| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0301/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/311 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2521000000359 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймаг, ******* сумын 2 дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД: /.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1600 цагийн орчимд Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар баг, тоот хашаанд байх Монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед хамт байсан тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон биед нь духны няцарсан шарх, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 талын шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р /11/ шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн чих орчмын цус хуралт, бүсэлхийн зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн бурууг ойлгож байгаа, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1600 цагийн орчимд Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар баг, тоот хашаанд байх Монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед хамт байсан тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон биед нь духны няцарсан шарх, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 талын шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р /11/ шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн чих орчмын цус хуралт, бүсэлхийн зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1200 цагийн орчимд ******* сумын 2 дугаар баг, Төвийн 4 дүгээр эгнээнд байдаг байх гээд ахын гэрт байхад түүний найз гэх хүнтэй маргалдаад биед нь халдаж зодсон. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Энхтулгын “Би ******* сумын 2 дугаар баг, тоотод найз гийнд 1 шил 0,75 граммын савлагаатай Хараа нэртэй архи аваад ороход манай найз гийн эхнэр, дүү, , нар байсан. Тэгээд бид хэд 0,75 граммын савлагаатай Хараа архийг ууж байгаад гийн эхнэр, дүү, , нар сургууль, цэцэрлэгээс хүүхдүүдээ авахаар явлаа гээд бүгд гараад явсан. Тэгээд гийн гэрт ******* бид хоёр архиа хувааж ууж байгаад шалихгүй зүйлээс болоод маргалдаад ******* миний нүүр, нуруу хэсэгт өшиглөсөн. Тэгээд миний духнаас цус гарахаар нь би эмнэлгийн байгууллагад очиж үзүүлсэн юм. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй” гэх мэдүүлэг, /хх 4-5 тал/
иргэний нэхэмжлэгч гийн “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь эрүүл мэндийн даатгалын сангаас 105,462 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 8 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ДОР0725/508 дугаартай дүгнэлтэд:
“...1. Э.Энхтулгын биед духны няцарсан шарх, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 талын шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р /11/ шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн чих орчмын цус хуралт, бүсэлхийн зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******г прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ