| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0087/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2017-09-01 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,
шүүгдэгч М.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, Боржигон овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2017 0108 0231 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1*******,*******,******* настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар *******,, тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.
2. Монгол улсын иргэн, ,*******, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,, тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн2 дугаар зүйлийн2.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд 5 жил 3 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаартай, Боржигон овогт *******гийн *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
С.*******, Ц.******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цагийн орчимд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн гадна хохирогч О.ныг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан нийгмийн хэв журам зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.*******, Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн гадна С.******* хохирогч О.наас тамхи асууж “байхгүй” гэхээр нь шалтаг шалтгаангүйгээр элэг рүү нь хэд хэдэн удаа цохиж газар унангуут Ц.*******тай бүлэглэн өшиглөж хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулан нийтийн хэв журмыг зөрчиж, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.*******ийн яллагдагчаар өгсөн “...2016 оны дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 4 дүгээр гудамжинд найз *******ын хамтаар явж байтал зүс таних У тааралдаад “өчигдөр хүргэж өгсөнд баярлалаа эгчийнх нь нүдний шил алга болчихсон байна. Чи хашаагаа мэднэ биз дээ хамт яваад үзээд ирье” гэхээр нь “тэгье” гээд хамт явж хашаанд үзсэн боловч байхгүй болохоор нь буцаад тоглоомын саад руу явж байтал “Төгөлдөр Манлай” гэх дэлгүүрийн өмнө н, нар сууж байсан. Би тэгэхээр нь тай нь юм ярих гээд очсон юм. / өмнөх өдөр нь манай аавд агсам тавьсан байсан/. Тэгтэл н гэх нь “чи хаанахын гөлөг вэ, намайг таниж байна уу” гээд миний мөрнөөс барихаар нь би эргэж хараад элэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохьсон. Энэ үед дэлгүүр орсон байсан ******* гүйж гарч ирээд нүүр рүү нь өшиглөсөн дараа нь араас нь өшиглөж байгаа харагдсан. Би яг хаашаа өшиглөснийг нь хараагүй ээ. Тэгтэл дундуур орж ирээд ныг хашаа руугаа татаад оруулсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 44-46 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.*******ын яллагдагчаар өгсөн “...2017 оны 06 дугаар 11-ний өдөр цагийн үед найз ******* нэг хүүхний хамт явж байгаад тэгсэн *******тэй хамт явсан хүүхний хамт дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн Хараа архи авчихаад гараад ирэхэд *******, н гэх хүнийг унагаагаад өшиглөж байгаа юм шиг харагдсан би яг хаана нь өшиглөснийг нь хараагүй. н өмнө нь хэд хэдэн удаа хэрэг хийгээд ял эдлэж байсан гэдгийг нь сонсож байсан учир *******ийг дээрлэхэж байна гэж бодоод тэр 2 дээр очоод ны нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Энэ үед ах дундуур орж ирээд ныг авч хашаа руугаа орсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 51-53 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч О.ны өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын гудамжинд “” гэх дэлгүүрийн урд талд танил , нартай юм яриад зогсож байтал гудамжны доод талаас 2 залуу 1 хүүхэдтэй гудамжнаас өгсөж бид нар дээр ирээд өндөр залуу нь тамхи асуусан ба байхгүй гэхэд намайг шууд цохиод би газар унасан. Миний дээрээс нөгөө 2 залуу хэд хэдэн удаа толгой нуруу руу өшиглөж эхэлсэн ба тухайн үед нөгөө эмэгтэй нар салгаж дийлэхгүй байсан ба намайг аваад хашаа руу оруулаад би нүүрнийхээ цусыг угаагаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр цагийн үед манай хашааны ард талд танил , н хоёр юм яриад байж байсан би тэд нар дээр очоод юм ярьж байтал гудамжны доороос *******, Оросоо гэх хочтой ******* нэг хүүхэнтэй ирж яваа харагдсан тэгээд бид нар дээр ирснээ ныг шууд цохиод н унасан. Тэгсэн чинь ******* нийлээд цохиод өшиглөөд байхаар нь би боль гэхэд болихгүй байхаар нь ныг чирээд хашааруугаа орсон. бас салгах гээд дийлэхгүй байсан ба дагаж манай хашаанд орж ирээд тэгээд н цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн “...2017 оны 069 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокийн төвд 14 цагийн үед явж байгаад найз *******тай таараад бид 2 найз *******ийн гэр рүү яваад гэрээс нь дуудаад бид 3 *******ын үсийг хусах гээд эзгүй хашаа хайж явж байгаад нэг эзэнгүй хашаа олж *******ын үсийг хусаж байх хоорондоо нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал *******ийн танил нэг эмэгтэй хүүхэдтэйгээ ирээд бид нартай юм ярьж байгаад дахиж архи уухаар болоод 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад тэр архиа уучихаад тэгээд би тэд нараас салаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Н.ы өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би нтай нэг шил архи уучихаад Гандан-Уулын 10 дугаар
гудамжны ард талд н, бид нар гийн гэрийн ард талд юм ярьж байж байтал гудамжны доороос манай хорооны *******, ******* гэх дүү нар Уийн хамт Уийн хүүхэдтэй ирж байсан. Тэгээд бид нар дээр ирснээ *******, ныг цохиод н газар унасан. Тэгтэл *******тайгаа нийлээд өшиглөөд унасан ба бид 2 салгах гээд дийлэхгүй нөгөө 2 ныг өшиглөөд байсан. Тэгтэл хашааныхаа хойд хаалгыг онгойлгоод ныг татаад оруулсан. Тэгээд би бас хашаа руу нь ороод цагдаа, эмнэлэг дуудсан. *******, ******* 2 тэгээд шууд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Уийн өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би настай охин Энхбулганы хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын гудамжаар явж байгаад танил дүү нар болох *******, *******, нартай таарсан ба тухайн үед нэг шил архи уугаад дараа нь дахиж нэг шил 0,75 литрийн архи аваад уусан ба нь харилаа гээд яваад өгсөн юм. Тэгээд *******, ******* манай охин бид нар тус гудамжнаас гараад явж байгаад нэг дэлгүүр рүү орсон ба дэлгүүр дотроос *******, ******* нар гараад явсан. Би араас нь юм аваад гараад иртэл *******, ******* 2 тэнд байсан нэг залууг унагачихсан өшиглөөд зодож байсан ба цуг явж байсан 2 залуу нь салгах гээд би бас салгах гээд чадахгүй байсан. Тэгээд нэг ах нь зодуулж байсан хүнийг дагуулаад дэлгүүрийн урд талын хашаа руу дагуулаад орсон тэгээд тэд нар цагдаа дуудацгаасан ба би явчихсан юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн “...Би *******тай 9 жилийн өмнө анх Городокт очиход танилцаж байсан. Түүнээс хойш сайхан найзууд болсон. Бид 2 биенийхээрээ байнга орж гарч хэрэгтэй үедээ бие биендээ туслах болсон. Ц.******* зан байдлын хувьд төлөв даруу, үнэнч шудрага, элдэв буруу санаагүй, нэг зангаараа байдаг. Үерхэлдээ үнэнч. Гэртээ ганцаараа амьдардаг. Өнчин эцэг эх нь нас барсан. Архаг хууч өвчин байхгүй. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Ухаан санаа нь эрүүл, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг. Хөл бөмбөг сагсан бөмбөг тоглох дуртай. Эхнэр хүүхэдгүй, хар ажилд сайн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн “...Миний бие 5 хүүхдийн эх юм. ******* айлын 3 дахь хүүхэд байгаа юм. ******* 1994 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эхнэр хүүхэд байхгүй, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст Олон нийтийн цагдаа ажилтай байсан. Хугацаат цэргийн алба хааж байгаад өвчний учир халагдсан. Ухаан санаа эрүүл. Архаг хууч өвчний талаар татаж унадаг. 70 хувийн группт байдаг. Миний хүү зан байдлын хувьд төлөв даруу, ажилч хичээнгүй, хүний үгээр байдаг. Ах дүү, эцэг, эхдээ халамжтай, үнэнч шудрага занатай, спортод их дуртай...” гэх мэдүүлэг,
/хх-ийн******* дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын-ны өдрийн №326 дугаар:
/хх-ийн 28 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 54, 82 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,
/хх-ийн 58-60, 84-87 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 56, 83 дугаар тал/
Хохирогч О.ны Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс гаргасан хүсэлт,
/хх-ийн 94 дүгээр тал/
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******, Ц.******* нарыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.*******, Ц.******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-94/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.*******, Ц.******* ялаас чөлөөлж, 4 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт С.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хугацаагүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******, Боржигон овогт *******гийн ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.*******, Ц.******* нарыг ялаас чөлөөлсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар С.*******, Ц.******* нарыг 4 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг ялтан С.*******, Ц.******* нарт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ