Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Г*******

Хариуцагч: З******* г******* т******* а Б т спо у х

Нэхэмжлэлийн шаардлага: Б т спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь З******* г******* т******* а Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, үр дүнгийн урамшууллын нэмэгдлийг олгуулах. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилохыг даалгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан тул 2022 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч О.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1 О.Г******* миний бие З******* г******* т******* а Б т, спо у хны Бодлого, төлөвлөлтийн г******* даргын албан тушаалд ажиллаж байсан. Миний бие 2006 оноос б т, спо асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээч, г******* даргаар төрийн албаны мерит зарчмын дагуу шатлан дэвшиж ажиллаж ирсэн. Б т, спо у хны дарга Д.Ж 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн "О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* дугаартай тушаалаар О.Г******* намайг хууль бусаар ажлаас халсан. Д.Ж нь хууль бусаар намайг ажлаас халснаа өөрөө хүлээн зөвшөөрч, Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Тушаал хүчингүй болсонд тооцох тухай" ******* дугаар тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн "О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний бие ажилдаа эргэн орсон.

О.Г******* би ажилдаа эргэн орсноос хойш ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад Б т, спо у хны дарга Д.Ж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш гэнэт "О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* дугаар тушаалыг гарган намайг дахин хууль бусаар ажлаас халсан.

3.2 Д.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийн үйлчлэл, мөн өөрийг нь томилсон З******* г******* 2022 оны 6 дугаар сарын 15-ны "Ажилд түр томилох тухай" 236 дугаар тогтоолын хүчинтэй хугацааг дуусахаас өмнө амжиж, намайг хувийн хандлагаар хууль зөрчин ажлаас халсан.

3.3 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй болох талаар: Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, З******* газар, Төрийн албаны Зөвлөлийн хамтран баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д заасны дагуу шийдвэр гаргахын өмнө "Сонсох ажиллагаа" хийгээгүй, хариу тайлбар өгөх боломж олголгүй, урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд халах тушаал гаргасан. Иймд З******* г******* т******* а Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* дугаартай тушаал нь сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан үндэслэлийг шалган тогтоогоогүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах зарчим, процессын ажиллагаа хийгдээгүй, үндэслэл холбогдох материалыг урьдчилан танилцуулаагүйгээр гарсан, хууль зөрчсөн шийдвэр тул хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгаж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилохыг даалгаж өгнө үү? гэжээ

3.4 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хурал дээр гаргасан нэмэлт тайлбартаа Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн О.Г*******д сахилгын шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа. Бодлого, төлөвлөлтийн г******* даргын О.Г******* нь тухайн үед төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байр дээрээ ирж, харуулын ажилтны биед халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн 2022 оны 28и/1098 дугаар албан бичгээр тогтоогдсон. Үүнийг үндэслэж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан байгаа. Маргаж байгаа гол үндэслэл нь сонсох ажиллагаа хийгээгүй талаар байгаа. Сонсох ажиллагааг бол өмнөх тушаал буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн ******* дүгээр тушаалыг гаргаж байхад сонсох ажиллагааг утсаар хийсэн тэмдэглэл байгаа. Захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагааг хийж албан ёсны шийдвэр гарсан. Шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа

3.5 Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.10 дах хэсэг болон 8 дугаар зүйлийн 8.15.8 дэх хэсэгт заасан үндэслэлийг тушаалын үндэслэл болгосон. Тэдгээрт төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан ажлын байран дээрээ согтуу ирсэн гэдэг зүйл хамаарч байгаа. З******* г******* 2019 оны 33 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталсан. Уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараах хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Үүнд уучлал гуйхыг үүрэг болгох, сануулах арга хэмжээг оногдуулах боломжтой байдлаар хуульчилсан байна. О.Г*******ийн гаргасан үйлдэлд хуулийн дагуу, З******* газраас баталсан дүрмийн дагуу уучлал гуйхыг үүрэг болгох эсхүл сануулах арга хэмжээ авах боломжтой байтал төрийн албанаас халсан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Хуулийн, зөрчлийн үйлчлэх хэмжээ хязгаар гэж зүйл байдаг. Түүн дээр Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.3 дах хэсэгт Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан байна. Төрийн албаны чиг үүрэгтэй нь хамааралгүй уг үйлдэл гарсан байна. О.Г******* нь Зөрчлийн тухай хуулийн байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан болон хүний биед халдсан гэсэн 2 зүйлчлэлээр нийтдээ 300.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан, мөн эвдэлсэн цонхыг засварлаж, төлж барагдуулсан, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээсэн.

Өмнө гаргасан ёс зүйн зөрчилд холбогдуулан уучлал гуйхыг үүрэг болгох, сануулах арга хэмжээ оногдуулахыг зөвшөөрнө. Харин Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчиж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт:

4.1 З******* г******* т******* а-Б т, спо у хны даргын 2022 оны ******* дугаар тушаалаар Бодлого төлөвлөлтийн г******* дарга О.Г*******ийг ажлаас халах тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Бодлого, төлөвлөлтийн г******* дарга, О.Г******* нь төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, үүргээ зөрчиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирэн харуулын ажилтны биед халдсан, байгууллагын эд зүйл эвдэн хохирол учруулсан, байгууллагын "Хөдөлмөрийн дотоод журам"-ыг зөрчсөн зэрэг сахилгын зөрчил гаргасан нь Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Зөрчил шалган тогтоосон тухай дүгнэлт", Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн 2022 оны ******* тоот албан бичгээр тогтоогдсон.

О.Г******* нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" З******* г******* 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7. "төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох", Б т, спо у хны "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 4.5.10. ажлын байранд архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирэх..." гэснийг тус тус зөрчсөн.

4.2 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалын гол үндэслэл нь Зөрчлийн тухай хуулиар асуудлаа шийдсэн боловч О.Г******* нь төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан болохынхоо хувьд ажлын байран дээрээ ёс зүйн алдаа гаргасан буюу ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж харуулын биед халдаж, байгууллагын эд хөрөнгийг эвдлэн сүйтгэсэн гэсэн үндэслэлээр дахиж тушаал гаргасан. Тухайн үйл явц үргэлжилж байсан бөгөөд эрх бүхий албан тушаалтан өөрөө тушаалаа хүчингүй болгож дахиж тушаал гаргасан.

4.3 Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан нь ажлаас халах хэмжээний зөрчил биш гэж тайлбарлаж байна. Аийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Бодлого зохицуулалтын г******* дарга нь удирдах албан тушаал. Төрийн удирдах албан тушаалтан болон бүхий л төрийн албан хаагчдын баримталдаг ёс зүйн дүрмийг мэдэж байгаа. О.Г******* нь байгууллагын ёс зүйн хны дарга байсан. Гэхдээ ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж байгууллагын эд хогшил эвдэлж, харуулын ажилтантай маргалдаж биед халдсан асуудал нь ёс зүйн ноцтой зөрчилд тооцогдоно. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм буюу З******* г******* 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

6. Маргаан бүхий захиргааны акт болох Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.8, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.5.3, 6.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-ын 4.5.10, 8.15.8, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитыг хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил шалган тогтоосон тухай дүгнэлт-ийг тус тус үндэслэн...О.Г*******ийг төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж харуулын ажилтны биед халдсан, байгууллагын эд зүйл гэмтээн хохирол учруулсан, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн зэрэг сахилгын зөрчил гаргасан... гэх үндэслэлээр мөн өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

7. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;, 39 дүгээр зүйлийн 39.1-д Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 39.1.18-д хууль тогтоомжид заасан бусад., 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:, 48.1.4-т төрийн албанаас халах;, 48.8-д Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна, гэж, 1.3.1-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн, 1.5-д Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан дараах сахилгын шийтгэл ногдуулна, 1.5.3-д төрийн албанаас халах гэж, тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.5-д Албан хаагчийн үүрэг, 4.5.10-д ажлын байранд архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, /хэрэглэсэн үед ажлын байранд ирэх/ гэж, 8 дугаар зүйлийн 8.15-д Дараах зөрчлийг ноцтой зөрчил гэж үзнэ гэж, 8.15.8-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын гурван өдрийн ажил тасалсан гэж заасан байна.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2022 оны 28и/1098 тоот албан бичгээс үзвэл ...О.Г******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21:30 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шаардлага тавьсан харуулын ажилтан Г.Жтай маргалдаж, улмаар түүний биед халдсан, мөн байгууллагын доторх хаалганы шилийг хагалсан зэрэг зөрчил гаргасан, уг зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар торгох шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн болно.

9. Түүнчлэн маргаж буй захиргааны акт болох Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаал гарахаас өмнө уг тушаалд дурдсантай яг адил үндэслэлээр нэхэмжлэгчийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тушаалаар ногдуулсан байх боловч хариуцагч нь ямар нэгэн хууль зүйн үндэслэл дурдалгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар /шинээр/ тушаал гаргаж дээр дурдсан, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тушаалаа хүчингүй болсонд тооцсон байна.

10. Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийн гаргасан гэх нэг удаагийн сахилгын зөрчилд нэхэмжлэгч О.Г*******ийг хоёр удаа төрийн албанаас халах сахилгын зөрчил ногдуулсан гэж ойлгогдож байх ба өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж харуулын ажилтны биед халдсан, байгууллагын эд зүйл гэмтээн хохирол учруулсан, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан ******* дүгээр тушаалаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаар тушаалаар хүчингүй болгосон атлаа хүчингүй болсон ******* дүгээр тушаалд заасантай яг адил үндэслэл дурдаж ******* дугаар тушаалыг дахин гаргасан нь хууль бус, ******* дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон гэж шүүх дүгнэв.

11. Нөгөө талаар Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.3 дах хэсэгт Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан.

12. Хуулийн дээр дурдсан заалт болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн 2022 оны 28и/1098 тоот албан бичгээс үзвэл О.Г*******д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний биед халдсан, мөн хуулийн 8.8 дугаар зүйлийн 1-д заасан Байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх 2 өөр зүйлчлэлээр нийтдээ 300.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, энэ тохиолдолд О.Г*******ийн гаргасан дээрх үйлдэл нь түүний албаны чиг үүрэгт хамааралгүй гэж үзэхээр байна.

13. Өөрөөр хэлбэл түүний гаргасан гэх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж харуулын ажилтны биед халдсан, байгууллагын эд зүйл гэмтээн хохирол учруулсан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах асуудал, энэ агуулгаар түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл хүлээлгэсэн, нэхэмжлэгч нь байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүйг дурдах нь зүйтэй.

14. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. гэж тус тус заасан.

15. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө нэхэмжлэгч О.Г*******д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээгүй, түүнд тайлбар гаргах боломж олгоогүй болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...Б т, спо у хны даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тушаалыг гаргахдаа сонсох ажиллагааг явуулсан тул дахин явуулах шаардлагагүй гэж үзсэн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн байна..

16. Түүнчлэн тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.15.8-д заасан зөрчил нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдалд тохирохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын гурван өдрийн ажил тасалсан гэх зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй ба төрийн албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчлийг тухайн байгууллагын Ёс зүйн хгоор хэлэлцэн дүгнэлт гаргах журамтай атал хариуцагч нь энэхүү журмын холбогдох заалтыг зөрчиж байгууллагын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээр дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаар тушаал хууль бус, уг хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаар тушаалыг шүүх хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн, нөгөө талаар О.Г*******ийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус Хны Бодлого, төлөвлөлтийн г******* даргын албан тушаалын орон тоонд өөр этгээд жинхлэн ажиллаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй тул О.Г*******ийг Бодлого, төлөвлөлтийн г******* даргын ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсний үндсэн дээр зохих журмын дагуу олгохыг хариуцагч Б т, спо у хны даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Г*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б т, спо у хны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн О.Г*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, О.Г*******ийг тус Хны Бодлого, төлөвлөлтийн г******* даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсний үндсэн дээр зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Б т, спо у хны даргад даалгасугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг у орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН