Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 86

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч А.Амарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын Амарсайханд холбогдох эрүүгийн 1707000440009 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* төрсөн, эрэгтэй 23 настай, дээд боловсролтой, *******,******* мэргэжилтэй, одоо *******, ам бүл 2, эхийн хамтаар *******ын 1 дүгээр баг Нуурын 6 дугаар гудамж 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай ******* овогт *******ын Амарсайхан.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч А.Амарсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн 2017 оны А/6 дугаар ангийн “Найман шарга” амралтын газарт ахлах байлдагчаар үүрэг гүйцэтгэж байхдаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч Г.ыг тамхи авч ирсэнгүй гэх цэргийн дүрмийн бус байдлаар харьцан улмаар зүүн эрүүн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Амарсайхан нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн 2017 оны А/6 дугаар ангийн “Найман шарга” амралтын газарт ахлах байлдагчаар үүрэг гүйцэтгэж байхдаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч Г.ыг тамхи авч ирсэнгүй гэх цэргийн дүрмийн бус байдлаар харьцан улмаар зүүн эрүүн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Амарсайханы өгсөн: ““Найман шарга” амралтын газарт 2017 оны 6 дугаар сарын 14-ний өглөөний 8 цагийн үед би ыг “Төрөө ахаас тамхи аваад ир” гэсэн. а “Төрөө ах унтаж байна” гээд хүрээд ирсэн. Би “сэрээгээд тамхи аваад ир” гэхэд миний өөдөөс “та нар цол нэмэхээрээ ямар том болдог юм” гэхээр нь би уурлаад 1 удаа цохьсон. Тэгээд а 00 орсон. Би ажлаа хийх гээд явсан. Удалгүй а сав барьсан байсан байдалтай, хацар нь хавдсан байсан. а хүмүүст “шүд өвдөж байна” гэж хэлж байсан. Жагсаалын дарга ирж ыг ГОСП эмнэлэг рүү авч явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин харилцааны зөрчил гаргахгүй. Би цаашид төрийн албанд ажиллах учир энэ хэргийг харгалзан шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.ын өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сард Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид алба хаахаар татагдаж алба хааж байгаад 2017 оны 6 дугаар сарын эхээс барилгын ажил хийхээр “Найман шарга” амралтын газарт ажиллахаар ажиллахаар болсон ба нийт 10 байлдагч Амарсайхан ахлаж явахаар болсон юм. Тэгээд ажил хийж байгаад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ахлах байлдагч Амарсайхан бид нарыг хариуцаж байсан дэд ахлагч Төртогтохоос “тамхи аваар ир” гэхээр  нь би авах гээд очтол унтаж байхаар нь буцаж ирээд “унтаж байна” гэж хэлтэл уурлаад “дахиад очоод аваад ир” гэхээр нь би “унтаж байна босохоор нь авъя” гэтэл өөдөөс уурлаад байхаар нь “та нар адилхан байлдагч байж цол авахаараа ингэдэг юм уу” гэхэд “тайлбар тавьлаа” гээд миний эрүү рүү нэг удаа цохиод миний амнаас цус гарсан. Тэгээд тухайн үедээ салаад түүний дараа шүд өвдөөд шанаа хавдчихаар нь би 2017 оны 6 дугаар 23-нд ангийн эмчид үзүүлэхэд госпитал руу явах хэрэгтэй гээд госпитал руу очиж зураг авахуулахад эрүү хугарсан хагалгаанд орох шаардлагатай гээд хэвтүүлээд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хагалгаанд орсон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ангийн эмнэлэгт очоод хэвтэж эмчлүүлж байгаад 2017 оны 7 дугаар сарын 16-нд дахин зураг авахуулахад хадаас нь муруйсан байна гээд 2017 оны 7 дугаар сарын 17-нд дахин госпитал дээр хагалгаанд орсон юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 8-9 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч З.ийн өгсөн “...Миний хүүын а нь 1994 онд төрсөн одоо 23 настай ба 2016 оны 10 дугаар сарын цэрэг татлагаар цэргийн албанд явж Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хувиарлагдан цэргийн алба хааж байсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр а над руу холбогдоод “миний ходоод өвдөөд байна госпитал дээр ирчихсэн байна” гээд холбогдоод байж байтал удалгүй тухайн цэргийн ангийн штабын дарга Эрдэнэбаатар гэх хүн холбогдоод “танай хүү а эрүүний хагалгаанд орох гэж байгаа одоо госпиталд хэвтэж байгаа шүд нь өвдөөд эмнэлэг рүү явуулсан эрүү нь хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би аас өөрөөс нь энэ талаар лавлахад “өө ямар сонин юм бэ битгий хэлээрэй гэчихээд өөрсдөө хэлчихсэн байна” гэсэн. Тэгэхээр нь би хариуцаж байсан албан хаагчидтай уулзахад гайгүй хөнгөн хагалгаа гэсэн ба тухайн үед 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хагалгаанд ороод эрүүгээ хадуулсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр госпиталаас гараад цэргийн ангийнхаа эмнэлэг дээр очоод хэвтсэн ба удалгүй 6 хоногийн дараа буюу уржигдар над руу холбогдоод а дахиад эрүүний хагалгаанд орно гэж мэдэгдсэн ба өчигдөр 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд орсон. Тэгээд бид нар очоод эмч нартай уулзахад гадны нөлөөтэй байж магадгүй гэсэн тэгэхээр нь бид нар цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн “...Г.а нь манай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид 2016 оны 2 дугаар ээлжээр буюу 10 дугаар сард хугацаат цэргийн алба хаахаар ирсэн. Тус ангид алба хааж байгаад Зэвсэгт хүчний “Найман” амралтын баазад барилгын ажил хийхээр Хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарч, мөн ангийн захирагчийн тушаал гарч Зэвсэгт хүчний Ард тал хангалтын бааз 310 дугаар ангийн мэдэлд 8-н байлдагч явсан. Тэр дунд байлдагч а барилгын ажил хийхээр явсан юм. Тус 7 байлдагчийг ахлах байлдагч Амарсайхан удирдан авч явсан юм. 2017 оны 6 дугаар сарын дундаас байлдагч ын шүд өвдөөд байна гэсэн ба 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай 014 дүгээр ангиас эмч нар очиж үзээд госпиталд очиж үзүүлэх шаардлагатай гээд байлдагч ыг госпитал авч явж үзүүлэхэд ын эрүү хугарсан хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь миний бие “Найман шарга” амралтын газар очиж үлдсэн 7 байлдагчаас юу болсон талаар мэдүүлэг авахад 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ахлан байлдагч Амарсайхан, байлдагч ыг тамхи аваарай гэхэд нь а тамхи аваагүй гээд хоорондоо маргалдан ахлан байлдагч Амарсайхан, байлдагч ын эрүү рүү цохисон асуудал гарсан байсан. Учир явдлыг мэдээд ын ар гэр рүү холбогдож хагалгаанд орох талаар мэдэгдсэн ба 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрүүний хагалгаанд эрүүгээ хадуулан хэвтэж эмчлүүлж байгаад 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр госпиталаас гарч 014 дүгээр ангийн эмнэлэгт шилжин хэвтэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дахин зураг авахуулж харуулахад дахиж хагалгаанд орох шаардлагатай гээд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дахин хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “...Г.а нь манай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид 2016 оны 02 дугаар ээлжээр буюу 10 дугаар сард хугацаат цэргийн алба хаахаар ирсэн. Тус ангид алба хааж байгаад Зэвсэгт хүчний “Найман шарга” амралтын баазад барилгын ажил хийхээр Хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарч Зэвсэгт хүчний ард тал хангалтын бааз 310 дугаар ангийн мэдэлд 8 байлдагч явсан ба тэр дунд байлдагч а барилгын ажил хийхээр явсан юм. Тус 7 байлдагчийг Ахлах байлдагч Амарсайхан удирдан авч явсан юм. Би ээлжийн амралтаа аваад амралтаа эдэлж байхад 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Найман шарга” амралтын газар алба хааж байсан байлдагч а гэмтэж госпиталд хагалгаанд орж байна гэж мэдэгдээд би Хэнтий аймгаас гарч ажил дээрээ 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ирэхэд а хагалгаанд орсон байсан. Тэгээд би хагалгаанд орсны дараа байлдагч атай уулзахад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ахлах байлдагч Амарсайхан “тамхинд яваад ир” гээд тамхи авахаар 310 дугаар ангийн ахлагч дээр очиход унтаж байхаар нь буцаж очоод ахлах байлдагч Амарсайханд хэлтэл дахиад яваад ир гэхэд өөдөөс нь хэрэлдээд тус асуудлаас болоод Амарсайхан ын эрүү рүү цохисон тухай өдрөөс шүд нь өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлээд зураг авахуулахад эрүү цуурсан байна гээд хагалгаанд орох шаардлагатай болсон гэж надад хэлсэн. Түүний дараа 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр госпиталаас гарч ангийн эмнэлэгт хэвтсэн ба 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зураг авахуулахад дахин хагалгаанд орох шаардлагатай гээд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дахин эрүүний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би харуулд гараад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 06 цагт ээлж солих гээд байрлаж байсан газартаа очтол манай цэргүүд байшингийн гадаа ажилдаа явах гээд жагссан байсан. Тэгтэл Ахлах байлдагч Амарсайхан байлдагч ыг бид нарыг хариуцдаг дэд ахлагч Төртогтохоос тамхи аваад ир гээд явуулсан ба а очиж уулзаад байхгүй байна гээд хүрээд ирсэн. Тэгтэл Амарсайхан “байрандаа унтаж байгаа байх байшин руу яваад ир” гэтэл а уурлаад “та яахаараа бид нарыг ийшээ тийшээ зараад байдаг юм бэ? Адилхан байлдагч байгаагүй юм шиг” гэсэн чинь Амарсайхан чи яваад ирээ гэтэл а “чадахгүй ээ цол авчихаараа ингэдэг юм уу адилхан байлдагч байгаагүй юм шиг” гэтэл Амарсайхан ын эрүү рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл ын шүднээс цус гарсан ба а байшин руу цусаа угаах гээд орсон бид нар ажилдаа гарцгаасан” гэх мэдүүлэг,

              /хх-ийн 15-16 дугаар тал/

              Мөрдөн байцаалтад гэрч Н.ийн өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 14-ний орой ажлаа хийж амраад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 06 цагт босоод хуваарьт орчны цэвэрлэгээгээ хийгээд бүгд жагсаад зогсож байсан ба а сүүлд гарч ирсэн чинь Ахлах байдлагч Амарсайханбид нарыг хариуцаж байсан дэд ахлагч Төртогтохоос тамхи аваад ир гэсэн ба а яваад буцаж ирээд “байхгүй байна” гээд хүрээд ирсэн. Тэгтэл Амарсайхан “байрандаа унтаж байгаа байшин руу нь яваад и”р гэтэл а уурлаад “та яахаараа бид нарыг ийшээ тийшээ зараад байдаг юм бэ? Адилхан байлдагч байгаагүй юм шиг цол авахаараа ингэдэг юм уу” гэтэл Амарсайхан ын эрүү рүү нэг удаа цохисон. Гэтэл ын шүднээс цус гарсан ба а байшин руу цусаа угаах гээд орсон ба бид нар ажилдаа гарцгаасан” гэх мэдүүлэг,

              /хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Эрдэнэбаярын өгсөн “ын биеийн байдал сайжран эрүүний зүүн талын оог орчим хугаралтай байсан бөгөөд одоо эдгэрч байгаа. Гэмтэл авснаас хойш хугаралд чиг тавьж хагалгаа хийсэн, эм эмчилгээтэй байсан. Нарийн шинжилгээнүүд хийгдсэн. Ар гэрийнхэн нь эмчилгээнд зориулан ар гэрээс нь зардал мөнгө гаргасан эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20-21 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №08 шэ/358 дугаар:

  1. а-н биед эрүү ясны далд хугарлыг зассан хадсан мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр тал/

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн тушаал, хавсралт,

/хх-ийн 41-46, 49-50, 74/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 52 дугаар тал/

Дорнод аймаг Хэрлэн сум 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 56 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 75 дугаар тал/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт А.Амарсайханы гаргасан хүсэлт,

/хх-ийн 76 дугаар тал/

Өвчний түүх /хх-ийн 84-111 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ахлах байдлагч А.Амарсайханыг байлдагч Г.атай цэргийн бус байдлаар харьцаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хөнгөнийг хүндэд багтаан 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар байх боловч А.Амарсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул дээрх ялаас чөлөөлөх гэсэн саналыг үндэслэн шүүгдэгч А.Амарсайханыг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Амарсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Амарсайханд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын Амарсайханд цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар А.Амарсайханыг ялаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Амарсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Амарсайханд урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ