Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0191

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлагаас тус тус татгалзсаныг болон талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Б.М, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  ХХК-ийн өмгөөлөгч А.Б*******, Б.Б*******, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* нарыг оролцуулан З.М*******ын нэхэмжлэл болон гуравдагч этгээд ХХК-ийн бие даасан шаардлагатай, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн г*******т тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Монгол улсын иргэн З*******гийн М*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн г*******т холбогдох захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 3.М******* болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 23/01 тоот эвлэрлийн гэрээг байгуулсан тул уг захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан журмын дагуу эвлэрлийн гэрээ баталж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн гэрээнд:

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1            Энэхүү гэрээг Нэг талаас: Монгол Улсын иргэн З*******гийн М*******, төлөөлөгч Б.Н,

Нөгөө талаас: Нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн С.М, Г******* зохион байгуулалтын албаны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Л нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг удирдлага болгон талуудын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараах нөхцөлтэйгээр байгуулав.

1.2. Иргэн 3.М*******аас Нийслэийн Засаг даргад холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/531 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 370 м.кв г*******т хууль бусаар барилга барьсан "" ХХК-ийн барилгыг нурааж, г******* албадан чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт талууд харилцан зөвшилцөж, эвлэрлийн гэрээ байгуулах замаар хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино.

1.3. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Хоёр. Эвлэрлийн нѳхцѳл

2.1. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/531 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 370 м.кв газрын эзэмших эрхийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Яармагийн замын дагуу байрлалтай 2000 м.кв-аас багагүй талбайн хэмжээтэй газрын эзэмших эрхийг дүйцүүлэн олгохоор харилцан тохиролцсныг талууд хүлээн зөвшөөрч, энэхүү гэрээгээр баталгаажуулав.

2.2. Нэхэмжлэгч 3.М******* нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу г******* эзэмших эрх дүйцүүлэн олгогдох нөхцлийн дагуу Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/531 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 370 м.кв г*******т хууль бусаар барилга барьсан  ХХК-ийн барилгыг нурааж, г******* албадан чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүлээн зөвшөөрсөн болохыг баталгаажуулав.

2.3. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарснаас хойш Нийслэлийн Г******* зохион байгуулалтын албаар дамжуулан иргэн 3.М*******тай зөвшилцөх замаар газрын байршил, хэмжээ, зориулалтыг тохиролцсоны үндсэн дээр г******* эзэмших эрх олгох захирамж гарган, г******* эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаар талууд тохиролцов.

2.4. Нийслэлийн Засаг дарга тал нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарснаас хойш хуанлийн 60 хоногийн дотор энэхүү гэрээний 2.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлнэ.

2.5. Талууд энэхүү эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх бөгөөд гэрээ зорчсон талууд хэн алиндаа учирсан хохирлыг хариуцна.

Гурав. Бусад зүйл

3.1. Талууд гэрээг 4 хувь үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийг хадгалж, үлдэх хувийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлнэ гэж талууд тохиролцсон, уг эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Түүнчлэн З.М*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн г*******т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан тул бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Тодруулбал: Нийслэлийн Засаг даргад холбогдох 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/79 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, мөн Хот байгуулалт, хөгжлийн г*******т холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0002726 502/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл, ХХК-ийн 16 давхар орон сууц, оффисын барилгын эх загвар зураг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ218110-56 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох зэрэг болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байна.

 ХХК нь анх Нийслэлийн Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд тус маргаан бүхий актыг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгож гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан байгаа. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулахад хуулийн зөрчил гарахгүй, гуравдагч этгээдийн саналыг дэмжиж байна. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХариуцагч Нийслэлийн Засаг дарга болон нэхэмжлэгч З.М******* нар хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталсан захирамж гаргаж өгнө үү. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас эвлэрэх эрхтэй итгэмжлэлийг 2 төлөөлөгч авсан байгаа. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй тул эвлэрлийн гэрээг баталж. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд  ХХК-ийн өмгөөлөгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...З.М******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь өөрийнх нь эрхийн асуудал. Эвлэрлийн гэрээг баталгаажуулахад бид бүхний эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй.  ХХК-ийн гаргасан, З.М*******ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага байгаа.

Тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч захиргааны байгууллага зөвшөөрч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А79 тоот захирамжаар З.М*******ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон

байдаг.

Харин одоо З.М******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул  ХХК-ийн З.М*******ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэдгийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Батлах боломжгүй гэж үзвэл З.М*******ын г******* эзэмших эрх байхгүй болсон тул  ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх боломжтой. гэв.

Гуравдагч этгээд  ХХК-ийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч З.М*******ын г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А79 тоот захирамж гарсан, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Г******* капитал партнерс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Монгол Улсын иргэн З*******гийн М*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, хот байгуулалт хөгжлийн г*******т холбогдох захиргааны хэрэгт манай Г******* ББСБ ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.

Уг захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 3.М******* болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 23/01 тоот эвлэрлийн гэрээг байгуулсан тул уг захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан журмын дагуу эвлэрлийн гэрээ баталж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй тул хуульд заасан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.М******* тус шүүхэд хандаж 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2018/10-56 дугаартай ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, ХХК-ийн үйлчилгээний 16-н давхар орон сууц, оффиссийн барилгын эх загвар зураг, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0002726 502/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 370 м.кв г*******т хууль бусаар барилга барьсан ХХК-ийн барилгыг нурааж, г******* албадан чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн г*******т холбогдуулан гаргасан.

Уг захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч 3.М******* болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 23/01 тоот Эвлэрлийн гэрээ байгуулагдсан, ийнхүү нэхэмжлэгч З.М*******, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нар харилцан буулт хийж, хоорондоо тохиролцсон нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ үндэслэлээр Эвлэрлийн гэрээ-нд заасан хүрээнд хэргийн оролцогчид эвлэрснийг баталж холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид эвлэрсэн, ингэснээр нэхэмжлэгч З.М*******аас Хот байгуулалт, хөгжлийн г*******т холбогдуулан гаргасан, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2018/10-56 дугаартай ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, ХХК-ийн үйлчилгээний 16-н давхар орон сууц, оффиссын барилгын эх загвар зураг, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0002726 502/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж байх тул татгалзлыг хүлээн авч, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нд нэхэмжлэгч З.М*******аас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлд ...нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, татгалзах... эрх олгосон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч З.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан болно.

2. Гуравдагч этгээд ХХК-иас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/831 дугаартай захирамжийн З.М*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, г******* эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/79 дүгээр захирамж гаргаж иргэн З.М*******ын г******* эзэмших эрхийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдов.

Энэ нь гуравдагч этгээд ХХК-ийн бие даасан шаардлагыг хариуцагч захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл мөн боловч тухайн бие даасан шаардлага нь нэхэмжлэгч З.М*******ын, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой, нөгөө талаар тухайн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг талууд эвлэрэн хэлэлцэх замаар шийдвэрлэсэн тул энэ үндэслэлээр гуравдагч этгээд ХХК нь бие даасан шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэлд ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг хэрэгжүүлнэ... гэж татгалзах эрх олгогдсоныг болон тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын гомдол гаргах эрхгүй талаар мэдэгдсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 68.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.М*******аас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн г*******т холбогдуулан гаргасан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2018/10-56 дугаартай ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, ХХК-ийн үйлчилгээний 16-н давхар орон сууц, оффисын барилгын эх загвар зураг, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0002726 502/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж,

Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан 370 м.кв г*******т хууль бусаар барилга барьсан ХХК-ийн барилгыг нурааж, г******* албадан чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч З.М*******, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нар эвлэрснийг баталж,

Гуравдагч этгээд ХХК-ийн, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/831 дугаартай захирамжийн З.М*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагаас ХХКомпани татгалзсаныг тус тус баталж 128/2020/0700/3 индекстэй захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.М*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-иас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН