Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/1047/З |
Дугаар | 128/ШШ2023/0283 |
Огноо | 2023-03-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн длж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э*******
Хариуцагч: Н******* З******* д хоорондын ...гараашийн газар чөлөөлөх захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүх хуралдааны нарийн бичгийн д Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Э*******өөс Н******* З******* дд холбогдуулан Н******* З******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн манай гараашд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тухайн хууль бус захиргааны актаас үүдэн гараашийг нурааснаас өөрт учирч буй зах зээлийн дундаж үнэ 20 000 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гсан.
2. Н******* З******* дас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай ******* дугаар захирамжаар Н******* оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралт ёсоор баталсан байх ба хавсралтын 90 дугаарт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойд байрлах 22 ширхэг гараашийн тоонд нэхэмжлэгч Ж.Э*******ийн эзэмшиж буй гарааш багтжээ.
3. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандан ...Н******* З******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тухайн хууль бус захиргааны актаас үүдэн гараашийг нурааснаас үүдэн гарах өөрт учирч буй зах зээлийн дундаж үнэ 20 000 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах гэж нэмэгдүүлсэн, эдгээр үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
4. Нэхэмжлэгч Ж.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...
4.1 Уг гараашийн тухайд, анх Н******* З******* д 1993 оны А/86 тоот захирамжийн дагуу гарааш барих зөвшөөрөл олгогдсон. Энэхүү захирамжийн дагуу 1994 оны 2-р сарын 21-ний өдрийн Н******* З******* д Тамгын газрын 6в/892 тоот Ерөнхий архитектор Т. Жгийн газрын зөвшөөрлийн дагуу АЯА компани нь 2 дугаар сургуулийн хашааны зүүн талд 23 гарааш, мөн ард талд 24 гарааш гэх мэтээр нийт 105 гараашууд баригдсан билээ.
Тодруулбал АЯА компани нь бидний өмчилж байгаа гараашийг дээрх эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлтэйгөөр барьсан, уг компаниас барьсан гараашаа иргэдэд худалдан борлуулж, иргэний арилжаа гүйлгээнд оруулсан, иргэд бид зах зээлийн зарчмын дагуу худалдан авч, эзэмшиж, өмчилж байна.
Гэтэл Н******* З******* д бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С*******ын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот захирамжид зөвшөөрөлгүй баригдсан гараашуудын тоонд оруулан албадан бухаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон бидний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шудар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхэнд ноцтой халдсан гэж үзэж байна.
4.2 Газрын тухай хуулийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн З******* д уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн З******* д уг газрыг албадан чөлөөлөх хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж заасан.Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар З******* д нь дараах 2 үндэслэлээр газрыг албадан чөлөөлөх хэмжээ авна гэж ойлгож байна. Үүнд: 1. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан;
2. Бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн.
3. Нэг л удаа олгосон хуулийн хугацаа нь дууссан
Гэтэл бидний эзэмшиж, өмчилж байгаа гарааш нь зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан байдаг.
Түүнчлэн би газрыг болон уг гарааш дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй болно. Зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашийг худалдан авч, эзэмшиж байгаа болно.
Уг гараашийг худалдан авахаасаа өмнө газрын албан дээр очиж тодруулахад газрын төлбөрөө төлөөд, нэр дээрээ шилжүүлэн авна гэсэн захиргаа \газрын алба\-ны үйл ажиллагааны дагуу гараашийг худалдан авч, хувийн хэрэгцээндээ эзэмшиж, өмчилж байгаа билээ.
Газрын тухай хуулийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 36.4-т Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно. Мөн тус хуулийн 30.1-т заасан газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.
Гэтэл миний бие гараашийн төлбөрийг тогтмол тасалдалгүй, 2021 он хүртэл төлж явсан нь баримтаар нотлогдох ба мөн кадастрын зургийг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин шинэчлэн өгсөн нь 1994 онд баригдсан гараашид 15 жилийн хугацаа нь 2009 онд дуусгавар болох ёстой хэдий ч аль аль талаас ямар нэгэн гэрээг цуцлах талаар мэдэгдэл гагүй тул уг хуулийн заалтаар нэг удаадаа 40 жилээс илүүгүйгээр сунгагдсан гэж үзэх олон улсын жишиг болон хуулийн дагуу болсон билээ.
Газрын тухай хуулийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба мөн хуулийн 34.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, хорооны газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн. Үүнээс үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын алба "эзэмших гэрчилгээ олгох ёстой байдаг билээ.
1994 оны 11-р сарын 11-ний өдрийн ******* захирамж нь Газрын тухай хууль батлагдахаас өмнө гарсан, Газрын тухай хууль батлагдан гарахад ямар нэгэн дагаж мөрдөх журмын хуулиар урьд барилга, байгууламж барих зориулалтаар олгосон зөвшөөрөл, шийдвэр нь хүчингүй болох талаар заагаагүй болно. Тиймээс уг захирамжийг Газрын тухай хуулийн 33.1-т заасантай дүйцнэ гэж бид үзэж байна.
Иймд иргэд бид шудар олж авсан хөрөнгө болох Н******* Сүхбаатар дүүргийн 11-р хороолол, 7-р хороо, Д. Сүхбаатарын нэрэмжит 2-р бүрэн дунд сургуулийн ард байрлалтай гараажыг зөвшөөрөлгүй баригдсан барилгад оруулан бухаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т нийцэхгүй, иргэний шудар худалдан авсан үл хөдлөх хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гж байна.
Бидний зүгээс нийслэл, дүүргийн захиргаанаас нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа Үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа ба гагцхүү хууль дээдлэх зарчмын хүрээнд, иргэний эрхийг дордуулахгүйгээр, иргэдтэй зөвшилцөн, сонсох ажиллагаа явуулах нь шуд ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Сүхбаатар дүүргийн Газрын алба 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний нэр дээр 18******* нэгж талбарын дугаар бүхий гараашийн газрын байршлын кадастрын зургийг гж өгсөн.
Миний бие 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албатай "газрын төлбөрийг тодорхойлох тухай ******* дугаар актыг байгуулсан. Миний бие 2005-2008 оны газрын төлбөрийг нөхөн төлж, 2009-2021 оны газрын төлбөрийг тухайн жил бүр төлж ирсэн, 60 тоот гарааш нь зөвшөөрөлтэй баригдсан гарааш бөгөөд үүнийг захиргаанаас нарийвчлан судлахгүйгээр бүгдийг бухаар шийдвэрлэсэн нь зөвшөөрөлтэйгөөр баригдсан гарааш эзэмшигч, өмчлөгчдийн эрхэд халдсан ноцтой үйл явдал юм.
60 дугаар гарааш эзэмшигч, иргэн Ж.Э******* миний биед Н******* З******* д 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хэн нэгэн албан тушаалтан албан ёсоор дуудаж танилцуулаагүй.
Миний бие 2014 оноос СБД-ийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын байраа зарж, одоо ХУД-т амьдран сууж байна. 2 дугаар сургуулийн гарааш эзэмшигчдээс сонсоход хавар, з дугаар сард гараашуудын хаалган дээр мэдэгдэх хуудас наасан байсан гэх боловч намайг сүүлд 2022 оны 5 дугаар сард гараашаа эргэн очиход манай гараашийн хаалган дээр байгаагүй. Миний бие н******* З******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг бусад гарааш эзэмшигчдээс 2022 оны 10 дугаар сарын эхээр олж мэдсэн. гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гсан нэмэлт тайлбартаа: ...
5.1 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд н******* З******* д нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжийг гсан болно Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь одоо ман бүхий газарт байрлаж буй тухайн гарааш нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн З******* д уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн З******* д уг газрыг албадан чөлөөлөх хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх хэмжээ авахаар н******* З******* д нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжид тусгасан болно. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гсан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Ж.Э******* нь тус шүүхэд хандаж Н******* З******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн манай гараашд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тухайн хууль бус захиргааны актаас үүдэн гараашийг нурааснаас үүдэн гарах өөрт учирч буй зах зээлийн дундаж үнэ 20 000 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гж, түүний үндэслэлээ ...манай гарааш зохих зөвшөөрөлтэй баригдсан... гараашийн төлбөрийг төлсөөр ирсэн нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласныг хариуцагч ...Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, төлбөр төлсөн эсэх нь газар эзэмших эрхийг үүсгэхгүй, захирамж хууль зүйн үндэслэлтэй... гэж мж байна.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл,
-Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны /тухайн үеийн нэрээр/ 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Барилгын байршил тогтоох тухай А36 дугаар захирамжийн 2 дахь заалтаар ...Амины гараашийн барилгыг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн зүүн талд байрлуулан 0,05 газарт, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, дулааны төвийн баруун талд хавсралт схемийн дагуу байрлуулан 0,028 га газарт... гэж,
-Н******* З******* д Тамгын газрын 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6в/892 дугаар бүхий Газрын зөвшөөрлийн тухай албан бичгээр Аяа ХЭАА-д /тухайн үеийн нэрээр/ Н******* З******* д 1993 оны А/36 тоот захирамжаар 2 дугаар дунд сургуулийн хашааны зүүн талд 23 машины гарааш барих шийдвэрийг дэвсгэрийн оршин суугчдын хүсэлт, н******* З******* д саналыг үндэслэн байршлыг нь өөрчлөн 2 дугаар дунд сургуулийн хашааны хойд талд хавсралт схемд үзүүлсний дагуу 24 машины гарааш барихыг зөвшөөрөв гэж мэдэгдсэн,
-Мөн тус газрын 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7в/1388 дугаар бүхий газрын зөвшөөрлийн тухай албан бичгээр Н******* З******* д 1993 оны А/36 тоот захирамжаар 2 дугаар дунд сургуулийн хашааны зүүн талд 23 машины граш барих шийдвэрийг дэвсгэрийн оршин суугчдын хүсэлт, Н******* З******* д саналыг үндэслэн байршлыг нь өөрчлөн 2 дугаар дунд сургуулийн хашааны хойд талд хавсралт схемд үзүүлсний дагуу 24 машины гарааш барихыг зөвшөөрөв гэж мэдэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид магүй.
9. Н******* З******* д, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн үндэслэл болгосон Монгол улсын з******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Н******* чиг үүрэгт дараах асуудал хамаарна, 24.1.19-д нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт; гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д З******* д энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гна., 77 дугаар зүйлийн 77.1-д Хурал, З******* дас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гсан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ. гэж,
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн З******* д газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гж, хэрэгжилтийг зохион байгуулах;, 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй., 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн З******* д уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн З******* д уг газрыг албадан чөлөөлөх хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасан.
10. Түүнчлэн хариуцагч захиргаа нь уг захирамжийн зорилгыг Н******* оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд гэж тодорхойлон улмаар газрыг чөлөөлөх байршлуудыг баталсантай холбогдуулан ...нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа, энэ захирамжийн хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Н******* Газар зохион байгуулалтын алба (Г.Б),-нд, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр батлагдсан байршлуудын гудамж тус бүрд авто зам, явган хүний зам, тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Н******* Ерөнхий архитектор Н.Н, Н******* Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Т)-т...шаардагдах зардлыг дүүргийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг дүүргийн З******* д нарт үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
11. Дээр дурдсан үйл баримтууд, хуулийн холбогдох заалт болон ман бүхий захиргааны актын зорилгоос үзвэл Н******* з******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамж нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт гэж шүүх дүгнэв.
12. Тухайлбал: Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг /ашиглуулдаг/ бөгөөд хүн өөрийн хувийн өмчийн автомашины гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, түүнчлэн Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны /тухайн үеийн нэрээр/ болон Н******* З******* д Тамгын газрын албан бичгүүд нь нэхэмжлэгчид газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр биш.
13. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн болохын хувьд түүний газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй.
14. Өөрөөр хэлбэл, Ж.Э*******д тухайн газрыг эзэмших эрх олгосон захиргааны хууль ёсны шийдвэр гараагүй, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулаагүй байх ба Ж.Э******* нь төрийн өмчийн газар дээр баригдсан гараашийг эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй, гараашийн газар ашиглах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гх, эсхүл газар ашиглах эрхийг шилжүүлэн авах, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах болон гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар эрх бүхий этгээдэд хандаж байсан баримт байхгүй, энэ талаар хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
15. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх ба тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь Газрын төлбөр тодорхойлох акт-ыг үндэслэн газар ашигласны төлбөрийг төлж байсан хэдий ч уг акт нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэйг гэрчилсэн баримт бичиг болохгүй.
16. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улаанбаатар хотын их багтаамжийн авто зогсоолын төслийн танилцу-аас үзвэл дээрх гараашийг чөлөөлсөн газарт уг төслийг 2022 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, судалгаанд нийт 2453 иргэн хамрагдсан, 300 автомашины 6 давхар гараашийн барилгыг 1530 м2 талбайд барихаар Төрийн байгууллагын газар эзэмших 0 дугаар гэрчилгээг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-т олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2022 оны 10 дугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн газрын албатай байгуулсан, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн БХБХ дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байх ба эдгээр үйл баримттай нэхэмжлэгч магүй.
17. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн мж буй гараашийн газрыг чөлөөлснөөр тухайн байршилд олон давхар гараашийн барилга барихаар төлөвлөсөн, энэ нь нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн, тухайн актаар нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэг нөлөө үзүүлэхүйц асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Н******* З******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.
18. Хариуцагч захиргааны байгууллага мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй шийдвэр гсан нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн гэх тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гхын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гхад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гх боломж олгоно. 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заасан.
19. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж буй гараашийн хаалган дээр Газар чөлөөлөх тухай мэдэгдэл нааж байрлуулсан гэх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан сонсох ажиллагааны хэлбэрт хамаарахгүй боловч энэ үндэслэлээр ман бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй байна.
20. Шүүх ман бүхий захиргааны актыг хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн тул ...тухайн хууль бус захиргааны актаас үүдэн гараашийг нурааснаас үүдэн гарах өөрт учирч буй зах зээлийн дундаж үнэ 20 000 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
21. Иймд нэхэмжлэгч Ж.Э*******өөс гсан, Н******* З******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн манай гараашд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тухайн хууль бус захиргааны актаас үүдэн гараашийг нурааснаас үүдэн гарах өөрт учирч буй зах зээлийн дундаж үнэ 20 000 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э*******өөс гсан, Н******* З******* д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн манай гараашд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тухайн хууль бус захиргааны актаас үүдэн гараашийг нурааснаас үүдэн гарах өөрт учирч буй зах зээлийн дундаж үнэ 20 000 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гх эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН