Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/02257

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр ******* хаягт байрлах, “” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 39 дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,559,053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны ******* сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны ******* сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Ж.,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж. нь “Эс Эм Финанс” ХХК-тай 2020.10.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлдэгч Ж. нь зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг 3,5% хүүтэйгээр 2020.10.25-ны өдрөөс 2022.04.05-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгийн 0,5% алданги тооцохоор талууд тохирсон юм.

Мөн зээлийн барьцаанд зээлдэгч Ж. нь Япон улсад үйлдвэрлэгдсэн Toyota prius маркийн улсын дугаартай сувдан цагаан өнгийн суудлын авто машиныг фидуцийн гэрээ хийж, үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээгээр, машиныг “Эс Эм Финанс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн юм. Гэтэл зээлдэгч Ж. нь зээлээ 2020 оны 11 сар, 2021 оны 5 сар, 7 сар, 8 сар, 10 сар, 11 сар, 12 сар, 2022 оны 2 сар гэсэн хугацаанд зээлээ төлөөд бусад хугацаанд эргэн төлөлт хийгээгүй байна.

Программын алдаанаас болоод зээл төлөгдсөн гэж үзэн хаачихсан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч зээлээ төлсөн гэх боловч түүнтэй холбоотой баримт буюу санхүүгийн баримтгүй учир зээлээ төлөөгүй гэж үзэж байна. Үүнийг гүйцэтгэх захирал мэдээд шүүхэд ханд гэж хэлсэн. Санхүүгийн баримт байхгүй л бол бидэнд мөнгө төлөөгүй гэж үзэж байна.  

Иймд хариуцагч Ж.ос зээлийн гэрээний үүрэгт 1,559,053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эс Эм Финанс” ХХК-д олгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Ж. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхолйж байна. Үүнд:

Миний бие Ж. нь “” ХХК-иас Тоёота Приус 60-32 УНЗ дугаартай автомашин барьцаалсан зээл авсан. Зээл авсан шалтгаан нь хөдөө орон нутгийн хүнд зээл гаргахгүй гэхээр нь өөр дээрээ зээл авч өгсөн. Уг хүн 2022 оны 02 сард зээлээ дуусгаад барьцааны машиныг чөлөөлөх хуудсаа авсан.

 Хэрэв манайх зээлээ төлж дуусгаагүй байсан бол эднийх барьцааг чөлөөлөх хуудас бичиж өгөхгүй, мөн Авто тээврийн үндэсний төв нь барьцаанд байгаа машиныг бусдад шилжүүлж өгөхгүй байсан. Тухайн машин нь манайх нөхөр   нэр дээр байсан, манай нөхрөөс хойш тэр машин 2 хүнд зарагдсан байсан.

Хамгийн сүүлд төлбөрөө төлчихөөд гүйцэтгэх захирал нь машиныг чөлөөлөх албан бичиг өгсний дагуу Э.Баярчимэг гэдэг хүн өөрийн нэр дээр шилжүүлж аваад  яваад өгсөн байсан. Машин барьцаалсан зээлийг 18 сарын хугацаатай, гэрээний үүрэгт 2021.10.05-ны өдрөөс хойш 7 сарын хугацаанд 1,589,000 төгрөг, /227,000төгрөгх7сар/, 2022.02.21-нд 2,037,000 төгрөг, нийт 3,626,000 төгрөг төлсөн бөгөөд ашигласан хугацааны зээлийг, хүүгийн хамт төлчихсөн, ийнхүү төлсний дагуу эднийх машиныг чөлөөлсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал гэрээний 18 сарын хугацаагаар тооцож байгааг үндэслэлгүй, зээл авснаас 7 сарын хугацаанд 3,626,000 төгрөгийг төлсөн, өөрөөр хэлбэл хугацаанаас өмнө зээлийг урьдчилан төлсөн тохиолдолд ашигласан хугацааны хүүг төлөх ёстой, түүнээс биш нийт хугацааны хүүгээс  төлсөн хэсгийг хасч, үлдсэн хэсгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Түүнээс гадна нэхэмжлэгчийн зээл бодох программ буруу ажилласан алдааг яагаад би хариуцах болсныг сайн ойлгохгүй байна.

Иймд “Эс Эм Финанс” ХХК-ийн 1,559,053 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ” ХХК-аас т 2022 оны ******* сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэл, “” ХХК, Ж. нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан дугаартай Зээлийн гэрээ, “” ХХК, Ж. нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө эмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Тооцооны хуудас, дугаартай Зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн график, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2020 тоны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт, “” ХХК-ийн албан бичиг, Ж.Солонгын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Эс эм финанс” ХХК-д гаргасан хүсэлт /хх-ийн 2-18/

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: Хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 32 /,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 002 дугаартай албан бичиг, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2017 тоны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт, “Марал од финанс” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Автомашины нэр шилжүүлэх тухай 116 тоот албан бичиг, “Марал од финанс” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Праймфин инвест ББСБ” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хүсэлт гаргах тухай 11/14-1 тоот албан бичиг, “Праймпин инвест ББСБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2018 тоны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчилгээ, Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2017 тоны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гэрчилгээ, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2017 тоны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрчилгээ, Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, “Марал од финанс” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашины нэр шилжүүлэх тухай 214 тоот албан бичиг, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчилгээ, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, “Тайгын булаг кредит” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 18/4-10310 тоот албан бичиг, “Тайгын булаг кредит” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, ийн иргэний үнэмлэх, “Жи эс би капитал” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20/520 тоот албан бичиг, “Жи эс би капитал ХХК-ийн Салбарын гэрчилгээ, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрчилгээ, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, , нарын иргэний үнэмлэх, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2020 оны 06 дугаар 11-ний өдрийн гэрчилгээ, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, иргэний үнэмлэх, “” ХХК-ийн албан бичиг, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрчилгээ, “” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22/0302 тоот албан бичиг, Э.Баярчимэг, Ч.Чулуунтулга нарын иргэний үнэмлэх, 6032 УНЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэрчилгээ, гэрч иргэний үнэмлэхийн хуулбар, түүнд хууль сануулсан баримт, түүний гэрчийн мэдүүлэг /хх-ийн 45-99, 102/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Эс эм финанс” ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,559,053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.

2. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй зээлийн дүнгийн 0,5 /1 хоногийн/ алданги тооцохоор тохиролцсон № дугаартай зээлийн гэрээг байгуулсан байх ба гэрээнд оролцогч талууд гарын үсэг зуран баталгаажуулсан байна. /хх-ийн 5-8/

- Мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх № дугаартай фидуцийн гэрээ байгуулан, өмчлөлийн, 2008 онд үйлдвэрлэсэн, 2017.04.29-ний өдөр Монгол улсад бүртгэгдсэн, сувдан цагаан  өнгийн, 60-32 УНЗ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн, автомашиныг барьцаалснаар тэдний хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдан “Эм Эм Финанс” ХХК нь гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ. /хх-ийн 9-12, 45/

3. Нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус хуулийн этгээдийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл хэсэгт “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” гэсэн байна. /хх-ийн 3/

3.1. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн /2002 оны /286 дугаар зүйлийн 286.1-т “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”,

286.2-т:”Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Дээрхээс үзэхэд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээл, хүүгээ хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар  гэрээний үүргийг хангуулах шинжтэй. 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ программын алдаанаас болж зээл хаагдсан гэх бүртгэл хийгдснээс барьцааны хөрөнгийг чөлөөлсөн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1,559,053 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, ийнхүү төлсөн гэх байдлаа санхүүгийн баримтаар нотлоогүй гэж тайлбарласан.

5. Хариуцагч нь зээлийг ашигласан хугацааны төлбөрийг, хүүгийн хамт төлж дуусгасан, ийнхүү төлснөөр барьцаа хөрөнгийг чөлөөлсөн, программын алдааг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

6. Хэрэгт, 60-32 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөл бүртгэгдсэн талаарх баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн, уг баримтаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох 60-32 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрийг төлж биелүүлсэн тул дээрх тээврийн хэрэгслийг Эрхэмбаярын Баярчимэгийн өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэлтийг хүргүүлснээр дээр тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Э.Баярчимэг бүртгэгдсэн  болох нь тогтоогдож байна. /хх-ийн 45-46, 85-98/

7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан ”...Манайд ашиглагддаг программын буруу ажиллагаанаас болоод  зээл хаагдсан гэдэг мэдээлэл өгөгдсөн, үүнийг даргад танилцуулсан, буруу мэдээлэл өгөгдсөнөөс зээл төлөгдсөн гэдэг албан бичгийг зохих газарт хүргүүлснээр барьцаа хөрөнгийг чөлөөлсөн, санхүүгийн баримтаа тулгаж үзээд программын алдаатай холбоотой энэ зээл хаагдсан гэдгийг хожим мэдсэн...” гэж мэдүүлжээ.  

8. Нэхэмжлэгчээс, хэргийн 13-14 талд Ж.Солонгын зээлийн гэрээний хавсралт №1 буюу эргэн төлөлтийн график, тооцооны хуудас гэх  баримт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувь байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй,

Түүнчлэн программ буруу ажилласан гэдгийг санхүүгийн баримттай тулгасны үндсэн дээр зээлийн төлбөр дутуу төлөгдсөн болохыг тогтоосон гэх санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

9. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

10. Иймд хариуцагч Ж.ос зээлийн гэрээний үүрэгт 1,559,053 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т /2002 оны/ тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.ос 1,559,053 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЦОЛМОНГЭРЭЛ