Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2023/00457

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1******* дугаар хороо, *******-******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их *******ан *******-******* тоотод оршин суух, овогт ын /РД:ОЭ81022*******19/-т холбогдох

 

- улсын дугаартай тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, гуравдагч этгээд Ц., гэрч Х., Н. шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Н.Нарандэлгэр ******* оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь иргэн Н.т өөрийн эзэмшилийн renualt login маркийн - УБА автомашиныг хөдөө явчихаад ирье шууд ирээд буцаагаад өгнө гээд байхаар нь өгч явуулсан. Гэвч Н. нь миний автомашиныг авч явснаас хойш 2 удаа зам тээрийн осол гаргасан. Ингээд би машинаа буцааж авья гэхэд намайг хэл амаар доромжилж өгөхгүй гээд байна. Иймд иргэн Н.аас - УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний хууль ёсны эзэмшилд өгсөн renualt login маркийн - улсын дугаартай автомашиныг Н.аас гаргуулан өөрийн эзэмшилд авахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Сант Пасад ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажил хийж гүйцэтгэсний хөлсөнд маргаан бүхий автомашиныг шилжүүлэн авсан. Авматошиныг үндэслэлгүйгээр эзэмших, өмчлөх эрхгүй этгээд болох Н. аваад нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, зөрчиж байна иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Одоо яг гэдэг хүний өмчлөлд автомашин шилжсэн зүйл байхгүй ч түүний эзэмшилд байна.  Хариуцагчийн эзэмшилд энэ маргаан бүхий машин байх үндэслэл байхгүй. Автомашины Сант фасад ХХК болон Учрал *******тай ямар ч харилцаа хамааралгүй   гээд хүн авчихаад байна. Учрал нь эзэмшигч байж болно. Зоригтбадрах гэдэг хүн шударга эзэмшигч тул шаардах эрхтэй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. нь анх өөрийн хамаатан дүү болох Ц.гийн саналын дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү тауэр барилгын гадна метал фасадын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлыг Б.Зоригтбадрах гэх залууг хариуцаж явуулна гэж танилцуулсан. Ингээд тухайн үед шууд Б.*******тай танилцаад Хүннү тауэрын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн байдаг.

Анх Ц. нь Б.*******тай Барилгын гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г хийж, гүйцэтгэгчээр ажиллах болсон боловч өөрөө биечлэн тус ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон учраас Н.ыг Б.*******тай танилцуулж ажлыг гүйцэтгэхээр болсон. Тухайн үед Б.*******ад бичгээр гэрээ байгуулж, ажиллах саналтай байгааг хэлэхэд Б.******* нь дүү Ц.тай гэрээ байгуулсан учир дахин гэрээ хийхгүйгээр ажлыг хий гэсэн тул шууд уг гэрээний нөхцөлөөр тохиролцож ажиллах хүчээ оруулж ажлыг гүйцэтгэсэн. Ингээд ажлыг гүйцэтгэж дуусаад ажлын хөлсийг гаргуулахаар хандсан боловч Б.******* нь Сант фасад ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба захиалагч компани төлбөр, хөлсөө өгөхгүй байна гэж хугацаа авсаар байсан. Ийнхүү явсаар Б.******* нь ажлын хөлсийг бэлнээр өгөх боломжгүй байгаа тул Сант фасад ХХК-иас бартерийн дагуу ирсэн гэх Renault login маркийн - УБА улсын дугаартай автомашиныг ажлын хөлсөнд тооцон өгч, гэрчилгээг нь нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч Б.******* одоог хүртэл гэрчилгээг Н.ын нэр дээр шилжүүлээгүй байгаа. Мөн анх харилцан тохирсоны дагуу ажлыг бүрэн гүйцэт хийж хүлээлгэн өгсөн ба Б.*******ын өөрийнх нь тавьсан саналын дагуу ажлын хөлсөнд машин авсан. Гэтэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон энэхүү машиныг өгсөн хэрнээ одоо автомашиныг булааж авч явсан мэтээр илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.У чир нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж байгаа этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх ёстой. Автомашины өмчлөгчөөр одоогоор Учрал гэж хүн бүртгэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Бид Зоригтбадрахтай байгуулсан гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээд ажлын хөлсөндөө уг автомашиныг авсан. Бид ажлын хөлсөө удаа дараа шаардсан боловч өгдөггүй, одоо хамаагүй ажлын хөлсийг нь төлчихвөл машиныг буцаагаад хэнд нь ч өгсөн болж байна. Үндсэн захиалагч болох Сант фасад компанид уг автомашин бартераар орж ирсэн гэсэн. Сант пассат ХХК-ийн захирал нь бидний ажлын хөлсөнд өгсөн. Энэ машиныг зараад та хэд ажлын хөлсөө ав гэсэн юм. *******, бид хэд хамт очиж автомашиныг авч байсан. Уг нь бид нэг талын хүмүүс ингээд 2 тал болоод маргаад байх шаардлага байхгүй. Хамтраад Сант фасад ХХК-аас ажлын хөлсөө нэхэмжлэх ёстой. Ер нь төлбөр тооцооны асуудал тухайн компани дээр үүссэн байна. Бидний хийж гүйцэтгэсэн ажлын үндсэн захиалагч бол Сант фасад, энэ ажлыг хийж гүйцэтгүүлэхээр биднийг холбож, ярьж тохирсон хүн бол Ц., хэрэв бидний ажлыг хөлсийг 100 хувь төлсөн тохиолдолд автомашиныг бид Ц.д өгнө гэж бодож байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад нэгдүгээрт  нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэх эрхтэй этгээд гэдэг тодорхой биш байна, төлбөр тооцооны асуудал байгааг хэн аль мэдэж байгаа, хэн аль хохироод байж хохирсон нэгнээ хохироох гээд үндэслэлгүй тайлбар гаргаад байна, хууль ёсны шударга эзэмшигч гэвэл хариуцагч  ч бас шударга эзэмшигч болноИймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******аас бид ажлын хөлсөө авна. Ажлын хөлсийг Сант фасад ХХК-иас *******ын өмнөөс Н. бид ******* хөөцөлдөж байж Ганцэгээс автомашиныг ажлын хөлсөнд авсан. Учрал гэдэг хүний нэр дээрх автомашиныг шилжүүлж өгөөч гэхээр нэрийг нь шилжүүлж авч байгаад зараад мөнгөө гаргаж өгнө гэж хэлсэн. Ер нь ******* нь дуу муутай хүний урдаас юм хэлж ярихдаа муу, хүний  үгэнд итгэмтгий хүн учир Ганцэгээс ажлын хөлс мөнгө авч чадаагүй байсан. Ганцэг нь зугтаад олдохгүй байсныг олж авч уулзаад энэ машиныг нь шилжүүлэн авч байсан. Учрал гэдэг хүнээс Зоригтбадрах нь шилжүүлж авна гэсэн боловч одоог болтол аваагүй. Хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Ганцэг өөрөө машиныг хаяад алга болсон, энэ авто машиныг бид хөөцөлдөж байж авахад Зоригтбадрах бараг оролцоогүй, түүний автомашин биш гэв.

 

Нэхэмжлэгчээс Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, түүний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Сант фасад ХХК, Б.******* *******ын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,, Сант фасад ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/2 тоот иргэн Б.*******ад хүргүүлсэн албан бичиг, П.Ганцэг, Б.******* *******ын Төлбөр тооцоонд автомашин шилжүүлэн өгөв гэх гар бичвэр зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Хариуцагчаас Б.*******, Ц. *******ын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтыг гаргасан байна.

 

Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс - УБА, - улсын дугаартай renualt logan маркийн тээврийн хэрэгслийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.т холбогдуулан - улсын дугаартай, renualt logan маркийн тээврийн хэрэгслийг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар Н.ыг тодорхойлон түүний эзэмшлээс - улсын дугаартай, renualt logan маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сант фасад ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс болох 35,0 сая төгрөгт тооцон уг машиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан ба хариуцагч Н. зараад өгнө гээд машиныг аваад эргүүлж өгөхгүй байна. Түүнтэй барилгын гадна фасадны ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Сант Фасад ХХК-ийн захирал Ганцэг *******тай төлбөр тооцоондоо автомашиныг хүлээлгэн өгсөн баримтыг үйлдсэн байгаа учир шударга эзэмшигч учир хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...өмчлөгч нь Учрал гэж хүн учир ******* шаардах эрхгүй. ...бидний ажлын хөлсийг өгөөгүй, бид хөөцөлдөж байж уг автомашиныг эзэмшилдээ аваад нэрийг нь шилжүүлсний дараа зарж ажлын хөлсөө гаргаж авахаар тохирсон..., ...Сант фасад ХХК-д уг автомашины бартераар орж ирсэн гэсэн..., ...Учрал гэж хүний автомашиныг нэхэмжлэгч шаардах эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд... гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар - улсын дугаартай, renualt logan маркийн тээврийн хэрэгсэл нь өмнө нь Э.Энхтуул, Голомт банк ХХК-ийн өмчлөл байсан, одоо З.Учралын өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна. Талууд хэн аль нь өмчлөгч нь З.Учрал болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж энэ талаар маргадаггүй. Мөн тухайн тээврийн хэрэгслийг Сант фасад ХХК нь бартераар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч улмаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н. *******ын ажлын хөлсөнд шилжүүлэн өгсөн гэх тайлбарыг талууд хэн аль нь гаргаж маргадаггүй боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Сант фасад ХХК болон Б.*******, Н. *******ын өмчлөлд шилжсэн бүртгэл хийгдээгүй учир тэднийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэж үзэх боломжгүй байна.

Сант фасад ХХК нь Б.*******тай ХҮННҮ ВИЛЛА хотхоны барилгад панел фасад чулуун фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, мөн Б.******* нь Ц.тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Барилгын гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байна. Уг ажилд туслан гүйцэтгэгчээр Ц.тай Н. ажиллахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбарууд, зохигчийн тайлбар, гуравдагч этгээд Ц.гийн тайлбар, гэрч Н., Х. *******ын мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин уг маргаан бүхий автомашиныг Сант фасад ХХК нь ажлын хөлсөнд 35 сая төгрөгт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцож төлбөр тооцоонд автомашин шилжүүлэн өгөв гэсэн баримт үйлдэн П.Ганцэг, Б.******* ******* гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн баримт нь Сант Фасад ХХК-ийн эзэмшил өмчлөлд автомашин хэрхэн шилжсэн, Сант Фасад ХХК болоод нэхэмжлэгч Б.*******ыг уг машиныг шударгаар эзэмшиж байгаа эзэмшигч, өмчлөгч мөн болохыг шууд тогтоосон баримт биш бөгөөд хариуцагчийн эзэмшлээс шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл дээрх бичгийн баримтууд талуудын тайлбараар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ыг - улсын дугаартай, renualt logan маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй байх тул түүний бусдын хууль бус эзэмшлээс автомашиныг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Н.т холбогдуулан гаргасан - улсын дугаартай, renualt logan маркийн тээврийн хэрэгсэлийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.*******, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ******* энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.НЯМСҮРЭН