Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2023/00545

 

 

 

 

 

                                          2022           01             1

                 184/ШШ202/00545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, дугаар баг, *******, *******ийн ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, эрэгтэй, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, хороолол, дүгээр байр, тоот хаягт оршин суух, эмэгтэй, овогт /регистрийн дугаар:/-д холбогдох,

 

Газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.д холбогдуулан ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах, 619 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Б.******* нь Л.гээс ******* аймгийн ******* сум, ******* дугаар баг, *******ийн ******* дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг 20******* онд 00,000 төгрөгөөр худалдана гэсэн зарын дагуу худалдаж авсан. Энэ үед газрын гэрчилгээг Л. ******* аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах хүнсний дэлгүүрт *******0,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан бөгөөд энэ мөнгийг нь Б.******* төлж, үлдэх *******0,000 төгрөгийг түүний банкны дансанд эхнэр дамжуулан ******* аймгийн ******* сумаас шилжүүлсэн. Л. газар худалдсан төлбөрөө бүрэн хүлээж авсан. Ингээд Б.*******, Л.тэй урсаар яриад газрын гэрчилгээгээ авчихлаа, одоо нэр дээрээ шилжүүлэх хэрэгтэй байна гэхэд би Улаанбаатар хотод байна, *******т очих боломжгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Хариуцагч талаас *******0,000 төгрөг өгсөн, авсан талаарх баримт байхгүй гэж хэлдэг. Гэсэн хэдий ч наймаа хийх үед байлцсан гэрч шүүхэд мэдүүлэг өгсөн. Тухайн үед *******0,000 төгрөгийг шилжүүлэхэд байлцсан, бэлнээр өгч байсан гэдгийг хэлсэн. Бидний зүгээс тооцооны баримтыг банкнаас гаргуулах хүсэлтийг бичгээр гаргаагүй боловч баримтууд нь Аргалантын тооцооны төвд хадгалагдаж байсан боловч гарч ирэхгүй байна. Үүнийг тухайн байгууллагын алдаатай үйл ажиллагаа гэж хэлэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтээс тухайн үеийн газрын зах зээлийн үнэ нь 745,247 төгрөг гэж дүгнэгдсэн. Гэхдээ тухайн үед худалдагч болон худалдан авагч нар хоорондоо газрын үнийг тогтоож, 00,000 төгрөгөөр зарсан нь бодит зүйл. Тухайн үед газар дээр гурван талт хашаа, амбаар, саравч гэх зүйл байгаагүй. Зөвхөн газрыг нь худалдаж авсан. Газрыг 00,000 төгрөгөөр худалдаж, зохих ёсны дагуу төлбөрөө төлсөн үйл баримт болсон. Иймд ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах, 619 м.кв талбайтай газрын өмчлөгч нь Б.******* мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү.” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Л. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлийн талаараа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас хариуцагчид 00,000 төгрөгийн *******0,000 шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан. Гэхдээ энэ талаар ямар ч баримт байхгүй. Гэрчийн мэдүүлэг дан ганц баримт болж чадахгүй. Хэрвээ банкаар шилжүүлсэн гэж байгаа бол баримтыг Хаан банк ХХК-ийн аль ч салбараас гаргуулан авах боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар ямар нэгэн тооцооны баримтыг гаргаж өгөөгүй. Мөн шинжээчийн дүгнэлт гарсан. 20******* онд гурван талт модон хашаатай газар яагаад ч 00,000 төгрөгөөр худалдах боломжгүй байсан. Хэрвээ газрыг үнэхээр худалдан авсан бол хууль ёсны дагуу газар худалдах-худалдан авах гэрээ байгуулах ёстой. Тухайн үед гэдэг хүн Л.д “таны хоосон газарт түр хугацаанд гэрийг нь бариулаад хүн буулгавал яасан юм бэ” гэж хэлсэн үйл явдал болсон. Хүний өмчлөлийн хоосон газарт Б.******* өөрийн дураар байшин барьчхаад би өмчлөгч, 00,000 төгрөг төлсөн гэснээр нэхэмжлэл гаргах ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлага илт үндэслэл муутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

. Нэхэмжлэгч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах, 619 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-14*******000072 дугаартай газрын гэрчилгээний хуулбар, 0496 дугаартай нэхэмжлэгчээс д олгосон итгэмжлэл,******* аймгийн ******* сумын Засаг даргын 20******* оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж.

 

4.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 0******* дугаартай хариуцагчаас эд олгосон итгэмжлэл.

 

5. Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: гэрч , нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичиг, хавсралтын хамт /Хавсралтад: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай, 2020 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн 202701 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20094 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолууд, 2021 оны 05 дугаар сарын -ны өдрийн дугаартай албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын -ны өдрийн “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 518 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн Г-14*******000072 дугаартай газрын гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын *******-ний өдрийн 58 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дүгээр сарын -ний өдрийн 184/ШШ2019/0285 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны дүгээр сарын 24-ний өдрийн 182/ дугаартай захирамж, мөн шүүхийн 2021 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн дугаартай шинжээчийн дүгнэлт/.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, *******ийн ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-14*******000072 дугаарт бүртгэгдсэн, 619 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч Л.д холбогдуулан гаргажээ. Хариуцагч Л. нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан.

1.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, 20******* онд хариуцагч Л.тэй амаар харилцан тохиролцож, маргаан бүхий газар буюу Л.гийн өмчлөлийн газрыг 00.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар *******0.000 төгрөгийг өөрийн эхнэр дамжуулан дэлгүүрийн худалдагч т төлсөн /тухайн үед газар өмчлөх эрхийн гэрчилгээг т барьцаалсан байсан гэх/, *******0.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн хэмээн тайлбарласан.     

1.2 Хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа, Б.*******д газар зарахаар харилцан тохиролцоогүй, түүнээс мөнгө аваагүй, өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй гэж тайлбарласан.

2. Нэхэмжлэгч тал өөрийн шаардлагаа нотлох зорилгоор , нарыг шүүхэд гэрчээр дуудуулж мэдүүлэг авхуулсан. Хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлох зорилгоор шинжээч томилуулж, газрын 20******* оны зах зээлийн үнэлгээг гаргуулсан.

2.1 Гэрч : “Гүрээ эгч утсаар яриад би Б.*******д газраа зарах гэж байгаа, наад хүнээсээ миний авах ёстой *******0,000 төгрөгийг аваад гэрчилгээг өгчих. Надад өөр мөнгө алга гэж хэлсэн. Тэгээд н.Дэмбэрэлмаа *******0,000 төгрөгийг өгөөд, гэрчилгээг аваад явсан. Би Л.гээс мөнгөө авч чадахгүй болсон юм байна гэж бодоод байсан болохоор *******0,000 төгрөгийг ч болов авъя гэж бодоод авсан. Гүрээ эгч өөрөө яриад газрын гэрчилгээг өг гэсэн болохоор л өгсөн. Тэд нар хоорондоо ямар холбоотойг сайн мэдэхгүй. н.Дэмбэрэлмаа ирээд “Бид нар наймаа хийх гэж байгаа гээд, өөрийнхөө утсаар Гүрээ эгчтэй яриулсан. Миний утас руу ерөөсөө яриагүй. Өр бичсэн дэвтэр байхгүй. Тэр үед би мал дээр байсан. 20 онд эгч дуудаад 2,000,000 төгрөгийн хэрэг боллоо, Гүрээ эгч баарны засвар хийж байгаа, хүүтэй мөнгө олъё гээд байна, чи мөнгөө зээлүүлчих гэж хэлсэн. ******* багийн төв дээр ирж банкнаас, өөрийн данснаасаа бэлнээр аваад Гүрээ эгчид өгсөн. Мөнгө өгөх үед манай эгч, Гүрээ эгч хоёр хамт байсан. Би тэр үед дэлгүүр ажиллуулдаггүй байсан болохоор өрийн дэвтэр гэж байгаагүй Бичгээр хийсэн зээлийн баримт  юу ч байхгүй. Энэ мөнгөнөөс 1,500,000 төгрөгийг цувуулаад буцааж өгсөн. Үлдсэн 500,000 төгрөгийг өгөөгүй. Энэ мөнгөө би нэхээд байсан болохоор 20 онд байхаа өөрийнхөө нэр дээрх хашааны газрын гэрчилгээг үлдээгээд хот явсан. Өрөө төлөөд гэрчилгээгээ буцааж авна мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн учраас авч үлдсэн” гэж мэдүүлсэн.

2.2 Гэрч : “Манай дэлгүүр газрын талбай багатай. Би газар авна гээд зар тавьчихсан байсан. Тухайн зарын дагуу Л. гэдэг хүн надтай холбогдсон. Тухайн үеийн ханш 00,000-500,000 төгрөг байсан. Тэгээд 00,000 төгрөгөөр газраа зарахаар болсон. Би тэр газрыг авах гээд байж байхад Дагваа хөгшин нь байшин барих гээд надад газар хэрэгтэй байна гэхээр нь манай хажуу талд хашаа зарах гэж байна гэдгийг хэлсэн. Ингээд Дагваа тухайн газрыг худалдаж авсан. Би хажуу талд нь байсан. Бэлэн *******0,000 төгрөг өгсөн. Газрын гэрчилгээ нь Чимгээ гээд хүүхэнд барьцаанд тавьчихсан байсан болохоор тэрэнд *******0,000 төгрөгийг өгөөд газрын гэрчилгээг нь ав аа гэсэн. Нэр ус шилжүүлье гэхээр Л. би завгүй байна, энд явж байна, тэнд явж байна, завгүй байна гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Өмнөговь аймагт л байдаг гэж яригдаж байсан. Тухайн газрыг Б.******* авахаар нь би *******0,000 төгрөгийг Б.*******д өгөөд тухайн газраас хэсэгхэн жоохон газар авахаар ярьсан тул би тэр газрыг аваагүй. ” гэж тус тус мэдүүлсэн.

2. Шинжээч “Итгэлт-Эстимэйт” ХХК маргааны бүхий газрын зах зээлийн үнэлгээ 20******* онд 745,247 төгрөг байсан болохыг тогтоосон.

. Иргэний хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2-т: “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” гэж заажээ.

.1 Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх талаар талууд харилцан тохиролцсон бол уг хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатайг хуульчилсан байна.

.2 Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.-д: “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.” гэж заажээ.

4. Нэхэмжлэгч тал бичгээр хийх хуулийн шаардлага бүхий хэлцлийг амаар хийсэн талаар тайлбарласан ба талууд хэлцэл хийгдсэн эсэх талаар маргасан. Энэ тохиолдолд, хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хэлцэл хийсэн болохыг гэрчийн мэдүүлгээр нотлох эрхээ алдах юм. Иймд гэрч , нарын мэдүүлгийг үндэслэж, Б.******* болон Л. нар 20******* онд газар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж шүүх үзэх боломжгүй. 

5. Нэхэмжлэгч Б.******* нь гэрээ байгуулагдсан болохыг гэрчийн мэдүүлгээр нотлох боломжгүй ч нотолгооны бусад хэрэгслээр нотлох эрхтэйгээс гадна тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

5.1 Шүүх нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авч 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны дүгээр сарын 10-ны өдөр хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн байна.

5.2 Дээрх хугацаанаас хойш 447 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал Л.тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болохоо нотолгооны өөр бусад хэрэгслээр нотолж чадаагүй.

6. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, газар өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг Л.д даалгах тухай Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардсан, шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тул “гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн эсэх”, “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх” талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.  

8. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь зөв байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардал, тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангадсан хэмжээгээр талуудад хуваарилдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2., 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-д заасан үндэслэлгүй тул ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, *******ийн ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-14*******000072 дугаарт бүртгэгдсэн, 619 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг шилжүүлэхийг Л.д даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал болох 200.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ээс гаргуулж “Итгэлт-Эстимэйт” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ХИШИГБААТАР