| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/03676/И |
| Дугаар | 181/ШШ2023/00890 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2023/00890
| 2023 03 23 | 181/ШШ2023/00890 |
|
Хүсэлт хянан шийдвэрлэх тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................ тоотод оршин байрлах,******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................... тоотод оршин суух, Этүгэн овогт Одгэрэлийн ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,001,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбэйлэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч О.*******г шүүх хуралдааны товыг мэдээгүй гэж үзэх үндэслэл байхгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэж, хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,001,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч О.*******д шүүх хуралдааны товыг шүүхэд өгсөн 88728237 дугаарын утас руу нь залгахаар авахгүй байсан тул мэссеж бичсэн ба Сайн байна уу би *******гийн дүү нь байгаамаа уул нь эгчийн зээлээс 1 сая байсан 200-г хасуулсан 4.15-д үлдэгдлийг нь өгөөд хаалгая гэж гэж ярьсынмаа зээлийнх нь хүнтэй болно гэж хариуг ирүүлэхэд нь шүүгчийн туслахаас *******д шүүх хуралдааны товыг мэдэгдээрэй, ямар дугаартай байгаа вэ гэхэд Байсан энэ утас нь ярьж болдоггүй эгч өөрөө хүүхэд нь эмчилгээтэй хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтэж байгаан ажил төрөл хийж чадахгүй хүүхдээ асарч байгаа юмаа гэсэн хариу бичиж ирүүлсэн баримтыг хэрэгт хавсаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүй, хариу тайлбараа гаргаагүй гэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг нь хүлээн авч хангаад, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлиын 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчиин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч О.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоосугай.
2. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ