Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан

Улсын яллагч Б.Ануужин,

Шүүгдэгч С.К нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт С.Я /РД:................/-д холбогдох эрүүгийн 2517000000117 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ................ оны ..... дүгээр сарын ........-ны өдөр ...........аймгийн .............. суманд төрсөн, ...... настай, ............, ............. боловсролтой, .............., ............. аймгийн ................-д харуул ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ............ аймгийн .............. сумын ............. баг, ..............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ............ овогт С.Я /........................../.

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч ................. овогт ............ К........ нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр .................. аймгийн .............. сумын ................... багийн нутаг дэвсгэрт байрлах, .......................байран дотор хохирогч Н.О-тэй архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, улмаар түүнийг унтсаны дараа хохирогчийн эзэмшлийн ............... тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, ......... аймаг, .........сум, ................баг, ................. хотхонд байрлах ХААН банкны АТМ-ээс 1,000,000 төгрөг, ................... аймаг, ................. сумын ................. баг, .................. дотор байх ХААН банкны АТМ-ээс 1,000,000 төгрөг, нийт 2 удаагийн үйлдлээр 2,000,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлт/

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ................. овогт ............ К........ нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр .................. аймгийн .............. сумын ................... багийн нутаг дэвсгэрт байрлах, .......................байран дотор хохирогч Н.О-тэй архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, улмаар түүнийг унтсаны дараа хохирогчийн эзэмшлийн ............... тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, ......... аймаг, .........сум, ................баг, ................. хотхонд байрлах ХААН банкны АТМ-ээс 1,000,000 төгрөг, ................... аймаг, ................. сумын ................. баг, .................. дотор байх ХААН банкны АТМ-ээс 1,000,000 төгрөг, нийт 2 удаагийн үйлдлээр 2,000,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон уг мэдүүлгийг баталсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай “мөрдөн шалгах ажиллагааг явуулах албаны даргын тогтоол /хх-н 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2 дугаар хуудас/, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/, хохирогч Н.О-ийн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас), гэрч Ж.М-ны мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас), мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /хх-н 16 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н18-22 дугаар хуудас/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 23-24 дүгээр хуудас/, .............-ийн “1109 дугаартай мөрдөгчийн саналын хариу” /хх-н 26 дугаар хуудас/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27-29 дүгээр хуудас/, хэрэгт “................” гэсэн бичиглэл бүхий /сиди 1 ш/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд яллах талаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж, уг гэмт хэргийг С.К үйлдсэн болох нь эргэлзээгүй, хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.К нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчид гэм хорын хохирол 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг шууд учирсан хохирлыг бүрэн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийлвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.К нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.К нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........... овогт С-ийн К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.К-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч С.К-г тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.К-г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.         

5. Шүүгдэгч С.К нь бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн ............ гэсэн бичиглэл бүхий “1 ширхэг сиди”-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН