| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/0320/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2123 |
| Огноо | 2123-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2123 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2123
2025 09 10 2025/ШЦТ/2123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч Т.Төмөртулга /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, томилолтоор/
шүүгдэгч Н.Г,
шүүгдэгч Б.О,
Өсвөр насны шүүгдэгч Т.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б,
Өсвөр насны шүүгдэгч Н.Г, түүний хууль ёсны төлөөлөгч С.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтангэрэл /ҮД:3135/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Н-ын Г*******, ** овогт О-ийн Г***********, ** овогт Б-ийн О********, ** овогт Т-ийн Д нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ** дугаар сургуулийн ** ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт ** дүүргийн ** дүгээр хороо, * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *
** овогт Н-ын Г********** (РД: **************),
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, ээж, дүүгийн хамт, **дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
** овогт О-ийн Г**********(РД: ***************),
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр **хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, ** дүүргийн **дүгээр хороо, ** тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, барилгын туслах ажилтай,
** овогт Б-ийн О*********(РД: ***************),
Монгол Улсын иргэн, ** оны **дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ** коллежийн 1 дүгээр курс, ам бүл 2, аавын хамт, ** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, одоо эгчийн хамт ** дүүрэг ** хороо ** хотхон ** дугаар байр ** тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
**овогт Т-ийн Д (РД: ****************),
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 болон 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч ** овогт О-ийн Г, ** овогт Т-ийн Д, шүүгдэгч ** овогт Н-ын Г, , ** овогт Б-йн О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өсвөр насны шүүгдэгч **овогт О-ийн Ган-Отгон, ** овогт Т-ийн Д, шүүгдэгч **овогт Н-ын Г, ** овогт Б-ийн О нарыг ял оногдуулахгүйгээр тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ** овогт О-ийн Г, ** овогт Т-ийн Д, шүүгдэгч ** овогт Н-ын Г, ** овогт Б-ийн О нар нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Т.Д, Н.Г, Б.О нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тэдэнд тайлбарласугай
5. Өсвөр насны шүүгдэгч нарт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Н.Г, Б.О, Т.Д, О.Г нар нь хохирогчид гэмт хэргийн хохирол бүрэн төлсөн хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд хэргийн оролцогч гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г, Б.О, Т.Д, О.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭ