Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/00663

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр NCP оффис ******* тоотод байрлалтай ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон ******* тоот хаягт байрлалтай, ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа 42,310,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 26,747,400 төгрөг, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан торгууль болох 54,600,000 төгрөг, нийт 123,657,400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, алдангид 15,176,700 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлц*******.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр №22/13 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Арьс ширний 26 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн цахилгаан хангамжийн ажлыг АС-93.1/2019 шифртэй зургийн дагуу гүйцэтгэгчээр хийлгүүлж тухайн ажлын нийт хөлсийг 273,000,000 төгрөг, үр дүнг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлцэхээр тохиролцсон.

Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай урьдчилгаа санхүүжилт болох 42,310,000 төгрөгийг гүйцэтгэгчийн ХААН банкин дахь 51144163880 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үлдэгдэл санхүүжилтийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан олгохоор заасан ба ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Г*******ч гүйцэтгэгчийн хувьд урьдчилгаа санхүүжилтийг хүлээн авсан боловч ажлыг огт хийгээгүй.

1.Манай зүгээс гэрээнд заасан ажлыг хийх талаар утсан харилцаа болон биечлэн уулзаж шаардлага хүргэсэн боловч үр дүн гараагүй байдаг. Иргэний хуулийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд гүйцэтгэгчийн хувьд үр дүн гаргахгүй нь илт буюу гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар ч ажил эхлүүлээгүй хугацаагаа дуусгасан нь Иргэний хуулийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээг шууд цуцлахаар заасан байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 9.3-т ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээт болон барилгын хуваарьт ажлыг гүйцэтгэх хугацааг 7 хоног хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол захиалагч гэрээг дангаар цуцлах тухай зохицуулсан ба гэрээ цуцалсантай холбоотойгоор талуудын хүлээх хариуцлагыг гэрээгээр мөн тохиролцсон байдаг.

Иймд Иргэний хуулийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар урьдчилгаанд өгсөн 42,310,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож өгнө үү.

Иргэний хуулийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиах хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4-т Гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалж тухайн шатны ажил гүйцэтгэх хугацаа 3 ба түүнээс дээш хоног хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн ажлын нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлөх-өөр заасан байх ба талуудын хооронд байгуулсан гэрээний ажлын даалгавраар 4 үе шаттай байхаар тохиролцсон. 1-р үе шатанд газар шорооны ажлыг 42,310,000 төгрөгийн төсөвтэй, 2022 оны 6-р сарын 09-нд гүйцэтгэх байсан, алдангийг 2022 оны 6-р сарын 13-ны өдрөөс тооцож, 100 хоногт өдрийн 211,550 төгрөг, нийт 21,155,000 төгрөгийн алданги, 2-р шатны ажил кабель сунгах 8,500,000 төгрөгний үнэлгээтэй ажлыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгах байсан, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс алдангийг 79 хоногоор өдрийн 42,500 төгрөгөөр тооцон 3,357,500 төгрөгийн алданги, 3-р шатанд Муфьт хийх ажлыг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх байсан ба 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс алдангийг 55 хоногт өдрийн 18,000 төгрөгөөр тооцон нийт 1,875,000 төгргийн алдангийг, 4-р шатанд Хэмжилт хийх, туршилт хийх ажлыг 1,180,000 төгрөгийн үнэлгээтэйгээр 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хийж гүйцэтгэж дуусах байсан. 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс алдангийг 40 хоногт өдрийн 2,250 төгрөгөөр нийт 359,900 төгрөгийн алдангийг тус тус тооцсон.

Ажлыг хийж гүйцэтгэх хугацааг дээрх байдлаар тохиролцсон бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэх байсан хугацааг үе шат бүр дээр тооцсон алдангийн дүнгээр тооцоход 26,747,400 төгрөг болж байгаа ба хууль, гэрээнд зааснаар хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү.

3.Иргэний хуулийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ, 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4-т гүйцэтгэгч нийт ажлын гэрээний хугацаанд багтаан гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний хариуцлагын торгуульд гэрээний үнийн дүнгийн 20 хувийг гүйцэтгэгчээс суутгах, 7.7-д гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхдаа гэрээг цуцалсан, гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгууль хүлээнэ гэж тус тус заасанчлан хариуцагчаас гэрээний нийт үнийн дүн болох 273,000,000 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 54,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. Ийнхүү дээрх шаардлагуудын хүрээнд хариуцагчаас нийт 123,657,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа мөн дэмжиж оролцож байна. Сөрөг шаардлагаа Ажил гүйцэтгэх гэрээний алданги 15,176,700 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байх бөгөөд үндэслэлээ Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д зааснаар хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэсэн байна. Энэ нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т ...төлбөрийг заасан тоо, хэмжээ бүхий ажлын гүйцэтгэлтэй уялдуулан гүйцэтгэгчид төлнө гэж заасан байдаг ба манай зүгээс гүйцэтгэгчид гэрээний хавсралтад заасан газар шорооны ажлын гүйцэтгэлийн хөлсийг 100 хувь шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч нь хавсралтад заасан ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд санхүүжилтыг олгох байсан боловч тэдний зүгээс ажил эхлэхэд санхүүжилт шаардлагатай байна гэсэн саналыг нь хүлээн авч хийгээгүй ажлын санхүүжилтыг олгосон байдаг. Гэтэл хариуцагч нь газар шорооны ажлын нийт 1700 м ажил хийх байснаас 1600 м ажлыг дуусгасан гэх тайлбарыг хүргүүлсэн байна гэрээнд зааснаар 1700 м газар ухаж элс д*******сэж тоосго тавьж булах талаар тохиролцсон бөгөөд энэ нь зөвхөн газар шорооны ажлын ухах газрын хэмжээ байсан. Дээрх ажлыг хийсэн гэж байгаа нь худал бөгөөд бодит байдалд огт нийцэхгүй байна. Учир нь манай талаас ажлаас хариуцагчийн хийсэн ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үнэлгээ хийлгэсэн бөгөөд тухайн үнэлгээгээр ажлын тоо хэмжээг 0,4 мх0,4мх1080м буюу 172,8 м.куб хэмжээтэй зөвхөн газар ухах ажил гүйцэтгэсэн гэж үнэлсэн байдаг бөгөөд элс д*******сэх, тоосго тавьж техникийн булалт хийх ажлыг огт хийгээгүй байдаг. Дээрх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалж дахин гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн байдаг ба дахин гүйцэтгэх ажлын хөлсийг хасаж тооцсоноор хариуцагчийн авах ажлын үр дүнг мөнгөн дүнгээр тооцоход 4,714,598 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл 172,8 м.куб газар ухсан ажлын хөлс нь 13,231,266 төгрөг болсон бөгөөд газар шорооны ажлыг удаан хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгээгүйн улмаас ухсан нүхнүүдийн эрэг нь нурж шороонд дарагдаж уг ажлыг дахин сэргээн хийх шаардлагатай болсон байсан ба үүнийг сэргээн хийх ажлын үнэлгээг 8,516,668 төгрөг байхаар тогтоосон байдаг. Дээрх ажлыг гүйцэтгэхэд захиалагчийн зүгээс ямар нэгэн хугацаа хэтрүүлэх зүйл гаргаагүй бөгөөд гэрээнд заасан ажлын хөлсийг өгөх үүргийн хүрээнд газар шорооны ажлын хөлс болох 42,310,000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 343.1-т ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг ба мөн хуулийн 344.1-т хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно , 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т ...төлбөрийг заасан тоо, хэмжээ бүхий ажлын гүйцэтгэлтэй уялдуулан гүйцэтгэгчид төлнө гэж заасанчилан манай зүгээс төлбөрийг хугацаа хэтрүүлсэн үзэх боломжгүй бөгөөд харин ч ажил дуусах үе шат бүрт актаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, тэрхүү үр дүнтэй уялдуулан төлбөрийг төлөх-өөр тохиролцсон ч гүйцэтгэгчийн ажлыг эхлүүлэх мөнгөгүй байгаа гэх шалтгааныг хүн ёсны үүднээс ойлгож эхний үе шатны ажлыг 100 хувь олгосон байтал төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн ажлын гүйцэтгэлийг 44,13 хувь гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай зүгээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас авсан тендерийн ажлын гүйцэтгэлийг авахаар 44,13 хувь гэж үнэлээд санхүүжилт авах хүсэлт гаргасан боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас дээрх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд гүйцэтгэлийн тайлангийн хяналтын картад энэ тухайгаа дүгнэж манай туслан гүйцэтгэгч болох ******* ******* ******* ХХК-ийн ажлын гүйцэтгэлээс болж манай гүйцэтгэл бичиж өгсөн ажлын хувийг тэр хэмжээний гүйцэтгэлтэй хийгдээгүй талаар дүгнэж манай хүссэн санхүүжилтийг олгоогүй байдаг. Мөн зам сэтлэх зөвшөөрөл гараагүйн улмаас ажил саатсан гэх шалтааныг дурдсан байгаа бөгөөд Иргэний хуулийн 351.1.3-т гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх талаар заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр тухайн шаардлагатай зөвшөөрлийг манай талаас хариуцах талаар тохиролцоогүй бөгөөд энэхүү ажил нь гүйцэтгэгчийн зүгээс ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргийн хүрээнд хийгдэх ажил байсан бөгөөд манай зүгээс шаардлагатай бичиг баримтыг авах тал дээр дэмжлэг үзүүлэх ёстой болохоос түүнийг авч гүйцэтгэгчид тухайн баримтыг өгөх үүргийг хүлээгээгүй юм. Мөн манай тал гэрээг цуцлаагүй байгаа гэх талаар дурдсан байх ба Иргэний хуулийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй талаар заасан байдаг. Энэ хүрээнд манайхаас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 08/17 тоот албан бичгээр ******* ******* ******* ХХК-ийн захирал Т.т мэдэгдэл бичиж түүнийн компанийн хаягаар өөрийн байгууллагын ажилтанаар хүргүүлэхээр явуулсан боловч тухайн хаяг дээр хүлээн авах хүнгүй буюу эзэнгүй байсан тул түүнд өөрийнх нь 99999342 утасны дугаарын viber хаягаар дээрх мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг. Иймээс захиалагчийн талаас гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх нь байгаа бөгөөд гэрээ цуцалсан үндэслэл нь Иргэний хуулийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй талаар хулуьчилсан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэгчийн зүгээс эхний үе шатны ажил болох газар шорооны ажлыг 2022 оны 06 дугаар сарын 09-нд хүлээлгэж өгөх ёстой байсан ба нийт ажлыг 2022 оны 08 дугаар сарын 12-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 30-нд эхний шатны ажлыг ч дуусгаагүй байгаа нь цаашид үр дүн гарахгүй нь илт байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн талуудын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдийг оруулахгүй гэж тохирсон гэх тайлбарыг гаргасан байх бөгөөд энэ үндэслэлгүй байна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.9-д ...гэрээний үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасан нь энэхүү ажлыг гүйцэтгэгчийн тухайд өөрийн үүргээ бусдаар гүйцэтгүүлэхгүй байх, захиалагчийн тухайд үр дүнг хүлээн авах үүргээ бусдад шилжүүлэхгүй байх тухай л зохицуулалт болохоос гэрээг цуцалж гүйцэтгэгчийн гүйцэтгэх ёстой үүргийг бусдаар гүйцэтгүүлэхийг хязгаарласан зохицуулалт биш юм. Иргэний хуулийн 227.5-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй талаар заасан байдаг ба манай зүгээс тэдний гүйцэтг*******эл зохих байсан үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн нь хуульд нийцэж байна. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл илт үндэслэлгүй бөгөөд тайлбаруудын тухайд хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл илт үндэслэлгүй бөгөөд тайлбаруудын тухайд хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна г*******.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн Т. миний бие нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал урьдчилгаа санхүүжилтийг хүлээн авсан боловч ажлыг огт хийгээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь огт үндэслэлгүй байна. Анх гэрээ хийхдээ кабелийн трасс ухах, кабель сунгах, зам сэтлэх, холболтын муфьт хийх, элс тоосгон хамгаалалт тавих, таслалт авах, хэмжилт хийх, акт бүрдүүлэх, комисс ажиллуулах, кабель залгах гэх зэрэг ажлыг хийхээр тохиролцсон. Эхний санхүүжилт 2022 оны 05 дугаар сарын 30-нд орж ирээд 2022 оны 06 дугаар сарын 03-ны ажлаа эхлүүлж 1600 м.кв талбай бүхий газрын кабелийн трасс хийхээр эхлүүлж, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хийж дуусгасан. Ажил гүйцэтгэх явцад бусад аж ахуй нэгжүүдийн кабелийг гэмтээхгүйн тулд кабелийн тодруулга мөн хийсэн. Ажил хийж байх үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явган хүний гарц, зам хаасан гэх үндэслэлээр акт тавиад 447 м.кв газрыг 55 унагалдай гэх жижиг эксковатор машиныг манай компани өөрсдийн механизмаар булсан. Нийт 1700 м.кв ажил хийх байснаас 1600 м.кв ажлыг хийж дуусгасан. Хоёрдах санхүүжилт орж ирмэгц кабель сунгах ажлыг хийх байсан. ******* ******* ХХК-ийн эхний санхүүжилт 2022 оны 05 дугаар сарын 09-нд орж ирэх байсан боловч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн. Хоёрдахь санхүүжилт 2022 оны 06 дугаар сарын 28-нд акт үйлдэн ажил хүлээлцсэн. Газар шорооны ажил эхлэхээс өмнө нэхэмжлэгч тал ажил эрхлэх зөвшөөрлөө аваагүй байсан. Нэхэмжлэгч тал 2022 оны 06 дугаар сарын 21-ний Нийслэлд зам сэтлэх зөвшөөрлийн хурлаар ороод татгалзсан хариу авсан. Түүнээс болоод ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа алданги болох 26,747,000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Энэ нь нэхэмжлэгч талын буруутай үйлдэл юм. Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлан торгууль болох 54,600,000 төгрөгийг манай тал учруулаагүй. Манай тал гэрээгээ цуцлаагүй байгаа. Харин ч манай талд мэдэгдэхгүйгээр гэрээгээ зөрчин гуравдагч этгээдийг оруулсан. Гэрээнд талуудын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдийг оруулахгүй гэж тохирсон хэрнээ нэхэмжлэгч тал бидэнд мэдэгдэхгүйгээр гуравдагч этгээдийг оруулж гэрээгээ зөрчсөн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 2.7 дах хэсэгт 3 өдөр трактороор тус ажил гүйцэтгэнэ гэсэн боловч нэхэмжлэгч тал гэрээгээ зөрчин үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү г*******.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т. миний бие иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. ******* ******* ХХК нь манай байгууллагаас гаргасан баримтыг өөрсдийн болгож нийслэлийн хөрөнгө оруулалтын газар руу илгээж ажил гүйцэтгэлийн акт үйлдсэн байдаг. Түүнээс харвал ажлын гүйцэтгэл 44.13 хувь гэж тодотгосон байгаа нь манайх ажил үүргээ хийж гүйцэтгэж байгаа гэдгийг нотлох юм. ******* ******* ХХК нь манай компанийг ажлаа гүйцэтгээгүй гээд алданги нэхэж байх боловч үнэн хэрэгтээ бид ажлыг гүйцэтгэж байх явцад тус компани зам сэтгэх зөвшөөрөлгүй байсан учраас мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зам сэтлэх зөвшөөрөлгүй учраас торгууль ногдуулан ажил түр саатсан. ******* ******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зам сэтлэх зөвшөөрөл авахаар анх удаа Нийслэлийн Засаг даргын тамгын газар хурлаар ороод татгалзсан гэх хариу аван ажил түр саатсан. Уг саатал нь ******* ******* ХХК-иас болсон учир манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний 7.5 дах хэсэгт зааснаар төлбөрийг ажлын 15 хоног хойшлуулж шилжүүлсэн бол алданги төлөх үүргийг хүлээсний дагуу 15,176,700 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Манай тал гэрээгээ цуцлаагүй байгаа. Харин ч манай талд мэдэгдэхгүйгээр гэрээгээ зөрчин гуравдагч этгээдийг оруулсан. Гэрээнд талуудын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдийг оруулахгүй гэж тохирсон хэрнээ нэхэмжлэгч тал бидэнд мэдэгдэхгүйгээр гуравдагч этгээдийг оруулж гэрээгээ зөрчсөн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 2.7 дах хэсэгт 3 өдөр трактороор тус ажил гүйцэтгэнэ гэсэн боловч нэхэмжлэгч тал гэрээгээ зөрчин үүргээ биелүүлээгүй. Иймд ******* ******* ХХК-иас алданги болох 15,176,700 төгрөг гаргуулж өгнө үү г*******.

 

Нэхэмжлэгчээс ******* ******* ХХК-ийн 000187913 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн дүрэм, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 22/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 30-ны Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлэгийн баримт, Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, ******* ******* ХХК-иас ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08/7 дугаартай мэдэгдэл, Арьс ширний 26 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн цахилгаан хангамжийн ажлын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэл, Барилга угсралт, их засварын үе шатны хуваарь №2, №1, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Арьс ширний 26 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажлын захиалагчийн хяналт хийсэн тайлан, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Арьс ширний 26 дугаар байрыг буулган, дахин барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажлын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ №НХААГ-21-211-ЗохХГ, 0011215 461/2022 дугаартай Барилгын ажилын зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж буй өмнөд 110/10/6кв-с РП-100 хоорондох 10 кв хүчдэлийн кабель шинэчлэлийн ажлын далд ажлын акт, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* ******* ХХК, ертөнц ХХК-ийн хооронд байгуулагдсан №22/23 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Хариуцагчаас ******* ******* ******* ХХК-ийн 000049584 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг гаргасан байна.

 

Шүүхийн журмаар ******* ******* ХХК-иас АШҮН-26 дугаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж дахин барилгажуулах төсөл, Ажлын зураг Гадна цахилгаан хангамжийн хэсэг-ГЦ гэх баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээ цуцалсантай холбоотой ажлын гүйцэтгэлд шилжүүлсэн урьдчилгаа 42,310,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 26,747,400 төгрөг, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан торгууль болох 54,600,000 төгрөг, нийт 123,657,400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээний үүрэгтэй холбогдуулан алдангид 15,176,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 32,155,265 төгрөгийг хангаж, үлдэх 91,502,135 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн 15,176,700 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр №22/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Арьс ширний 26 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн цахилгаан хангамжийн ажлыг АС-93.1/2019 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч ******* ******* ХХК нь ажил хүлээлцэх актыг үндэслэн батлагдсан төсвийн дагуу тухайн ажлын нийт үнийн дүн 273,000,000 төгрөг байхаар тохиролцон, талууд ажлын гүйцэтгэлийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлцэхээр тохиролцсон байна.

Мөн уг гэрээний 6-р зүйлд гэрээний төлбөрийн нөхцөлийн талаар тохиролцсон ба талууд ажлын гүйцэтгэлийн төлбөрийг заасан тоо хэмжээ бүхий ажлыг гүйцэтгэгч талын ажлын графикт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг үе шат бүрээр актаар хүлээлгэн өгч уг актыг үндэслэн дараагийн ажлын санхүүжилтийг хийх байдлаар тохиролцсон байна.

Гэрээний 7.4-т Гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалж тухайн шатны ажил гүйцэтгэх хугацаа 3 ба түүнээс дээш хоног хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн ажлын нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлөх, гүйцэтгэгч нийт ажлыг гэрээний хугацаанд багтаан гүйцэтгэж дуусаагүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувийг гүйцэтгэгчээс суутган тооцохоор, 7.5-д захиалагч гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 7 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөх, алдангийн хэмжээ нийт үний дүнгийн 10 хуувиас хэтрэхгүй байхаар тус тус тохиролцсон байна.

 

Талуудын байгуулсан гэрээний нөхцөл, агуулга, тэдний хооронд хийгдсэн тохиролцоогоор Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээгээр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ажлыг 4 үе шаттай байхаар тохиролцсон байна. 1-р үе шатанд газар шорооны ажлыг, 2-р үе шатанд кабель сунгах ажлыг, 3-р шатанд Муфьт хийх ажлыг, 4-р шатанд Хэмжилт хийх, туршилт хийх ажлыг тус тус тогтоосон хугацаанд тохирсон үнэлгээгээр хийж гүйцэтгэхээр тохирсон, эхний үе шатны ажил болох газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхээр урьдчилгаа санхүүжилтийг уг ажлын нийт ажлын төсөвт өртгийн хэмжээгээр буюу 42,310,000 төгрөгийг авсан болохоо, мөн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 42,310,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* ******* ХХК-д дансаар шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдож байна. Талууд энэ талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үз*******.

Түүнчлэн талуудын гэрээгээр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ажил нь Хан-Уул дүүргийн Арьс ширний 26-р байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажлыг хийлгэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар ******* ******* ХХК-тай байгуулсан №НХАА-21/211 тоот 425,023,316 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болох талаар талууд мөн маргадаггүй.

Улмаар нэхэмжлэгч хариуцагчийг урьдчилгаа санхүүжилт болгон газар шорооны ажлын хөлсийг 100 хувь шилжүүлэн авсан боловч графикийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд 1700 м газрыг ухаж, элс д*******сэж, тоосго тавьж булах, газардуулгын шуудуу ухах, зам буудах, нөхөн сэргээх гэсэн нийт 42,310,000 төгрөгийн төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэх ёстой газар шорооны ажлыг огт хийгээгүй, тэдний хийсэн газар ухах ажлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 172,8 м.куб хэмжээтэй газар ухах ажлыг хийж бусад ажлыг хийж гүйцэтгээгүй хаяж явсан учир гэрээг нэг талын санаачилгаар цуцлан урьдчилгаанд өгсөн 42,310,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн энэ шаардлагад холбогдох хэсгийг эс зөвшөөрч газар шорооны ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 1700 м.кв ажил хийхээс 1600 м.кв талбай бүхий газрын шуудууг ухаж хийж гүйцэтгэсэн, гэрээгээр эхний ажлыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийж эхлэхээр тохирсон ч санхүүжилт түүнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орж ирж, бид ажлаа 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажлаа эхлүүлэн, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцад зам сэтлэх зөвшөөрлийг нэхэмжлэгч тал аваагүйгээс мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явган хүний гарц, зам хаасан үндэслэлээр акт тавигдсан, мөн зөвшөөрөл гарахгүй байсан тул ажлыг үргэжлүүлэх боломжгүй болж зарим хэсгийг эргүүлж булсан. Нэхэмжлэгч тал НХОГ-т ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн хүргүүлж дараагийн санхүүжилтээ авахын тулд манай хийж гүйцэтгэсэн газар шорооны ажлыг 44,13 хувь гэж тайлагнан хүргүүлсэн байгаа. Энэ нь манай газар ухах ажил хийгдэж байсныг нотолно. Ийм байхад манай талд мэдэгдэлгүйгээр гэрээг 1 талын санаачилгаар цуцалж, ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлснийг зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгчээс газар шорооны ажлын эхний үе шат болох кабелийн трасс ухах ажлын гүйцэтгэл, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох ХААН үнэлгээ ХХК-иар хийж гүйцэтгүүлэн 172,8 м.куб ажлыг хийж гүйцэтгэсэн уг ажлын хөлс 13,231,266 төгрөг байгаа боловч уг ажлыг үргэжлүүлэн хугацаандаа бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүйн улмаас ухсан шуудуу нь хог, шороогоор дүүрсэн, ирмэг нь сэтэрч дахин засварлаж сэргээхэд гарах зардал нь шинээр хийж гүйцэтгэсэнтэй ижил хэмжээний буюу 8,516,668 төгрөгийн зардал гарч гүйцэтгэхээр хөндлөнгийн байгууллагын үнэлгээ гарсан, үүний зөрүү 4,714,598 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс болж цаашид үргэжлүүлэх боломжгүй болсон учир төлбөрийг төлөхгүй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан Барилга, угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1 гэх 2022 оны 7 дугаар сарын 25, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн баримтуудад бодит ажлын явц 44-44.13 хувьтай, /хх-ийн 75, 82-р хуудас/ гэж, гэрээ гүйцэтгэлийн хяналтын хуудас гэх баримтад /хх-ийн 80-р тал/ Хан-Уул товераас УБ сувилал хүртэл трасс кабелийн шугамын нүх ухахаас өөр ажил хийгдээгүй гэж , 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Арьс ширний 26-р байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажилын захиалагчийн хяналт хийсэн тайлан баримтад цахилгаан хангамжийн ажил тээр трассын дагуу кабелийн шуудууг гараар ухаж Хан-Уул дүүрэг, иргэдээс ирсэн гомдлын дагуу буцаан булалтын ажил гүйцэтгэсэн. гэж /хх-ийн 83-84-р тал/тус тус бичигдсэнээс дүгнэн үзвэл хариуцагч ******* Очирт ******* ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа бүрэн гүйцэт хийж гүйцэтгэн ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа боловч хариуцагч тал зохих хэмжээний ажлыг хийж гүйцэтгэн улмаар тусгай зөвшөөрөл гараагүйн улмаас цааш үргэжлүүлэх боломжгүй болсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулсан бол гэрээний үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр заасан ба хариуцагч ******* Очирт ******* ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмаар нөгөө тал нь гэрээ цуцалж, цуцалсантай холбогдон учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй. Г*******ч гэрээний хугацаа дууссан уг журмыг хэрэглэн нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээ цуцлагдсан байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд талууд өгсөн авснаа харилцан буцаахаар заасан тул 42,310,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* Очирт ******* ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 08/7 тоот мэдэгдэлийг хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд нэхэмжлэгчээс ******* ******* ******* ХХК-ийг гэрээний дагуу цахилгаан дамжуулах гадна шугамыг АС-93.12019 шифртэй зургийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ямар ч ажил хийгдээгүй. Иймд урьдчилгаа төлбөрийг алданги, торгуулийн хамт шилжүүлэхийг дурджээ.

Дээрх мэдэгдлийг хариуцагч тал авсан талаар маргаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй боловч мөн өдрөөс гэрээний хугацаа дууссан тул гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчтай байгуулсан гэрээ цуцласнаас хойш буюу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №22/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг ХХК-тай байгуулан уг ажлыг гүйцэтгүүлсэн байдлын талаар талууд маргахгүй байна.

Г*******ч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар хариуцагч талын татгалзалд дурдсан нэхэмжлэгч талыг тусгай зөвшөөрөлгүй байсан, зөвшөөрөл олгохоос татгалзсан, ажлыг эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас акт тавьж зогсоосон, сэтэлсэн зам, гарцыг буцаан булуулсан зэрэг хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар цааш үргэжүүлэх боломжгүй, гэрээний хугацаанд ажлыг үргэжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан нэхэмжлэгчээс НХОГ-т хүргүүлсэн гэх тайлан, хяналтын хуудас зэрэг баримтаар ажлыг иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгаж акт тавьж зогсоож байсан, улмаар ухсан нүхний зарим хэсгийг булсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ. Мөн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг ******* ******* ХХК нь хариуцагчийн төлөөлөгч М.д тухайн үед ажлыг хийж гүйцэтгэж байсан инженерийн тухайд итгэмжлэн хариуцуулж холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр ажиллаж байсан ба гэрээ байгуулснаас хойш хугацаанд уг зөвшөөрөл гараагүй гэсэн тайлбарыг хариуцагч гаргадаг. Улмаар уг зөвшөөрөл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нэр дээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан, уг зөвшөөрөлд барилгын ажил гүйцэтгэгчээр ******* ******* ХХК гэж авагдсан байгаагаас үзвэл хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч гэрээ цуцлахаас өмнөх гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 42,310,000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг дараах байдлаар тооцон урьдчилгаа төлбөрөөс хасч нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа дээрх ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг нийт 60,000,000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд уг үнэлгээг талууд тохирохдоо хариуцагч ******* Очирт ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг дахин 100 хувь шинээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон эсэх, мөн ухсан шуудуу, нүхийг дахин сэргээсэн эсэх, ямар хэмжээний зардалаар хийж гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байна. Мөн ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн уулзалт ярилцлагын тэмдэглэлд Ө: ...хэдийгээр шуудуу ухах ажлыг бүрэн хийсэн гэж үзүүлсэн боловч тэр чинь ихэнх газраа эрэг нь нурж шороогоор дүүрсэн, хүний хөлөөр хогоор дүүрч ухалтын гүнд хүрэхгүй болсон байна лээ, ...энэ бүх ажлыг хийхэд өмнөх хийлгэсэн ажлын хөлснөөс хол зөрүү бол гарахгүй ээ..., гэж, мөн э:...тэгээд ч чамд үзүүллээ ш дээ ихэнх газраа ухчихсан, Дахин сэргээнэ гээд байгаа боловч суларсан шороог ухаад гаргаад ирэх тийм хэцүү бол биш шүү дээ. Манайх өмнөх хүмүүсээрээ ийм хэмжээний ажил хийлгэсэн байж дахиад танайд бүрэн хэмжээгээр төлс төлөх хэцүү байна... гэж дурдагдсан байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгчийн хариуцагч гэрээний хугацаанд огт ажил хийж гүйцэтгээгүй гэх тайлбар үндэслэлгүй, мөн хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил бодитоор үлдсэн, уг ажлыг шинээр хийж адил хэмжээний зардал гарган гүйцэтгүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээр дурьдсан баримтууд, талуудын тайлбараар хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг нийт хийж гүйцэтгэх ёстой 1-р шатны ажил болох газар шорооны ажлаас 44.13 хувийг хийж гүйцэтгэсэн гэж үзвэл 18,671,403 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж үзлээ. Уг дүнг нийт ажлын үнэлгээ болох 42,310,000 төгрөгөөс хасч тооцон 23,638,597 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн ХААН үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээгээр дахин ухахад 8,516,668 төгрөгийн зардал гаргахаар тооцон ирүүлснийг баримтаар үнэлж, хариуцагч ******* Очирт ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн 1-р шатны газар шорооны ажлаас дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг гуравдагч этгээд буюу ХХК-иар гүйцэтгүүлэхэд гарсан зардлын зөрүүг дээрх мөнгөн дүнгээр нэмж тооцон нэхэмжлэгчид нийт 32,155,265 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байна.

 

Мөн нэхэмжлэгч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр алдангийг нийт гүйцэтгэх ёстой ажлын хугацаагаар тус тус 0,5 хувиар тооцон 26,747,400 төгрөг, торгуульд гэрээний нийт дүн болох 273,000,000 төгрөгийн 20 хувиар тооцон 54,600,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгааг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, улмаар урьдчилгаа төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй 15 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул алдангид 15,176,700 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд гэрээний хариуцлагын талаар харилцан тохиролцож хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ханган анз төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээний 7-р зүйлийн 7.4-т гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалж тухайн шатны ажил гүйцэтгэх хугацаа 3 ба түүнээс дээш хоног хэтэрсэн тохиолдолд Гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн шатны ажлын нийт үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлөх ба гүйцэтгэгч нийт ажлын гэрээний хугацаанд багтаан гүйцэтгэж дуусаагүй тохиолдолд гэрээний хариуцлагын торгуульд гэрээний нийт үнийн дүнгийн 20%-ийг гүйцэтгэгчээс суутган тооцно гэж, мөн 7.5-д Захиалагч гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 7 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө. гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т ажлын гүйцэтгэлийн төлбөрийг заасан тоо хэмжээ бүхий ажлын гүйцэтгэлтэй уялдуулан гүйцэтгэгчид төлнө гэж тохирсон байна. Нэхэмжлэгч буюу захиалагч гэрээгээр тохирсон эхний шатны ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө тухайн ажлын хөлсийг урьдчилан 100 хувь тооцон олгосон байх тул хариуцагч алданги тооцон шаардах эрхгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр алдангид 15,176,700 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ хугацаанд нь хэрэгжүүлж чадаагүй шалтгаанаа хангалттай баримтаар нотолж чадахгүй байгаа боловч нэхэмжлэгч тал Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу кабель шугам татах ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай Барилгын ажлын зөвшөөрөл-ийг аваагүй, хэн аль нь уг зөвшөөрлийг авахаар холбогдох байгууллагад хандаж байсан, татгалзсан хариуг авсан, тусгай зөвшөөрлийг гаргаж өгөөгүй зэрэг шалтгаанаар ажлыг цааш үргэжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарладаг.

 

Гэрээгээр захиалагч тал нь гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлтэй танилцан мэдээлэл авах, хяналт тавих, ажлыг графикт хугацаанд хийж гүйцэтгэхийг шаардах, гүйцэтгэгчээс ажлын гүйцэтгэлд ашиглаж буй тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, ажиллах боловсон хүчний мэдээллийг шаардан гаргуулж, хяналт тавих, 7 хоног тутам 1 удаа гүйцэтгэгчтэй хамтран ажлын явцын талаар хурал хийж шийдвэрлэх тодруулах ажлын талаар ярилцан энэ тухай тэмдэглэл хөтлөх зэрэг эрх үүргийг хүлээсэн байгаа боловч дээрх эрх үүргээ хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал гэрээгээр хариуцагч тал ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл авах ажлыг өөрөө хийж гүйцэтгэхээр тохиролцож уг ажлын зардалд 85,000 төгрөгийг нэмэлт зардалд оруулан тооцон төлөхөөр тохиролцсон. Манайх тусгай зөвшөөрөл авах үүрэг хүлээгээгүй гэсэн агуулгатай тайлбарыг гаргаж байгаа боловч уг тусгай зөвшөөрөл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нэр дээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан, уг зөвшөөрөлд барилгын ажил гүйцэтгэгчээр ******* ******* ХХК гэж тэмдэглэгдсэн байна.

 

Гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь төрийн захиргааны төв байгууллагаас олгогдсон ажил гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх ба гэрээ байгуулагдахаас өмнө захиалагчид баталгаажуулсан хуулбаруудыг хүлээлгэн өгнө гэж тохирсон байгаа боловч энэ талаар талууд маргаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул талууд гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсгүүдэд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул дээрх нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч зам сэтлэх ажлыг тусгай зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэдэг учир гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгаанаар ажлыг үргэжлүүлэх боломжгүй болсон, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй гэх үндэслэлээр алданги, торгууль төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иймд гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн алдангийн 26,747,400 төгрөгийн шаардлага, торгуульд тооцон нэхэмжилсэн 54,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрл*******.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 32,155,265 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 91,502,135 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 15,176,700 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 776,237 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 233,833 төгрөгийг тус тус улсын орлогод х*******ээр үлдээж, хариуцагчаас 318,726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч талаас гарган ирүүлсэн, хавтаст хэргийн 34-49 дугаар хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 184/ШЗ32023/003003 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан, нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

  1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.2, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч ******* Очирт ******* ХХК-иас 32,155,265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 91,502,135 төгрөгийн шаардлагыг, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн 15,176,700 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 776,237 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,833 төгрөгийг тус тус улсын орлогод х*******ээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 318,726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эв эе ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.НЯМСҮРЭН