| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/00303/И |
| Дугаар | 181/ШШ2023/01010 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2023/01010
| 2023 04 04 | 181/ШШ2023/01010 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................. тоот хаягт оршин суух Даруу Дамба овогт Ёндонжамцын Шинэхишиг /РД:/
Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух Авж овогт Раагийн Цэнджав /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:................... тоот хаягт байрлах Моннис урбан девелопмент ХХК /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний алданги 226,003,400 төгрөг гаргуулах үндсэн,
Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т тус тус заасны дагуу алдангид нийт 467,400,000 төгрөгийг гаргуулж Моннис Урбан Девелопмент ХХК-д олгуулах, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ё.Шинэхишиг,
Нэхэмжлэгч Р.Цэнджавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-д холбогдуулан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний алданги 226,003,400 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын Б хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эскиз зургийг баталж, Моннис урбан деволопмент ХХК-д уг дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг. Уг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эскиз зургийг батлахдаа бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн хамруулсан нь Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрх маань зөрчигдсөн учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1-д: НХТЕТГ-ын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Моннис урбан девелопмент ХХК-ийн 14 дүгээр хорооллын Б хэсгийн дахин төлөвлөлт, эскиз зураг баталсан үйлдэл болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө М1:2000-г баталсан үйлдлээс нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 20 дугаар гудамжны 513, 524 тоот хаягуудад байрлах 540 м.кв, 566 м.кв нийт 1106 м.кв талбай бүхий газруудтай давхцуулж баталсан хэсгийг хүчингүй болгуулах, 2-д: НХТЕТГ-т Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Моннис урбан девелопмент" ХХК-ийн 14 дүгээр хорооллын Б хэсгийн дахин төлөвлөлтийн эскиз зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахдаа нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 20 дугаар гудамжны 513, 524 тоот хаягуудад байрлах 540 м.кв, 566 м.кв, нийт 1106 м.кв талбай бүхий газруудтай давхцуулан батлахгүй байхыг даалгах, 3-т: иргэн Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн 1382,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 75%-ийн гүйцэтгэлтэй барилгад холбогдох зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба захиргааны хэрэг үүссэн.
Энэ захиргааны хэрэгт Моннис урбан девелопмент ХХК гуравдагч этгээдээр оролцсон ба гуравдагч этгээдийн зүгээс эвлэрэх санал гаргаж, Моннис урбан девелопмент ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/1ПШ2021/0213 дугаартай захирамжаар уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 1,300,000,000 /Нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд Моннис урбан девелопмент ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үнийн дүнгийн 15% буюу 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийг бартерийн нөхцлөөр, үлдэх 85% буюу 1,105,000,000 /нэг тэрбум нэг зуун таван сая/ төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 130,000,000 /нэг зуун гучин сая/, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирсон. Гэвч Моннис урбан девелопмент ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд төлбөрүүдийг бага бага хэмжээгээр цувруулан төлсөөр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээний төлөх хугацаанаас нийт 245 хоногийн хэтрэлттэйгээр бүрэн төлж дуусгасан. Иймээс Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн 245 хоногийн 226,003,400 /Хоёр зуун хорин зургаан сая, гурван мянга, дөрвөн зуу/ төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.
Өөрөөр хэлбэл, Гэрээгээр төлбөр барагдуулах нөхцлийг харилцан тохирч тогтоохдоо төлбөр барагдуулах хугацааг тогтоож, хугацаа хэтрүүлбэл, хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,2%-аар алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй бөгөөд хугацаандаа төлөөгүй үүргийн гүйцэтгэлийн дүнгээс алданги тооцож шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр энэ эрх сэргэх юм. Моннис урбан девелопмент ХХК-ийн удирдлагууд болох Б.Чулуунбаатар, Б.Наранцацралт, Мөнхбаатар захиралуудтай асуудлыг шийдэхээр удаа дараа холбогдож, уулзаж байсан боловч шийдэж өгөх хүсэлгүй байгаа болно. Манай зүгээс Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхээ Моннис урбан девелопмент ХХК-д бүрэн шилжүүлж өгсөн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу
нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 6.1-д заасны дагуу алданги 226,003,400 төгрөгийг хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал хариу тайлбартаа:
Моннис урбан девелопмент ХХК болон Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан нэхэмжлэгч нар нь хариуцагчид 2 газрын өмчлөх эрх, 1 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр, хариуцагч нь гэрээний төлбөрт 1.300.000.000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нар нь өөрсдөө үл хөдлөх хөрөнгийг Гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, мөн талууд тооцоо нийлсэн акт үйлдэж Гэрээний биелэлтийг дүгнэсэн, Гэрээний хугацаанд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоогдож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, тээвэр ложистикийн хувьд гацалт үүсэх, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг шалтгаануудаас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байсан зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн
зөвшөөрөхгүй байна.
Иймд иргэн Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Моннис урбан девелопмент ХХК нь анх нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт холбогдуулан талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т заасны дагуу алданги 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Моннис урбан девелопмент ХХК болон Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан дараах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Үүнд:
1.Худалдан авагч Моннис урбан девелопмент ХХК дараах үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар:
1.1.Ё.Шинэхишигийн өмчлөлийн 18645310902593 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консул 20 гудамж, 524 тоот хаягт байрлалтай 566 м.кв талбай бүхий газрыг /Гэрээний 1.2.3-т заасан газар/;
1.2.Р.Цэнджавын өмчлөлийн 18645310879613 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах, 540 м.кв талбай бүхий газрыг /Гэрээний 1.2.2-т заасан газар/;
1.3.Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн Ү-2204076117 дугаартай үл хөдлөх хөрөнгийг /Гэрээний 1.2.1 -т заасан үл хөдлөх эд хөрөнгө/.
2.Худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1.300.000.000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр:
2.1.2021.03.22-ны өдөр 195.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Орон сууц захиалгын гэрээ байгуулан шилжүүлэхээр /Гэрээний 2.3.1, 2.4-т заасны дагуу/;
2.2.2021.03.18-ны өдөр 130.000.000 төгрөгийг төлөхөөр /Гэрээний 2.5.1-т заасны дагуу/;
2.3.2021.04.15-ны өдөр 325.000.000 төгрөгийг төлөхөөр /Гэрээний2.5.2-т заасны дагуу/;
2.4.2021.05.15-ны өдөр 325.000.000 төгрөгийг төлөхөөр/Гэрээний2.5.3-т заасны дагуу/;
2.5.2021.06.15-ны өдөр 325.000.000 төгрөгийг төлөхөөр/Гэрээний 2.5.4-т заасны дагуу/.
3.Худалдагч - Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь үл хөдлөх хөрөнгийг дараах нөхцөлийн дагуу Худалдан авагчид шилжүүлэхээр:
3.1.Орон сууц захиалгын гэрээ хийгдэж урьдчилгаа төлбөр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөг төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор Р.Цэнджавын өмчлөлийн 540 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэхээр /Гэрээний 2.7-д заасны дагуу/;
3.2.Үлдэгдэл төлбөрийг шилжүүлснээс хойш ажлын 7 хоногийн дотор бусад үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр /Гэрээний 2.8-д заасны дагуу/.
Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй талаар
Гэрээний 2.7-д заасны дагуу Худалдан авагч нь Орон сууц захиалгын гэрээ хийж урьдчилгаа төлбөр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг Худалдагчид төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь Р.Цэнджавын өмчлөлийн 540 м.кв талбай бүхий газрыг Худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй байжээ. Мөн Гэрээний 4.2.4-д заасны дагуу Худалдагч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Гэрээний 2.7-д заасан хугацаа, журмын дагуу Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байжээ.
Талууд Гэрээний 6.2-т Худалдагчийн дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз буюу алдангийг хэрэглэхээр тохиролцсон бөгөөд Худалдагч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам Худалдан авагчид төлөхөөр тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Худалдан авагч нь үүргээ биелүүлэн Гэрээний 2.5.1-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг Ё.Шинэхишигийн Хаан банкан дахь 5007162345 тоот дансанд шилжүүлсэн /талууд Гэрээний 2.5-д тус дансанд төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон байна/. Мөн Гэрээний 2.6-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нартай МUD-С-2013-СОМ-017 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Мандах наран хотхоны 2-р байрны 24 тоот хаягт байрлах 60.64 м.кв, 92 тоот хаягт байрлах 40.59 м.кв нийт 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийн үнэ бүхий 101.23 м.кв орон сууцыг Худалдагчид шилжүүлсэн байна.
Худалдагч нь дээрх нөхцөл биелснээс хойш ажлын 7 өдрийн дотор буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор Р.Цэнджавын өмчлөлийн 540 м.кв талбай бүхий газрыг Худалдан авагч талд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлэлгүй явсаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу Гэрээгээр тохирсон хугацааг 265 хоног хэтрүүлэн газар өмчлөх эрхээ шилжүүлж өгсөн байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Гэрээний 2.7, 4.2.1, 4.2.4-т заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйл, Гэрээний 6.2-т тус тус заасны дагуу Моннис Урбан Девелопмент ХХК-д алданги төлөх нөхцөл үүссэн байна.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг Гэрээний 1.2.2-т заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгөөр тооцсон болно.
Алдангийн дүн 106.000.000 /нэг зуун зургаан сая/ төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас их байж болохгүй тул 100.000.000 /нэг зуун/ сая төгрөгийг нэхэмжилж байгаа болно.
Иймд Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас Монгол Улсын Иргэний хуулийн 232, 243 дугаар зүйл, талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.7, 4.2.1, 4.2.4, 6.2-т тус тус заасны дагуу алданги 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж Моннис урбан девелопмент ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний алдангид 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:
1.Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Хувь хүний орлогын алба татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэг, 17.1.1, 21.2.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Гэрээний 3.4, 4.2.4-т тус тус заасны дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад /Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс/ бүртгүүлэхийг даалгах.
2.Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас Монгол Улсын Иргэний хуулийн 232, 243 дугаар зүйл, талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т тус тус заасны дагуу алданги 367,400,000. /гурван зуун жаран долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж Моннис урбан девелопмент ХХК-д олгуулах.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Моннис урбан уевелопмент ХХК болон Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Гэрээ байгуулан дараах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Үүнд:
1.Талууд дараах үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авахаар:
1.1.Ё.Шинэхишигийн өмчлөлийн 18645310902593 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консул 20 гудамж, 524 тоот хаягт байрлалтай 566 м.кв талбай бүхий газрыг/Гэрээний 1.2.3-т заасан газар/;
1.2.Р.Цэнджавын өмчлөлийн 18645310879613 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах, 540 м.кв талбай бүхий газрыг/Гэрээний 1.2.2-т заасан газар/;
1.3.Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн Ү-2204076117 дугаартай үд хөдлөх хөрөнгийг /Гэрээний 1.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө/.
2.Худалдан авагч - Моннис урбан девелопмент ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1,300,000,000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгийг дараах байдлаар төлөхөөр:
2.1.2021.03.22-ны өдөр 195.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Орон сууц захиалгын гэрээ байгуулан шилжүүлэхээр /Гэрээний 2.3.1,2.4-т заасны дагуу/;
2.2.2021.03.18-ны өдөр 130.000.000 төгрөгийг төлөхөөр /Гэрээний 2.5.1-т заасны дагуу/;
2.3.2021.04.15-ны өдөр 325.000.000 төгрөгийг төлөхөөр /Гэрээний 2.5.2-т заасны дагуу/
2.4.2021.05.15-ны өдөр 325.000.000 төгрөгийг төлөхөөр /Гэрээний 2.5.3-т заасны дагуу/;
2.5.2021.06.15-ны өдөр 325.000.000 төгрөгийг төлөхөөр /Гэрээний 2.5.4-т заасны дагуу/.
3.Худалдагч - Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь үл хөдлөх хөрөнгийг дараах нөхцөлийн дагуу Худалдан авагчид шилжүүлэхээр:
3.1.Орон сууц захиалгын гэрээ хийгдэж урьдчилгаа төлбөр 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөг төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор Р.Цэнджавын өмчлөлийн 540 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэхээр /Гэрээний 2.7-д заасны дагуу/;
3.2.Үлдэгдэл төлбөрийг шилжүүлснээс хойш ажлын 7 хоногийн дотор бусад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр /Гэрээний 2.8-д заасны дагуу/.
4.Худалдагч нь Гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдан авагчид төлөхөөр.
Өмнө нь гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар
Худалдан авагч нь Гэрээний 2.5.1-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг Ё.Шинэхишигийн Хаан банкан дахь 5007162345 тоот дансанд шилжүүлсэн /талууд Гэрээний 2.5-д тус дансанд төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон байна/. Мөн Гэрээний 2.6-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нартай МUD-С-2013-СОМ-017 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Мандах наран хотхоны 2-р байрны 24 тоот хаягт байрлах 60.64 м.кв, 92 тоот хаягт байрлах 40.59 м.кв нийт 195.000.000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийн үнэ бүхий 101.23 м.кв орон сууцыг Худалдагчид шилжүүлсэн байна.
Гэрээний 2.7, 3.4, 4.2.4-д тус тус заасны дагуу Худалдагч нь дээрх нөхцөл биелснээс хойш ажлын 7 өдрийн дотор буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор Р.Цэнджавын өмчлөлийн 540 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Худалдан авагч талд шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч тус үүргээ одоог хүртэл биелүүлээгүй 432 хоног хэтрүүлсэн байна.
Хариуцагчийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дээрх үүргийн алдангид нэхэмжлэгч нараас 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Шаардах эрхийн талаар: Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь өөрсдийн өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг Моннис урбан уевелопмент ХХК-д шилжүүлэхээр, Моннис урбан девелопмент ХХК нь үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 1,300,000,000 /нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгийг Худалдагчид төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад тус тус заасны дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь зөвхөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болдог байна.
Гэрээний 2.7, 2.8-д тус тус заасны дагуу Худалдан авагч нь Орон сууц захиалгын гэрээ хийж урьдчилгаа төлбөр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг Худалдагчид төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь Р.Цэнджавын өмчлөлийн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэтэй, 540 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Худалдан авагчид шилжүүлэх, Үл хөдлөх хөрөнгийн үнийг Худалдагчид бүрэн төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь Ё.Шинэхишигийн өмчлөлийн 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгийн үнэтэй, 566 м.кв талбай бүхий газар, Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийн үнэтэй, 75 хувийн гүйцэтгэлтэй 1382.5 м.кв талбай бүхий барилгыг Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байжээ.
Мөн гэрээний 3.4, 4.2.4-д тус тус заасны дагуу Худалдагч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг дээр дурдсан журмын дагуу Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байжээ.
Талууд Гэрээний 6.2-т Худалдагчийн дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз буюу алдангийг хэрэглэхээр тохиролцсон бөгөөд Худалдагч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам Худалдан авагчид төлөхөөр тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй талаар:
Худалдан авагч нь гэрээний 2.5.1-5.5.4-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 1,105,000,000 /нэг тэрбум нэг зуун таван сая/ төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Ё.Шинэхишигийн Хаан банкан дахь 5007162345 тоот дансанд шилжүүлсэн /талууд Гэрээний 2.5-д тус дансанд төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон байна/ бөгөөд энэ талаар талууд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж Моннис урбан девелопменг ХХК нь иргэн Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт тэг төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар дүгнэсэн байна.
Гэрээний 2.7, 3.4, 4.2.4-д тус тус заасны дагуу Худалдагч нь дээрх төлбөр төлөгдсөнөөс хойш ажлын 7 хоногийн дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор Ё.Шинэхишигийн өмчлөлийн 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгийн үнэтэй, 566 м.кв талбай бүхий газар, Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгийн үнэтэй, 75 хувийн гүйцэтгэлтэй 1382.5 м.кв талбай бүхий барилгыг Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, эрх бүхий байгууллагад буюу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүрэгтэй байжээ.
Гэсэн хэдий ч худалдагч нар нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ Худалдан авагчид шилжүүлж өгөөгүй, Худалдан авагчийн өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоосоо татвар төлөөгүй байгаа тул бодит байдал дээр Худалдан авагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэх боломж бүрдээгүй байгаа юм.
Худалдан авагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хэд хэдэн удаа хандсан бөгөөд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээс татвар төлсөн баримт байхгүй гэх шалтгаанаар манай хүсэлтийг хүлээж авахгүй байгаа болно.
Худалдан авагчийн зүгээс Худалдагч нараас үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоо төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн АБ-22/92 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Гэрээний 2.8, 3.4, 4.2.4-т заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйл, Гэрээний 6.2-т тус тус заасны дагуу Моннис урбан девелопмент ХХК-д алданги төлөх нөхцөл үүссэн байна.
Нэмэгдүүлсэн шаардлагын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг Гэрээний 1.2.1-д заасны дагуу 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хувьд 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгөөр, 1.2.3-т заасны дагуу Ё.Шинэхишигийн өмчлөлийн 566 м.кв талбай бүхий газарт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр, нийт 1,100,000,000 /нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгөөр тооцсон болно.
Алдангийн дүнг Гэрээний 1.2.1-д заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд 300,600,000 /гурван зуун сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, 1.2.3-т заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд 66,800,000 /жаран зургаан сая найман зуун мянган/ төгрөгөөр, нийт 367,400,000. /гурван зуун жаран долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тооцсон болно.
Үүрэг гүйцэтгэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр, үүргийн гүйцэтгэлийг хоцроосон хугацааг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 167 хоногоор тооцсон болно.
Хариуцагчийн зүгээс Худалдагч нь Гэрээний 1.2.2-д заасан үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй хэмээн Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас алдангид 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж:
Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 243 дугаар зүйл, Хувь хүний орлогын алба татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэг, 17.1.1, 21.2.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Гэрээний 3.4, 4.2.4-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад /Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс/ бүртгүүлэхийг даалгаж;
Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас Монгол Улсын Иргэний хуулийн 232, 243 дугаар зүйл, талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т тус тус заасны дагуу алданги 367,400,000 /гурван зуун жаран долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж Моннис урбан девелопмент ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Тус иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас Иргэний хуулийн 232, 243 дугаар зүйл, талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т тус тус заасны дагуу алданги 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж Моннис урбан девелопмент ХХК-д олгуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Иргэн Ё.Шинэхишиг, Р.Цэнджав бид нар нь Моннис урбан девелопмент ХХК-тай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид дараах үл хөдлөх хөрөнгийг худалдахаар:
1.1.Нэхэмжлэгч Ё.Шинэхишиг Р.Цэнджав нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204076117 дугаартай дутуу баригдсан барилга;
1.2.Нэхэмжлэгч Р.Цэнджавын өмчлөлийн 18645310879613 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий газрыг;
1.3.Нэхэмжлэгч Ё.Шинэхишигийн өмчлөлийн 18645310902593 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 524 тоот хаягт байрлах 566 м.кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгөнүүдийг худалдахаар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дараах нөхцөлөөр байгуулсан билээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1,300,000,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр:
2.1.Гэрээний үнийн 15 хувь буюу 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийг Гэрээний 2.3.1-д заасан бартерийн нөхцлөөр буюу Гэрээний 2.4-т заасанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 124-Б байр 24 тоотын 60,64 м.кв 2 өрөө, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 124-Б байр 92 тоот 40,59 мкв 1 өрөө орон сууцуудыг Гэрээний 2.6-д заасан нөхцөлийг хангаж шилжүүлж өгөхөөр;
2.2.Гэрээний үнийн 10 хувь буюу 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр;
2.3.Гэрээний үнийн 25 хувь буюу 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр;
2.4.Гэрээний үнийн 25 хувь буюу 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр;
2.5.Гэрээний үнийн 25 хувь буюу 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр гэрээнд тусгасан.
3.Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг дараах нөхцөлийн дагуу Хариуцагчид шилжүүлэхээр:
3.1.Гэрээний үнийн 10 хувь 130,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөж, Гэрээний 2.4-т дурдсан бартерийн орон сууцууд Гэрээний 2.6-д заасан нөхцөл хангагдан нэхэмжлэгчид шилжвэл Гэрээний 1.2.2-т заасан Р.Цэнджавын өмчлөлийн 18645310879613 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий газрыг;
3.2.Үлдэгдэл төлбөрийг шилжүүлснээс хойш ажлын 7 хоногийн дотор бусад үл хөдлөх хөрөнгийг тус тус шилжүүлэхээр тохирсон.
Хоёр. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй талаар:
Талууд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Гэрээг байгуулахад Гэрээний 1.5-д заасан Гэрээний урьдчилгаа 10 хувь 130,000,000 төгрөгийг худалдан авагчаас худалдагчийн дансанд шилжүүлсэн. Энэ нөхцөл хангагдахад Гэрээний 1.6-д заасны дагуу нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав бид нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хот байгуулалт, хөгжлийн газар /Гуравдагч этгээд Моннис урбан девелопмент ХХК/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан.
Хариуцагч Моннис урбан девелопмент ХХК нь дээрх гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний дагуу бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөрүүдийг бага бага хэмжээгээр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цувруулан төлсөөр гэрээний төлөх хугацаанаас нийтдээ 245 хоногийн хэтрэлттэйгээр бүрэн төлж дуусгасан.
Худалдан авагч нь бартерийн нөхцөлийг хангахдаа Гэрээний 2.6-д дурьдсан Энэхүү гэрээний 2.3.1-д заасан нөхцөлийг хангахдаа тусгайлсан Орон сууц захиалгын гэрээг талууд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дотор байгуулан Худалдагчийн ашиглалтад бүрэн шилжүүлж, эрх бүхий байгууллагад хандах баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг Худалдагч нь хариуцна. Орон сууц нь эрхийн болон биет байдлын доголдолгүй байна. гэсэн нөхцөлийг бүрэн хангаагүй болно.
Талууд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 124-Б байр 24 тоотын 60,64 м.кв 2 өрөө, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 124-Б байр 92 тоот 40,59 мкв 1 өрөө орон сууцуудыг Худалдагч талд шилжүүлэхээр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид уг орон сууцуудыг эрх бүхий байгууллагад хандан бүртгүүлж, өөрсдийн өмчлөлдөө шилжүүлж авахад нь шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс Худалдах, худалдан авах гэрээний дагуу бартерийн нөхцөлөөр нэхэмжлэгчид шилжүүлэх ёстой үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхээ Худалдагчид шилжүүлж өгөөгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн.
Нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын зүгээс уг бартерийн орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлж авахаар болон гэрээний хуваарийн дагуу төлбөрөө төлөхийг Моннис урбан девелопмент ХХК-иас удаа дараа шаардаж байсан. Үүнийг Моннис урбан девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралт болон толгой компани болох Моннис интернэшнл ХХК-ийн захирал Г.Мөнхбаатар, санхүү эрхэлсэн захирал М.Зоригтбаатар, ахлах эдийн засагч Б.Энхжаргал нартай харилцаж байсан шуудан болон имэйл хаягаар явуулсан албан бичиг, гар утасны мессежүүдээр нотлогдоно. Эдгээрийг нотлох баримт болгон хэрэгт хавсаргаж өгсөн.
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Моннис урбан девелопмент ХХК-ийн ерөнхий менежер Г.Мөнх-Ариун нь бидэнтэй холбогдож, бартерийн орон сууцнуудыг эрх бүхий байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандах, өмчлөх эрхээ шилжүүлж авахад шаардлагатай байсан бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн. Үүний дагуу бид уг орон сууцуудыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрх бүхий байгууллагад хандан, өөрсдийн нэр дээрээ шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Үүний дараа Гэрээний дагуу Р.Цэнджавын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий газрыг Моннис урбан девелопмент ХХК-д шилжүүлж өгөх гээд гүйцэтгэх захирал Б.Наранцацралт болон ерөнхий менежер Г.Мөнх-Ариун нартай утсаар болон мессежээр удаа дараа холбогдсон боловч газар шилжүүлэх өргөдлийн загвар удахгүй өгнөө яаж шилжүүлж авах нь тодорхойгүй байна, хариу өгнөө гэсээр шийд өгөлгүй сураг чимээгүй болсон.
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Моннис урбан девелопмент ХХК-ийн ерөнхий менежер Г.Мөнх-Ариун нь [email protected] имэйл хаягнаас үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг шилжүүлэхэд шаардлагатай эрх бүхий байгууллагуудад хандах өргөдлийн загвар, бүрдүүлэх бичиг баримтуудын жагсаалт зааварчилгааг ирүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр худалдан авагч Моннис урбан девелопмент ХХК нь гэрээний төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлж дуусгасан.
Иймээс худалдагч бид 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Моннис урбан девелопмент ХХК-иас ирүүлсэн заавар зааварчилгааны дагуу 5 ширхэг эрх шилжүүлэх өргөдлийг нотариатаар баталгаажуулан, үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээнүүд, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн Моннис урбан девелопмент ХХК-ийн ерөнхий менежер Г.Мөнх-Ариунтай уулзсан. Г.Мөнх-Ариун нь нэр шилжих дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын Б хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Моннис урбан деволопмент ХХК-ийн дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй байршилд хамаардаг тул уг байршил дахь үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх ажлыг Моннис урбан девелопмент ХХК-ийн зүгээс нэгдсэн журмаар зохион байгуулж бүртгүүлнэ. Иймээс бичиг баримтуудаа хүлээлгээд өгчих хэмээн бидэнд мэдэгдэж бидний бүрдүүлсэн бичиг баримтуудыг хүлээж авсан.
Гэтэл энэ өдөр нь Моннис урбан девелопмент ХХК-ийн зүгээс Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу компани газар өмчилж болохгүй иргэн л өмчлөх эрхтэй юм байна. Иймд 2 ширхэг газрыг нь захирал Б.Наранцацралтын өмчлөлд шилжүүлэхээр компаниас шийдвэрлэлээ гээд дахин Худалдах, худалдан авах гэрээ байгуулах хэрэгтэй байна. Нотариат дээр ирээч хэмээн хүсэлт гаргасан. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш 16 цагт 2 газрын өмчлөх эрхээ гүйцэтгэх захирал Б.Наранцацралтын өмчлөлд шилжүүлэхээр дахин 2571, 2572 тоот худалдах худалдан авах гэрээнүүд байгуулан, улсын бүртгэлийн гэрчилгээтэй нь хамт эрх бүхий байгууллагад өгөхөд бэлэн болгоод Моннис урбан девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралтад хүлээлгэж өгсөн билээ.
Анх худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа 2 талын өмгөөлөгч, хуульч нарыг оролцуулан гэрээний зүйл заалт болгон дээр үг үсэгчлэн хэлэлцэж, харилцан тохиролцож, байгуулсан билээ. Үүний дагуу энэхүү гэрээний 2.2-т заасан Гэрээний дагуу худалдан борлуулж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг Моннис урбан девелопмент ХХК хариуцана гэсэн заалтын дагуу уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсны татварыг Моннис урбан девелопмент ХХК хариуцахаар тохиролцсон
Ийнхүү 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ энэ гэрээний 2.7, 2.8 дахь заалтуудын дагуу шилжүүлэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байдаг.
Гэтэл нэхэмжлэгч биднээс шалтгаалаагүй асуудлаар хариуцагч Моннис урбан девелопмент ХХК нь гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх болон бусад үүргүүдээ удаа дараа зөрчиж, биелүүлээгүй байж, өөрсдийн буруутай, хариуцлагагүй, хайрамжгүй үйл ажиллагаанаас үүсэлтэйгээр нэг газрын эрхийг шилжүүлж аваагүй мөртлөө одоо ингэж сөрөг нэхэмжлэл гарган алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Моннис урбан девелопмент ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дээр дурдсан бодит нөхцөл байдлыг тодруулахын тулд нэхэмжлэгч Ё.Шинэхишигийн [email protected] имэйл хаяганд болон 99115730 дугаарын утаснаас Моннис урбан девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралтын 99110267, Моннис интернэшнл ХХК-ийн захирал Г.Мөнхбаатарын 99110408 дугаартай гар утсуудаар харилцаж байсан мессежүүдэд үзлэг хийлгэсэн баримтаар нотлогдоно.
Мөн бартерийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол /13335/, 123Б байр 24 тоот хаягт байршилтай, 60,64 м.кв, улсын бүртгэлийн Ү-22041184434 дугаартай 2 өрөө, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол /13335/, 123Б байр 92 тоот хаягт байршилтай, 40,59 мкв улсын бүртгэлийн Ү-22041184433 дугаартай 1 өрөө орон сууцнуудыг дээрх хаягаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр явуулсан Моннис урбан девелопмент ХХК-ийн хүсэлт бүхий албан бичгийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтын шаардпага хангуулан гаргуулж хэрэгт хавсаргаснаар нотлогдоно.
Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэг, 17.1.1, 21.2.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Гэрээний 3.4, 4.2.4-т тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг төлөхийг даалгах шаардлагын тухайд:
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МUD-2021/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2.2-т Энэхүү гэрээний дагуу худалдан борлуулж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг Худалдан авагч /Моннис Урбан Девелопмент XXК/ хариуцна. мөн гэрээний 2.7 болон 2.8-т ...худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна. гэж тус тус заасан байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулахад мөн адил үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг хариуцагч Моннис Урбан Девелопмент ХХК нь хариуцахаар харилцан тохиролцсон байдаг.
Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллага Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах шаардлагын тухайд:
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Моннис урбан девелопмент ХХК-ийн ерөнхий менежер Г.Мөнх-Ариун нь холбогдож [email protected] имэйл хаягнаас нэхэмжлэгч Ё.Шинэхишигийн [email protected] мэйл хаяг руу үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг шилжүүлэхэд шаардлагатай эрх бүхий байгууллагуудад хандах өргөдлийн загвар, бүрдүүлэх бичиг баримтуудын жагсаалт зааварчилгааг ирүүлсэн. Хариуцагч Моннис урбан девелопмент ХХК нь гэрээний төлбөрүүдээ гэрээний дагуу бус бага бага хэмжээгээр цувруулан төлсөөр гэрээний төлөх хугацаанаас нийтдээ 245 хоногийн хэтрэлттэйгээр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Нэхэмжлэгч нь Моннис урбан девелопмент ХХК-иас ирүүлсэн заавар зааварчилгааны дагуу материалуудаа бүрдүүлээд, Баянзүрх дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандах дуусаагүй барилгын өмчлөх эрхээ Моннис урбан девелопмент ХХК-д шилжүүлэхийг хүссэн 1ш, 2 газрын өмчлөлөөсөө татгалзаж улсын бүртгэлээс хасуулах утга бүхий 2ш, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан газрын өмчлөх эрхээ дуусгавар болгох утга бүхий 2ш, нийт 5 ширхэг өргөдлийг загварын дагуу бөглөн, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нотариатаар баталгаажуулаад Моннис урбан девелопмент ХХК-ийн ерөнхий менежер Г.Мөнх-Ариунтай уулзсан. Г.Мөнх-Ариун нь нэр шилжих дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Моннис урбан деволопмент ХХК-ийн дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй байршилд хамаардаг тул уг байршил дахь үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх ажлыг Моннис урбан девелопмент ХХК-ийн зүгээс нэгдсэн журмаар зохион байгуулж бүртгүүлнэ. Нийслэлийн Засаг даргын захирамж гарна, захирамж их удаж гардаг, Иймээс бичиг баримтуудаа надад хүлээлгээд өгчихвөл болно хэмээн мэдэгдэж нэхэмжлэгчийн бүрдүүлсэн бичиг баримтуудыг хүлээж авсан.
Мөн өдөр нь хариуцагч Моннис Урбан Девелопмент ХХК-ийн шаардлагын дагуу мөн өдөр 2571 Бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /БЗД, 14-р хороо, Консул 20 гудамж, 524 тоот хаягт байрлах 566 м.кв талбайтай газар/, 2572 Бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг /БЗД, 14-р хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбайтай газар/ тус тус байгуулж, өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн байдаг.
Монгол Улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 4.2.4-т зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй хэдий ч хариуцагч Моннис Урбан Девелопмент ХХК өөрөө үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, өөрөө бүртгүүлнэ гэсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдсөн байдаг тул сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын нэгдүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн "...алданги 367,400,000 төгрөгийг гаргуулж, Моннис Урбан Девелопмент ХХК-д олгуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Моннис Урбан Девелопмент ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ.
3.1....Худалдан авагч нь Орон сууц захиалгын гэрээ хийж, урьдчилгаа төлбөр 130,000,000 төгрөгийг Худалдагчид төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь Р.Цэнджавын өмчлөлийн 200,000,000 төгрөгийн үнэтэй, 540 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Худалдан авагчид шилжүүлэх... гэжээ.
2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2.7-д Энэ Гэрээний 1.5, 2.4, 2.5.1-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь энэ гэрээний 1.2.2-т заасан газрын өмчлөх эрхийг Худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна гэж заасан байдаг.
Хариуцагч Моннис урбан девелопмент ХХК нь гэрээний 1.5, 2.5.1-т заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн хэдий ч гэрээний 2.4-т заасан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 124 Б байр, 1-р орц, 5-24 тоот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 124 Б байр, 2-р орц, 3-92 тоот хаягууд дахь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхдээ гэрээний 2.6-д ...эрх бүхий байгууллагад шилжүүлж, эрх бүхий байгууллагад хандах баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг Худалдагч нь хариуцна. Орон сууц нь эрхийн болон биет байдлын доголдолгүй байна. гэж заасан үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч Моннис урбан девелопмент ХХК нь гэрээний 2.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлээгүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх баримт бичгийг хүлээлгэж өгөлгүй явсаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шаардлагатай баримт бичгүүдийг хүлээлгэн өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгчид өөрийн зардлаар өөрсдөө тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байдаг.
Хэдийгээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.4, 2.6-д заасан нөхцлийг хариуцагч Моннис урбан девелопмент ХХК зөрчсөн ч нэхэмжлэгч нар нь гэрээний 2.7-д заасны дагуу нэхэмжлэгч Р.Цэнджавын өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэн өгөхөөр Моннис урбан девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралт болон ерөнхий менежер Г.Мөнх-Ариун нартай удаа дараа холбогдсон боловч Б.Наранцацралт нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Мөнх-Ариун шилжүүлэх өргөдлийн загвар өгнө өө. Тэрийг хуулж бичээд нотариатаар батлуулж өгөөрэй. гэх зэргээр нэхэмжлэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болж, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байсан болно.
...2.8-д заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Худалдагчид бүрэн төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь Ё.Шинэхишигийн өмчлөлийн 200,000,000 төгрөгийн үнэтэй, 566 м.кв талбай бүхий газар, Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн 900,000,000 төгрөгийн үнэтэй, 75%-ийн гүйцэтгэлтэй 1382,5 м.кв талбай бүхий барилгыг Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй... гэжээ.
Гэрээний 2.8-т заасанчлан гэрээний 2.5.2, 2.5.3, 2.5.4-т заасан нөхцөл бүрэн биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор гэрээний 1.2.1; 1.2.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-д шилжүүлэх байсан ч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүйгээс үүдэн энэ хугацаа хойшилсон байдаг.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-ийн тавьсан хүсэлтийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй.
Нэхэмжлэгч нар нь гэрээгээр хулээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй тул хариуцагч Моннис урбан девелопмент ХХК нь гэрээний 6.2-т заасан алданги шаардах эрхгүй байх тул хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 1,287,967 төгрөг төлсөн баримт, Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 000453569 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000259016 дугаартай газар өмчлөх эрхийн услын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000259007 дугаартай газар өмчлөх эрхийн услын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2021/0231 дугаар захирамж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2571 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2572 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, Моннис урбан девелопмент ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар тогтоол, Моннис урбан девелопмент ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн АБ-21-358 тоот албан бичиг, Б.Батдэлгэрт олгосон итгэмжлэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Р.Цэнджавын гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт Р.Цэнджавын гаргасан өргөдөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Ё.Шинэхишигийн гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт Ё.Шинэхишигийн гаргасан өргөдөл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8634 дүгээр шийдвэр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 08/811, мөн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09/3638, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/4377 тоот албан бичгүүд, Моннис урбан девелопмент ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АБ-064 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас нотлох баримтаар: 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Энхзаяад олгосон итгэмжлэл, Моннис урбан девелопмент ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Моннис урбан девелопмент ХХК-ийн ирсэн албан бичгийн бүртгэл 2021 он, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хуурамж төлсөн баримт, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ж.Лхагвабатад олгосон итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 1,944,950 төгрөг төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
7. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгч талаас гаргасан хавтаст хэргийн 23-31 дэх талд авагдсан утасны мессежэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Сидинд бичигдсэн 2021 оны 04 дүгээр сарын 12, 2021 оны 05 дугаар сарын 11, 2021 оны 06 дугаар сарын 16, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдийн и-мэйлүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд тус тус авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний алданги 226,003,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг гаргасан бол,
Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т заасны дагуу алдангид нийтдээ 467,400,000 төгрөг гаргуулж Моннис урбан девелопмент ХХК-д олгуулах, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
3. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Гэрээгээр төлбөр барагдуулах нөхцлийг харилцан тохирч тогтоохдоо төлбөр барагдуулах хугацааг тогтоож, хугацаа хэтрүүлбэл, хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,2%-аар алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй бөгөөд хугацаандаа төлөөгүй үүргийн гүйцэтгэлийн дүнгээс алданги тооцож, хугацаа алдсаны үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр энэ эрх сэргэнэ. Моннис урбан девелопмент ХХК-ийн удирдлагууд болох Б.Чулуунбаатар, Б.Наранцацралт, Мөнхбаатар захиралуудтай асуудлыг шийдэхээр удаа дараа холбогдож, уулзаж байсан боловч шийдэж өгөх хүсэлгүй байна. Манай зүгээс Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхээ Моннис урбан девелопмент ХХК-д бүрэн шилжүүлж өгсөн тул баримтаар нотлогдоно гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч нар нь өөрсдөө үл хөдлөх хөрөнгийг Гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, мөн талууд тооцоо нийлсэн акт үйлдэж Гэрээний биелэлтийг дүгнэсэн, Гэрээний хугацаанд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоогдож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, тээвэр ложистикийн хувьд гацалт үүсэх, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг шалтгаануудаас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байсан зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.
5. Хариуцагч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Үүнд: Худалдагч нь Гэрээний 1.2.2-д заасан үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас алдангид 100,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 243 дугаар зүйл, Хувь хүний орлогын алба татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэг, 17.1.1, 21.2.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Гэрээний 3.4, 4.2.4-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгаж, Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нараас Монгол Улсын Иргэний хуулийн 232, 243 дугаар зүйл, талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т тус тус заасны дагуу алданги 367,400,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.
6. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: Гэрээний 2.8-д заасанчлан гэрээний 2.5.2, 2.5.3, 2,5.4-т заасан нөхцөл бүрэн биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор гэрээний 1.2.1; 1.2.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-д шилжүүлэх байсан ч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүйгээс үүдэн энэ хугацаа хойшилсон. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т заасан нэхэмжлэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-ийн тавьсан хүсэлтийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул манайх гэрээний үүргээ зөрчөөгүй, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МUD-2021/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2.2-т Энэхүү гэрээний дагуу худалдан борлуулж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг Худалдан авагч /Моннис Урбан Девелопмент XXК/ хариуцна. мөн гэрээний 2.7, 2.8-д ...худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна. гэж заасан байх ба Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулахад мөн адил үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг хариуцагч нь хариуцахаар харилцан тохиролцсон учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Р.Цэнджав, Ё.Эрдэнэхишиг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 000453569, 000259016, 000259007 дугаартай гэрчилгээнүүд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2021/0213 дугаар шүүгчийн захирамж, Моннис урбан девелопмент ХХК-ийн захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ё.Шинэхишигээс хүргүүлсэн албан мэдэгдэл, тооцоо нийлсэн актууд, Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Р.Цэнджав, Ё.Шинэхишиг нарын гаргасан өргөдөл, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ё.Шинэхишиг, Б.Наранцацаралт нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр Р.Цэнджав, Б.Наранцацралт нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, Моннис урбан девелопмент ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар тогтоол, Моннис урбан девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралтын 2021-12-21-ний өдрийн АБ-21-358 дугаар албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Р.Цэнджав, Ё.Шинэхишиг нараас тус тус гаргасан өргөдлүүд, Дутуу баригдсан барилгын зураг болон холбогдох баримт бичиг хүлээлцсэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, Моннис урбан девелопмент ХХК-иас Баянзүрх дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан АБ-21/111, АБ-21/110 дугаартай хүсэлтүүд, тус компаниас иргэн Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн АБ-22/92 дугаар шаардлага, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8634 дүгээр шийдвэр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Моннис ХХК-д хүргүүлсэн 2015.03.23-ны өдрийн 08/811, 2015.10.19-ний өдрийн 09/3638, 2018.11.02-ны өдрийн 08/4377 тоот албан бичгүүд, Моннис урбан девелопмент ХХК-иас иргэн Ё.Шинэхишигт хүргүүлсэн 2020.08.12-ны өдрийн АБ-064 тоот үнийн санал, 2021.12.21-ний өдрийн нотариат дээр гэрээ байгуулсан уулзалтын талаархи харилцан яриа, 2021.03.01-ний өдөр Моннис оффис гэрээний уулзалтын талаархи харилцан ярианы бичлэгийг тус тус сидинд буулгасанд шүүх үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн үзлэгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл зэрэг бичгийн баримт, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, талуудын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
8. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр тогтоосон Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны 14 дүгээр хорооллын Б хэсэгчилсэн талбайн ерөнхий төлөвлөгөө болон эскиз зургийг баталж, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрхийг Моннис урбан деволопмент ХХК-д олгосон үйл баримттай маргаагүй.
9. Нэг талаас нэхэмжлэгч буюу худалдагч Ё.Шинэхишиг Р.Цэнджав нар, нөгөө талаас хариуцагч буюу худалдан авагч Моннис урбан деволопмент ХХК нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр
а/.Ё.Шинэхишиг Р.Цэнджав нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204076117 дугаартай дутуу баригдсан барилгыг 900,000,000 төгрөгөөр,
б/.Р.Цэнджавын өмчлөлийн 18645310879613 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 200,000,000 төгрөгөөр,
в/.Ё.Шинэхишигийн өмчлөлийн 18645310902593 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 524 тоот хаягт байрлах 566 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 200,000,000 төгрөгөөр нийт 1,300,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгөнүүдийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.
10. Гэрээний 1.5-д гэрээнд талууд гарын үсэг зурах үйлдлийг хийхээс өмнө Гэрээний үнийн дүнгийн 10 хувь /нэг зуун гучин сая төгрөг/-ийг урьдчилгаа төлбөрт худалдан авагчаас худалдагчийн дансанд шилжүүлснээр талууд гарын үсэг зурна,
1.6-д Гэрээний 1.5-д заасан нөхцөл хангагдсан тохиолдолд худалдагч буюу Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хот байгуулалт, хөгжлийн газар /гуравдагч этгээд Моннис урбан девелопмент ХХК/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзана.
2.1.Гэрээний 1.2-д заасан худалдан борлуулж буй үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нь 1,300,000,000 /нэг тэр бум гурван зуун сая/ төгрөг бөгөөд энэ нь гэрээний үнэ байна.
2.2.Энэхүү гэрээний дагуу худалдан борлуулж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг худалдан авагч /Моннис урбан девелопмент ХХК/ хариуцна.
2.3.Энэхүү гэрээний 2.1-д заасан гэрээний үнийг худалдан авагч нь худалдагчид дараах нөхцөлийн дагуу төлнө. Үүнд:
2.3.1.Энэхүү гэрээний үнийн 15 хувь буюу 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөгийг Гэрээний 2.3.1-д заасан бартерийн нөхцлөөр,
2.3.2.Гэрээний үнийн 85 хувь буюу 1,150,000,000/нэг тур бум нэг зуун таван сая/ төгрөгийг мөнгөн хэлбэрээр бэлнээр /Энэхүү мөнгөн дүнг гэрээний 1.5-д заасан урьдчилгаа 10 хувийг оруулан тооцсон болно/
2.4.Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3.1-д заасан бартерт дараах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ. Үүнд:
2.2.1.Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 124-Б байр 1 орц, 5 давхар, 24 тоот /60,64 м.кв, 2 өрөө/
2.2.2.Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 124-Б байр 2 орц, 3 давхар, 92 тоот /40,59 мкв, 1 өрөө/ орон сууц.
2.5.Худалдан авагч энэ гэрээний 2.3.2-д төлбөрийг Худалдагчийн ХААН банкин дахь Ё.Шинэхишиг 5007162345 тоот дансанд шилжүүлэх бөгөөд энэ нөхцөлийг Худалдагч Р.Цэнджав зөвшөөрсөн болно. Үүнд:
2.5.1. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зурахаас өмнө энэхүү гэрээний 1.5-д заасны дагуу урьдчилгаа 10 хувь буюу 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг,
2.5.2. 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг;
2.5.3. 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг;
2.5.4. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг
2.6.Энэхүү гэрээний 2.3.1-д заасан нөхцөлийг хангахдаа тусгайлсан Орон сууц захиалгын гэрээг талууд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дотор байгуулан Худалдагчийн ашиглалтад бүрэн шилжүүлж, эрх бүхий байгууллагад хандах баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг Худалдагч нь хариуцна. Орон сууц нь эрхийн болон биет байдлын доголдолгүй байна.
2.7.Энэ гэрээний 1.5, 2.4, 2.5.1-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь энэ гэрээний 1.2.2-т заасан газрын өмчлөх эрхийг худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна.
2.8.Энэ гэрээний 2.5.2, 2.5.3, 2.5.4-т заасан нөхцөл бүрэн биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь энэ гэрээний 1.2.1, 1.2.3-т заасан газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна гэж тус тус зааж тохиролцжээ./хх-7-12 хуу/
11. Зохигчдын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан харилцаа үүссэн, уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.
12. Талуудын маргааны зүйл нь а/.Нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах дутуу баригдсан 75 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай 1382,5 мкв талбайтай барилгыг 900,000,000 төгрөгөөр,
б/.Р.Цэнджавын өмчлөлийн 18645310879613 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 200,000,000 төгрөгөөр,
в/.Ё.Шинэхишигийн өмчлөлийн 18645310902593 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 524 тоот хаягт байрлах 566 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 200,000,000 төгрөгөөр нийт 1,300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч түүний үнэ, төлбөрийн нөхцөлийг гэрээний 2.5.1-д 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зурахаас өмнө энэхүү гэрээний 1.5-д заасны дагуу урьдчилгаа 10 хувь буюу 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг, 2.5.2-т 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг; 2.5.3. 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг; 2.5.4-т 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 325,000,000 /гурван зуун хорин таван сая/ төгрөгийг тус тус төлөхөөр зааж тохиролцсон боловч хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, төлбөрүүдийг бага хэмжээгээр цувруулан төлсөөр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээнд заасан төлөх хугацаанаас нийт 245 хоногийн хэтрэлттэйгээр бүрэн төлж дуусгасан тул Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн 245 хоногийн алданги 226,003,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь дараах үйл баримтаар нотлогдож байна.
12.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Хоёрт гэрээний үнэ, төлбөрийн нөхцөлийг 2.1-2.5 дугаар заалтуудад тус тус зааж харилцан тохиролцсон боловч зохигчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн актаар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 130,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 175,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 75,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 19,500,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 19,500,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 24,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 96,000,000 төгрөг, нийт 1,105,000,000 төгрөгийг төлсөн болохыг баталгаажуулж талууд гарын үсэг зурж, хариуцагч компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан нь хэргийн 32-33 дахь талд авагдсан, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацааг 245 хоногоор хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
12.2. Хариуцагч талаас дээрх төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ гэрээний хугацаанд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоогдож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, тээвэр ложистикийн хувьд гацалт үүсэх, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг шалтгаануудаас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байсан гэж маргасан боловч энэ талаархи бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
12.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн заалтууд үйлчлэх бөгөөд хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасан заалт, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зургаад талуудын хариуцлага ба маргаан шийдвэрлэх хэсгийн 6.1-т Худалдан авагч нь энэхүү Гэрээнд заасан гэрээний үнийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдагчид төлнө гэж зааж тохиролцсон үүргээ хугацаанд нь худалдан авагч болох Моннис урбан девелопмент ХХК биелүүлээгүй, зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
12.4. Гэрээнд төлбөрийг төлөхөөр тохиролцсон хугацааг хариуцагч тал 245 хоногоор хэтрүүлсэн болох нь тооцоо нийлсэн актын жагсаалтаар нотлогдож байгаа энэ нөхцөлд нэхэмжлэгч нар хариуцагчаас алдангид 226,003,400 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
13. Хариуцагч талаас Гэрээний 2.7, 3.4, 4.2.4-д тус тус заасны дагуу Худалдагч нь дээрх төлбөр төлөгдсөнөөс хойш ажлын 7 хоногийн дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор Ё.Шинэхишигийн өмчлөлийн 200,000,000 төгрөгийн үнэтэй, 566 м.кв талбай бүхий газар, Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын өмчлөлийн 900,000,000 төгрөгийн үнэтэй, 75 хувийн гүйцэтгэлтэй 1382.5 мкв талбай бүхий барилгыг Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байтал энэхүү үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 6.2-т заасны дагуу Моннис Урбан Девелопмент ХХК-д алданги төлөх нөхцөл үүссэн тул 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор Р.Цэнджавын өмчлөлийн 540 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Худалдан авагч талд шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч тус үүргээ одоог хүртэл биелүүлээгүй 432 хоног хэтрүүлсэн алдангид 100,000,000 төгрөгийг, Гэрээний 1.2.1-д заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд 300,600,000 төгрөгийг, 1.2.3-т заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд 66,800,000 төгрөгийг, нийт 467,400,000 төгрөгөөр тооцож алданги гаргуулах,
Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгахыг шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж харилцан маргасан.
13.1. Гэрээний 2.6-д Энэхүү гэрээний 2.3.1-д заасан нөхцөлийг хангахдаа тусгайлсан Орон сууц захиалгын гэрээг талууд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дотор байгуулан Худалдагчийн ашиглалтад бүрэн шилжүүлж, эрх бүхий байгууллагад хандах баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг Худалдагч нь хариуцна. Орон сууц нь эрхийн болон биет байдлын доголдолгүй байна. гэж заасны дагуу Орон сууц захиалгын МUD-С-2013-СОМ-017 дугаартай гэрээг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нартай Моннис урбан девелопмент ХХК байгуулж, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Мандах наран хотхоны 2-р байрны 24 тоот хаягт байрлах 60.64 м.кв, 92 тоот хаягт байрлах 40.59 м.кв талбайтай, нийт 195.000.000 төгрөгийн үнэ бүхий 101.23 м.кв талбайтай хоёр орон сууцыг Худалдагч нарт шилжүүлсэн болох нь хэргийн 72-74 дэх талд авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримттай маргаагүй.
13.2. Гэрээний 2.7-д Энэ гэрээний 1.5, 2.4, 2.5.1-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь энэ гэрээний 1.2.2-т заасан газрын өмчлөх эрхийг худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна. гэж заасныг нэхэмжлэгч талыг зөрчиж, Р.Цэнджавын өмчлөлийн 540 мкв талбай бүхий газрыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу гэрээгээр тохирсон хугацааг 432 хоног хэтрүүлж газар өмчлөх эрхээ шилжүүлж, эрх бүхий байгууллагад одоог хүртэл бүртгүүлээгүй гэж тодорхойлж, алданги 100,000,000 төгрөгийг шаардсан шаардлага,
Мөн гэрээний 2.8-д Энэ гэрээний 2.5.2, 2.5.3, 2.5.4-т заасан нөхцөл бүрэн биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь энэ гэрээний 1.2.1, 1.2.3-т заасан газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцахаар, 3.4-т Худалдагч нь энэхүү гэрээний 2.7, 2.8-д заасан нөхцөл журам, хугацааны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр тус тус заасныг нэхэмжлэгчийг зөрчиж хугацаа хэтрүүлж, өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул алдангийг 1.2.1-д заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал буюу 167 хоногоор тооцож 300,600,000 төгрөг, 1.2.3-т заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд мөн хугацаагаар тооцож 66,800,000 төгрөг, нийт 467,400,000 төгрөгийг алдангийг шаардсан шаардлагууд нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.
13.2.а. Хариуцагч Моннис урбан девелопмент ХХК гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь төлөлгүй, хэтрүүлж төлсөн үйл баримтыг шүүх дээр дурдаж, дүгнэсэн учир дахин энэ талаар дүгнэлтийг хийх шаардлагагүй юм.
13.2.б. Худалдагч тал болох Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч тал болох Моннис урбан девелопмент ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүрэн шилжүүлэн өгч, гэрээний үүргээ биелүүлж гэрээг дуусгавар болгосон талаар хэргийн 101 дүгээр хуудсанд авагдсан Моннис урбан девелопмент ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Дутуу баригдсан барилгын зураг болон холбогдох баримт бичиг хүлээлцсэн тэмдэглэлд ...дутуу баригдсан барилгын гэрчилгээг 2021 оны 12 сарын 21-ны өдөр шилжүүлэн авсан...Ажлын зураг 1х, геологийн дүгнэлт 1х, схез зураг-1, цах.тех нөхцөл /хуулбар/-1ш, аж.дэвтэр 1ш баримтуудыг хүлээн авлаа. Хүлээн авсан менежер Г.Мөнх-Ариун, хүлээлгэн өгсөн иргэн Ё.Шинэхишиг гэж гарын үсэг зураад, Моннис урбан девелопмент ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулсанаар нотлогдож байна.
13.2.в. Гэрээний 2.7-д заасны дагуу нэхэмжлэгч Р.Цэнджавын өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, Консул 20 гудамж, 513 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэн өгөхөөр Моннис урбан девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралт болон ерөнхий менежер Г.Мөнх-Ариун нартай утсаар холбогдсон ба Б.Наранцацралт нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Мөнх-Ариун шилжүүлэх өргөдлийн загвар өгнө өө. Тэрийг хуулж бичээд нотариатаар батлуулж өгөөрэй. гэх зэргээр нэхэмжлэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болж, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байсан болох нь шүүхээс Ё.Шинэхишигийн 99115730 дугаараас Б.Наранцацралтын 99110267 дугаартай утсаар харилцсан мессежид үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
13.2.г. Гэрээний 2.8-д гэрээний 2.5.2, 2.5.3, 2.5.4-т заасан нөхцөл бүрэн биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор гэрээний 1.2.1, 1.2.3-т тус тус заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-д шилжүүлэх байсан боловч хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүйгээс үүдэн энэ хугацаа хойшилсон гэж нэхэмжлэгч нарын тайлбарласан татгалзал үндэслэлтэй байна.
14. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
14.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.7-д Энэ гэрээний 1.5, 2.4, 2.5.1-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь энэ гэрээний 1.2.2-т заасан газрын өмчлөх эрхийг худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна.
2.8-д Энэ гэрээний 2.5.2, 2.5.3, 2.5.4-т заасан нөхцөл бүрэн биелэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор Худалдагч нь энэ гэрээний 1.2.1, 1.2.3-т заасан газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна гэж тус тус зааж тохиролцсон байх тул тус гэрээний тал худалдагч буюу хэргийн нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар гэх 22,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй гэж татгалзсан татгалзалыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
14.2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй., 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно. гэж заасны дагуу гэрээний талууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоод Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчид болон худалдан авагчийн эрх олгосон этгээдэд шилжүүлэх бөгөөд гарах зардлыг Худалдан авагч бүрэн хариуцна гэж заасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
14.3. Иймээс хариуцагчийн сөрж шаардсан алданги гэх нийтдээ 467,400,000 төгрөг гаргуулах болон үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг нэхэмжлэгч нарт даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Шүүх, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,287,967 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 1,287,967 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 657,950 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн /70,200+1,994,950/ 2.065.150 төгрөг, нийт 2,723,100 төгрөгийг улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт тус тус заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-аас 226,003,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарт олгож,
Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т заасны дагуу алданги 467,400,000 төгрөг гаргуулж Моннис урбан девелопмент ХХК-д олгуулах, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Шинэхишиг, Р.Цэнджав нарын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,287,967 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-аас 1,287,967 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Моннис урбан девелопмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хурамжид 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 657,950 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн /70,200+1,994,950/ 2.065.150 төгрөг, нийт 2,723,100 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ