Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/02162

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, , тоотод оршин суух овогт -т холбогдох,

746,130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны дугаар сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч Г.,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нарын хамт нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х.******* нь 2021 оны 05 дугаар сарын -ны өдөр овогт т өөрийн өмчлөлд байх улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний дугаартай дүүргийн дугаар хороо гудамж тоот м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,400,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 830,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 570,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож дугаартай гэрээ байгуулсан.

Үүнээс урьдчилгаа болох 830,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл болох 570,000,000 төгрөгийг авч чадаагүй байна.

Хариуцагч нь энэ гэрээтэй холбоогүй, худалдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй огт хамааралгүй, гэрээнд огт тусгагдаагүй хөрөнгийн үнийг нэхэмжлэлээс тооцох талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрээ байгуулагдсан даруйд Г. нь үл хөдлөх эд хөрөнгө, газрыг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан.  Гэрээний зүйлийн ар талын газар, трансформаторын талаар тохиролцоогүй, энэхүү газрыг 145,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэлээс хасуулахаар тохиролцсон зүйл байхгүй.  

Талуудын хооронд байгуулагдсан 3.5-д хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлнө гэж тохиролцсон, үүний дагуу 2022.06.01-ний өдрөөс 2022.09.01-ний өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд алдангийг тооцсон.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 570,000,000 төгрөг, алданги 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийг хүртэл тооцож, 176,130,000 төгрөг, нийт 746,130,000 төгрөгийг овогт ээс гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х.******* нь надтай амаар ярилцахдаа худалдсан газрын ар талын газрыг, өндөр хүчдэлийн шугамын хамт надад шилжүүлэн өгнө гэж тохирсон, гэтэл үүнийг шилжүүлж өгөөгүй мөртлөө үлдэгдэл 570,000,000 төгрөгийг, алдангийн хамт нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Түүний үндсэн төлбөрийн үлдэгдэл 570,000,000 төгрөгөөс газрын албанд төлөх 90,000,000 төгрөг, трансформатор нь 30,000,000-40,000,000 төгрөгийн үнэтэй, тэгэхээр энэ хоёрын үнэ нийлээд 145,000,000 төгрөг болно.

Түрээсийн төлбөр 900,000 төгрөг, барьцаа 400,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг Х.******* түрээслэгчээс авсан байсныг 2021 оны 09 сард Г. миний бие төлсөн. Мөн 1,300,000 төгрөгийг хасаж тооцоогүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг, 2021 оны 05 сарын үлдэгдэл дулааны төлбөр 411,511 төгрөг, газрын дуудлага худалдааны төлбөр 1,980,000 төгрөгийг Г. төлсөн, үүнийг нэхэмжлэгч төлөх ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2021 оны 07 сард нэхэмжлэгч ХХК-ийн барьцаанд байсан үл хөдлөхийн зээлээ төлж чадахгүй, өдрийн 200,000 төгрөгийн алдангид орж, 5,500,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байсныг Г. төлж барагдуулсан. Эдгээр дүнг нэгтгэхээр 154,200,511 төгрөг болж байгаа тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 570,000,000 төгрөгөөс 154,200,511 төгрөгийг хасч, үлдэх 4*******,000,000 төгрөгийг зөвшөөрнө, алдангийг зөвшөөрөхгүй.  

Эсхүл хойд талын газрыг, өндөр хүчдэлийн шугамын хамт шилжүүлээд өгчихвөл нэхэмжлэлийн шаардлага 746,000,000 төгрөгийг төлж болж байна.  

Түүнээс гадна Х.******* өөрийн биеэр ирээгүйгээс болж маргаан үүсгэж байна, тэрээр эвлэрүүлэн зуучлал дээр арынхаа газрыг, трансформаторын хамт   шилжүүлэх талаар эвлэрэх талаар ярилцаж, ойрын хугацаанд 570,000,000 төгрөгөөс 300,000,000 төгрөгийг өгөөд үлдэх 200,000,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцож болно гэсэн юм.

Гэтэл түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл гэдгийг ойлгохгүй байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байж болохыг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл Х.*******ын нэхэмжлэл дээр зурсан гарын үсэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл дээрх гарын үсгээс зөрүүтэй байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу дүүргийн дугаар хороо гудамж тоот м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, үүнд маргах зүйлгүй.

Иймд Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Х.*******, Г. нарын хооронд 2021 оны дугаар сарын -ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Х.*******, Г. нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын -ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Х.*******, Г. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.*******аас 2022 оны дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл, ******* дүүргийн Нийгмийн хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр, дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Х.*******ын 2022 оны дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэл, Х.*******аас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 2-7, -14, 64, 90, 93/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Хариу тайлбар, Г.ийн 2022 оны дугаар сарын -ны өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбар, Х.*******ын 2022 оны дугаар сарын 18-ны өдөр дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, Г.ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас, өмгөөлөгч ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүх хуралдааны зар зэргийн хуулбар,  Г.ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл, Г.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч хүсэлт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн газрын төлбөрийн нэхэмжлэх, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн баримт, Хаан банкны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Х.*******, Г. нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын -ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Х.*******ын 20 оны 0******* сарын 18-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй дүүрэг, дугаар хороо, Жанжины гудамжны тоотод байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202009521 дугаарт бүртгэлтэй дүүрэг, дугаар хороо, 13 гудамж, 4 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22020*******359 дугаарт бүртгэлтэй дүүрэг, дугаар хороо, н 13 гудамж, 4 тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл, Х.*******ын дүүрэг, дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн хойно, нэгж талбарын 186493520636 дугаартай м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээ, улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашины техникийн тодорхойлолт, Х.*******, Г. нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын -ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Г.*******ын 20 оны 0******* сарын 18-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, дугаар хороо, Жанжины гудамжны тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г., С.Аралжигмаа нарын хооронд 2021 оны дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, ХХК хувьцаа эзэмшигчийн 2021 оны дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийдвэр, Г., нарын хооронд 2021 оны дугаар сарын 08-ны өдөр 2021 оны дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Г., нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Цагдаагийн 2 дугаараас ирүүлсэн мессеж /хх-ийн 24-28, 32-36,45-47, 57-59,65-80/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022.11.18-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 59 дугаар тэмдэглэл /хх-ийн 64/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.т холбогдуулан 746,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын -ны өдөр Х.******* нь Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, дүүрэг, дугаар хороо, Жанжины 17 гудамж, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,400,000,000 төгрөгөөр худалдах,

Г. нь үнэ болох урьдчилгаа төлбөр 830,000,000 төгрөгийг Голомт банкнаас авах зээлийн санхүүжилтээр 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлөх, үлдэх 570,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний 3.3-т төлбөрийг төлж дуусахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч талд нэр шилжүүлэх, Голомт банкнаас зээл олгох тухай шийдвэр гарсан өдөр эд хөрөнгийг хүлээлгэн өгөх,

3.5-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх талаар тусгасан. /хх-ийн 4/

-Мөн өдөр талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Х.******* нь дүүрэг, дугаар хороо /Ботаникийн цэцэрлэгийн хойно/ нэгж талбарын дугаар 186493520636, м.кв газар эзэмших эрхийг Г.т үнэ төлбөргүй шилжүүлэх,

Гэрээний зүйлийг Y-2204037654 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний хамт хүлээлгэн өгөх, гэрээний 3.3-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөх талаар тохиролцжээ. /хх-ийн 5/

3. Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах болон эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр худалдах үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, эрх шилжүүлэх газрын хэмжээ болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд хариуцлага болгож алданги тооцохоор тус тус тохиролцсон байна.

3.1. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

3.2. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

4. Зохигчийн тайлбараар, Г. нь гэрээний үнэ 1,400,000,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөрт 830,000,000 төгрөг төлсөн, үлдэх 570,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Х.*******д төлөх   үүргээ биелүүлээгүй, Х.******* нь гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газрыг Г.ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

5. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон хугацаанд  үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг, гэрээний 3.5-т заасны дагуу алдангийн хамт шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан. 

6. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 570,000,000 төгрөгөөс гэрээгээр тохиролцсон газрын ар талд байрлах газар болон өндөр хүчдэлийн шугам зэрэг хөрөнгийн үнийг хасч тооцохоор амаар тохиролцсон, энэхүү хүсэл зоригоо эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад нэхэмжлэгч нь илэрхийлж байсан, түүнчлэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

7. Хэрэгт,  тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 59 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл” авагдсан байх ба уг ажиллагааг Эвлэрлүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь тусгагджээ. /хх-ийн 64/,

7.1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т талуудын хүсэлт болон эвлэрүүлэн зуучлагчийн санаачилгаар эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгож болно, 28.1.4-т талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан бол уг ажиллагааг дуусгавар болгохоор заасан.

7.2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлээс үзэхэд талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  дуусгавар болгох хүсэлт гаргасны дагуу уг ажиллагааг хуульд заасны дагуу дуусгавар болгосон нь тогтоогдож байх ба харин талууд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 570,000,000 төгрөгөөс худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон газрын ар талд байрлах газар болон өндөр хүчдэлийн шугамын үнэ 145,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон гэх байдал тогтоогдсонгүй.

Үүнээс үзэхэд хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.******* нь худалдан авагчид өмчлөлд эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Г. нь  худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, тэрээр гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь тотоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.4-т:”Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.

9. Иймд хариуцагч Г.ээс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 570,000,000 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т тус тус заасантай нийцсэн алданги болох 176,130,000 төгрөг, нийт 746,130,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож шийдвэрлэв.

. Тус шүүх хариуцагч Г.т холбогдох, 746,130,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийг 2022 оны дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны дугаар сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр энэхүү нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгааг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлжээ. /хх-ийн 1, 89/

Эдгээр байдлаас үзэхэд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.5-т заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн 1 зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны дугаар сарын *******-ны өдрийн 1/ШЗ2022/29659 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан байх ба нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчэээс улсын тэмдэгтийн хураамжид 3,888,600 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,888,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,888,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1*******, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.ээс 746,130,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 3,888,600 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамжид 3,888,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,888,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны дугаар сарын 22-ны өдрийн 1/ШЗ2023/001 захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ