Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/02390

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байрлах, “” ХХК /*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, “” ХХК -д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 514,558,807 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 0******* сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 0******* сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай “” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамжинд баригдаж байсан “” хотхоны вакум цонх, хаалга, хаалт болон тэдгээрийн угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 570,272,780 /таван зуун далан сая хоёр зуун далан хоёр мянга долоон зуун наян/ төгрөгийн, мөн нэмэлтээр гадна усны хаялга, нэмэлт салхивч, ялааны тор хийж гүйцэтгүүлэхээр 83,469,220 /наян гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга хоёр зуун хорин/ төгрөгийн өртөг бүхий нийт 653,742,000 /зургаан зуун тавин гурван сая долоон зуун дөчин хоёр мянга/ төгрөгийн ажлыг хийлгүүлэхээр “”ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж тус компаниар ажил гүйцэтгүүлсэн болно.

Энэхүү гэрээний 1.1-рт /...Энэхүү гэрээгээр “Гүйцэтгэгч” нь “Захиалагч” талын Хан-уул дүүргийн хороо Зайсангийн аманд баригдаж буй “” хотхоны барилгын цонх, хаалгыг Германы “LUX WIN” фирмийн MD70 системийн 2 давхар резинэн жийргэвчтэй, үндсэн профильд дулаан тусгаарлагч хүчитгэгч полимортэй хуванцар материал, 2 давхар шилтэйгээр (4М+16+4М) хийж угсрах ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэн суурилуулах.../, мөн гэрээний 3.1-рт /...стандартад нийцсэн материалаар үйлдвэрлэн, суурилуулах ажлыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх.../, 6.1-рт /...Гүйцэтгэгч бүтээгдэхүүнийг суурилуулснаас хойш 3 жилийн баталгаат хугацааг олгоно.../ гэх нөхцөлтэйгөөр уг гэрээг байгуулан ажилласан ба манай “” ХХК-ийн зүгээс гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан болно.

Гэвч “” ХХК нь стандартад нийцээгүй, чанарын шаардлага хангахгүй вакум цонх, хаалга нийлүүлсэн, гадна усны хаялга, нэмэлт салхивч, ялааны тор, хаалт огт нийлүүлээгүй, баталгаат засвар үйлчилгээг нэг ч удаа хийгээгүй манай компанийн зүгээс вакум цонхны засвар үйлчилгээ явуулдаг нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжээр төлбөртэй засвар үйлчилгээг хийлгэсэн, шинээр орон сууц худалдан авсан оршин суугчид цонхны чанарын доголдлоос шалтгаалан орон сууцны үнээс цонхыг шинээр солиулсан зардлыг хасаж тооцуулсан, оршин суугчдаас цонхны чанартай холбоотой өргөдөл, гомдлыг тасралтгүй ирүүлж байгаа, гомдлыг барагдуулах ажиллагаа манай зүгээс явуулж байгаа зэргээс шалтгаалан манай “” ХХК-д 305,694,799 төгрөгийн бодит хохирол учраад байна.

Харин цаашид засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай байгаа цонхны засварын ажлын зардалд 208,864,008 төгрөгийн, нийт 514,558,807 төгрөгийн хохирол учраад байна.

Манай “” ХХК нь “Хасуу Цамхаг” ХХК-тай “Барилга угсралтын гэрээ” байгуулсан, гэрээний дагуу “Хасуу Цамхаг” ХХК нь “” ХХК-тай “Туслан гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж байсан юм. Гэвч "Хасуу Цамхаг” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэлийг хаяж явсны улмаас манай "” ХХК нь “” ХХК-тай дээрх гэрээг байгуулан ажилласан.

Талууд 2012.08.21-ний өдөр гэрээ байгуулаад 2012.12.31-ний өдөр гэхэд цонх угсраад дуусчихсан учир гэрээнд заасан 3 жилийн баталгаат хугацаа 2015 онд дууссан гэж тайлбарлаж байна. Гэтэл гүйцэтгэсэн ажилд 3 жилийн засвар үйлчилгээ үзүүлэх хугацаа нь захиалагч нар орон сууцыг хүлээж аваад ашиглаж эхэлснээс хойш 3 жилийн хугацаа яригдана. Гэтэл 2012-2015 он хүртэлх хугацаанд орон сууц бүрэн баригдаж дуусаагүй, цонх бүрэн гүйцэд хийж дуусаагүй, барилга зогсчихсон байсан. Тэгэхээр 2012-2015 оны хооронд хариуцагчийн хийсэн цонх шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй, харин орон сууцыг улсын комисс авч, оршин суугч байранд орсноос хойш 3 жилийн хугацаанд засвар, үйлчилгээний доголдлыг хариуцна.

Хэргийн 3 хавтас, 136-138 талд шинжээчийн дүгнэлтэд 2015.01.07-ны өдөр барилгыг улсын комисс хүлээж авсан, 2014.10 сард барилгын ажил дууссан байна гэсэн байдаг. Захиалагч нар байрыг хүлээн авснаас хойш 1 айлаас хамгийн багадаа 3-4 удаа дуудлага ирж, 3-4 удаагийн засвар үйлчилгээ үзүүлсэн. Эдний хийсэн ажил чанарын шаардлага хангахгүй байгааг  оршин суугчид байрыг хүлээж авсны дараа мэдсэн.

Доголдлыг арилгуулахаар тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хүмүүсээр засвар үйлчилгээ хийлгэсэн гэх боловч “” ХХК-д хандахад хариуцахгүй гээд алга болсон. Гэтэл оршин суугчид гомдол гаргаад байсан тул өөрсдийнхөө ажилчдаар засварлах боломжтойг засварлаж, боломжгүйг өөр байгууллагатай хамтарч засварласан.

Хариуцагч “” ХХК нь бодит байдал дээр гэрээнд зааснаас хэт хямд үнэтэй, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, гэрээгээр тохирсон үнийн дүнгээс 50 хувиар хямд үнэтэй цонхыг суурилуулсан байсан. Уг нь сайн хийгдсэн вакум цонх 10 жил дотроо цонхны бариулыг солихоос өөр гэмтэл гардаггүй, гэтэл эдний угсарсан цонхны талаар бүх айлаас гомдол ирсэн. Ийнхүү гомдол ирж байгааг хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үндэслэл болно.

Нийт 100 айлаас 80 айл нь цонхны доголдолтой холбоотой гомдол гаргасан, доголдлыг арилгахтай холбоотой 305,694,799 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь манай барилгын инженер гийн гаргасан төсвөөр тогтоогдоно. Цонхны талаар ямар доголдол учирсан болохыг хэрэгт авагдсан эдгээр оршин суугчдын тодорхойлолт нотолно.

305,694,799 төгрөгийн хохирол нь хэргийн 57, 58 талд 5,000,000 төгрөг, 1,600,000 төгрөгийг Салхивч НЦ ХХК-д, 60-61,62,63,65,69 талд 7,415,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг 2 удаа, 1,200,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,350,000 төгрөгийг , 75 талд 630,000 төгрөгийг вакум цонхны даавуу үйлчилгээ, хэвлэх материалыг худалдаж авахад зарцуулсан, 78,79 талд 4,192,000 төгрөг, 1,269,600 төгрөгийг -д шилжүүлсэн,

2 хавтас, 117 тал Хатан гарди ХХК-д 26,753,350 төгрөг, 128, 131 тал 4,973,294 төгрөг, 9,964,461 төгрөг шилжүүлсэн,132 тал руу 7,125,000 төгрөг, 135 тал  Эн Эф Ти ХХК-д 15,680,000 төгрөг,

3 хавтас, 201-204 тал 6,105,000 төгрөг шилжүүлсэн баримтаар тус тус  тогтоогдоно.

Цонхны засварт 208,864,008 төгрөг шаардлагатай гэдэг нь манай барилгын ижненер Д.Цолмонсүрэнгийн гаргасан /208,864,008 төгрөг/ төсөв, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдоно. Мөн дүгнэлт /198,000,000/ төгрөг, Барилгын төсөвчдийн  холбоо /138,000,000/ төгрөг гэж тогтоосон байгаа болно.

“Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээнд  цонхны ажлын үнийг тусгайлан заагаагүй.

2012.08.21-ний өдөр ХХК-тай байгуулсан гэрээгээр вакум цонх, хаалга болон хаалт тэдгээрийн угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхэд 570,272,780 төгрөг, нэмэлт салхивч, эсны хаялга хийх, ялааны тор хийж гүйцэтгүүлэхэд 83,469,220 төгрөг, нийт 653,742,000 төгрөг байхаар тохирсон, энэхүү гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа болно. 

Тухайн үед нь гомдлын шаардлагын талаар албан бичгээр хүргүүлж байгаагүй боловч тухайн үеийн манай инженер , нар хариуцагч талын инженерт байнга утсаар хэлж, ярьдаг байсан. Гэвч хариуцагч талаас  засвар үйлчилгээг хийж байгаагүй, доголдол арилгасан талаар “” ХХК-д мэдэгдэл, шаардлага хүргээгүй боловч утсаар мэдэгдэж байсан. Ингээд эднийх хариу өгөөгүй учир өөр байгууллагаар доголдлыг арилгах ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд энэ хохирол нь 2015.03-2017.05 сар хүртэлх хугацааных юм.

 1-р хавтаст хэрэгт авагдсан уулзалтын портоколд дутуу байгаа ажлын талаар тусгасан. Айлууд урин дулаан цагт байрандаа орсон болохоор гомдол гаргаагүй, харин сэрүүн орсноор намар гомдол гаргаж эхэлсэн.

Хариуцагч “” ХХК-д гэрээний төлбөрт 653,742,000 төгрөгийг  Голден вилл хотхоноос 2 орон сууц, 3 авто зогсоолыг тооцож өгөхөөр тохиролцсон. Манайх “Хасуу цамхаг” ХХК руу 150,000,000 төгрөгийг шилжүүлснийг “Хасуу цамхаг” ХХК нь хариуцагч руу шилжүүлсэн.

Иймд “” ХХК-д гэрээнээс болж учирсан 514,558,807 төгрөгийн хохирлыг “” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч гийн хамт татгалзлынхаа үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“” ХХК нь “... 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж гудамжинд баригдаж байсан хотхоны вакум цонх, хаалга, хаалт болон тэдгээрийн угсралтын ажил, мөн нэмэлтээр гадна усны хаялага, нэмэлт салхивч, ялааны тор хийж гүйцэтгэхээр нийт 653,742,000 төгрөгний гэрээ хийж ажилласан....” гээд, тус гэрээний гүйцэтгэл, нийлүүлсэн цонхны чанартай холбогдуулан нийт 514,558,807 төгрөгний хохирол нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1-т: Нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон “” ХХК, “” ХХК-иудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний талаар:

“” ХХК нь “” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нийт 653,720,000 төгрөгний “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, хотхоны цонхны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон мэтээр бичиж, нийт 653,742,000 төгрөгийг нэхэмжлэхдээ 570,272,780 төгрөг нь цонх, хаалга, хаалт болон тэдгээрийн угсралтын ажил, харин 83,469,220 төгрөгт нь нэмэлтээр гадна усны хаялга, нэмэлт салхивч, ялааны тор зэрэг ажлуудын дутуу гүйцэтгэлд тооцсон бололтой юм.

Гэтэл ийм гэрээ огт хийгдээгүй болохоор нэхэмжлэлд хавсаргасан гэрээ гэгч нь зохиомол, иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн баримт гэж үзэж байна.

Энэ “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамч гэдгийг нотлох маш олон баримт байгаа боловч зөвхөн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тогтоол хангалттай нотолно.

2-т: Нэхэмжлэлд дурьдсан “хохирол”-ын талаар:

“” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-тай 2012.08.21-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж “” ХХК-ийн захиалгаар “Хасуу цамхаг” ХХК-ийн барьж байсан хотхонд 200, 201, 202 дугаар байрнуудын цонхны ажлуудыг хийхээр тохиролцож туслан гүйцэтгэгчээр ажилласан.

 Уг гэрээний нийт унийн дүн нь 881,468,192 төгрөг болж, үүнд 612 ширхэг буюу 2271,9 мкв цонхны ажил, тэдгээрийн суулгалт батлагдсан стандартын дагуу заадлын ажил ороод хуванцар амалгаа, дотор тавцан, гадна усны хаялга, нэмэлт салхивч, ялаа шумуулны тор хийх зэрэг ажлууд багтсан бөгөөд “” ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

 Гэтэл ажлын гүйцэтгэлийн төлбөр хийгдэхгүй цаг хугацаа өнгөрсөөр 2013 он гаргасан. Шалтгаан нь “” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “Хасуу цамхаг” ХХК-нд санхүүжилт өгөхгүй байсантай холбоотой юм.

“” ХХК нь2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Хасуу цамхаг” ХХК-д албан тоот явуулж ажлын гүйцэтгэлийн төлбөртөө орон сууц, авто зогсоол өгөх саналыг өгч байсан. Энэ саналыг “Хасуу цамхаг” ХХК нь “” ХХК-д дамжуулан тавьсан бөгөөд санхүүжилт саатаж ихээхэн цаг хугацаа алдсан байсан учир бид арга буюу хүлээн зөвшөөрсөн.

Ингээд бид “” ХХК-тай 201-16, 201-35 тоот "Захиалгаар орон сууц бариулах барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, мөн В2-276, 277, 278 тоот “Захиалгаар автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдийг 2013 оны 0******* сарын 30, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус байгуулсан. Гэтэл “” ХХК нь дээрх гэрээнийхээ үүргийн дагуу манайд 2 байр, 3 автозогсоолыг хүлээлгэн өгөхгүй байсан тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргаж, дээрх 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч асуудал дууссан.

Хохиролтой холбоотой асуудлаар дараах тайлбарыг хүргэж байна. Үүнд:

А. “” ХХК, “Хасуу цамхаг” ХХК-ийн хооронд хийгдсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийгдсэн цонхнууд нь 2012 оны сард суурилуулж бүрэн дууссан болохоор гэрээний 6.1-т заасны дагуу “баталгаат хугацаа” нь 2015 оны 11 сард дуусгавар болсон байна.

Б. “” ХХК-ийн захиалгаар барьж байсан “” хотхоны барилгын ажил 2 жил гаруй саатан зогссоны дараа хөдөлгөөнд орж, ашиглалтанд орох боломжтой болсон тул “” ХХК нь “цонх”-ны тохиргоо хийх хүсэлтийг “Цонх констракш” ХХК-д гаргасан. Гэтэл дээрх хотхонд хийгдсэн цонхнууд нь барилгын гадна, дотор талын засал, чимэглэл, шавар, шохой, будгийн ажилд маш их бохирдсон гэмтсэн, цонхыг удаан хугацаагаар онгорхой, хагас дутуу хаалттай байлгаснаас гажиж, нумарсан, нугас түгжээ нь бохирдсон, эвдэрсэн байсан.

Бид үүнийг удаан ярилцаж байгаад бидний гүйцэтгэлтэй холбоогүй, засварын бригадын үйл ажиллагаатай холбоотой доголдол гарсан болохыг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн уулзалтаар баталгаажуулан протокол үйлдсэн юм. Энэ протоколын дагуу цонхонд үүссэн дээрх засварын ажлыг бид өөрсдийн зардлаар бүрэн хийж гүйцэтгэсэн.

Энэхүү протоколоор тохиролцсоны дагуу засварыг хийж гүйцэтгээд “” ХХК нь 2015.03.23-ны өдөр “” хотхонд хийгдсэн “цонхны ажил”-ыг “” ХХК-д бүрэн хүлээлгэж өгсөн болно.

Энэ талаарх баримтыг бид дээрх ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй иргэний хэргийн маргаанд гаргаж өгсөн, бид үүргээ бүрэн биелүүлсэн болохыг нотолж марган даруй 2 жил шахам явсан. Шүүхээс эдгээр баримтыг үнэлж, манай компанийг үүргээ биелүүлснийг тогтоон, харин “” ХХК-ийг үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ талаархи үйл явцын баримтыг шүүх нэгэнт тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин хөндөгдөх үндэслэлгүй болно.

Түүнээс гадна манай суурилуулсан цонхыг гэрээнд заасан үнээс 50 хувийн  хямд гэдгийг тогтоосон баримт байхгүй гэдгийг хэлмээр байна. Барилгыг хүлээн авсан улсын комиссын актад “Ерөнхий гүйцэтгэгч-Хасуу цамхаг ХХК“ гээд гарын үсэг зурж, тамга нь дарагдсан байдаг.

Энэ гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийн талаар “” ХХК болон “” ХХК-ийн хооронд ямар ч тохиролцоо байхгүй бөгөөд энэ төлбөрийн талаар “Хасуу цамхаг” ХХК-тай тохиролцсон байдаг.   “Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээгээ нэхэмжлэгч цуцлаад манайхтай уг ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан зүйл байхгүй.

Товчхон хэлэхэд “” ХХК болон “Хасуу цамхаг ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, манайх “Хасуу цамхаг” ХХК-тай 881 сая төгрөгийн туслан гүйцэтгэх  гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрт 150,000,000 төгрөг, тооцоо нийлээд 41,000,000 төгрөг, нийт 191,000,000 төгрөгийг “Хасуу цамхаг” ХХК-иас хүлээн авсан, “Хасуу цамхаг” ХХК нь үлдэгдэл төлбөр 653,742,000 төгрөгийг  бартериар ав гэсэн, “” ХХК нь тэднийд төлөх төлбөртөө тооцож байр, грашийг манайд шилжүүлсэн ийм үйл баримт болсон.

Энд дурдсан төлбөрт тооцож авахын тулд “” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэхдээ энэ цаг хугацаа бол 2013.05.30-ны өдөр орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг тооцсон болохоос эдний өмнө ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй болно.   

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.18-т зааснаар захиалагчийн өмнө хариуцлагыг ерөнхий гүйцэтгэгч хариуцах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнийхээ үүргийг ярих ёстой бөгөөд үүнийгээ ярихын тулд улсын комисс хүлээн авсан хугацаанаасаа хойш ярих ёстой. Энэ талаар Барилгын тухай хууль, Барилгын норм дүрэм, журам дээр бүгд тусгалаа олчихсон.

Манайх өөрийнхөө үүргийг гүйцэтгэж дууссан үеэс хойш хугацааг тоолно. Үүрэг гүйцэтгэж дууссан хугацаа нь гэрээгээр тооцоход 2012.12.31-ний өдөр, энэ өдөр ажлаа хүлээлгэж өгсөн, үүнийг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоочихсон. Харин манайд төлбөр төлөх үүргийг “Хасуу цамхаг” ХХК биш харин захиалагч “” ХХК нь сольж авсан.

Хэрэв цонхны чанар байдлын доголдлын талаар маргаантай байсан юм бол энэ талаар ******* дүүргийн шүүх дээр маргаж байхад шаардлага гаргаагүй нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх ба үүгээр манайхыг 3 жилийн хугацаанд дутуу гүйцэтгэсэн ажлынхаа доголдлыг арилгахгүй зугтсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Шүүхээс энэхүү маргаанд тухайн байрны оршин суугчдын Сууц өмчлөгчдийн холбоонд хандсан гомдлын дагуу ажлыг хүлээлгэж өгснөөс хойш 8 жилийн дараа гэрчийн мэдүүлэг авч, үүний дагуу доголдол яриулж байгааг зөвшөөрөхгүй. Бидэнд цонхны доголдолтой холбоотой ямар нэгэн гомдол, шаардлага огтхон  гаргаж байгаагүй, доголдлыг арилгахтай холбоотой зардлын талаар ч мэдэгдэж байгаагүй болно.

Барилгын Төсөвчдийн холбооны дүгнэлтэд: Гэрээний 4.1-т гэрээний хугацааг 2012.09.01-2012.12.21-ний өдөр байхаар тохиролцсон, 6-т гэрээгээр 3 жилийн баталгаат хугацаа гэж заасан байгаа нь 2012 оны Барилгын тухай хуулийн 12.4-т зааснаар 2015.12.31-ний өдөр дуусгавар болтол механик гэмтлээс бусад гэмтлийг засварлах үүрэгтэй болохыг тогтоосон.

Мөн шинжээч  Ц.Алтансүхийн дүгнэлтэд доголдлын талаар албан бичиг, шаардлага өгч байгаагүй талаар дурдсан байдаг.

 Нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан гэдгийг, түүнчлэн ийм эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр засварын ажлыг хийлгэсэн болох хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдохгүй байгаа бөгөөд ийм хэмжээний зардал гаргасан болохыг санхүүгийн баримтаар нотолсонгүй гэж үзэж байна.

Гэрээ байгуулсан гэх “Хатан гарди” ХХК, “Вишн виндов” ХХК, “Салхивч НЦ” ХХК-ийн барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт байхгүй байна.

 Иймд “” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд дурьдсан "хохирол" ямарч хууль зүйн үндэслэлгүй, түүний өмнө гэрээний дагуу үүрэг  хүлээгээгүй, хариуцах хугацаа нь аль эрт дуусгавар болсон, баримтаар тогтоогдохгүй байх тул ”” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “” ХХК-д холбогдох “...514,558,807 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас дүгнэлт хийж үзэхэд 2012 оны 08 дугаар сарын 21-нээр өдөрлөсөн нэг талаас харахад “Хасуу цамхаг” ХХК, “” ХХК гэрээний талууд болсон боловч нөгөө талаас харахад “” ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж тамгаа дарсан 653,742,000 төгрөгийн  өртөг бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-нээс үүссэн хохирол нэхэмжилж байгаа мэт байна.

Гэтэл гэрээний зүйл болсон Зайсанд барьж байгаа “” хотхоны “цонхны ажил”-ыг хийж гүйцэтгэсэн 2 гэрээ гарч ирээд байна.

Үүний нэг нь: 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Хасуу Цамхаг” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 881,0 сая төгрөгний “Ажил гүйцэтгэх гэрээ”,

Нөгөө нь: 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 653,0 сая төгрөгний “Ажил гүйцэтгэх гэрээ” юм.

Нэг дэх гэрээ, түүнээс улбаалсан эрх зүйн харилцаа, үр дагаврын талаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд маргаан үүсч, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж эцэслэн шийдэгдсэн гэдгийг манайх “” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт маш тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтуудыг гарган өгсөн билээ.

Харин 2 дахь гэрээний талаар бид тун бага ойлголттой, бараг мэдэхгүй шахам байсан учир түүнийг хуурамчаар үйлдсэн байх гэж үзэж шүүхэд хүсэлт гарган “Шинжээч”-ийн дүгнэлт гаргуулахад биднийг өөрсдөө гарын үсэг зурсан, өөрийн компанийхаа тамгыг дарсан байна гэсэн дүгнэлт гараад ирэхээр нь тухайн үед тус компанид ажиллаж байсан хүмүүстэй холбогдож, тухайн үед ашиглаж байсан компьютерийг шүүж үзэхэд манай зүгээс энэ гэрээний төслийг боловсруулж, иймэрхүү гэрээ байгуулах саналыг “” ХХК-д тавьж байсан байна.

 Манай талаас ийм санал тавих болсон шалтгаан нь “” ХХК нь “Хасуу Цамхаг” ХХК-тай 2012.08.21-нд “Ажил гүйцэтгэх гэрээ” /Нэг дэх гэрээ гэж нэрлээд байгаа гэрээ/ байгуулж “” ХХК-ийн захиалгаар барьж байсан орон сууцны цонхыг хийж угсрах ажилд хамтран ажилласан. Уг гэрээ нийт 881,462,192 төгрөгний ажил гүйцэтгэхээр тохиролцсон гэрээ байсан ба цонхны үйлдвэрлэлт, суулгалтыг 2012 оны 11-р сардаа багтааж дуусгахаар, төлбөрийн хувьд 2012 ондоо багтааж 450,0 сая төгрөгийг үлдэгдэл төлбөрийг 2013 оныхоо эхний 6 сардаа багтааж хийхээр тус тус гэрээнд тусгасан.

Энэ гэрээний төлбөрийн эхний санхүүжилт болох 150,000,000 төгрөг хуваарийн дагуу 2012.09.13-нд “” ХХК-иас “Хасуу Цамхаг” ХХК-иар дамжиж орж ирсэн. Уг төлбөрийг “Хасуу цамхаг” ХХК-иас хүлээж авсан.

Бүх цонхны үйлдвэрлэл, суулгалт тохирсон хуваарийн дагуу хийгдэж дууссан боловч “” ХХК-иас санхүүжилт ирэхгүй байна гэж “Хасуу Цамхаг” ХХК тайлбарлаж гэрээний төлбөр хийгдэхгүй их удсан. Энэ нь 2013.03.28-нд манай компанид 2 албан бичиг ирснээр нотлогдож байгаа болно.

Нэг нь “” ХХК-иас “Хасуу Цамхаг” ХХК-нд төлбөр тооцоондоо дүйцүүлэн байр, авто зогсоолууд өгье гэсэн утгатай хүсэлт, нөгөө нь “Хасуу Цамхаг” ХХК-ийн “” ХХК-ийн албан тооттой холбогдуулан төлбөр төлөлтийн хугацааг 2013.05.15 хүртэл түр хүлээж байхыг хүссэн албан тоотыг “” ХХК-нд ирүүлсэн.

Төлбөр тооцооны талаар “” ХХК, “Хасуу Цамхаг” ХХК-ийн тавьсан “хугацаа хойшлуулах” хүсэлтийн хугацаа дууссан, бид төлбөр тооцоогоо хийхийг шаардахад “Хасуу Цамхаг” ХХК нь “” ХХК-ийн “төлбөр тооцоондоо орон сууц, байр, автозогсоол өгье” гэсэн хүсэлт дахин тавьж байгаа тул та бүхэн төлбөртөө байр, орон сууц, автозогсоол авахыг хүссэн байсан.

Тэгэхээр нь бид “” ХХК-ийн бартерийн саналыг хүлээж авч “” ХХК нь “” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэтэл тэр гэрээнийхээ 2.2-т “гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнг 100% төлж барагдуулсан болно” гэж хэдий оруулсан боловч уг гэрээний 2.3, 2.4 дэх заалтууд нь “байрны төлбөрийг ХХБанкны тодорхой дансаар төлөх ёстой гэсэн салаа утгатай үг өгүүлбэрүүд бичигдсэн нь эргэлзээ төрүүлж байсан тул манай компанид тухайн үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн болгоомжилж энэ гэрээнээс гадна нийт авч байгаа байрныхаа үнийн дүнд тохирсон цонхны ажил, гүйцэтгэсэн “Ажил гүйцэтгэх гэрээг”-г “” ХХК, “” ХХК-иудын хооронд байгуулах нь эрсдэл багатай болно гэсэн зөвлөгөөг бидэнд өгсөн.

Хоёр байрны гэрээг 2013.05.30-нд хийгдсэн энэ хоёр байрны үнийн дүн 588,820,000 төгрөг болсон. Энэ үнийн дүнд бараа солилцооны нөхцөлтэйгээр “цонхны” ажил хийгдсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компани нь 2013.06.03-ны өдөр боловсруулсан нь тухайн үед манай компанид ажиллаж байсан компьютер "HARD" дискэнд хадгалж үлдсэн байна.

Энэ “боловсруулсан” гэрээний төслөө “” ХХК-нд тухайн үед өгч байсан байна. Гэтэл “” ХХК нь энэ “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнийн дүнд “Цонхны төлбөрт тооцохоор нэгэнт тохирч, зөвхөн дугаар номер нь тодорхой бус шалтгаанаар гэрээ хийгдэх нь хойшлогдож байсан автозогсоолын үнийг оруулахаар болж 2013.06.06-нд эдгээр “автозогсоолуудын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г “” ХХК-тай яаруу сандруу байгуулсан.

 Энэ 3 ширхэг автозогсоол нь 64,890,000 төгрөг болж, нийт бараа солилцооны гэрээний үнийн дүн 653,742,000 төгрөг болсон. “” ХХК нь бидний явуулсан гэрээний үнийн дүнг өөрчилж бичээд ирүүлсэн, түүнийг нь бид гарын үсэг зураад, тамга дараад явуулсан боловч, уг гэрээнд “” ХХК нь гарын үсэг зурж, тамга дараад 1 хувийг нь ирүүлээгүй. Учрыг нь тодруулахад манай удирдлага ийм гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзсэн гэдэг хариулт өгсөн. Тийм учраас иймэрхүү гэрээ огт байгуулагдаагүй гэж өнөөг хүртэл ойлгож ирсэн. Хэрвээ энэ гэрээ үнэхээр байгуулагдаад, манайд нэг хувь нь байсан бол “” ХХК-тай “Энэ 2 байр 3 гражийн маргаан 2 жил гаруй хугацаанд 3 шатны шүүхээр явах шаардлагагүй байсан юм.

Харин “” ХХК нь манай хуулийн зөвлөхийн сануулж анхааруулж, сэрэмжлүүлж байсан гэрээний тэр заалт (2.3, 2.4)-ыг ашиглан цонхны төлбөрт өгөхөөр тохиролцсон байр орон сууц, авто зогсоолуудыг “” ХХК-д өгөхөөс татгалзсанаар шүүхийн маргаан үүссэн. Тухайн үед угсарч суурилуулсан цонхны ажлын төлбөрийн үлдэгдэлд байр, автозогсоол өгч авалцахаар тохирч, орон сууц болон автозогсоолуудын гэрээг байгуулсан. “” ХХК нэгэнт үүргээ биелүүлсэн учир “” ХХК-ийг үүргээ биелүүл гэдгийг шүүх шийдээд, энэ үйл явдал, баримт шүүхээр нэгэнт үнэлэгдээд, тогтоогдоод маргаан шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шийдвэр байдаг.

Хэдийгээр 3 шатны шүүх шийдвэрээ гаргасан ч “” ХХК нь түүнийг биелүүлэхээс зайлсхийж байсан учир бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж байж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шугамаар байр, авто зогсоолыг өөрийн болгож авсан. Үүнээс гадна “” ХХК нь бүртгэлтэй холбоотой маргааныг Захиргааны шүүхэд гаргаснаар мөн адил шүүхийн шийдвэрээр бүртгэлийг хуулийн дагуу хийгдсэн болохыг тогтоосон.

Гэтэл “” ХХК хүмүүсийг ингэж хохироож төвөг удаж удчихаад хэзээ хойно нь хав дарж байсан нөгөө бидний анх санал болгож байсан бартерын гэрээг гаргаж ирээд, биднээс энэ гэрээнээс үүссэн хохирол гэж шаардсан хууль бус үйлдэл юм. Өөрөөр хэлбэл бидний хооронд энэ гэрээний дагуу ямар ч харилцаа үүсээгүй. Зөвхөн “Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлынхаа төлбөрт тооцож өгөх орон сууц, грашийн төлбөрийг тооцох зорилготой. Мөн гэрээ 2012.08.12-ний өдрөөр огноолсон мөртлөө 4.6-т 1 ширхэг граш 15,000 ам доллар, 2013.06.04-ний ханш 1442 төгрөг гэж ханшийг урьдчилан тооцож тусгасан байдаг. Үүнийг нотлох зорилгоор долларын ханшны мэдээг баримтаар өгсөн байгаа болно. Гэрээний 1.1-т заасан технологийн хавсралт авагдаагүй, 6.2-т заасан гэрээний хувийг бидэнд өгөөгүй, энэ гэрээний дагуу үүрэг гүйцэтгээгүй, гэрээ бодитоор биелэгдээгүй юм.   

 “Хасуу цамхаг” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2021.08.21-ний өдөр байгуулагдсан гэрээ дуусгавар болсон, өөрөөр хэлбэл бидний захиалагчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон,”” ХХК-ийн өмнө ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй юм. 

Барилгыг хүлээлгэн өгсөн улсын комиссын актад ерөнхий гүйцэтгэгч Хасуу цамхаг ХХК гэж байгаагаас үзэхэд “” ХХК нь гэрээнийхээ үүргийг түүнээс шаардах нь хуульд нийцэх бөгөөд туслан гүйцэтгэгчээс шаардаж буй нь үндэслэлгүй юм.

Хэрэв улсын комиссын актад манайх гүйцэтгэгч гээд гарын үсэг зурсан бол манайхаас чанар, доголдлыг арилгахыг шаардах эрхтэй, гэтэл ийм зүйл байхгүй.

Сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг манайхтай байгуулсан гэх гэрээний дагуу тодорхойлсонтой холбоотой. Шүүхийн шийдвэрээр манайхыг үүргээ чанартай гүйцэтгэсэн учраас 653,472,000 төгрөгийг авах эрхтэй болохыг шийдсэн. Гэтэл Хасуу цамхаг ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн  881,465,192 төгрөг, үнэхээр манайхтай гэрээ байгуулсан гээд байгаа юм бол энэ үнийн дүнгийн дагуу гэрээ байгуулаагүй мөртлөө шүүхийн шийдвэрт дурдсан үнийн дүнгээр шаардлага гаргаж буй нь ойлгомжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон “” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 653,742,000 төгрөгийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /Гэрээний 1 тал нь “Хасу цамхаг” ХХК гэж бичсэн/-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын  үндэслэлээ  шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэдэн хэдэн тохиолдол байдаг. Гүйцэтгэсэн ажлын доголдол, чанарын асуудалтай холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчингүй болгох үндэслэл байхгүй юм.

 Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээний дагуу эрх зүйн харилцаа үүссэн, үүний дагуу  авах ёстой төлбөрөө аваад, хийх ёстой ажлаа хийж дуусгасан. Одоо зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлын чанар, доголдлын асуудал яригдаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээн дээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан, энэхүү гэрээ байгуулагдсан, эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэх талаар энэ шүүх дээр маргаж байгаа болохоос бусдаар бол ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор “” ХХК нь нэхэмжлэл гаргасан.

Тэгснээр талуудын хооронд энэ гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, үлдэгдэл төлбөрийг энэ гэрээний дагуу олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Тийм учраас одоо дээрх гэрээ байгуулагдсан, байгуулагдаагүй, гарын үсэг зурсан, зураагүй эсэхийг энд ярих боломжгүй болсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаж шинжээч дүгнэлт гаргасан, дүгнэлтээр гарын үсэг нь мөн болохыг тогтоосон. Гэрээний дагуу ажил хийж, төлбөрөө авчихаад хийсэн гэрээгээ санахгүй байна гэдэг ойлгомжгүй байх ба үүнээс үзэхэд тухайн гэрээг байгуулаагүй, гарын үсэг мөн, биш, санахгүй  гэдэг тайлбараар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

Иймд “” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2012.08.21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, үнийн санал, 2012.06.06-өдрийн гэрээ, санхүүжилтийн тооцоо, оршин суугч , , , , , , ,  2017.05.01-ний өдрийн , 2017.07.27-ны өдрийн С.Энхчимэг,  2017.0.5.11-ний өдрийн Ц.Түвшинбаяр, 2017.01.08-ны өдрийн , 2017.04.13-ны өдрийн , , 2017.03.28-ны өдрийн нарын хүсэлт,  орцнуудад хийх ажлын жагсаалт, 202-1,2,4,5,6,13 тоот, 202-В1-1, 201-2,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21 тоот, 201-1 орц, 2 орц, 200-1 орц, 200-2 орц, 200-5,7,9,14,17,20,40 тоотод хийх засварын талаарх тооллогын комиссын баримт, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн уулзалтын протокол, 2015.03.25-ны өдрийн хотхоны цонх, амалгаа, тавцан хүлээлцсэн акт, түүний хавсралт, 2015.12.25-ны өдрийн ХХК болон хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, 2013.12.21-ний мемориалын баримт, 2014.03.06-ны төлбөрийн даалгавар, 2014.01.17-ны өдрийн ажил хүлээлгэн өгсөн акт, 2015.11.25-ны өдрийн ХХК болон Вишн виндов ХХК-ийн хооронд байгуулагдсан засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2015.12.24-ний өдрийн төлбөрийн даалгавар, огноо тавигдаагүй нэхэмжлэх, 2016.01.26-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2015.12.24-ний өдрийн нэхэмжлэх, ЗГ Вилл хотхонд цонхны засварын  ажил хийж гүйцэтгэсэн айлуудын жагсаалт,  2016.09.01-ний өдрийн  дотоод шилжүүлгийн баримт, 2016.08.01-ний өдрийн нэхэмжлэх, цонх засварын ажлын жагсаалт, З.Нямцэрэнгийн нэхэмжлэх, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, тооцоо нийлсэн акт, 2016.01.19-ний өдрийн төлбөрийн даалгавар, нэхэмжлэх 2015.08.18-ны өдрийн шаардах хуудас, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, “” ХХК-ийн 200,201,202, оффисын байранд суулгасан цонхны тоо хэмжээ, цонх засварын ажлын үнэлгээ, ХХК-ийн ерөнхий журнал, 200,201,ны оршин суугчдын жагсаалт,  гэрээний бүртгэл,  ой байгуулсан зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт ын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Бат-Эрдэнэ болон  Б.Энхболд нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, ХХК болон нарын хооронд байгуулагдсан ажил үйлчилгээ нийлүүлэх гэрээ, болон -ийн хооронд байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Б.Баттулга болон нарын хооронд байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХХК болон нарын хооронд байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХХК болон нарын хооронд байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Б.Баттулга болон нарын хооронд байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХХК болон нарын хооронд байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ,, ХХК болон нарын хооронд байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХХК болон нарын хооронд байгуулагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ХХК-ийн ерөнхий журналын тайлан, ХХК болон нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, Г.Бат-Оронгоо өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК болон Г.Бат-Оронгоо, мөн тай байгуулагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ХХК болон Г.Барсболд,  , Н.Амарзаяа нартай байгуулагдсан онцгой нөхцөлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ,  Б.Цог-Эрдэнийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, , Л.Лхагвадагва, З.Баясгалан, Оюун, нарын хүсэлт, цонх завсарын ажлын жагсаалт, ХХК болон Хатан гарди ХХК-ийн 2017.07.04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, цонх засварын ажлын үнэлгээ, 2017.08.08-ны өдрийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ, цонх засварын ажил хүлээлцсэн акт, цонх засварын ажлын нийт үнэлгээ, цонх засварын ажил хүлээлцсэн акт, ажил гүйцэтгэх гэрээ, цонх засварын ажил хүлээлцсэн акт, кассын орлогын ордер, засварын ажил хийгдсэн баримт, заслын ажлын гүйцэтгэл, 2015.09.28-ны өдрийн кассын орлогын ордер, 2015.09.28-ны өдрийн төлбөрийн даалгавар, санхүүжилтийн тооцоо, өмгөөлөгч М.Цэндсүрэнтэй байгуулсан хууль зүйн гэрээ, 2013.06.06-ны өдрийн захиалгын гэрээ, 2013.05.30-ны өдрийн захиалгын гэрээ, шинжилгээ хийлгэх оршин суугчдын жагсаалт, Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний дүн, гэрэл зургийн үзүүлэлт, 2019.03.15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /огноо засвартай/, 201 байр гомдол хүлээж авсан жагсаалт, ,,, , , , , , , , , нарын хүсэлт, гомдол хүлээж авсан жагсаалт,, , , , , , , , , , , , , , , , гомдол хүлээж авсан жагсаалт, , , , , , , , , , , , нарын хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өмгөөлөгч тэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 1-82, 95, 2 хх-ийн 1-2, 6-135, 206, 33 хх-ийн 69-86, 116-118, 192-206, 240-250, 4 хх-ийн 1-39, 5 хх-ийн 82/,

5.2. Хариуцагчаас ирүүлсэн: итгэмжлэл, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хариу тайлбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.24-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.28-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2017.02.23-ны өдрийн тогтоол, магадлал, дээд шүүхийн тогтоол, ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд 2012.08.21-ний өдөр байгуулагдсан тоот ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, талуудын хооронд 2012.08.21-ний өдөр байгуулагдсан тоот ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт, гарын үсгийн чөлөөт болон харьцуулах загварууд, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХК-с 06/01 тоот гэрээгээр авсан нийт санхүүжилтийн тооцоо, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015.01.07-ны өдрийн тоот акт, л ХХК-иас дүүргийн Улсбн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн хүсэлт, дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн байцаагчийн асуусан зүйлийн авсан мэдүүлэг, ХХК-ийн дүүргийн цагдаагийн хэлтэст 2015.11.13-ны өдрийн албан бичиг, Хасуу цамхаг ХХК-ийн нэхэмжлэх,  дотоод шилжүүлгийн баримт, 2015.03.05-ны өдрийн уулзалтын протокол, хүлээлцэх акт, ХХК-иас 2015.04.03-ны өдөр ХХК-д хүргүүлсэн хүсэлт, 2012.08.21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, ХХК-иас 2013.03.26-ны өдөр Хасуу цамхаг ХХК-д хүргүүлсэн хүсэлт, Хасуу цамхаг ХХК-иас 2013.03.28-ны өдөр ХХК-д хүрүүлсэн хүсэлт, Анжел ХХК-ийн хариу, Гэр групп ХХК-ийн үнийн санал, 2018.04.26-ны өдрийн Монгол банк ХХК-ийн ханшийн лавлагаа, 20150325-ны өдрийн протокол, акт, улсын бүртгэлийн гэрчилгээ,  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1хх-ийн 84-91,97-99, 102-114, 138-140, 148-150, 156- 206, 240-242, 2 хх-ийн 137-154, 234-238,  4 хх-ийн 87-90, 5 хх-ийн 16, 19-21/,

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.11.03-ны өдрийн тоот дүгнэлт, түүнд хавсаргасан баримтууд, шинжээчийн дүгнэлт /173,385,973 төгрөг/,  компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, Барилгын хөгжлийн төв, Татварын ерөнхий газраас ирүүлсэн “Хатан гарди” ХХК, “Десетсет” ХХК-ийн барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл гэсэн талаарх баримт, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018.07.03-ны өдрийн тоот шинжээчийн дүгнэлт,  2019.02.27-ны өдрийн Д.Цолмонсүрэнгээс асууж авсан гэрчийн мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын газрын 2019.03.26-ны өдрийн хариу, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, дүгнэлт хийгдсэнтэй холбоотой үзлэгийн тэмдэглэл, тайлбар, Барилгын төсөвчдийн холбооны 2020.04.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт, Барилгын төсөвчдийн холбооны 2020.08.21-ний тоот албан бичгийн хариу, түүнд хавсарган ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, бусад баримтууд, гэрчээр , , , , , , ,   нарыг асуусан зүйлийн тэмдэглэл, зөвлөх инженер Ц.Алтансүхийн 2022.05.17-ны өдрийн дүгнэлт,  Барилгын төсөвчдийн холбооны 2022.09.07-ны өдрийн 10/2 тоот тушаал, шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх /1хх-ийн 210-220, 2 хх-ийн 183-201, 217-222, 3 хх-ийн 1-50, 108-115, 120-122, 130-146,154, 170-177,  219-238,  4 хх-ийн 76-86, 173-198, 201-203, 221,231-232, 5 хх-ийн 58-59, 62-64, 69-71/ баримт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь  шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 514,558,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

I. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу цонх угсрах ажлыг чанарын доголдолтой гүйцэтгэснээс  доголдлыг арилгахад 305,694,799 төгрөгийн хохирол, доголдлыг арилгахад 208,864,008 төгрөг, нийт 514,558,807 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг барилгын инженер Д.Цолмонсүрэнгийн 2017.05.09-ний өдрийн цонх засварын ажлын үнэлгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дах шинжээчийн дүгнэлт нотолно гэжээ.

2. Хариуцагч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд  “” ХХК болон “Хасуу цамхаг ХХК-ийн хооронд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, “Хасуу цамхаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан, үүний дагуу “Хасуу цамхаг” ХХК нь үлдэгдэл төлбөр болох 653,742,000 төгрөгт “” ХХК-ийн санал болгосон байр, грашийг манайд шилжүүлэхээр төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч сольж авсан, түүний өмнө гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй гэх татгалзлын үндэслэлийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоно гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “” ХХК болон “Хасуу цамхаг” ХХК-ийн хооронд байгуулагдсан №0******* “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус ирүүлсэн. /1хх-ийн 4-11/

3.1. 2012.06.06-ны өдрийн “” ХХК /захиалагч/ болон “Хасуу цамхаг” ХХК /гүйцэтгэгч/-ийн хооронд байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр гүйцэтгэгч нь Нийслэлийн дүүрэг, Зайсангийн аманд баригдах 187 автомашины 2 давхар зогсоол бүхий, 100 айлын 3 ширхэг орон сууцны барилга угсралтын ажлыг барилгын зураг төсөлд тусгагдсанаар графикийн дагуу захиалагчийн зардлаар гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэж өгөх, захиалагч нь захиалгат ажлын гүйцэтгэлийг хүлээн авч ажлын хөлс төлөх, ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2012.06.05-2013.09.01-ний өдөр гэжээ. /1хх-ийн 4-11/

3.2. 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тоот ажил гүйцэтгэх гэрээгээр нэг талаас “Цонх констракшн” ХХК /гүйцэтгэгч/, нөгөө талаас Хасуу цамхаг ХХК /захиалагч / нарын хооронд гүйцэтгэгч нь захиалагч талын дүүргийн хороо, Зайсангийн аманд баригдаж буй “” хотхоны барилгын цонх, хаалгыг Германы “LUX WIN” фирмийн MD70 системийн 2 давхар резинэн жийргэвчтэй, үндсэн профильд дулаан тусгаарлагч хүчитгэгч полимортэй хуванцар материал, 2 давхар шилтэйгээр (4М+16+4М) хийж угсрах ажлыг Хавсралт 1-д тусгагдсан журам технологийн дагуу хийж гүйцэтгэн суурилуулах болон Захиалагч тал гэрээний дагуу төлбөрийг саадгүй төлөх талаар тусгагдсан.

3.2.а. Гэрээнд ажлын эхлэх хугацааг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх, гэрээний нийт үнэ (Хавсралт1) 653 742 000 төгрөг, бартераар авах байр нь захиалагчийн барьж буй " хотхоны 201 байрны 1-р орц, 8 давхарт 16 тоот,  201-р байрны 2-р орц, 8 давхарт 35 тоот /267,66 мкв/ 4 өрөө, 2 ширхэг орон сууц, 3 ширхэг гражийн хамт байх, байрны 1 мкв-ын үнэ 2,200,000 төгрөг, граж 1 ширхэг нь 15 000 ам.доллар ба 2013 оны 6 дугаар сар 4-ны ханш 1442 төгрөгөөр тооцов гэжээ. /1хх-ийн 4-6/

3.2.б. Хавсралтын үнийн санал хэсэгт LUX WIN европ материал нийт 2,271,9 мкв-570,272,780 төгрөг, нэмэлт ажил 83,469,220 төгрөг, нийт 653,742,000 төгрөг гэсэн байна. /1хх-ийн 6/

3.2.в. Энэхүү гэрээнд “” ХХК-ийн гүйцэтгэх захирал,  “Цонх констракшн” ХХК-ийн ерөнхий захирал нар гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

4. Хариуцагчаас 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК болон “Хасуу цамхаг” ХХК-ийн хооронд байгуулагдсан тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г ирүүлсэн. /1хх-ийн 138-140/

4.1. Энэхүү гэрээгээр “” ХХК /гүйцэтгэгч/ нь “Хасуу цамхаг” ХХК-ийн /Захиалагч/ дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд  баригдаж буй “Golden Village” хотхоны барилгын цонх, хаалгыг Германы “LUX WIN” фирмийн MD70 системийн 2 давхар резинэн жийргэвчтэй, үндсэн профильд дулаан тусгаарлагч хүчитгэгч полимортэй хуванцар материал, 2 давхар шилтэйгээр (4М+16+4М) хийж угсрах ажлыг Хавсралт 1-д тусгагдсан журам технологийн дагуу хийж гүйцэтгэн суурилуулах болон захиалагч тал гэрээний дагуу төлбөрийг төлөх талаар тусгасан байна.

4.1.а. Гэрээнд ажлын эхлэх хугацааг 2012 оны 9-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, 2012 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл, гэрээний нийт үнэ Хавсралт 1  881 468 192 төгрөг, төлбөрийг бартераар болон зөрүү төлбөрийг бэлнээр хийх, бартераар авах байр нь Захиалагчийн барьж буй Golden Village хотхоны ...байр.../165,55 мкв/ тоот орон сууц, 2 гражийн хамт байх,

байрны 1 мкв-ын үнэ 1500 ам.доллар, 2012 оны 9-р сард 150 000 000 төгрөг, 2012 оны 10-р сард 150 000 000 төгрөг, 2012 оны 11-р сард 150 000 000 төгрөг,үлдэгдэл төлбөр 52 111 217 төгрөгийг улсын комисс хүлээн авсны дараа төлж барагдуулахаар тохиролцсон.

4.1.б. Хавсралтад үнийн санал LUX WIN европ материал нийт 2,271,9 мкв-570,272,780 төгрөг, нэмэлт ажил 311,195,412 төгрөг, нийт 881,468,192 төгрөг гэжээ.  /1хх-ийн 140/

5. Хэрэгт авагдсан, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00 тогтоолоор : “... ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хасуу цамхаг ХХК нь ХХК-ийн захиалгаар орон сууцны барилгыг барих явцдаа туслан гүйцэтгэгчээр ХХК-тай барилгын цонхны ажлыг хийлгэхээр тохиролцож 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, ажлын явцад захиалагч ХХК нь ХХК-ийн хийсэн ажлыг хүлээн авсан ба ХХК нь барьж буй барилгаас орон сууц, автозогсоолыг худалдан авахаар тохиролцон үнийг ХХК-с хүлээн авах ажлын хөлсийг суутган тооцсон үйл баримт тогтоогдсон, талууд харилцан тохиролцсноор ХХК-ийн өмнө Хасуу цамхаг ХХК бус ХХК үүрэг хүлээхээр болсон байна...гэдгийг дүгнэсэн байна. /1 хх-ийн 102-114/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т :”Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

6.1.  Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “” ХХК болон “Хасуу цамхаг” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “” ХХК-д хөлс төлөх үүргийг “” ХХК шилжүүлэн авч, үүний дагуу талууд 2013.05.30, 2013.06.06-ны өдөр “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” гэх нэртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоожээ. 

7. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “” ХХК-ийн дүүрэг, Зайсангийн аманд баригдах 187 автомашины 2 давхар зогсоол бүхий, 100 айлын 3 ширхэг орон сууцны барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр  “Хасуу цамхаг” ХХК оролцсон, тэрээр уг барилгын цонхны ажлыг “” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 881,468,192 төгрөгийн гэрээ байгуулж, үүнээс  191,139,900 төгрөгийг хүлээлгэн өгч, үлдэх 653,742,000 төгрөгийг төлөх үүргийг “” ХХК-ийн өмнө хүлээсэн үйл баримт тогтоогдож байна.

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-тАжил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

8.1. Үүнээс үзэхэд талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК нь дүүргийн хороо, Зайсангийн аманд баригдаж буй “” хотхоны барилгын цонх, хаалгыг 653,742,000 төгрөгөөр  хийж гүйцэтгэх, “” ХХК нь ажлыг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсонгүй гэж үзэв.

8.2. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно”, 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж,

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг, хуулийн 40.1.18-т “барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах”-аар тус тус заажээ.

9. дүүргийн 11 дүүргийн 11 хороо, “” ХХК-ийн захиалгатай 148 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 106 байр сууцны 4 блок 134 агуулахтай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тоот актад ерөнхий гүйцэтгэгч “Хасуу цамхаг” ХХК гэж тусгагдсан. /2хх-ийн 140-141/ 

9.1. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтаар “” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хөлс төлөх үүргийг түүний туслах гүйцэтгэгч болох “” ХХК-ийн өмнө хүлээхээр шилжүүлэн авснаар ерөнхий гүйцэтгэгч солигдсон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд “” ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувьд “Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг түүний өмнө хүлээхээр байна.

10. Мөн талууд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, байгуулагдсан гэх гэрээг дүгнээгүй боловч “ ХХК нь онх констракшн ХХК-ийн хийсэн ажлыг хүлээн авч, талууд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 талын төлөөлөл бүхий  уулзалтын протоколоор : “” ХХК нь өөрийн зардлаар асуудалтай байгаа зарим 2 онгойлттой цонхнуудыг 1 онгойлттой  болгон өөрчлөх, нугас нэмж тавих, завсарын салхивжуулагч тавих, “” ХХК нь хагарсан шилний үнийг 2015.03.09-ний дотор шилжүүлэх, бүх барилгын цонхны тохиргоо хийх ажлыг 2015.03.07-2015.03.20-ны өдөр хүртэл ажлын 11 хоногт дуусган актаар хүлээлцэх, ажил хүлээлцэх болон гүйцэтгэх явцад “” ХХК-иас инженер Д.Цолмонсүрэнг томилж, хийсэн ажлыг цаг тухайд нь шалган хүлээж авах” талаар тохиролцжээ.

10.1. Энэхүү протоколын дагуу 2015.03.25-ны өдөр талууд 200, 201, ны цонх, амалгаа, тавцанг актаар хүлээлгэн өгсөн акт үйлдэж, уг актад, “...цонх нь LUX WIN брэндийн 5 камертай 70 системийн хуванцар материал, EPDM  маркийн резин жийрэг, VHS фермийн нугас түгжээ зэрэг материалаар MNS:5830-2007 стандартын шаардлагын дагуу цонхны угсралтыг хийж, ОХУ-н Герметикс компаний цонхны суулгалтын материалаар MNS:6266- 2011 стандартын дагуу цонхны суулгалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ОХУ-н "БФК" компанийн цонхны дотор тавцанг суулгаж, дотор амалгааг цонхны гурван талд цаана нь давхар дулаалгатайгаар хийж гүйцэтгэлээ...” гэдгийг тусгаж, баталгааны хуудас олгогдсон талаар тэмдэглэл үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1хх-ийн 50-55, 4хх-ийн 87-90/   

11. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т:”доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 352.2.3-т:”доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах”-аар захиалагчийн шаардлага гаргах эрхийг зохицуулсан байна.

12. Нэхэмжлэгч нь барилгын инженер Д.Цолмонсүрэнгийн 2017.05.09-ний өдрийн цонх засварын материалын тооцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Бэсгэ” ХХК, “Барилга төсөвчдийн холбоо”, Ц.Алтансүх нарын дүгнэлт зэргийг 514,558,807 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон. / 2хх-ийн 2,  2 хх-ийн 189-201, 3 хх-ийн 136-138, 172-177, 5 хх-ийн 58/

-Гэтэл нэхэмжлэгч нь дээрх барилгыг улсын комисс хүлээж авсан 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, түүнчлэн талуудын хооронд ажлыг хүлээлцэж акт үйлдсэн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш буюу 2017 онд өөрийн ажилтны зохиосон материалын тооцоо, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн доголдол арилгасан зардал болон зайлшгүй шаардлагатай цонхны засварын ажлын зардал шаардсан нь үндэслэлгүй болжээ.

-Тодруулбал, нэхэмжлэгч нь 2015.03.15-ны өдрийн актаар хүлээлцсэн ажлыг хүлээн авснаас хойш хэзээ, ямар доголдол илэрсэн болох, эдгээр доголдлын талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн эсэх, мэдэгдсэн боловч арга хэмжээ авсан эсэх, ийнхүү мэдэгдснээр арилгасан эсэх, мэдэгдсэн боловч арилгаагүй бол уг доголдлыг хэзээ, хэрхэн арилгасан болох, доголдлыг арилгахад 305,694,799 төгрөгийн зардал гаргасан, түүнчлэн цаашид ямар доголдлыг зайлшгүй арилгахад 208,864,008 төгрөгийн зардал гарах талаар хариуцагчид мэдэгдсэн талаарх баримтыг ирүүлсэнгүй.

-Өөрөөр хэлбэл тэрээр дээрх доголдлын талаар гомдол гаргасан эсэхийг баримтаар нотлохгүй байгааг түүнийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд барилгын инженер Д.Цолмонсүрэнгийн 2017.05.09-ний өдрийн цонх засварын материалын тооцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Бэсгэ” ХХК, “Барилга төсөвчдийн холбоо”, Ц.Алтансүх нарын дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

-Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь доголдлыг арилгахад 305,694,799 төгрөгийн зардал гаргасан, түүнчлэн цаашид доголдлыг арилгахад  208,864,008 төгрөг шаардлагатай гэх байдлаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

13. Иймд хариуцагч “” ХХК-иас ажлын доголдол арилгахад гаргасан 305,694,799 төгрөг гаргуулах, цаашид зайлшгүй засварын ажлын зардал  208,864,008 төгрөг, нийт 514,558,807 төгрөг гаргуулах тухай “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

II. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. “ ХХК нь талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан тооь ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасныг “” ХХК нь эс зөвшөөрч маргасан.

2. “ ХХК нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, зөвхөн ерөнхий гүйцэтгэгчийн төлбөр төлөх үүргийг захиалагч өөртөө шилжүүлэн авсан, энэхүү гэрээний дагуу үүрэг үүсээгүй тул энэхүү гэрээг дүр үзүүлэн байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.

3. “” ХХК нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр төлөх асуудлыг шүүх шийдсэн, гүйцэтгэсэн ажлын чанар, доголдлын талаар маргаж байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны сарын 03-ны өдрийн тоот дүгнэлтээр:

-Шинжилгээнд ирүүлсэн “101/2017/02604/и” дугаартай хавтаст хэргийн “148,149” гэж дугаарласан хуудсуудад байх 2012.08.21-ний өдрийн огноотой “2012/0803” тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ий эхний нүүрний зүүн дээд хэсэгт "Ерөнхий захирал" гэсний ард "" гэсний урд байх гарын үсэг нь ийн гарын үсгийн загваруудтай тохирч байна.

-Дээрх гэрээний 2 дахь нүүрэнд "Гүйцэтгэх захирал" гэсний ард "Р.Эрдэнэцэцэг" гэсний урд байх гарын үсэг нь Р.Эрдэнэцэцэгийн гарын үсгийн загваруудтай тохирч байна.

-Дээрх гэрээнд дарагдсан "ЦОНХ КОНСТРАКШН ХХК" гэсэн тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн "ЦОНХ КОНСТРАКШН ХХК”-ийн тэмдгийн дардасны загвартай тохирч байна” гэжээ. /1 хх-ийн 210-220/

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх ба хэлцэлд оролцогч талууд дүр үзүүлсэн гэдгээ мэдэж байсан болохыг шаардах бөгөөд хэрэв мэдэж байсан бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “” ХХК, “Хасуу цамхаг ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан барилгын угсралтын ажил гүйцэтгэх явцад “Хасуу цамхаг ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ХХК оролцсон, энэхүү ажлын явцад ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-д төлөх төлбөрт тооцон бартер санал болгосныг “Хасуу цамхаг” ХХК нь “” ХХК-д төлөх төлбөртөө суутган тооцсон, ийнхүү талууд тохиролцсноор “” ХХК-ийн өмнө “ ХХК хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсон болно.

6.1. Ийнхүү талууд харилцан тохиролцох явцад дээр дурдсан 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр боловч хэлбэрийн хувьд гэрээнд оролцогч талууд гарын үсэг зурж, тамга дарсан, “ ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-д төлөх төлбөр 653,742,000 төгрөгийг “” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн нөхцөл тусгагдсан гэж үзэхээр байна.

Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтаар энэхүү гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болохүгүй бөгөөд ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй нь уг гэрээний дагуу үүрэг шаардах үндэслэлийг бий болгохгүй гэж үзэв.

7. Иймд “” ХХК-д холбогдох, талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулах тухай “” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8. Шинжээчийн ажлын хөлсөнд Барилгын төсөвчдийн холбоо 800,000 төгрөг нэхэмжилсэн баримтыг тус шүүхэд ирүүлжээ. / 5 хх-ийн 63-64, 69/

8.1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “” ХХК-иас шинжээчийн ажлын зардалд 400,000 төгрөг, “Цонх констркашн” ХХК-иас 400,000 төгрөг, нийт 800,000 төгрөг гаргуулан “Барилгын төсөвчдийн холбоо”-нд олгож,

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,730,800 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,426,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 514,558,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-д холбогдох, талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2017/10673 дугаар захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 289 тогтоолоор авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас шинжээчийн зардалд 400,000 төгрөг, хариуцагч “” ХХК-иас  шинжээчийн зардалд 400,000 төгрөг, нийт 800,000 төгрөг гаргуулан Барилгын Төсөвчдийн холбоо ТББ-д олгож,

“” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,730,800 төгрөгийг, “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,426,600 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                               Б.ЦОЛМОНГЭРЭЛ