Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/865

 

 

                 

 

                                   

 

      

 

 

 

  2025          10            07                                        2025/ШЦТ/865

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч О.Батбилэг /цахим/,

шүүгдэгч М.Н /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508030991782 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл-6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Хангай хотхон 000-0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х С овогт М-ын Н /РД:ПЮ00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ш-ийн Хаан банкны 0000000000 тоот данснаас дуудлагын жолоочийн үйлчилгээний төлбөр болох 35,000 төгрөгийг шилжүүлж авах гэж байгаад Хаан банкны 0000000000 тоот данс руу 350,000 төгрөг андуурч шилжүүлснийг мэдсээр байж, хувьдаа авч, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр сайн дураараа хүсэлт гаргасан. Хүн ер нь үнэнч байх ёстой юм байна. Буруу зүйл хийснээ мэдэж байсан, дахин хууль зөрчихгүй...” гэв.

 

2. Хохирогч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 13-ны үүрээр 05 цагийн үед би нөхөртэйгөө хамт Ханын материалаас Толгойт руу гэр рүүгээ харих гэж байгаад дуудлагын жолооч 000000000 гэсэн дугаараар дуудсан юм. Удаагүй 2 залуу дуудлагын жолооч байна гээд хүрээд ирэхээр нь нөхрийн хамтаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд би нөхрийнхөө утсаар түүний 0000000000 дугаарын данснаас 0000000000 гэсэн данс руу 35,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 350.000 төгрөг шилжүүлчихсэн. Би өдөр нь мэдээд 00000000 дугаар руу залгаад хэлтэл буцаад холбогдъё гэж хэлээд холбогдоогүй, 2-3 хоногийн дараа дахин залгахад би буцаагаад өөрийн биеэр аваачаад өгье гэж хэлээд утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

3. М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ноос 13 нд шилжих шөнө дуудлагын жолооч хийж байгаад шөнийн 05 цагийн үед Ханын материал гэх газар 2 жолоочийн дуудлага ирсэн. Тухайн газарт нэг залуугийн хамт хүргүүлж очоод надтай цуг очсон залуу нэг машиныг бариад би харин нөгөө машиныг нь барихаар болсон. Миний жолоог нь барьсан машины эзэд нь гэр бүлийн хүмүүс байсан. Би очих газарт нь хүргэж өгчихөөд төлбөр 35.000 төгрөг болсон гээд өөрийнхөө Хаан банкны 000000000 дугаарын дансаа өгөөд дараагийн дуудлагтаа явсан. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед нэг үл таних хүн залгаад “өчигдөр дуудлагын жолоочийн төлбөр 35.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуураад 350.000 төгрөг шилжүүлсэн байна, буцаагаад явуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би дансаа шалгатал 350.000 төгрөг орсон байсан. Тэгээд тухайн мөнгийг өөртөө зарцуулсан, би 2025 оны 09 дүгээр сарын 16-ны хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

4. М.Ны Хаан банк дахь 0000000000 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 32-33 дугаар хуудас /,

 

5. Хохирогч Б.Ш-ийн “... 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 350.000 төгрөг илүү шилжүүлж хохирсон гэж дуудлага мэдээлэл өгсөн. Өнөөдөр тухайн хүнтэй уулзаж, өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулж шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

6. Төрийн үйлчилгээний ХУР системээс авсан лавлагаанууд, АСАП сангийн лавлагаа, арилжааны банкуудаас ирсэн албан бичиг түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруу тогтоогдов.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч М.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдаатай гүйлгээг завших” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч М.Н нь хохирогч Б.Ш-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Нд холбогдох хэргийг шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х С овогт М-ын Н /РД:ПЮ00000000/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдаатай гүйлгээг завшихгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.МӨНХБАЯР