Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/76

 

                        

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч А.Х

Шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я Отгонбаатарт холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр, Т аймгийн Э суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа, Д аймаг З сум, . дүгээр баг, .... тоотод оршин суух хаягтай, урьд Дархан хотын шүүхийн 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Налайх дүүргийн шүүхийн 1989 оны 06 сарын 19-ний өдрийн ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 08 сарын 31-ний өдрийн ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 04 сарын 24-ний ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил, 4 сар, 14 хоногийн хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 сарын 16-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жилийн хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Я.О /РД: ......./

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Я.О нь 2026 оны 04 сарын 23-ны өдөр Д аймгийн З сумын . дүгээр баг, Х .. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нагац дүү Ү.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, баруун бугалга хэсэгт хутгалж, түүний биед баруун бугалгын шарх, баруун бугалгын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.О нь 2026 оны 04 сарын 23-ны өдөр Д аймгийн З сумын . дүгээр баг, Х тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нагац дүү Ү.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, баруун бугалга хэсэгт хутгалж, түүний биед баруун бугалгын шарх, баруун бугалгын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 15-16/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-17/ хохирогч Ү.А мэдүүлэг /хх-ийн 24-24/, шинжээчийн 2026 оны 04 сарын 28-ны өдрийн ДОГ0726/...  дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 107-109/ шүүгдэгч Я.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Эрүүл мэндийн даатгалын санд 175,938 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллагад олгогоор шийдвэрлэв.     

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О 2 сарын хугацаагаар Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирсэн 1 ширхэг хутгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Я.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О 2 /хоёр/ сарын хугацаагаар Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Я.О 175,938 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 31 см урттай, бариул хэсэг нь 12 см, ажлын хэсэг нь 19 см урттай Hong Li гэх бичиглэл бүхий хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ү.А төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА