| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/113 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн
Улсын яллагч Э.Намуун
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г М холбогдох эрүүгийн 252.0001.9101.0 дугаартай хэргийг 2025 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, 19.. оны 00 дүгээр сарын 00-ний өдөр С аймаг, С суманд төрсөн, эмэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Д аймгийн З сумын 0 дугаар баг, 000 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Г М /РД: 000000000/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.М нь Д аймгийн З сумын 0 дүгээр баг, 00 айлын байрны 00 тоотод 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.Б "хүн уруу татаж архи уулаа" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт залгуураар цохиж эрүүл мэндэд нь толгойнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 07 дугаар сарын 31-ны орой ах маань нал руу залгаад эгчийг чинь авч харих гэсэн чинь явж өгөхгүй байна. Чи хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь нөгөө айл нь хаалгаа онгойлгохгүй байхаар нь хэд хэдэн удаа тогшсон чинь хаалгыг нэг эмэгтэй хаалга ойлгохоор нь гэр рүү орсон чинь манай эгч том өрөөнд нь архи уугаад сууж байсан. Намайг ороод очсон чинь Б гэх залуу цаад жижиг өрөө рүүгээ орчихсон. Тэр айлын жижиг өрөө рүү нь явж байхад гал тогооны хажуу нэг цагаан саарал өнгөтэй залгуур байхаар нь аваад Б гэх хүний хөл рүү нь ороолгох гэж байсан юм. Хөл рүү 1 удаа ороолгосон чинь залгуурын урд талын залгуурын толгой нь гараас мултраад Бат-Отгоны толгой руу нь 1 удаа цохигдсон. Тэгээд би эгчийгээ аваад гараад яваад өгсөн. Би гэмтэл учруулсан. Тэр айлд ороод жижиг өрөө рүү нь явах үед гал тогооны хажуу талд нэг цагаан саарал өнгөтэй залгуур байхаар нь аваад Б гэх хүний хөл рүү нь ороолгох гэж байгаад залгуур гараас алдагдаад залгуурын толгой нь Бат-Отгон гэх хүний тогой дээр нь 1 удаа цохигдож гэмтэл учирсан. Залгуураар хөл рүү нь оргох гээд хөл руу нь 1 удаа ороолгоод дахинд нэг хөл рүү нь ороолгох гэсэн чинь залгуур гараас халтираад залуурын Толгой хэсэг нь Б гэх хүний тогойн дээр очоод 1 оносон. Би тогой руу нь цохино гэж бодоогүй. Санамсаргүй тогой руу нь залгуур гараас мултарч очоод цохисон. Би санаатайгаар гэмтэл учруулаагүй. Санаандгүй гараас мултарч очоод цохисон. Би Б гэх хүнээс уучлалт гуйсан гэжээ. /хх-ийн 65-67/
Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б нь манай эгч Ц нөхрөөсөө өмнө харилцаатай байсан юм. Тэгээд хүнтэй суусны дараа нь удаа дараа уруу татаад архи уугаад байсан юм. Тэгэхээр нь би уурлаад залгуураар хөл рүү нь цохисон. Гэхдээ толгой руу цохих санаа байгаагүй юм гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэртээ Ц, Б бид 3 архи уугаад сууж байхад Ц нөхөр орж ирээд Ц гэртээ харъя гээд авч явах гэсэн Ц явахгүй дургүйцээд байсан. Тэгээд нөхөр нь Ц эгч рүү нь утсаар яриад байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа хаалга тогшихоор нь очоод хаалга онгойлгосон чинь Хоёр эмэгтэй хүн орж ирсэн. Би шууд хоймрын өрөө рүүгээ ороод хэвтэж байсан чинь Ц дүү Мөнгөнцэцэг гэх эмэгтэй орж ирээд над руу уурлаад хүн уруу татаж архи дарс уулаа гэж хэлэхээр нь би уруу татаж архи дарс уусан зүйл байхгүй. Өөрөө архи барьж орж ирсэн талаар хэлсэн. М гэх эмэгтэй миний хөл рүү залгуураар ороолгох гэж байгаад тухайн залгуурын тогой хэсгийг алдаад миний тогойн дээр цохигдсон. Тэгээд би эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь толгой чинь хагарсан байна гээд цагдаагийн байгууллага руу дуудлага өгөөд байсан. Тийм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М гэх эмэгтэй залгуураар намайг ороолгох гэж байгаад гараас нь залгуурын тогой хэсгийг алдаад миний тогойн дээр цохигдож толгой хагарсан. М гэх эмэгтэй цохих гэж цохиогүй. Гараас нь залгуур алдагдаад санаандгүй цохисон байх. Шүүх шинжилгээний байгууллагатай санал нийлж байна. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлттэй санал нийлж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй. Би зүгээр байгаа. Би шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. /хх-ийн 19, 23-24/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч /холбогдох тусламж үзүүлсэн эмнэлгийн байгууллагыг бичих/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 175,938 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г М гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 32-34/
Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед гэртээ Б нь над руу залгаад 1 шил архи аваад манай гэрт хүрээд ир гэж ярихаар нь манай ажлын газрын эмэгтэй Жбид хоёр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 0 дүгээр багт байрлах нэрийг сайн мэдэхгүй байна. Дэлгүүр ороод 0,75 литрийн ЕХ нэртэй 1 шил архи аваад 80 айлын байрны 3 давхар хаалган дээрээ номер байхгүй Б гэр рүү ороод очиход Б Б оёр байсан. Тэгээд бид 4 нөгөө авчирсан 1 шил архи хувааж ууж дуусгаад манай найз Ж дэлгүүрээс архи авахаар гарч яваад 0,75 литрийн 1 шил архи аваад орж ирэхдээ манай нехер А хамт ороод ирсэн. Тэгээд манай нөхөр гэр рүүгээ явъя гэж хэлэхээр нь би жаахан айгаад явахгүй гэж хэлсэн чинь нөхөр маань чи явахгүй гэвэл эгч дүү хоёрыг чинь дуудаад өгье гээд манай төрсөн эгч Г, М хоёрыг дуудсан байсан. Удалгүй Г, М хоёр орж ирээд хэрүүл болоод Г эгч, Ариунсанаа хоёр намайг аваад гадаа машин руу суулгасан. Тэрнээс хойших болсон зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд өглөө сэрхэд эгч Гажидмаагийн хоносон байсан. Өглөө дүү Мөнгөнцэцэгтэй уулзсан чинь дүү маань танаас болж хүний толгой хагалчихлаа гэж надад хэлсэн. Тэр гэрт байсан Б, Ж, Б Бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Харин гаднаас намайг авахаар ирсэн нөхөр А, Г, М гурав эрүүл байсан. Намайг эгч, нөхөр хоёр аваад гараад явсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь дүү М нь танаас болж хүний толгой хагласан гэж ярьсан. Би энэ талаар мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 37-39/
Шинжээчийн 2025 оны 08 сарын 14-ны өдрийн ДОГ0725/316 дугаартай дүгнэлтэд 1.Б.Б биед толгойнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Учирсан гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 52/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-12/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт, иргэний нэхэмжлэл төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 25-28/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2025 оны 08 сарын 29-ны өдрийн тогтоол /хх-ийн 56-58/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 76-77/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Г.М нь Д аймгийн З сумын 0 дүгээр баг, 00 айлын байрны 0 тоотод 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.Б "хүн уруу татаж архи уулаа" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт залгуураар цохиж эрүүл мэндэд нь толгойнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б мэдүүлэг /хх-ийн 19, 23-24/, шинжээчийн 2025 оны 08 сарын 14-ны өдрийн ДОГ0725/316 дугаартай дүгнэлт /хх-ийн 52/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Г.М гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Б учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй. Иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан 175,938 төгрөгийг шүүгдэгч тус тус төлж барагдуулан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 28/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Г.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хэрэг үйлдсэн, хохирол төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эд мөрийн баримтаар шүүхэд ирсэн 1,30 м-ийн урттай 1 ширхэг залгуурыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнгөнцэцэг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1,30 м-ийн урттай 1 ширхэг залгуурыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА