| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2023/00368/И |
| Дугаар | 184/ШШ2023/01244 |
| Огноо | 2023-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2023/01244
| *******0*******3 03 *******8 | 184/ШШ*******0*******3/01*******44 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ******* дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* ******* /*******/ /регистрийн дугаар:*******5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:ЧА83040900/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 37,776,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* *******-н итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П., хариуцагч Л., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* /*******/ нь хариуцагч Л.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,776,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн би Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн магистрантурт суралцахаар *******0 онд Монгол улсад ирсэн. *******018 онд Л.ыг Өвөр Монголын нутгийн уулзалт дээрээс мэдэх болсон эгч Нарангаваа танилцуулж улмаар Л. нь надтай *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, 50,000 юанийг сарын 1500 юанийн хүүтэй, *******018 оны 05 дугаар сарын **************-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1500 юанийн хүүтэй зээлж аваад огт төлөхгүй зугтааж холбогдохгүй байсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй байсан тул *******019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын *******019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарсанг *******0************** оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр гардаж авснаар мэдсэн. Иргэн Л.тай *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан үндсэн зээл 50,000 юань, 3 сарын хугацаатай зээлсэн. Монгол банкнаас зарласан *******0*******3 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хаалтын ханшаар БНХАУ-ын юань 6 төгрөг бөгөөд Монгол төгрөгт шилжүүлэхэд үндсэн зээл *******4,800,000 төгрөг, хүү 744,000 төгрөг. *******015 оны 05 дугаар сарын **************-ны өдөр иргэд Л.тай байгуулсан үндсэн зээл 10,000,000 төгрөг, сарын 1,500 юанийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаж Л.аас зээлийн эргэн төлөлт хийхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, хүүг огт төлөөгүй байна. Иймд иргэн Л.аас *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт *******4,800,000 төгрөг, хүү 744,000 төгрөг /*******5,544,000 төгрөг/, *******018 оны 05 дугаар сарын **************-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг хүү *******,*******3*******,000 төгрөг /1*******,*******3*******,000 төгрөг/ нийт 37,776,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Л.ын хувьд мөнгө авсан эсэх дээрээ маргадаггүй, түүний данс руу орсон болох нь хүртэл Хаан банкны дансны хуулгаар нотлогддог- гэж тайлбарласан.
*******. Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ******* *******-аас *******018 оны 05 дугаар сарын **************-ны өдөр өөрийн дансаараа 7,544,448 төгрөг, *******018 оны 05 дугаар сарын *******3-ны *******.454.533 төгрөг нийт 10,000,000 төгрөг, *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 50,000 юань буюу ,*******14,000 төгрөг нийт *******7,*******14,000 төгрөгийг авсан. Тус мөнгийг өөрийн төрсөн эгч Л.д өгсөн. Нэхэмжлэгчид *******018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******,6**************,000 төгрөг, *******018 оны 07 дугаар сарын **************-ны өдөр 555,000 төгрөг, *******018 оны 07 дугаар сарын *******5-ны 369,000 төгрөг, *******018 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр ******* ******* -ийн байрны төлбөрт 1,000,000 төгрөг, *******018 оны 1******* дугаар сарын 18-ны өдөр 785,000 төгрөг нийт 5,3*******6,000 төгрөгийг өгсөн. Манай эгч Л. данснаасаа *******5,7*******,000 төгрөгийг ******* ******* руу шилжүүлсэн. Төрсөн эгч Л., Нарангаваа, ******* ******* нартай компани байгуулаад гэрээ байгуулсан боловч би ажиллаагүй. Манай эгч Л., ******* *******, Нарангаваа нар цааш нь үргэлжлүүлээд явсан. Би тус мөнгийг аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэгчээс П.д олгосон дугаартай итгэмжлэл, *******018 оны 05 дугаар сарын **************-ны өдрийн, *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн зээлийн гэрээ, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын *******019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, *******0*******0 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн “Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл”, *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл /Хятад хэл дээр/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******3 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ*******0*******3/00907 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, *******018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Л., Н. нартай байгуулсан Иргэд хоорондын зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-**************010*******3786 дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Г-**************0100658******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар, Монгол банкны *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн валютын ханшны мэдээлэл, нэхэмжлэгчээс д олгосон *******0*******3 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн *******93 дугаартай итгэмжлэл.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *******0*******3 оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн *******3/3 дугаартай өмгөөлөгч Б.тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Бат орших арвижах” ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн , ******* ******* нартай байгуулах “Хөрөнгө оруулалтын гэрээ”.
5.Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Гэрч Л., БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн нарын мэдүүлэг, Хаан банкны *******0*******3 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *******9/*******834 дугаартай албан бичиг /хавсралтаар: хариуцагч Л.ын Хаан банк дахь 50*******58*******85*******1 дугаартай дансны хуулга/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* шүүхэд хандаж, *******019 оны 05 дугаар сарын **************-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1*******,*******3*******,000 төгрөг, *******019 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт *******5,544,000 төгрөг, нийт 37,776,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л. эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
*******. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, БНХАУ-ын иргэн -р зуучлуулж, хариуцагч Л.тай зээлийн гэрээг бичгээр байгуулан *******019 оны 05 дугаар сарын **************-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын 1,500 юанийн хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, мөн *******019 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 50,000 юанийг, 1 сарын 1,500 юанийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлүүлсэн, нэхэмжлэл гаргах үед 1 юан нь 5.4 төгрөгийн ханштай байсан гэж тайлбарласан.
3. Хариуцагч Л. нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба тэрээр татгалзлын үндэслэлээ: “зээлийн төлбөрийг өөрөө ашиглаагүй, эгч Л. болон бусад этгээдэд ашиглуулсан” гэж тайлбарладаг.
4. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* болон хариуцагч Л. нар *******019 оны 05 дугаар сарын **************-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын 1,500 юанийн хүүтэй, 3 сарын хугацаатай, мөн *******019 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 50,000 юанийг 1 сарын 1.500 юанийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлдүүлэхээр харилцан тохиролцож, энэ талаар бичгээр баримт үйлдсэн байна. /Хавтаст хэргийн 5-6 дугаар тал/
5. Нэхэмжлэгч ******* ******* хариуцагч Л.ад 10.000.000 төгрөг болон 50.000 юань зээлдүүлсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан дор дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч ******* *******-ийн: “... Л.тай *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 50,000 юанийг сарын 1500 юанийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөн *******018 оны 05 дугаар сарын **************-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1500 юанийн хүүтэй зээлдүүлсэн ...” гэх тайлбар,
- Хариуцагч Л.ын: “ ... Миний бие нэхэмжлэгч ******* *******-аас *******018 оны 05 дугаар сарын **************-ны өдөр өөрийн дансаараа 7,544,448 төгрөг, *******018 оны 05 дугаар сарын *******3-ны *******.454.533 төгрөг нийт 10,000,000 төгрөг, *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 50,000 юань буюу ,*******14,000 төгрөг нийт *******7,*******14,000 төгрөгийг авсан ...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.
5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнх 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй, ижил тайлбар гаргасан бол уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог.
6. Зээлийн төлбөрийг өөрөө ашиглаагүй цаашаа бусдад дамжуулж ашиглуулсан гэх хариуцагч Л.ын тайлбар нь мөнгөн хөрөнгийг ******* *******-д буцаан төлөх үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь, нэхэмжлэгч ******* Mililа нь өөр бусад этгээдтэй биш, хариуцагч Л.тай харилцан тохиролцож, түүнд мөнгийг хүлээлгэж өгсөн, хариуцагч Л. нь нэхэмжлэгч ******* *******-ийн өмнө өөрөө хариуцлага хүлээхээр харилцан тохиролцож, бичгээр баримт үйлдсэн байна. Иймд нэхэмжлэгч ******* ******* нь мөнгө хүлээлгэж өгсөн этгээд болох Л.аас мөнгийг буцаан шаардах эрхтэй юм.
7. Хариуцагч Л.ад мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн нэхэмжлэгч ******* *******-ийн үйлдлүүд нь ашиг олох зорилготой буюу аж ахуйн шинжтэй байна. Учир нь, түүний бусдад мөнгөн хөрөнгө зээлдүүлж буй үйлдэл нь байнгын буюу тогтмол ашиг, орлого олох зорилготой байсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч ******* *******-ийн: “... хариуцагч Л.ад *******018 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 50,000 юанийг, *******018 оны 05 дугаар сарын **************-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ... хариуцагч Л. өөрийгөө 7-8 жил ломбард ажиллуулсан, эгч нь өдрийн зээл гаргадаг гэж хэлсэн. Нэг өдөр намайг , Л.ын эгч Л. ******* дуудаад энэ өдрийн зээлийг үргэлжлүүлээд зээл гаргая гэсэн санал тавихад би зөвшөөрсөн ...” гэх тайлбар,
- Хариуцагч Л.ын: “ ... Манай эгч зээлдэгч нараа олох, би тухайн зээлдэгч нарыг төлбөрийн чадвартай эсэхийг судлах, , ******* ******* нар хөрөнгө оруулахаар тохирсон ...” гэх тайлбар,
-Гэрч Л.ын: “ ... бид хоёр Алтай хотхонд амьдардаг хөршүүд байсан. Би тухайн үед өөрийн хотхонд бага хэмжээний үйл ажиллагаа явуулдаг хүмүүст мөнгө зээлүүлдэг байсан. Тэгэхэд нь намайг дэмжье, ******* ******* гэх дүүгээсээ мөнгө зээлж өгье, харин надад хувь, ашиг өг гэж хэлсэн. Би тухайн үед ашиг гарвал бүгд хувааж авна, алдагдал гарвал бүгд хувааж төлнө гэж хэлж байсан. ******* ******* санхүүжилт хийж байсан учраас аав, ээждээ харуулах баримт хэрэгтэй байна гэсэн тул дэвтрийн цаас урж байгаад гараар бичиж өгсөн ...” гэх мэдүүлэг,
- Гэрч Л.ын: “ ... ******* ******* болон нар манай дүүг ломбард ажиллуулдгийг мэдэх учраас арай илүү гэж бодож гэрээ хийсэн. ******* ******* нь эхний ээлжид хүү төлчих, дараагийн удаад ашиг хуваая гэсэн ...” гэх мэдүүлэг,
- Гэрч -ийн: “ ...******* ******* болон Л. нар гэрээ байгуулсан ба Л. нь тус мөнгийг авсан. Л.ын эгч Л.: “Манай дүү ломбард ажиллуулдаг, ашигтай юм байна” гэхээр нь ******* *******, Л., Л. бид 4 уулзсан. Ингээд бид Л.ад мөнгө өгөхөөр тохиролцсон. Анх гоо сайхны чиглэлээр хамтарч ажиллая гэсэн боловч ломбард ашигтай гэсэн. Гэхдээ ломбардаар ажилласан юм байхгүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэх үед Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. /*******001 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс *******0************** оны 06 дугаар сарын -ны өдрийг хүртэл/
9. Дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаас үзвэл, банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авах ёстой талаар заажээ. Гэтэл нэхэмжлэгч ******* ******* нь эрх бүхий этгээдээс зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүйгээр уг үйл ажиллагааг эрхэлсэн гэж үзэхээр байна.
10. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль буюу түүний 15 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь зөвшөөрөлтэйгөөс бусдыг хориглосон буюу хуулийн хориг тогтоосон шинжтэй хэм хэмжээ байна. Учир нь, уг хуулиар нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан байх ба Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагджээ. /Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.1, 15.1, 15.3.4, 18.******* дахь хэсэг/
11. Нэхэмжлэгч нь ийнхүү хуулиар “хориглосон” үйл ажиллагаа явуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан “зээлийн гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэсэгчилж /хүү тохиролцсон хэсгийг/ бус бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл биш, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх нь зүйтэй юм.
1*******. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд дээр дурдсанаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн боловч хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь Иргэний хуулийн үндсэн зарчимд харш юм. Энэ талаар Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.1.1-д: “үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.
13. Хариуцагч Л. нь нэхэмжлэгч ******* *******-с авсан 10.000.000 төгрөг болон 50.000 юанийг ******* *******-д өөрт нь буцааж төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг.
14. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Л.ад шилжүүлсэн мөнгө болох 10,000,000 төгрөг, 50,000 юань буюу *******4,770,000 төгрөг /Монгол банкны ханшаар 1 юань=5.4 төгрөг/, нийт 34,770,000 төгрөгийг хариуцагч Л.аас буцаан шаардах эрхтэй ба энэ шаардлагыг гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймд хариуцагч Л.аас 34,770,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс 3,006,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
15. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 346,830 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
15.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 346,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.1.1-д заасныг баримтлан Л.аас 34,770,000 төгрөгийг гаргуулан БНХАУ-ын иргэн ******* *******-д олгож, нэхэмжлэлээс 3,006,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 307,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР