Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0203/З |
Дугаар | 128/ШШ2023/0289 |
Огноо | 2023-03-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2023/0289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: С******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын у******* б******* Ч.Н******* нарын хоорондын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, М.Я, Б.З, Э.Б, хариуцагч Ч.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч С******* ХХК нь Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын у******* б******* Ч.Н*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Н ХХК-иас С******* ХХК-д холбогдуулан гомдол гаргасны дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын у******* б******* Ч.Н******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудас ногдуулжээ.
Уг шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч эс зөвшөөрч анх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.
3. Гомдол гаргагч С******* ХХК гомдлын шаардлагын үндэслэлээ:
3.1 Манай компани 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх хөнгөлөлт, маркетингийн зорилгоор Ипойнт онооны урамшууллыг эхлүүлсэн.
Ипойнт онооны карттай гишүүд нь зөвхөн оноо цуглуулж ашиглахаас гадна төрөл бүрийн үнэгүй үйлчилгээ, х*******драл, гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчдэд зориулсан урамшуулалд хамрагдах боломжтой байдаг. Ипойнт онооны картыг үйлчлүүлэгчийн хүслээр сайн дурын дагуу хялбаршуулсан гэрээний үндсэн дээр олгодог. Тухайн ипойнт карт ашиглан төлсөн төлбөрөөсөө цуглуулсан оноо нь үйлчлүүлэгчийн нэр дээр хадгалагдаж байдаг мөнгө юм. Тухайн хэрэглэгч өөрт цугларсан оноогоо хэзээ ашиглах, цуглуулахаа өөрөө шийддэг.
Одоогоор тухайн картанд байгаа мөнгийг манай байгууллагаас гадна Umoney автобусны карт цэнэглэх, Skytel үүрэн холбооны оператороос төрөл бүрийн үйлчилгээ авахад зарцуулж болох ба цаашид албан ёсоор цахим мөнгө болох эхлэлээ ьсан байгаа.
Хэрэглэгч өөрийн цуглуулсан оноогоо ашиглах үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримт дээр нэмэгдэж гарах ба хэрэгжсэн үед нь татвар бодогдох ёстой гэж бид үзэж байна. Энэ нь НББ-ын суурь зарчим болох аккруэл суурьтай нийцэж байгаа.
3.2. Манай компани Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар санхүү болон татварын тайлангаа аккруэл сууриар бүртгэн тайлагнаж ирсэн. Татварын ерөнхий газар болон дүүргийн татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу тайланг мэдээллийн зөрүүгүй гэж хүлээн авсаар ирсэн.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Аж ахуйн нэгж, байгууллага Санхүүгийн тайлагналын олон у******* стандарт (СТОУС)-ыг дагаж мөрдөнө гэж заасан ба Санхүүгийн тайлагналын олон у******* стандартад төлбөрийн баримт болон орлого хүлээн зөвшөөрөлтийг дараах байдлаар тайлагнахыг зааварлажээ.
СТОУС-15 Б44-Худалдан авагчаас урьдчилгаа төлбөр хүлээн авснаар аж ахуйн нэгж нь ирээдүйд бараа, үйлчилгээ нийлүүлэх эсвэл нийлүүлэхэд бэлэн байлгах өөрийн гүйцэтгэлийн үүргийн хариуд хүлээн авсан уг урьдчилгаа төлбөрийн дүнгээр гэрээний өр төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Аж ахуйн нэгж нь бараа, үйлчилгээг нийлүүлсэн ба ингэснээр өөрийн гүйцэтгэлийн үүргийг биелүүлсэн тохиолдолд тэрхүү гэрээний өр төлбөрийг үл хүлээн зөвшөөрнө (Орлогыг хүлээн зөвшөөрнө) гэж заасан.
Манайх дээрх стандартын дагуу борлуулалтын хөнгөлөлт буюу Epoint-ийг хэрэглэгчдэд Балансын Дансны өглөг /km/ дансанд, Борлуулалтын хөнгөлөлтийг Борлуулалын сөрөг /dm/ данс буюу Орлого үр дүнгийн дансанд бүртгэн тайлагнан илгээж байгаа.
СТОУС-15 Хэмжилт-Ажил үйлчилгээний үнийг тодорхойлох-Хувьсах төлбөр-52(a) Аж ахуйн нэгжийн бизнесийн хэвшин тогтсон практик, хэвлэн нийтэлсэн бодлого буюу тусгай мэдэгдлийн улмаас худалдан авагч нь тухайн аж ахуйн нэгж гэрээнд заасан үнээс бага төлбөрийг хүлээн зөвшөөрнө бодит хүлээлттэй байх, Өөрөөр хэлбэл, үнийн зөвшилцлийг аж ахуйн нэгж санал болгоно гэсэн хүлээлттэй байдаг.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС-д заасны дагуу манай компани аккруэл сууриар санхүү болон татварын тайлангаа тайлагнаж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд төлбөрийн баримтыг мөнгөн сууриар үйлдэхийг шаардаж байгаа нь амьдрал дээр энэ хууль болон СТОУС-ын заалтууд нь зөрчилдөж байгаа гэж бид үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын у******* б******* Ч.Н*******ын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.3 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Я шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...И баримт дээр байгаа үнийн дүн зөрүүтэй гэж үзэж байгаа нь үнийн дүн болон санхүүгийн тайлагналын олон у******* стандартад үндэслэсэн гэж доод хэсэгт нь тайлбар бичсэн байгаа тул уг баримтыг үнийн дүн зөрүүтэй үзэхгүй байна.
Аккруэл санхүүгийн тайлан гаргаж байгаа. Мөнгөн сууриар татварын тайлан гаргаж багаа гэдэг нь үнэн. Бид нар зохицуулалтын тайлангаа ч хийдэг. Хэрэв ипойнт оноо ашиглаж байгаа тохиолдолд 3800 төгрөгийн үнэ бүхий барааг ипойнт оноо хэд байгаагаас шалтгаалж үнийн дүн и баримт дээр өөрөөр гарна. Жишээлбэл 3800 төгрөгийн үнийн дүнтэй бараанаас 2500 төгрөгийн ипойнт оноо хасуулж худалдан авалт хийхэд баримт дээрх борлуулалт 2500 төгрөг гэж бичих ёстой гэж байна. Гэтэл бодит байдал дээр хасах 1300 төгрөгөөр манай борлуулалт бичигдэх гээд байна. Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдох орлогоо бууруулсан болох гээд байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа худалдан авалт хийх бүрд үнийн дүнг бууруулж тайлагнадаг гэж хэлж байна. Бид нар энэ дээр нэлээд хэдэн жишээ гаргаж тайлбарлаж өгсөн байгаа. Өмнөх жишээн дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дах хэсэгт зааснаар авч үзэхэд манай байгууллага хасах 1300 төгрөгөөр манай борлуулалт бичигдэх гээд байна. Өөрөөр хэлбэл 1000 төгрөгийн бонус оноотой байхад 5000 төгрөгөөр худалдан авалт хийхэд бонус оноо хасагдаж 4000 төгрөгийн худалдан авалт хийгдэнэ. Үүнээс барааны өртөг 3800 төгрөг борлуулалт нь 200 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөх болж байна. ялгаатай борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч баримтаа гаргаж байгаа учир үндэслэлгүй юм.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дах хэсэгт аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй гэж заасныг зөрчиж байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах гэж заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Манай байгууллага шимтгэлийн харилцагчийн бараа бүтэгдэхүүнийг худалдан борлуулдаг. Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, шимтгэлийн харилцагч, манай компани гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан компаниудын бараа бүтээгдэхүүнийг Татварын ерөнхий газрын ьсан шаардлагад нийцүүлэн төлсөн үнээр нь баримт гаргах юм бол гэрээнд заасан үнийн дүн өөрчлөгдөж гэрээ зөрчих үндэслэл болж байна.
Аж ахуйн орлогын албан татварын тухай хуульд татвар ногдох орлогыг бууруулан тайлагнахгүй гэж заасан байгаа. Мөн тус хуульд тухайн орлогыг олоход холбогдон гарсан зардлыг хасна гэж заасан байгаа. Үүнийг манай компани Аккруэл суураар бүртгэж байгаа. Хэрэглэгчийн оноо мөнгө хэлбэрээр үлдэж манай компани өглөг хэлбэрээр тайлагнаж байгаад хууль зөрчсөн зүйл байхгүй.
4. Хариуцагч Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын у******* б******* Ч.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: ...Н ХХК /РД:5/-аас С******* ХХК /РД:*******/-ийн Имарт сүлжээ дэлгүүрийн худалдан авагчдад олгож буй телберийн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж буй эсэхийг шалгуулах зөрчлийн талаар бичгээр ирүүлсэн мэдээллийг хүлээн авч прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн зөрчлийг шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Татварын алба ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгч нарт 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн дотор үүссэн зөрчлийг арилгах тухай шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 20 ны өдөр хүргүүлсэн ба цаашид зөрчил арилаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж удирдлагуудтай хамтран уулзалт хийж анхааруулж мэдэгдсэн.
Шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ", мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д "Монгол У******* нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн" албан татвар тооцох үнэлгээг тодорхойлно гэж тус тус зохицуулсан. Бүтээгдэхүүн борлуулахдаа хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр худалдаа үйлчилгээ эрхэлж, бараа албан татвар тооцох үнэлгээнээс тооцох албан татварыг өөрөөр тогтоож худалдан авагчид төлбөр төлсөн үнийн дүнгээс зөрүүтэй баримт олгосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д 17.5.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан.
Учир нь холбогдогч С******* ХХК нь худалдан авагчдаа урамшуулах зорилгоор бонус картад худалдан авалтын үнийн дүнгээс тодорхой хувиар дараагийн худалдан авалтад эдлэх эрх олгож буй дүнг эдлээгүй буюу хэрэгжээгүй байхад хүлээн зөвшөөрч татвар ногдуулах орлогын дүнг бууруулж буй бүртгэл хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тул 2022 оны 11 дүгээр сарын 17- ны өдөр 2 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2022 оны 10 дугаар сард тайлагнасан дүн, худалдан авагчийн төлсөн нийт үнийн дүн, цахим төлбөрийн баримтад илгээсэн төлбөрийн баримтын үнийн дүн зөрүүтэйгээс борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8,3 дахь заалтад заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсаар 15,000,000 /арван ан сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулж 15 өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан. Иймд холбогдогч С******* ХХК-ийн Татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу шийтгэл оногдуулсан шийдвэр нь хуульд нийцсэн тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
4.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ....Бид нар хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Хууль тогтоомж хэн нэгэнд зориулж гаргахгүй. Жишээлбэл сүлжээ дэлгүүрт хамаарах заалт, сүлжээ дэлгүүрт хамаарахгүй заалт гэх байдлаар хууль гарахгүй. Хуульд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх объект, хамрах хүрээ зэрэг бүх зүйлийг зааж өгсөн байгаа. Татварын албаны хувьд батлагдан гарсан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэг мөр ойлголт өгөх, хуулийн хэрэгжилтэд хяналт их чиг үүргийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байгаа. Гомдол гарагчийн зүгээс хэрэв хуулийг дагах юм бол гэрээ зөрчигдөг гээд байна гэх тайлбарыг өгч байгаа.
Бусад хамтран ажиллаж байгаа байгууллагуудтай хийж байгаа гэрээ зөрчигдөх гээд байна. Зээлээр өгч байгаа бараануудын бүртгэл өөрчлөгдөх гээд байна гэх тайлбарыг өгч байна. Бүртгэлийг тусдаа хийдэг хууль түүнд нийцүүлж гаргасан журамд нийцүүлэн хийнэ. Харин хуультай зөрчилдөж байгаа учраас бүртгэлд асуудал гарч байна хуулиа өөрчлөөч гэх эрэмбэ дэс дараалал байхгүй. Мөн өөр үнийн дүнгээр борлуулалт хийх нөхцөлийг тулгаж байна гэх асуудал байхгүй байгаа.
Шударга өрсөлдөөний тухай хуультай холбоотой асуудал яригдаж байна. Бид нар төлбөрийн баримт хуурамч гэх асуудал яриагүй, хийсэн тооцооноос өөр дүн бүхий төлбөрийн баримт олгож байна гэх асуудал ярьж байгаа. Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татвар гэж байгаа. Жишээлбэл 1000 төгрөгийн бараа зарсан гэх бодоход хэдэн төгрөгийн татвар ногдох вэ гэдгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа илгээнэ.
Аккурел суурьтай аж ахуйн орлогын албан татвар улирал, хагас жил, жил бүрээрээ явдаг тус тусдаа тайлангууд байгаа. Хуулийн дагуу тайлангаа ирүүлж байсан гэж хэлж байна. Энэ нь дараах зөрчлийг үүсгэж байна. Жишээлбэл 10 хүн тус бүр 10.000 төгрөгөөр худалдан авалт хийхэд ногдох татвар нь 1000 төгрөг ногдох байхад нэхэмжлэгч компани үүнийг багасгаж нэмэгдсэн өртгийн албан татварын системд илгээж байгаа учир 10.000 төгрөг ногдуулах ёстой байхад 8.000 төгрөг гэж ногдуулж байгаа. Үүнийг дагаад энэ аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан буруу буюу бага дүнтэй гарна. Энэ нь төсөвт цугларах ёстой мөнгөн дүн бага болж байна. Арын үр дагавар нь тухайн аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн суутган төлөх ёстой татвар бага гарч байна. Бид нарт дараа нь тухайн мөнгийг нөхөж олгоод тайлангаа ирүүлж байгаа гэдэг нь тайлбарлахгүй байна. Дараа сард нь ихэсгэж тайлангаа илгээж байгаа юм уу эсхүл бага дүнгээр нь илгээж байгаа эсэх талаараа гомдол гаргагч тайлбарлах байх.
Хуулийг үг үсгийн дагуу ойлгоно. Заавал хуурамч баримт байх ёстой гэж тайлбарлаж байна. Хуулийг ингэж ойлгож хэрэгжүүлэхгүй. Нэг бол хуурамч баримт олгох эсхүл төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгосон гэсэн заалт байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.8 дугаар зүйлд Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол гэж заасан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зөрүүтэй баримт олгохгүй гэсэн агуулгаар албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгч нарыг үүрэгжүүлж байгаа. Татварын у******* б*******ийн зүгээс холбогдогч этгээд бараа, ажил үйлчилгээг борлуулахдаа борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй баримт олгосон гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас бичсэн байгаа. Хууль болон Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн. Хуульд шийтгэл оногдуулахаар заасан, хариуцлагын хэм хэмжээг тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүй байгаа бол үүнийг зөрчилд тооцно гэж Зөрчлийн тухай хуульд тодорхойлсон байгаа. Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Холбогдогчийн гаргаж байгаа зөрчил өөрөө Зөрчлийн тухай хуульд заасан төлбөрийн баримтыг борлуулалтын дүнгээс өөрөөр олгосон үйлдэл байна гэж үзэж хариуцлага оногдуулсан.
Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, Татварын ерөнхий газар нь системд төлбөрийн баримт илгээх, төлбөрийн баримт баталгаажуулахтай холбоотой багцын гэрээг хийдэг байгаа. Төлбөрийн системийг хөгжүүлэх ажлыг Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, хяналт их ажиллагааг Татварын ерөнхий газар хариуцаж явдаг байгаа. төлбөрийн баримт нийлүүлэх асуудлыг сүлжээ дэлгүүрүүд хүлээдэг байгаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Гомдол гаргагч С******* ХХК нь Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын у******* б******* Ч.Н*******ын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байх ба уг шийтгэлийн хуудаст С******* ХХК-ийг ...төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримтыг худалдан авалт хийсэн иргэнд олгосон зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д зааснаар 15 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
7. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:, 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь; 8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга ан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван ан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан.
8. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ" гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д Монгол У******* нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлно гэж тус тус заасан.
9. Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтаар Емарт дэлгүүрт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14:09 цагт гишүүний карт бүхий иргэн Жайнагүлийн 16000 төгрөгийн худалдан авалтанд С******* ХХК нь 15840 төгрөгөөр бүртгүүлэх дүнг тогтоосон төлбөрийн баримт олгож үүндээ нэмэгдсэн оноо 160 гэж тодорхойлсон, үүнийгээ гомдол гаргагч нь ...худалдан авагчийн нэр дээр өглөг хэлбэрээр байршиж дараагийн худалдан авалтын үнийн дүнгээс хасагдаж тооцогддог, хэрэглэгчдэдээ үзүүлж буй 1 хувийн хөнгөлөлт буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маркетингийн үндсэн аргуудын нэг, зөрчил биш гэж тайлбарлан маргасан.
10. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасан ба гомдол гаргагч нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн нь тогтоогдсон, эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.
11. С******* ХХК нь худалдан авалтын үнийн дүнгээс зөрүүтэй төлбөрийн баримтыг худалдан авагчид олгосон нь нэгэнт тогтоогдсон тул энэ тохиолдолд ...худалдан авалтын үнийн дүнгийн тодорхой хувийг Ипойнт картад байршуулж дараагийн худалдан авалтаас хөнгөлж байгаа гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй, энэ нь дээрхи зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш.
12. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын у******* б******* Ч.Н*******ын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д заасныг баримтлан С******* ХХК-иас гаргасан Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын у******* б******* Ч.Н*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас у******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг у******* орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН