Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 23

 

Т О Г Т О О Х нь:

1.Б.Б-г хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тогтоосугай. 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-н цагдан хоригдсон 37 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг хүргүүлсэн буюу өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР