Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2023/00007/И |
Дугаар | 184/ШШ2023/00646 |
Огноо | 2023-02-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2023/00646
2023 02 07 | 184/ШШ2023/00*******4******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол Д.Сүхбаатарын гудамж, 14 дүгээр байр, 2 давхарт байрлах, “******* ББСБ” ХХК /регистрийн дугаар:58*******0237/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:/-т холбогдох,
*******ийн гэрээний үүрэгт 2,*******99,7*******7.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,*******99,7*******7.59 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Ч. нь 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр №20220*******-878 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,290,000 төгрөгийн зээлийг IPhone pro-11 Promax маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. *******ийн гэрээнд зааснаар зээл олгосон сарын дараа сараас төлөлт хийж эхлэх байсан боловч Ч. нь 2022 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 1*******,111 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш дахин төлөлт хийгээгүй нийт 158 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. *******дэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Ч.аас үндсэн зээлийн үлдэгдэл 2,151,448.78 төгрөг, хүү 45*******,932.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,38*******.47 төгрөг нийт 2,*******99,7*******7.59 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэв.
2. Хариуцагч тал шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн д олгосон итгэмжлэл, 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 20220*******-878 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, Ч.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ч.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “******* эргүүлэн төлөх тухай мэдэгдэл”, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,*******99,7*******7.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр байгуулсан №20220*******-878 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ч.аас үндсэн зээлийн үлдэгдэл 2,151,448.78 төгрөг, хүү 45*******,932.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,38*******.47 төгрөг нийт 2,*******99,7*******7.59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. *******дэгч Ч. нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хугацааг 158 хоногоор хэтрүүлсэн” гэж тайлбарласан.
3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Ч.т нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг мөн тайлбарлаж өгсөн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
5.Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагч Ч.т бичгээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
*******.Дээрх тохиолдолд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв гэж үздэг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, түүний эзгүйд шийдвэрлэх үндэслэл болдог. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заажээ.
7.Хариуцагч Ч. нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр 20220*******-878 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,290,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. / хх *******-11 дүгээр тал/
8. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 2,*******99,7*******7.59 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ч. нь уг мөнгийг төлсөн болохоо нотлоогүй, хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, хариуцагч нараас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 20220*******-878 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 58,150 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д нийцжээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг тус тус баримтлан Ч.аас 2,*******99,7*******7.59 төгрөгийг гаргуулан “******* ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 58,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР