Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

   

  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Мөнх-Эгшиглэн                                               

Улсын яллагч Э.Намуун

Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У Э холбогдох эрүүгийн 252.0000.0100.9 дугаартай хэргийг 2025 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: М Улсын иргэн, 2.... оны 00 дугаар сарын 00-ны өдөр У хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, кино урлалтын сургуулийн найруулагчийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 1, У хот С дүүргийн 00-р хороо Т 000а тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт У Э /РД: 000000000/

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч У.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй сургуулийн барилгын ажилчдын байранд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой Н.М унтуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газарт төмөр мэт зүйл шидэж эрүүл мэндэд нь хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                         

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажлаа хийж байгаад гадаа харанхуй болоод бүгд ажлаасаа буусан тэгээд оройн хоолоо идээд би унтаж амарсан. Бусад хүмүүс хөзөр тоглоод, архи уугаад байсан би тэнд ажиллаад удаагүй 10 орчим л хонож байсан тул хүн танихгүй, тухайн үед хэн, хэн архи ууж, хөзөр тоглосон талаар хэлж мэдэхгүй байна. Тэгээд шөнийн 02 цагийн үед л байх согтуу хүмүүс чанга, чанга ярих дуунаар сэрээд нүдээ аниад хэвтэж байсан чинь Магсар ах надад ойртож ирээд босоод ир гээд унтуулахгүй байхаар нь би уурлаад хүн ингэж удирдаггүй юм архи уулаа гэж уурласан. Магсар ах над руу муу тэнэг бацаан минь гэж үглээд над руу уурлаж байсан. Тэгээд би бие засах гээд гадаа гартал араас гарч ирээд намайг цохих гээд дайраад байхаар нь би хоёр гарыг нь хорьж бариад өөрийгөө хамгаалсан, Магсар ахтай зууралдаж байгаад би цааш гүйж зугтаатал араас хөөгөөд байхаар нь айсандаа газарт байсан төмөр аваад шидсэн чинь толгойг нь оноод, цус гарсан тэгээд 102 эмнэлэг дуудаад Магсар ахыг аваад явсан. Би үйлдсэн хэргээ хүлээж зөвшөөрч байна миний буруу. Би Улаанбаатар хотод энд тэнд байр түрээсэлж цагийн ажил хийгээд амьдардаг байсан. Надад ах, дүү байхгүй айлын ганц хүүхэд, аав маань бага байхад нас бараад ээж маань сураггүй байгаа, би бага насандаа асрамжийн газарт амьдардаг байсан. Би зуны амралтаараа ажил хийж сургуулийн төлбөрөө олдог юм. Намайг шоронд оруулах байх гэж айгаад ирж чаддаггүй байсан. Намайг уучлаарай ах аа. Би Магсар ахыг цохисон минь үнэн. Миний буруу, шөнө унтуулахгүй байхаар нь уурлаад төмөр шидсэн чинь толгойг нь оносон. Би албаар оноогүй, айсандаа шидсэн. Шөнө байсан тул ямар төмөр шидсэн талаараа мэдэхгүй байна. Миний хэргийг сургууль орохоос өмнө шийдээд өгөөч би хичээл орвол наашаа ирж чадахгүй багш чөлөө өгөхгүй байх. Эрүүл мэндийн даатгалын санд 1.699.560 төрөг тушаах юм байна би энэ мөнгийг тушаана гэдгээ илэрхийлж амлаж байна гэжээ.  /хх-ийн 101-102/   

Шүүгдэгч У.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумын шинээр баригдаж байгаа сургуулийн гадна тохижилтын ажлыг хийж байгаа бригадын ахлахаар ажиллаж байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой 19:00 цагийн орчим ажлаасаа буугаад хоолоо идчихээд сургуулийн хажууд байрлаж байгаа байрандаа хөзөр тоглоод 23:00 цагийн орчим хүртэл хөзөр тоголцгоосон. Тэгээд унтах гээд ороо засаад байж байтал Энхтайван, Анхбаяр, Б нар байхгүй байсан. Тэгээд унтах гээд хэвтэж байтал миний утас дугараад Энхтайван залгаад ахаа гудамжны караокед хүрээд ирээч гэхээр нь яваад очсон. Тэгээд тэндээ 30 минут дуулаад би ямар ч байсан архинаас 4 татсан. Тэгээд буцаад байрандаа ирцгээгээд дахин архи аваад уугаад ярьж сууцгаасан. Тэгээд 02 цаг өнгөрч байсан байх авсан архиа ууж дуусацгаагаад байж байтал А согтсон байсан тул А унтуулсан. Э хажууд ор нь байдаг тул орондоо ортол Э ямар ядаргаатай пизданууд вэ гээд босоод ирсэн. Тэгэхээр нь ахын дүү одоо унтлаа жоохон согтсон байна гэсэн чинь Э чи хүн удирдаж байж архи уугаад чам шиг ингэж хүн удирдана гэж юу байдаг юм гээд тэгээд бид хоёр хуц пизда дээрээ тулаад гарцгаасан. Гадаа гарч ирээд би Э барьцалдаж авахад Э миний толгой хэсэгрүү гараараа 2 удаа цохиход нь би хөл рүү орж газарт унагасан. Тэгээд буцаж босч ирээд уучлаарай ахаа гэж байсан тэгээд за за гээд гар барих гээд очтол миний толгой хэсэг рүү чулуугаар хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би барьж аваад дахин унагатал дахин миний толгой хэсэгт чулуугаар цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад эмнэлэг дуудсан. Унтуулахгүй архи уулаа гэж уурлаад бид хоёр маргалдаж гадагш гараад барьцалдаж аваад тэгээд намайг цохисон. Толгойд 3 газарт хагарч нийт 13 оёдол тавиулсан. Тухайн Э 3 удаа миний толгой хэсэгт чулуугаар цохиж учруулсан. Би Э цохисон зүйл байхгүй. Тэвэрч аваад газар унагасан. Ямар нэгэн гэмтэл учирсан асуудал байхгүй. Эрдэнэтөгс архи уусан зүйлгүй байсан. Би караокед архинаас 4 татсан. Байранд орж ирээд 3 татсан. Би ямар ч байсан бүх зүйлээ санаж байна ухаанаа алдлаа согтсон зүйл байхгүй бүх зүйлийг санаж байна. А, Э, М, Б бид нар архи ууж байсан. Э, тогооч эгч нэрийг нь мэдэхгүй, Э, А нар унтаж байсан. Тухайн хүмүүс бүгд хэрэг болсны маргааш нь яваад өгцгөөсөн. А, тогооч эгч хоёр ажил дээрээ байгаа. Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй гэжээ. /хх-ийн 19-20/

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Н.М нь Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч /холбогдох тусламж үзүүлсэн эмнэлгийн сангаас 1,699,560 төгрөгийн байгууллагыг бичих/ Эрүүл мэндийн даатгалын зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг У.Э гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 29-30/

Гэрч Б.Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би яг болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн гадна заслын ажил ажиллаж байсан хүмүүс тухайн сургуулийн гадна байрлаж ажиллаж байсан. 19:00 цагийн орчим ажил дуусаад манай гэр Замын-Үүд суманд байдаг тул би гэр лүгээ явсан байсан. Тэгээд над руу орой 02, 03 цагийн орчим байх бригадын даргаар ажиллаж байсан Н.М Э намайг чулуугаар цохиод толгой хагалсан эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол толгойгоо хагалуулсан оёдол тавиулсан байсан. Тухайн өдрөө эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байгаад маргааш нь эхнэрт нь мэдэгдэж хотруу явцгаасан. Тухайн байрлаж байсан газарт Замын-Үүд суманд гэр байхгүй 7-8 хүн байрлаж байсан. Шалтгаан нь гэвэл Н.М хэдэн хүний хамт архи уугаад тэгээд Э унтмаар байна гээд маргалдсан гэж ярьж байсан. Намайг очиход Э архи уугаагүй байсан. Харин М нь архи уусан үнэртэж байсан. Тухайн хүмүүсийг фейсбүүк зараас хайж олсон. Түр ажилласан тул гэрээ байгуулсан, ямар нэгэн анкет авсан бүртгэсэн асуудал байхгүй. Асуудал гараад манай ажилчид бүгд явчихсан мөн ажилд зогсчихсон байгаа. Энд ирэхдээ л гар утасгүй байсан. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Чимээгүй байж байгаад яваад өгсөн гэжээ. /хх-ийн 34-35/

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр үед Замын-Үүд суманд баригдаж байгаа шинэ сургуулийн барилга дээр гадна заслын бригадад туслахаар байрлаж ажиллаж байсан. Орой нар шингэх үеэр ажлаас буудаг байсан. Тухайн өдрийн орой бусад оройны адил орой ажлаас буугаад хоол ундаа идээд амрах нь амраад бригадын дарга М ах хэдэн хүмүүстэй хамт бид нарын байрладаг гэрт хөзөр тоглонгоо архи, пиво уугаад байсан хэн, хэн байсан талаар одоо мэдэхгүй байна би 20 орчим хоног ажиллаад дахиж ажиллаагүй гарсан болохоор хамт ажиллаж байсан хүмүүсээ танихгүй байна. Тэгээд шөнийн 00-01 цагийн үед байх М ах нэлээд согтсон, хамт ууж байсан хүмүүс нь Төгсөө гээд туслах хийж байсан өндөр залуугийн хоёр талаар нь ороод унтах гэтэл Т уурлаад ямар ядаргаатай писда нар вэ? хүн ингэж удирддаг юм уу гээд Мах руу уурласан энийг би тод санаж байна энэ хоёр ийм шалтгаанаас болж маргаад гэрийн хоёулаа гарсан 1-2 минутын дараагаар л байх би хувцсаа өмсөөд араас нь гартал Магсар ахын толгойноос цус гарчихсан зогсож байхаар нь би эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд аваад явсан. Тэгээд тэр өдрөөс хойш Т ажиллаагүй яваад өгсөн. Дараагаар нь 2-3 хоногийн дараа М ах цагдаад өргөдөл өгсөн гэж байсан. Магсар ахын толгой руу юм шидсэн гэж Т тухайн үедээ ярьж байсан. Миний мэдэх зүйл энэ л байна өөр зүйл мэдэхгүй байна. Би тэр залууг сайн танихгүй. Хотод байр түрээсэлж амьдардаг, кино, найруулагч бил үү жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн зуны амралтаараа, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг гэжээ. /хх-ийн 37-38/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2010 онд би Э хуучнаар хаяг тогтоох төвөөс очиж авч байсан тэр үед гудамжинд ганцаараа явсан, траншейнд амьдардаг хүүхдүүдийг хаяг тогтоох тевд аваачдаг байсан, тэндээ очоод 1 жил орчимд амьдраад аав, ээж, ах, дүү нь авахгүй, асууж сураглахгүй байхаар нь би очиж аваад Дом боско асрамжийн газартаа авч байсан, жоохон байхдаа хөөрхөн буржгар толгойтой хүүхэд намайг авчих, намайг авчих гэхээр нь хайр татаад авч байсан. Би тухайн үед асрамжийн нийгмийн ажилтан байсан. Э надад их сайн. Аав нь У гэж хүн байж байгаад Эрдэмтөгсийг 4 настай байхад нь нас барсан юм байна лээ. Анх Э надад манай аавыг Ггэдэг гээд би олон жил Г гэдэг хүн хайсан, тэр үед Э жоохон хүүхэд байсан. Аавыг нь нас барсан цагаас хойш ээж нь архинд ороод архины хамааралтай болсон байсан би нэрийг нь мэдэхгүй байна. Манай асрамжаас 2016 онд 13 настай байхад нь хамаатны эгч Х гэдэг хүн нь гарч ирээд ээжтэй нь хамт амьдруулна гэж авч яваад ээж нь хаяад явсан гээд буцаж 2 жилийн дараа 2018 онд асрамжид ирсэн тэгээд тэр үеэр бас Кино урлагийн дээд сургуульд суралцахаар болоод хичээл сургуульдаа яваад л удалгүй асрамжаас биеэ даагаад л явсан даа хүүхдүүд жоохон том болоод ирэхээр асрамжид амьдардаг гэхээс үеийн хүүхдээсээ ичээд байдаг юм. Мэдэхгүй, жоохон байхдаа бол тийм зүйл байхгүй, Надтай Замын-Үүд суманд ажил хийж байна гээд ярьдаг байсан тэр үеэрээ согтуу хүнтэй маргалдаж цохиод цагдаад шалгагдаж байгаа гэж надад хэлж байсан. Уул нь зан чанарын хувьд тусч цагаан цайлган сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Ажил төрөл хийгээд биеэ даах гээд яваад л байгаа хүн, хажуугаас нь зааж зөвлөөд хэлээд явах хүн байхгүй болохоор муу хүмүүстэй нийлээд хэрэгт төвөгт орж магадгүй. Би ээж шиг л байнга холбогдоод л зааж зөвлөөд л байдаг гэжээ. /хх-ийн 40-41/

Шинжээчийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн ДОГ0725/019 дугаартай дүгнэлтэд 1.Н.М биед хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 46-47/

Хохирогч Н.М Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 15-16/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт, иргэний нэхэмжлэлд 1,000,000 төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 25-26, 32/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2025 оны 08 сарын 27-ны өдрийн тогтоол /хх-ийн 94-97/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 104-105/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч У.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй сургуулийн барилгын ажилчдын байранд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой Н.М унтуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газарт төмөр мэт зүйл шидэж эрүүл мэндэд нь хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Ммэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Б.Е мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Х.А мэдүүлэг /хх-ийн 37-38/, шинжээчийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн ДОГ0725/019 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч У.Эгэм буруутай үйлдэл, хохирогч Н.М учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Н.М нь хохирлын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, Иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан 1,699,565 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 32/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс үлдэх 699,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч У.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах санал гаргасан нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн тус ялаас 564 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 04-в/22552 дугаартай албан тоот /хх-ийн 128/-оор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн биеэр эдлэр ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч У Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 564 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтэн нийт 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч У.Э 699,560 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Магсаржавт төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч У.Эрдэмтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА