| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0316/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/324 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2521000000362 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, бааранд барменаар ажилладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/209 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нэмж нэгтгэн 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ******* овогт *******гийн ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бааранд 2025 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 0100 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ын нүүр хэсэгт шилэн аягатай пиво шидэж түүний эрүүл мэндэд хамар, зүүн хацар, хөмсөгт шарх, дух, зүүн чамархай, хацар, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн бурууг зөвшөөрч байгаа, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бааранд 2025 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 0100 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ын нүүр хэсэгт шилэн аягатай пиво шидэж түүний эрүүл мэндэд хамар, зүүн хацар, хөмсөгт шарх, дух, зүүн чамархай, хацар, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “Би бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, өмгөөлөгч авахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “Би 2025 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 0000 цаг өнгөрөөд 2 найз охины хамт ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй бааранд үйлчлүүлэхээр орсон юм. Тухайн баарны бүжгийн талбайд бүжиглэж байтал хажуугаас нэг үл таних эмэгтэй ирээд гэнэт миний нүүрэн тус газар пивоны шилээр ямар нэг шалтгаангүйгээр цохисон. Би уг эмэгтэйг өмнө нь ямар нэгэн байдлаар харж, уулзаж байгаагүй, огт танихгүй. Тухайн эмэгтэйд шилээр цохиулснаас болоод миний нүүрнээс цус гараад байсан учир би найзын хамт тэндээс гараад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиж нүүрний жижиг шилнүүдээ түүлгэчихээд гэртээ харьсан. Би *******гээс эмчилгээний төлбөрт 1,500,000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх төлбөр тооцоо байхгүй, сэтгэцэд учирсан хор уршиг хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, /хх 11-12, 15 тал/
гэрч гийн “Би 2025 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 0000 цагийн орчимд найз , нартай ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй бааранд орж үйлчлүүлсэн юм. Манай найз , хоёр тухайн баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үсээ задгай тавьсан хүүхэн найз ын нүүр лүү шилэн аягатай пиво шидсэн. Би цагдаад дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирэхээр нь би найзыгаа аваад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг, / хх 26-27 тал /
иргэний нэхэмжлэгч гийн “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 19 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ДОР0725/525 дугаартай дүгнэлтэд:
“...1. *******ын биед хамар, зүүн хацар, хөмсөгт шарх, дух, зүүн чамархай, хацар, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх-ийн 31-32 тал/
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******г прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Дээрх торгох ялыг шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ