| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 197/2025/0183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/164 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/164
2025 03 18 2025/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Д.Д, А.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн “12” дугаар танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511000910074 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч А.Т: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, *********** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, *********, ******* дүүргийн * дугаар хороо, * * дугаар байрны ** тоотод бүртгэлтэй боловч **** дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
М овогт А Т /РД:******/.
Шүүгдэгч Д.Д: Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын *-ний өдөр ****** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *, * дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол ** дүгээр байрны ** тоотод бүртгэлтэй боловч * дүүргийн * дугаар хороо, * дугаар байрны * тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Д Д /РД:**/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т, Д.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2024 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө * дүүргийн * дугаар хороо, * дугаар байрны гадна хохирогч Д.Дтай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж зодон биед нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө * дүүргийн * дугаар хороо, * дугаар байрны гадна хохирогч А.Ттай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж зодон биед нь зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун тохой, зүүн сарвуунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийг талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч А.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, хохирогч Д.Дын мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 814 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Т, Д.Д нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Т, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь харилцан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Т, Д.Д нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Т, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт А Т, Б овогт Д Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Т, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Т, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД