Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2023/00455

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ******* *******, өөрийн байранд оршин байх, ******* ******* ХХК /*******:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 1 дүгээр байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн Э*******энэтуяа /РД:/,

 

Хамтран хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:/,

 

Бие даасан шаа*******лага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 147,450,504 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., С., Ц.-, хариуцагч, хариуцагч Т.Э*******энэтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. тэдний өмгөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Э*******энэтуяа нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус *******тай 3000-2015/73 тоот зээлийн гэрээ, 3000-2015/73 тоот зээлийн барьцааны гэрээ болон 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг тус тус байгуулан 75,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож доорх эд хөрөнгүүдийг зээлийн барьцааны болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийн үндсэн дээр нэхэмжлэгчид бариулсан болно.

Үүнд:Зээлийн барьцааны гэрээгээр иргэн Ж., Т.Э*******энэтуяа, Т. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005418 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Фидуцийн гэрээгээр Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай эксковаторыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Тус ******* нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.

Зээлдэгч Т.Э*******энэтуяа нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа ноцтойгоор зөрчдөг байсан бөгөөд тус *******ны зүгээс зөрчлөө арилгахыг удаа дараа сануулж шаа*******аж байсан боловч зөрчлөө арилгахгүй байсан тул Фидуцийн гэрээнд заасны дагуу эксковаторыг нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 33,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Тус үнийн дүнгээс хариуцагчийн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс 32,520,000 төгрөгийг, эксковаторыг хурааж авах, худалдан борлуулахтай холбоотой за*******ал гидрийн шингэн, үнэлгээнд 480,000 төгрөгийг тус тус суутгасан болно.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэхгүй өнөөдрийг хүрээд байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2018/06753 тот шүүгчийн захирамжаар хариуцагч хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нь өнөөдрийн байдаар Монгол улсад ирж, бүртгэлтэй хаягтаа амьдарч байна.

 

Иймд хариуцагч нараас нэхэмжлэгчтэй байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3000-2015/73 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн өрийн үлдэгдэл 57,377,231.00 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 23,674,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,110,697 төгрөг, нийт 82,162,321 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаа*******лагын нэмэгдүүлсэн шаа*******лагадаа: ******* ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцогдох үндсэн зээлийн хүү 23,674,393 төгрөг байсныг 62,375,256 төгрөг болгож, нэмэгдүүлсэн хүү 1,110,697 төгрөг байсныг 8,859,547 төгрөг болгож, нийт 82,162,321 төгрөг байсныг 128,612,034 төгрөг болгож нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 46,449,713 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаа*******лагадаа: ******* ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцогдсон үндсэн зээл 57,377,231 төгрөг, үндсэн зээлийн хүү 62,375,256 төгрөг байсныг 78,081,212 төгрөг болгож, 15,705,956 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 8,859,547 төгрөг болгож 3,132,544 төгрөгөөр, нийт 128,612,034 төгрөг байсныг нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 18,838,470 төгрөгөөр ихэсгэж 147,450,504 төгрөг болгож нэхэмжилж байгаа шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаа*******лагаа дэмжиж оролцож байна. Нийт зээлийн гэрээний үүрэгт 147,450,504 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Ж., Т.Э*******энэтуяа, Т. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005418 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаа*******лага гаргасан.

Хариуцагчийн татгалзалтай холбогдуулан тайлбар хэлэхэд талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06 ны фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэрээний 3.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд барьцаанд байсан эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулан авсан. Фидуцийн гэрээгээр хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцсон байдаг. Энэ нь гэрээний 1.2-т засаан байдаг. Гэрээнд 28,000,000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Тус *******ны зүгээс барьцаанд авсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор нийтэд нээлттэй мэдээлсэн. 2016 оны 12 дугаар сарын 07 ний өдөр 33,000,000 сая төгрөгөөр зарж борлуулан 32,520,000 төгрөг зээлийн үнийн дүнгээс хассан. Үлдэгдэл төлбөр болох 480,000 төгрөгийг экскаваторыг хурааж авах хөрөнгийн үнэлгээний гүйцэтгэл зэрэг за*******алд суутгаж авсан. 2015 оны 08 дугар сарын 11 өдрөөс эхлэн зээлийн гэрээний зөрчил үүсгэж эхэлсэн байдаг. Барьцаанд байсан эд хөрөнгийг ******* ******* нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хурааж авсан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргасан этгээд нь өөрөө сөрөг нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл тухайн барьцааны хөрөнгийг 120,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө байсан гэдгийг нотолсон нотлох баримт нь байхгүй. Хөрөнгийн үнэлгээний компани тайлан гэж ду*******аад байгаа нь тухайн эд хөрөнгийг ямар байдалтайг бодитоор харж үнэлэх боломжгүй байсан болохоор зөвхөн интернэтэд байсан зургуудыг харьцуулаад үнэлгээг гаргасан байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Фидуцийн гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүргээ биелүүлээгүй байх юм бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж заасан байна. Фидуцийн гэрээний 3.1.7, 3.1.8, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй бол гэрээний 2.2-т зааснаар фидуцийн гэрээнд зааснаар үл маргах журмаар барьцаа эд хөрөнгийг гаргуулан авна. Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэл нь зөрчилтэй байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т үүрэг гүйцэтгээг нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол ******* ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, худалдан борлуулахгүй байх үүргийг хүлээгээгүй.

Фидуцийн гэрээнд барьцааны эд хөрөнгийг анх тооцож авахдаа 17,000,000 төгрөгөөр үнэлсэн ба худалдан борлуулахдаа 33,000,000 төгрөгөөр борлуулсан. Эд хөрөнгийг 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тухай мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч талаас барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдол ямар нэгэн санал гомдолгүй гэдгээ *******инд мэдэгдсэн. Сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаа*******ах эрхтэй гэж заасан шаа*******ах эрхийн дагуу шаа*******аж байгаа гэж үзэж байна. Бусад шаа*******ах эрх нь ямар үндэслэлээр шаа*******аж байна вэ гэхээр зээлдэгч нар нь одоог хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөрийг үүрэг гүйцэтгэгч одоо хүртэл үүргээ биелүүлээгүй байгаа. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Мөн тухайн барьцааны эд хөрөнгө болох экскаваторыг тухайн нөхцөл байдалд бодитоор харуулж үнэлүүлэх боломжгүй байсан тул ижил төстэй экскаватороор харьцуулан хөрөнгийн үнэлгээг гаргуулсан байгаа. Бодит байдал дээр тухайн эд хөрөнгө эвдрэл гэмтэлтэй байсан. Моторын улаан гэрэл ассан, хроп эвдрэлтэй, цахилгаан гэрэлтүүлэг дутуу, гидро ажиллагаа хэвийн биш тос их хэмжээгээр алддаг байсан зэрэг гэмтэл доголдолтой. Энэ тухай хөрөнгийн үнэлгээний актад ду*******агдсан. Хариуцагчаас зээлийн эргэн төлөлт яагаад хугацаандаа төлөгдөөгүй вэ гэж тодруулахад тээврийн хэрэгсэл эвдрэлтэй болоод эргэн төлөлт хийх боломжгүй болсон гэж ду*******сан. 3 хоногийн дотор барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй. Манайд байгаа баримтаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр экскаваторыг буцаах хураан авах тухай акт үйлдсэн. 2016 оны 12 дугаар сарын 05-нд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдан борлуулах талаар мэдэгдээд 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Фидуцийн гэрээгээр тухайн барьцаа хөрөнгийг хураан авч байгаа боловч үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Мөн 2012 онд 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад орж ирсэн экскаватор байгаа. Үйл баримтуудаас харахад Монголд орж ирсэн цагаас хойш 3 жилийн дараа *******ны барьцаанд тавигдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэ цэний талаар ярьж байна. Үнэ цэнэ нь 10 жилийн хугацаатай л тооцогддог. Хөндлөнгийн баримтуудаас харахад тухайн эд хөрөнгө маань биет байдлын доголдолтой байдаг. Үүнийгээ үгүйсгэдэггүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, үндсэн нэхэмжлэлийн шаа*******лагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч Т.Э*******энэтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Т. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. бид ******* ******* аас иргэдийн хөрөнгө оруулалт зориулалтаар 75,000,000 төгрөг зээлэхээр 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №3000-2015/73 тоот Зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр №3000-2015/73 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулан БНСУ-д 2003 онд үйлдвэрлэсэн Доосан маркийн 78-78 УБ улсын дугаартай эксковаторийг ******* *******ны нэр дээр шилжүүлсэн.

Т. миний бие эхнэр З.Шинэбаярын төрсөн эцэг Д.Занданхүүгийн эзэмшилд байсан БНСУ-д 2003 онд үйлдвэрлэсэн Доосан маркийн 78-78 УБ улсын дугаартай эксковаторийг 105,000,000 төгрөгөөр худалдан авсан болно. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Улаанбаатар салбарын зээлийн эдийн засаг Оюунчимэг нь *******ны зүгээс хөрөнгө шалгах ажиллагаа явуулж байгаа, эксковатор байгаа газрыг заагаад өгөөч, очиж үзэх шаа*******лагатай байна гэсэн тул Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 20-13 тоот хашааг зааж өгсөн боловч эдийн засагч Оюунчимэг нь эксковаторыг авч явсан байсан. Хариуцагч Т. миний бие ******* *******инд хандаж зах зээлийн ханшаар хамгийн багадаа 105 сая төгрөгөөр үнэлэгдэх машин механизмыг ямар үнэлгээг үндэслэн зарсан талаар тодорхой мэдээлэл гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл ******* *******ны зүгээс маш нууц зэрэглэлтэй мэдээлэл гээд өгөхөөс татгалзсан тул хариуцагч Т. миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ХХК-д холбогдуулан 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2017/07039 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2017/09159 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 82,162,321 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаа*******лагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн онд өөрийн барьцаанд байгаа хөрөнгийг минь нэхэмжлэгч тал бүрэн бүтэн байгаа байдлыг нь шалгана гэж авч яваад 3 хоногийн дараа миний зөвшөөрөлгүйгээр зарж борлуулсан байсан. Би дараа онд нь буюу 3 сарын дараа мэдсэн. Тэгээд тухайн үед эд хөрөнгийг худалдан борлуулсан нь энэ зээлийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэж байна. Банкнаас зээл авч хөрөнгөө эргэлдүүлж зээлээ төлж барагдуулах гэсэн санаатай байсан учир гэрээн дээр 105 сая төгрөгөөр авч байгаа хөрөнгийг 17,0 сая төгрөгөөр үнэлж байгаагааг ойлгоогүй, дараа нь ийм үр дагавар гарна гэж тооцоолоогүй. Зээлийн эргэн төлөлт 1, 2 сараар л хугацаа хэтэрсэн байх. Тухайн үед гэнэт манай дүү нас барснаар уг зээлийг хариуцаж байсан хүн нь байхгүй болоод хугацаа хоцорсон зүйл байгаа. Цаг хугацааг нь би санахгүй байна.

Банкнаас зээлийн гэрээний барьцаанд байсан эд зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнд тооцон зээл хаасан гэж үзсэн. Надад *******наас зээл төлөх тухай баримт мэдэгдэл, барьцааны хөрөнгө зарах тухай мэдэгдсэн зүйл байхгүй, энэ талаар огт хэлээгүй. Би тухайн үед *******анд очиж уулзсан. Худалдаж авсан хүнээс нь би өөрөө худалдаад авч болох уу, нэг бол хэн гэж хүн худалдаж авсан юм бэ надад хэлэх боломж байна уу гэсэн. Тэгсэн тэр чамд хамаагүй *******ны дотоод асуудал гэсэн. Эксковаторын үнэлгээтэй холбоотой нэмж хэлэхэд хропны эвдрэл гэмтэл байхгүй, би засварчин дээр 14 сая төгрөгөөр засвар хийлгэж байсан. 2 аккумлятор байхгүй байсан. ******* *******наас зарагдаад нэг, хоёр жилийн дараа Дундговь аймгийн орон нутгийн өмчит газар нь 130,000,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Энэ 2 жилийн хугацаанд би машинаараа ажил гүйцэтгэсэн бол зээлээ төлөөд ашгаа гаргаад авах хангалттай хугацаа юм. Өмнөх үнэлгээгээ алдахгүйгээр дахин зарагдсан баримт нь байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Э*******энэтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Т. нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаа*******лагыг бүхэлд нь дэмжихгүй байна. 2018 онд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цаг үеийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан нөхцөл байдал бий болсон учраас удаа дараа хойшилсон үйл баримтууд бий. Хэргийн оролцогчдын хүсэлтээр 2019 онд шинжээч томилсон байдаг. Шинжээч томилсноос хойш шүүгчийн захирамжид заасан хугацаанд дүгнэлтээ ирүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаа*******лага нэмэгдүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр экскаваторыг фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шалгах шаа*******лагатай байна гээд хариуцагч нараас аваад явсан байдаг. Үүнээс хойш 3 хоногийн дараа эд хөрөнгийг хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 2015, 2016, 2017 оны мөн өнөөгийн байдлаар экскаваторын үнэ 114,000,000 төгрөг гэж дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчийн фидуцийн гэрээнд заасан хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаа*******лагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан гэж тайлбар мэдүүлээд байна. Гэрээний дагуу худалдан борлууллаа гэж анхааруулж огт мэдэгдээгүй бөгөөд, зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн гэж үзээд байна. ц нэг удаагийн хугацаа хоцорсон тохиолдол байгаа. Гэрээний үүргийг 1,2 удаа зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Миний зүгээс 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдөр талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Хөрөнгө үнэлгээний ХХК нь Экскаваторыг хурааж аваагүй байхад үнэлгээг гаргасан. Банк бол эд хөрөнгийг барьцаалж авахдаа хэт доогуур үнэлдгийг мэднэ. Энэ фидуцийн гэрээний гол зорилго нь юу байсан юм бэ. Үндсэн зээлээс хасагдсан эсэх нь тодорхойгүй байгаад байна.

Хэрэг хариуцагч нар нь эд хөрөнгийг худалдан борлуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаагүй, ийм баримт авагдаагүй. Тэр яригдаад байгаа зүйл нь дандаа *******наас гаргасан мэдэгдлүүд байгаа. Өмнөх шүүх хуралдаанд тэр баримтуудад зурагдсан гарын үсэг нь хариуцагч нарын гарын үсэг биш тэрийг танай тэр салбарын эрхлэгч Энхбаатар гэдэг хүн чухам та бүхэнд ямар мэдэгдэл гаргасан өгснийг би мэдэхгүй байна. Барьцааны хөрөнгийг зарсан тухай мэдэгдэл нэг ч удаа ирээгүй гэдгийг хэлмээр байна. Фидуцийн гэрээнд энэхүү журмаар зээлийн гэрээ, фидуцийн гэрээ хүчинтэй байна. Фидуцийн гэрээний 3.1-д зааснаар барьцааны хөрөнгийг зарах худалдан борлуулах үндэслэлгүй. 2016 оны 12 дугаар сарын 05-нд хөрөнгийн үнэлгээний төв хурааж авч үнэлгээг гарсан нь барьцааны хөрөнгийг бодит байдлаар үнэлээгүй байж тайлангаа хүргүүлсэн. Техникийн эвдрэл гэмтэл байсан гэж яриад байна. Энийг 2019 оны хуралд хүсэлт гаргаад шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар фидуцийн гэрээ дуусгавар болно гэсэн байдаг. Фидуцийн гэрээ дууссан юм чинь одоо бид үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авна гээд байна. Анхнаасаа энэ зээлийн гэрээний зориулалт нь юу байсан юм бэ танай талаас гаргаж өгсөн баримтаар экскаватор худалдаж авна гэсэн байна. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх бусдад шилжүүлсэн гэж үзэж байна. Тухайн үед 120,000,000 төгрөгийн үнэ цэнэтэй байсан. Би яг тэр үнээр нь сөрөг нэхэмжлэл гаргасан.

Дуусгавар болсон гэрээний дагуу хүү алданги тооцож нэхэмжлэх эрхгүй. Мөн дэлхий нийтээр тархсан цар тахлын үед яагаад хүү алданги тооцоод байгаа зэрэг нь үндэслэлгүй. Хариуцагч нь эд материал зарагдсан тухай мэдсэн даруйд шүүхэд ******* *******анд гомдол гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаа*******лага тодорхойгүй бус байна гэж татгалзсан. Үнээс хойш *******наас мэдэгдэл, мэдэгдэх хуудас нэг ч удаа ирүүлж байгаагүй. Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаа*******лагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Банкнаас хариуцагч нарын эд хөрөнгийг давхар давхар барьцаалаад байгаа нь хэтэрхий юм биш үү, зээлийн эрсдэл үүсгэнэ гэж сэрэмжлээд байгааг ойлгож байна. Зээлийн барьцаа гээд орон сууцыг нь барьцаалан авчихаад дараа нь зээлийн үүрэгт худалдаж авсан техникийг нь фидуцийн гэрээгээр өмчилж авна. Тэгээд дараа нь мэдэгдэлгүй бусдад худалдан борлуулсан үйлдэл нь хариуцагч нарыг илт хохироож байна байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаа*******лагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нарын эд хөрөнгийг зарж борлуулснаараа зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаа*******лага дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Т.Э*******энэтуяагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Э*******энэтуяа, Т. бид ******* *******наас иргэдийн хөрөнгө оруулалт зориулалтаар 75,000,000 төгрөг зээлэхээр 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №3000-2015/73 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №3000-2015/73 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005418 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалан 75,000,000 төгрөгийг Д.Занданхүүгийн эзэмшилийн БНСУ-д 2003 онд үйлдвэрлэсэн Доосан маркийн 78-78 УБ улсын дугаартай эксковаторийг 120,000,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор зээлж авсан.

Доосан маркийн 78-78 УБ улсын дугаартай экосковаторийн төлбөрт Д.Занданхүүгийн Худалдаа хөгжлийн *******ны 458036253 тоот дансанд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 57,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Э*******энэтуяа миний 3000015751 тоот зээлийн данснаас ******* *******ны зүгээс шилжүүлсэн болно. Доосан маркийн 78-78 УБ улсын дугаартай эксковаторыг Д.Занданхүүгээс эзэмших эрхийг шилжүүлэн авч, ******* ******* ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3000-2015/73 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн биелэлтийг хангах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр №3000-2015/73 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулан эксковаторийг ******* ******* шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч Т.Э*******энэтуяа миний бие хариуцагч ******* ******* ХХК-д зээлийн эргэн төлөлтийн дагуу сар бүр зээлээ төлж байсан боловч Доосан маркийн 78-78 УБ улсын дугаартай эксковаторийг ажиллуулж байсан дүү З.Батсүх 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зуу*******аар нас барсан тул зээлийн эргэн төлөлт бага зэрэг доголдож эхэлсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* ны Улаанбаатар салбарын зээлийн эдийн засагч н.Оюунчимэг нь *******ны зүгээс хөрөнгө шалгах үйл ажиллагаа явуулж байна, оношилгоонд оруулна гэж хуурч Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 20-13 тоот хаягт байсан эксковаторыг авч явж ******* ******* ХХК нь №3000-2015/73 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г цуцлах мэдэгдэл өгөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 120,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковаторыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №16/441 тоот Машин механизм худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж хууль бусаар бусдад зах зээлд байж боломгүй үнэ буюу 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулж нэхэмжлэгч Э*******энэтуяа надад 120,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул ******* ******* ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаа*******лага гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаа*******лагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Т.Э*******энэтуяагийн зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн тодорхойлолт, Т.Э*******энэтуяагийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, ******* *******ны зээлдэгч Т.Э*******энэтуяа, Т.д албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Т.Э*******энэтуяагийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №3000-2015/73 тоот ******* ******* ХХК, Т., Т.Э*******энэтуяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №3000-2015/73 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №3000-2015/73 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Ж., Т.Э*******энэтуяа, Т. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 0001008 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2018/06753 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* ******* УБ салбарт гэх Т.Э*******энэтуяагийн хүсэлт, ******* *******ны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/159 дугаартай зээлдэгч Т.Э*******энэтуяа, Т. нарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Т.ын ******* *******инд гаргасан хүсэлт, ******* *******ны 2016 оны 07 дугаар сарын 20-ны 16/91 дугаартай зээлдэгч Т.Э*******энэтуяа, Т. танаа мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/72 дугаартай албан бичиг, Т.аас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* *******инд гаргасан хүсэлт, Т.Э*******энэтуяагаас ******* *******инд гаргасан хүсэлт, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 530 дугаартай зээлдэгч Т.Э*******энэтуяа, Т. танаа албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШЗ2018/08641 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, ******* *******ны 2016 оны 12 дугаар сарын 08-ны төлбөрийн далагаврын баримт, ******* *******ны зээлээр санхүүжүүлэх автомашин, машин механизмыг хүлээлцсэн акт, Автомашин, машин механизмыг буцаан хураан авсан тухай акт, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/441 дугаар ******* *******, С.Мөнхжаргал нарын хооронд байгуулагдсан Машин механизм худалдах, худалдан авах гэрээ, з2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 766 дугаар Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан, Т.Э*******энэтуяагийн зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч нараас ******* *******, Т.Э*******энэтуяа нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №3000-2015/73 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Барилгын тоног төхөөрөмж шилжүүлсэн тодорхойлолт, фото зураг зэрэг баримтыг гаргасан байна.

 

Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс 78-78 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Э*******энэ, Билэгт удам ХХК-ийн хооронд байгуулагдсан Аймгийн хэрэгцээнд эксковатор нийлүүлэх ДУЗДТГ/2018/005 дугаартай ажлын гэрээ, Итгэлт эстимэйт ХХК-иас ирүүлсэн тайлбар, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн, Ж.ийн хилээр орсон гарсан талаарх лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Итгэлт эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг бү*******үүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 147,450,504 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Т.Э*******энэтуяа нь хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаа*******лагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаа*******лагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.Нэхэмжлэгчийн хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нараас нийт 147,450,504 төгрөг гаргуулах шаа*******лагын хувьд түүний ******* ******* ХХК-тай байгуулсан №3000-2015/73 тоот зээлийн гэрээг үндэслэл болгосон байна. Үүнд:

-******* ******* ХХК нь Т.Э*******энэтуяа, Т. нартай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 75,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй, иргэдийн хөрөнгө оруулалтын зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна. Уг зээлийн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 57,377,231 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 78,081,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,992,061 төгрөг, нийт 147,450,504 төгрөгийг хариуцагчаас шаа*******жээ.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нарт холбогдуулан гаргасан хоёр дахь шаа*******лага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаа*******лага гаргахдаа ******* *******, Т.Э*******энэтуяа нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №3000-2015/73 дугаартай Зээлийн барьцааны гэрээг үндэслэжээ. Дээрх гэрээгээр:

-Улсын бүртгэлийн Ү-2201005148 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №001008 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр ******* тоот 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. Дээрх барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалбар үйлдэгдсэн байна.

 

Зээлдүүлэгч ******* ******* ХХК нь №3000-2015/73 тоот зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлэх, зээлдэгч Т.Э*******энэтуяа, Т. нар нь мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргахгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

 

******* ******* ХХК нь №3000-2015/73 тоот зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлэх, Т.Э*******энэтуяа мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан, зээлийн гэрээний дагуу 75,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон, зээлийг хариуцагч эксковатор худалдан авах зориулалтаар авч, уг мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй. Иймд зээлдэгч үүргээ биелүүлсэн буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зүйлийн 5-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзэв.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №3000-2015/73 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээ байгуулан хариуцагчийн хөдлөх эд хөрөнгө болох  Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн, SL200WV1739 арлын дугаартай, улаан өнгийн эксковаторыг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд эзэмшилдээ шилжүүлэх, үүрэг дуусгавар болоход өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаа*******лагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзалын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №3000-2015/73 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээгээр ******* *******ны өмчлөлд шилжүүлэн өгсөн 120,000,000 сая төгрөгийн үнэ бүхий Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн, SL200WV1739 арлын дугаартай, улаан өнгийн эксковатораар зээлийн үүргийн хаасан гэж тайлбарлан нэхэмжлэгчээс барьцааны зүйлийг дур мэдэн, мэдэгдэлгүйгээр бусдад бага үнээр худалдан борлуулсан тул хохирол 120,000,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаа*******лага гарган маргаж байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нар хамтран тус *******наас зээл хүсэхдээ, Д.Занданхүүгээс эксковаторыг 105,000,000 төгрөгөөр худалдан авах зорилготойгоор ******* *******наас 80,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар зээл хүсч, зээл эргэн төлөх боломжийг эрхэлж буй үйл ажиллагаа, уг худалдан авч буй эксковатораар ажил хийх, бусдад түрээслэх байдлаар эргэн төлнө гэх зэргээр тодорхойлж, энэ талаарх баримтыг бү*******үүлсэн нь иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, анкет, тэдний *******инд гаргасан өргөдөл, уг тоног төхөөрөмжийг Солонгос улсаас худалдан авсан тухай хэргийн 84-85-р хуудаст авагдсан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан, гэрээний хугацаанд хариуцагч Т.Э*******энэтуяа нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, зээлийн эргэн төлөлт 2016 оны 11 дүгээр 7 дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн байна.

Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаа*******аж зээлдэгч Т.Э*******энэтуяа, Т. нарт 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/72 дугаартай мэдэгдэл, 2016 оны 07 дугаар сарын 20-ны 16/91 дугаартай мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16/159 дугаартай мэдэгдэлийг тус тус хүргүүлж, хариуцагч нараас уг мэдэгдлийг хүлээн авч, зээлийг тодорхой хугацаа заан эргүүлэн төлж, хэвийн горимд оруулах тухай агуулга бүхий хүсэлт, өргөдлийг тухай бүрт нь гаргаж өгч байсан нь хэрэгт авагдсан мэдэгдэл, хариуцагч нарын ******* *******инд гаргаж байсан өргөдөл хүсэлтээр тогтоогдож байна. Талууд энэ талаар маргадаггүй.

Улмаар дээрх мэдэгдэлийг хүлээн авснаас хойш хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* *******наас Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, SL200WV1739 арлын дугаартай, эксковаторыг Автомашин, машин механизмыг буцаан хураан авсан тухай акт үйлдэн хураан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 59-р тал/ Уг баримтад автомашин, машин механизмыг худалдан авсан үнийн дүн 128,000,000 төгрөг, ашигласан хугацаа 4 жил, аккумлятор байхгүй гэсэн мэдээллийг тусган талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хариуцагч нар эксковатор буюу барьцаа хөрөнгийг *******инд шижлүүлэн өгч хураалгахыг зөвшөөрсөн агуулгатай хүсэлтийг бичгээр гарган өгсөн байна. /хх-ийн 31-р талын ар/

Талууд маргаан бүхий эксковаторын өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн гэх үйл баримтын талаар маргаагүй. Харин уг хөрөнгийг бусдад худалдахдаа хариуцагч нарт мэдэгдээгүй гэх тайлбарыг хариуцагч тал гаргаж мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх, мөн 235.4-т үүрэг хүлээгч мөнгөө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоо заасан.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр эксковаторын үнийг 17,600,000 төгрөгөөр тооцон үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирсон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох хөрөнгийн үнэлгээний төвөөр зах зээлийн үнийг тогтоолгон үнэлгээ хийлгэхэд 28,000,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр С.Мөнхжаргалтэй 16/411 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулан 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нарыг зээл, зээлийн хүүгийн төлбөрт 32,520,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 480,000 төгрөгийг эксковаторыг хурааж авах, худалдан борлуулахтай холбоотой за*******ал буюу бензин, гидрийн шингэн, үнэлгээний хөлс зэрэгт суутган тооцсон. Үлдэх үндсэн зээлийн төлбөрт 57,377,231 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж уг дүнгээс тооцон зээлийн хүүгийн төлбөрт 78,081,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,992,061 төгрөг, нийт 147,450,504 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч маргаан бүхий Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, SL200WV1739 арлын дугаартай, эксковаторыг тухайн үед 105,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 75,000,000 төгрөгийг ******* *******наас зээлж авахын тулд уг хөрөнгийг 17,600,000 төгрөгийн үнэлгээтэй барьцаалсан. Нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан хөрөнгийг бусдад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг зөвшөөрөхгүй, 105,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг зарж зээлийн төлбөрийг хаагдсан гэж тухайн үед ойлгосон тул зээлийг төлөхгүй, зөрүү төлбөрийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээр шаа*******ан маргадаг.

Хариуцагч маргаан бүхий Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, SL200WV1739 арлын дугаартай, эксковаторын үнэлгээн дээр маргаж шүүхээс шинжээч томилуулан тухайн үеийн зах зээлийн үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх ханган Итгэлт эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэхээр шүүгчийн захирамжийг хүргүүлсэн боловч уг хөрөнгө Дундговь Ус Орон нутгийн үйлдвэрийн газрын өмчлөлд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Билэгт Удам ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Аймгийн хэрэгцээнд эксковатор нийлүүлэх ажлын гэрээгээр 130,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, улмаар өөр этгээдэд мөн дамжин худалдагдан эцсийн өмчлөгчийг олох боломжгүй, биет байдлаар үзлэг хийх замаар үнэлгээ хийх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр үнэлгээг гаргах боломжгүй гэсэн тайлбар, хүсэлтийг шүүхэд удаа дараа ирүүлдэг.

Шүүхээс талуудын хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээчээр маргаан бүхий Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, SL200WV1739 арлын дугаартай, эксковатортой ижил цаг хугацаанд үйлдвэрлэгдэн, импорлогдон орж ирсэн, ашиглалтын хугацаа ижил төстэй эксковаторын зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэн Итгэлт эстимэйт ХХК-иас Doosan үйлдвэрийн SL210W-V маркийн эксковаторын өнөөгийн зах зээлийн үнэлгээг 85,000,000 төгрөг гэж, мөн 200А-тай эксковаторын аккумлятор 582,500 төгрөг, нийт 86,165,000 төгрөг гэж тогтоон үнэлсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг. Уг үнэлгээг талууд эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2022/01927 тоот шүүгчийн захирамжаар дахин нэмэлт шинжилгээ хийлгэсэн ба шинжээчээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дээрх хөрөнгийг 116,327,000 төгрөг гэж тогтоон үнэлгээ гарган, дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Талууд энэхүү шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй.

Мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаа*******лагаа нотлох зорилгоор Солонгос улсад 2003 онд үйлдвэрлэсэн Doosan SL210WV маркийн Монгол Улсад 2012 онд орж ирсэн дугуйт эксковатор 2017 оны 4 дүгээр сарын эхээр манай техникийн зах зээл дээр техникийн байдал, өнгө үзэмж зэргээсээ шалтгаалан дунджаар 80,000,000 төгрөгөөр худалдаалах боломжтой болохыг тогтоосон Арвижих-Эйстимейт ХХК-ийн тодорхойлолтын шүүхэд бичгийн баримтаар гарган ирүүлсэн байна.

Дээрх баримтуудаас үзвэл Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, SL200WV1739 арлын дугаартай, эксковаторын үнийг 80,000,000 сая төгрөг байх боломжтой гэж үзэж, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж нэхэмжлэгч эксковаторыг худалдан борлуулах үед нийт зээлийн төлбөрийн үүрэг 2016 оны 12 дугаар байдлаар 74,890,725 төгрөг байсан болох нь ******* *******ны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан мэдэгдэл, зээл хүүгийн тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байх тул зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэгч үлдэх төлбөрийг шаа*******ах эрхгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, SL200WV1739 арлын дугаартай, эксковаторыг бусдад 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, хариуцагч нартай байгуулсан фидуцийн гэрээний үүрэгтэй холбогдуулан зээлийн гэрээний үүргээс уг гэрээгээр тогтоосон үнэлгээгээр хасч тооцсныг хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Мөн хариуцагчийн 120,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковаторыг 33,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 120,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах боломжгүй. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаа*******лагаас татгалзаж буй үндэслэлээ Doosan маркийн 7878 УБ улсын дугаартай, SL200WV1739 арлын дугаартай, эксковаторыг бусдад худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогдоно.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаа*******ах эрхгүй бөгөөд уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх тайлбарыг гарган, мөн тухайн хөрөнгийн дүнгээр хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаа*******лага гаргаж байгаа нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаа*******лага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаа*******лага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Иймд дээр ду*******сан үндэслэлээр нэхэмжлэгч ******* *******ны зээлийн гэрээний үүрэгт 147,450,504 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нарын хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаа*******лагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг уди*******лага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д заасныг тус тус баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 147,450,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаа*******лага, хариуцагч Т.Э*******энэтуяа, Т. нарын хохиролд 120,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,281,303.35 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 758,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл га*******аж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг ду*******сугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                     Ч.НЯМСҮРЭН