Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2023/01461

 

 

 

 

 

                                         *******           04           11

                 184/ШШ*******/01461

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар:УШ9*******12851/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт ы /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 114,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. С., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Б.******* нь Б.тай *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 76,000,000 төгрөгийг *******22 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцож нотариатаар батлуулсан. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үүргээ бүрэн биелүүлж Б.т *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 76,000,000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт үйлдэн, хүлээлгэж өгсөн. Зээлдэгчийн хувьд гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг хүлээсэн мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа өнгөрсөн боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байна. Б.т зээлийн төлбөрийг төлөх хангалттай хугацаа, нөхцөл, боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаагийн төлөлтийг  хийгээгүй, сүүлдээ утсаа ч авахгүй холбоо барихаа больсон. Иймд Б.аас үндсэн зээл 76,000,000 төгрөг, 218 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 82,840,000 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн холбогдох алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 38,000,000 төгрөг нийт 114,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: ”Миний бие ************** оноос бизнесийн үйл ажиллагаа доголдож, гэрээт ажлууд удааширч Ковидын нөхцөл байдлын хүндрэлээс гарч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Бизнесийн үйл ажиллагаа гацсанаас болж банкны зээлээ төлж барагдуулахад хүндрэл үүсэж, удаан хугацаанд санхүүгийн хямралтай явсаар өдийг хүрсэн. Зээлээ төлөх санхүүгийн нөөц бололцоо байхгүй байгаа учраас зээлийн дарамтад байсаар байгаа. ******* оны хавраас зарим төслүүд хөдөлж эхлэх болсонтой холбогдуулан Б.*******тэй амаар харилцан тохиролцож эвлэрэх талаар ярилцсан. Компанийн ажилчин барилга дээр осолд орж багагүй хохирол амсаж байгаа, мөн өөрийн биеийн байдал хүндхэн эмчилгээ, сувилгаа хийлгэж эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд энэ хүнд үед нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн нэрийн дансыг хаахгүй байхыг хүсэж байна. Учир нь, тус дансаар эмчилгээний төлбөр, эм тариа бусад хэрэглээний зардлын хөдөлгөөн хийдэг. Бид нэхэмжлэгч Б.*******тэй харилцан ойлголцож, маргаангүй шийдэлд хүргэн гэдэгт итгэлтэй байгаа.” гэж тайлбарласан.

 

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Б.*******, Б. нарын хооронд байгуулагдсан зээлийн  гэрээ, Б.*******, Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай 76,000,000 төгрөгийн кассын орлогын ордер, Б.*******гээс Н., С. нарт нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон ******* оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэл.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.т холбогдуулан, зээлийн төлбөрт 76.000.000 төгрөг, алдангийн төлбөрт 38.000.000 төгрөг, нийт 114.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б. нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан гэж үзэхээргүй байна. Харин агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгээгүй байна.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Барилгын бизнест хамтран ажиллаж байсан танилын хувиар яаралтай мөнгөний хэрэгцээ гарах үед нь Б.т 76.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүй зээлүүлсэн. Б. зээлээ буцааж төлөөгүй тул зээлийн төлбөр 76.000.000 төгрөгийг алданги 38.000.000 төгрөгийн хамтаар гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

3. Хариуцагч ******* оны 02 дугаар сарын *******-ны өдөр шүүхэд гаргасан “Хүсэлт гаргах тухай” бичигтээ: “Миний бие ************** оноос бизнесийн үйл ажиллагаа доголдож, гэрээт ажлууд удааширч Ковидын нөхцөл байдлын хүндрэлээс гарч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Бизнесийн үйл ажиллагаа гацсанаас болж банкны зээлээ төлж барагдуулахад хүндрэл үүсэж, удаан хугацаанд санхүүгийн хямралтай явсаар өдийг хүрсэн. Зээлээ төлөх санхүүгийн нөөц бололцоо байхгүй байгаа учраас зээлийн дарамтад байсаар байгаа. ******* оны хавраас зарим төслүүд хөдөлж эхлэх болсонтой холбогдуулан Б.*******тэй амаар харилцан тохиролцож эвлэрэх талаар ярилцсан. Бид нэхэмжлэгч Б.*******тэй харилцан ойлголцож, маргаангүй шийдэлд хүргэн гэдэгт итгэлтэй байгаа” гэжээ.

3.1 Хариуцагч нь өөрийн үйлдсэн дээрх баримтаа “хариу тайлбар” гэж нэрлээгүй боловч агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн баримт гэж үзэхээр байна. 

4. Зохигчид *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ“ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т 76.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх үүрэг хүлээжээ. /Хавтаст хэргийн 5 дугаар тал/

5. Нэхэмжлэгч Б.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 76.000.000 төгрөгийг хариуцагч Б.т хүлээлгэн өгсөн болох нь *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлд заасан: “Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр *******21.12.06 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө ” гэх бичвэр, хариуцагчийн зөвшөөрсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

6. Хариуцагч Б. зээлийн төлбөр болон 76.000.000 төгрөгийг буцааж төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрвөл үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй байдаг.

7. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, уг гэрээний дагуу зээлдүүлэгч шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлээ төлөөгүй тул зээлийн төлбөр болох 76.000.000 төгрөгийг Б.аас гаргуулан Б.*******д олгох нь зүйтэй байна.

8. Талууд *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.7-д зээлдэгч хугацаанд нь зээлийн төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлөх талаар харилцан тохиролцжээ. Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Б.******* нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 2.6-д зааснаар зээлдэгч буюу хариуцагч Б.аас алдангийн төлбөр 38,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

9. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.8-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг бууруулж болохоор заажээ. Хуулийн энэ зохицуулалтын дагуу шүүх нэхэмжилсэн алдангийн төлбөрийг 50%-иар бууруулж тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, хариуцагч барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, барилгын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн байх ба зээлийн гэрээг хэрэгжүүлэх хугацаанд цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон, улсын хилийг хаасан үйл баримтууд тогтоогдож байна.

9.1 Бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон, улсын хилийг хаасан зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар баримтаар нотлох шаардлагагүй.

9.2 Алданги нь үүргээ гүйцэтгээгүй талд хүлээлгэж байгаа нэг төрлийн хариуцлага ба зээлдэгч зээлээ төлж чадаагүйд дээрх нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжилсэн алдангийн 50% болох 19.000.000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10. Хариуцагч Б.т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.6-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийн шийдвэрлэсэн.

11.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 727,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 727,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 632,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 2 дугаар зүйлийн 2.6, 2.8-д заасныг тус тус баримтлан Б.аас 95,000,000 төгрөгийг гаргуулан Б.*******д олгож, нэхэмжлэлээс 19,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 727,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 632,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР