварлана гэж хэлээд засварлаагүй байгаа. *******0*******1 оны 08 сараас эхлэн бид түрээсийн гэрээгээр холбогдсон, *******0************** оны 07 сард би гармаар байна тэгмээр байна, ингэмээр байна гэж байснаа болиод *******0************** оны 8 дугаар сараас эхлэн нотариат хамт орж байрны түрээсийн гэрээ хийж албажуулсан. Миний байрыг түрээслээд ******* сарын түрээсийн үлдэгдэл мөнгө өгөөгүй учир би нэхэмжлэгчийн 1,300,000 төгрөгийг байрны ******* сарын түрээсийн төлбөрт суутгаж авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Ж.*******ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт,Хаан банк ХХК дахь Ж.*******ын 5006165686 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******0************** оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А., Ж.******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.т холбогдуулан 1,585,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагчаас 1,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтооогдож байна.

А., Ж.******* нар нь Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г *******0************** оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулан Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, *******5-р байрны *******-р орц, 1 давхарын 39 тоот, 1******* м.кв талбайтай ******* өрөө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-**************010111************** дугаарт бүртгэлтэй, ҮХЭХ-ийн 000196*******85 дугаар гэрчилгээ бүхий орон сууцыг *******0************** оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн *******0*******3 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаатай хөлсөлж, сарын 650,000 төгрөгийн хөлс төлөх, 10 сарын хугацааны төлбөрийн 6,500,000 төгрөгийг *******0************** оны 08 дугаар сарын 15-ны өдөр хөлслүүлэгч А.ийн ХААН банк дахь тоот дансанд хийхээр тохиролцон талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 30******* дугаар зүйлийн 30*******.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний дагуу хөлслүүлэгч Ж.******* нь орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлж нь орон сууцыг хөлслөгч буюу Ж.*******ын эзэмшилд шилжүүлэн өгсөн талаар болон хөлслөгч нь уг гэрээний дагуу төлөх 10 сарын хугацааны төлбөр 6,500,000 төгрөгийг *******0************** оны 8 дугаар сарын 1*******-ны өдөр төлсөн байна. Талууд хэн аль нь орон сууцыг шилжүүлсэн өгсөн талаар болон дээрх хугацааны төлбөрийг төлсөн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч Ж.******* буюу хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухайгаа хөлслүүлэгч буюу А.т *******0************** оны 10 сард мэдэгдсэн, улмаар талууд харилцан тохиролцож, орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг *******0************** оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр цуцалж, орон сууцыг хариуцагч А.т хүлээлгэн өгч мөн өдрөөр орон сууцаа өөр этгээдэд хөлслүүлсэн, улмаар гэрээний дагуу урьдчилан төлсөн 10 сарын төлбөрөөс 3,*******35,000 төгрөгийг мөн өдрөө буцаан Ж.*******ын дансанд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй хүлээн зөвшөөрдөг.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь орон сууцыг хөлслөх боломжгүй болсон тухайгаа А.т *******0************** оны 10 сараас хөлслөгчид мэдэгдэн улмаар орон сууцыг хөлслөх өөр гуравдагч этгээдийг олж хариуцагч А.тэй холбож улмаар тэд орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулагдсан *******0************** оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.4-т хөлслөгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талдаа мэдэгдэх үүрэгтэй. гэж заасантай нийцэж байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч уг гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан урьдчилан төлсөн төлбөрийн үлдэгдэл 1,300,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээг бичгээр байгуулагдахаас өмнө Ж.******* нь *******0*******1 оны 8 сараас орон сууц хөлслөх гэрээг байгуулж, орон сууцыг өөрийн эзэмшилд авсан, бичгээр гэрээ байгуулагдахаас өмнөх 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байсан учир суутган тооцсон тул төлөхгүй гэж маргаж байна.

Талууд хэн аль нь орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулагдаагүй боловч *******0*******1 оны 8 дугаар сараас дээрх орон сууцыг хөлсөлж байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч өмнөх гэрээний хугацааг мөн 10 сарын хугацаатай, 550,000 төгрөгийн хөлстэй байсан, 6, 7 сард хөлслөөгүй, байрыг 6 дугаар сард буцаан өгч, түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан уг байдлаа нотлох зорилгоор гэрчээр Ж.г оролцуулсан. Гэрч Ж. мэдүүлэхдээ ...*******0*******1 оны 6 дугаар сарын эхэн гэхэд би өөрөө тавилгаа зөөж байрыг чөлөөлсөн болохоор хариуцагчийн байранд байгаагүй. гэх мэдүүлэг, *******0*******1 оны 8 дугаар сарын *******9-ний өдөр Ж.*******ын 5006165686 тоот ХААН банк ХХК-ийн данснаас *******015175796 тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гарган ирүүлсэн. Дээрх баримт болон гэрчийн мэдүүлэгээр талуудын хооронд өмнө нь орон сууц хөлслөх гэрээний харилцаа байсан болохын нотолж байх боловч уг гэрээний дагуу хэдэн төгрөгөөр, ямар хугацаатай хөлслөхөөр тохиролцсон, уг гэрээний хугацаа, төлбөрийн үлдэгдэл байсан эсэхийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.*******ын ...өмнөх гэрээгээр сарын 5,500,000 төгрөгөөр 10 сарын хугацаатай орон сууц хөлслөхөөр тохиролцон 10 сарын төлбөрийг бөөнд нь төлж дуусгасан, өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр байхгүй, ...хариуцагч өмнө нь барьцаа мөнгө аваагүй гээд авч үлдсэн.. гэх тайлбар гаргасныг хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон баримтаар нотолж чадахгүй, талуудын хооронд *******0************** оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээ нь өмнөх гэрээг үргэжлүүлэн хугацаа сунгаж байгуулсан, эсхүл гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ. Хэрэв талууд *******0************** оны 8 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гэрээ байгуулагдах үед өмнөх үлдэгдэл төлбөр тооцоо байсан бол хөлслүүлэгч гэрээ байгуулахаас татгалзах, цаашлаад тооцоо нийлж төлбөр барагдуулах талаар харилцан тохиролцох боломж байхад энэ талаар огт дурдаагүй, шаардаж байгаагүй тул өмнөх үлдэгдэл төлбөр тооцоонд суутган авсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд орон сууц хөлслөх гэрээний урьдчилан төлсөн төлбөрийн зөрүүг тооцон буцаан шаардах нэхэмжлэх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.ийн орон сууцанд *******0************** оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс *******0************** оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд сууж, эзэмшиж байсан талаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул энэ хүртэлх хугацааны хөлсийг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй байна. Иймд ******* сарын хугацааны төлбөр 1,950,000 /650,000 x3/ төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзвэл үүнээс түүний урьдчилан төлсөн 10 сарын төлбөрөөс дээрх 1,950,000 төгрөгийг хасч үлдэх 4,550,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэн үүнээс хариуцагчийн буцаан шилжүүлэн өгсөн 3,*******35,000 төгрөгийг хасч, үлдэх 1,315,000 төгрөгийг хариуцагч А. буцаан төлөхөөр байна.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн нийт шаардлага 1,585,950 төгрөгийг багасган 1,300,000 төгрөгийг хариуцагч А.ээс гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 30******* дугаар зүйлийн 30*******.1, *******05 дугаар зүйлийн *******05.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.ээс 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ээс 35,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.НЯМСҮРЭН