Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

 

2025 оны 11 сарын 07-ны өдөр                              Дугаар 2025/ШЦТ/187                                         ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Арсланбаатар,

            Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000248 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б. нь 2025 оны 08 дугаар сарын 20-21-нд шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын нутагт байрлах "Z" нэртэй баарны гадаа иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас эрх чөлөөнд нь халдаж биед нуруунд шарх, нуруу, зүүн бугалга, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт, баруун хацар, чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "Би гэртээ харих замдаа 04 цагийн үед Z нэртэй бааранд орж 1 ширхэг пиво худалдаж аваад гадаа гарч ирэхэд 3-4 залуучууд байсан. Огт танихгүй нэг залуу нь намайг хүнтэй андуурсан уу яасан мэдэхгүй энгэрээс барьж аваад гараараа нүүрэнд хоёр удаа цохьсон. Тэгээд би зугтаасан. 300 метр орчим байдаг 55 дугаар байрны зүүн хойд талд намайг араас тэврээд доош дарсан. Тэгээд араас нь хамт явсан. Хүмүүс нь ирээд салгаад аваад явсан. Тэгээд би бааранд цүнхээ орхисон байснаа санаад буцаж яваад баарнаас цүнхээ аваад цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 08 дугаар сарын 20-21-ний шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад би Зэт бааранд найз , , нарын хамтаар орсон. Зэт бааранд ороод тусгай өрөөнд нь 0.75 граммын нэг шил "Jagermeister" нэртэй виски архи дөрвүүлээ хуваах уугаад нэг цаг орчим болоод баарнаас манай найз ганцаараа гарсан. Араас нь гарсан. Намайг баарнаас гарахад үл таних дээгүүрээ шалдан эрэгтэй залуу заамдчихсан зогсож байсан. Би хараад дээгүүрээ шалдан залуугаас салгаж авахад гэгч залуу намайг хоёр гараараа түлхэхэд би осолд орж хугарсан хөлөө хөндсөн тул манай найз , , хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгахад болон дээгүүрээ шалдан залуу буюу гэгч ертөнцийн зүгээр зүүн талд нь гарахад автомашины засмал зам руу гүйгээд явцгаасан. Тэр хоёр нэг нэгнийхээ араас хөөгөөд гүйсэн. дээгүүрээ шалдан залуу хоёрын араас манай найз гүйгээд тэр хоёр дээр очсон. Би хөлөө урд өмнө нь зам тээврийн осолд ороод хугалчихсан байсан тул араас нь явж чадаагүй 2 баарны гадаа үлдсэн. Би тэнд юу болсныг мэдэхгүй. Харин манай найз хажууд нь байсан тул юу болсныг харсан. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хоёр найзтайгаа 2 нэртэй баар орсон. Тэгээд нэг шил архи авч уусан. Өглөө 04 цагийн үед явах гээд баарны гадаа зогсож байхад нэг залуу ирж тамхи асуусан. Байхгүй гэхэд харамлаад байгаа юмуу гээд өөдөөс хүрээд ирсэн. Тэгээд удалгүй найз араас гарч ирээд баарны өмнө зогсож байсан залуу руу чи яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм гээд барилцаж авсан. Тэгээд манай найз нэг цохьсон. Тэгээд бид нар салгаж аваад явсан./хавтаст хэргийн 17-18 дахь тал/

******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "*******гийн биед нуруунд шарх, нуруу, зүүн бугалга, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт, баруун хацар, чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 3 найзтайгаа 2025 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 04 цагийн үед Z нэртэй бааранд орж архи уусан. 04 цагийн үед гадаа тамхи татаж байхад нэг залуутай маргалдсан. Тэгээд 1 удаа нүүрэнд нь цохьсон чинь зугтаасан. Би араас нь гүйцэж очиход манай найзууд ирээд салгасан. /хавтаст хэргийн 34 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/

Иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 60 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. 

Шүүгдэгч нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б. нь 2025 оны 08 дугаар сарын 20-21-нд шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын нутагт байрлах "Z" нэртэй баарны гадаа иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас эрх чөлөөнд нь халдаж биед нуруунд шарх, нуруу, зүүн бугалга, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт, баруун хацар, чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, гэрч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, гэрч н мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 333 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.   

 Шүүгдэгч гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан дээрх хохирол нь ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 333 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/-ээр хөнгөн гэмтэл болох нь тогтоогдсон.   

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...Миний бие ******* ямар нэгэн гомдол санал нөхөн төлбөр байхгүй, эмчилгээний хохирол барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хохирогч *******гийн гарын үсэг бүхий хүсэлт /хавтаст хэргийн 43 дахь тал/-ээр шүүгдэгч Б. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр  эвлэрсэн  гэж үзлээ.  

Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж, ялын талаар санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн цохиж зодсон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч *******гийн хүсэлтэд: “...Миний бие Жавзмаа овогтой санал гомдол байхгүй болно” /хавтаст хэргийн 43 дахь тал/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч хувийн байдлын хувьд 26 настай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б. “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчаас ...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирлын талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ