Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0205

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнийн дүгнэлттэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.Бүжиймаад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.Бүжиймаа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...миний бие нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 222/Б2210240174 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулж Хөрш-252 СӨХ-ны нягтлан бодогч Ө.Гандолгорт шийтгэлийн хуудас бичигдсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнийн 0009241 дугаар хуудаст холбогдогч Хөрш-252 СӨХ /РД:9133984/ гэж өөрчлөлт оруулах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.Бүжиймаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.Бүжиймаа хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.Бүжиймаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.Бүжиймаа зөвшөөрснийг баталж, 128/2023/0202/З дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН