Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/951

 

 

 

 

 

 

 

 

  2025         10          27                                     951                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “11” дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.П-д холбогдох эрүүгийн 2508000001956 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, Өвөрхангай аймгийн сум дундын 2-р шүүхийн шүүгчийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 89 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4-т заасныг журамлан түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 3 жил хорих ялыг хассан, С.П (РД:....).

 

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч С.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч С.П нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр П.Т-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу хананы зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь хуудас), хохирогч П.Тийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 4 дэх хуудас), иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.Т нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хойш Эрүүл мэндийн байгууллагаас нийт 193000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээд С.Поос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь ... дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү.” гэх нэхэмжлэл (хавтаст хэргийн 5 дахь хуудас), мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Тийн өгсөнБи 2025 оны 09 дугаар сарын 13-ны өдөр би ээж Бодьцэцэгийг Чингис Хаан нисэх онгоцны буудал руу хүргэж өгчхөөд гэр рүүгээ явж байхад нөхөр С.П залгаад “хаана явж байна хурдан би чамайг Баруун салааны эцэс дээр хүлээж байна” гээд байн, байн залгаад байсан. Тэгээд би орой 18 цаг өнгөрч байхад Баруун салааны эцэс дээр ирэхэд нөхөр С.П охин Б-ийн хамт намайг хүлээж байсан, тухайн үед нөхөр С.П архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид хэд зуслан руугаа явсан гэрийн гадаа ирээд машинаасаа хоол хүнсний зүйлээ аваад байж байхад нөхөр С.П надаас байшингийн түлхүүр нэхээд байхаар нь би байхгүй чамд гэрийн түлхүүр байгаа гэж хэлсэн чинь нөхөр С.П байшингийн урд талд төмөр доогуур байгаа чи очоод аваад ир гэхээр нь би байшингийн түлхүүр аваад байж байхад нөхөр С.П “намайг янз бүрийн хүнтэй хардаад хэрүүл хийсэн” ба намайг заамдаж барьж өргөөд газар 2 удаа савсан тухайн үед миний бие эвгүй болоод газар хэвтэж байхад нөхөр С.П 2-лаа гэртээ орж яръя гэж хэлэхээр нь би нөхөр С.Пид хандаад “үгүй, би чамтай гэрт орохгүй” гэж хэлээд хажуу айл руу гүйгээд очоод өвөөгөөс тусламж хүсээд зогсож байхад нөхөр С.П хойноос ирээд намайг барьж аваад миний толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохихоор би найз О руу залгаад “С.П намайг зодоод байна чи манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн тэгээд удалгүй найз О ирсэн, хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх  (хавтаст хэргийн 13-15 дахь хуудас) мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/11802 дугаар1. П.Т-ын биед хамар ясны зүүн хажуу хананы зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаад зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. 6. 7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх хуудас), аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 44-45 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             

              Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

             

              Шүүгдэгч С.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Хохирогч П.Т Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст “П.Т миний бие ... тоотод оршин суудаг. 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1900 цагийн орчим С.Пид хардалтын улмаас зодуулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж шүүх эмнэлэгт үзүүлсэн. С.П бид хоёр хоорондоо ойлголцох харилцаа хэвийн болсон. Гомдол саналгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх /хх57/ хүсэлт гаргасан, мөн түүнд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ үзүүлсэн 144,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн (хх63), хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

             

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Шүүх шүүгдэгч С.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэв.

              Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд 600,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.                Шүүгдэгч С.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

              5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ