Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/01267

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/01267

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг болон алданги гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тэмдэглэл хөтлөв.

Хариуцагч Б.Х шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хүргүүлж, хариуцагч нь шүүх хуралдааны товыг өөрөө хүлээн авсан боловч тус өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.С нь Б.Х 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай 15 сая төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл зээл төлөх тохирсон хугацаа болоход зээлээ төлөхгүй удаа дараа холбоо барихад боломжгүй байна гэсэн. Сүүлдээ зээлээ төлөх сонирхолгүй сураггүй алга болж, эрэн сурвалжлуулж олсон. Иймд зээлдүүлсэн 15 сая төгрөгөө болон зээлийн гэрээний дагуу алданги тооцон Б.Х нэхэмжилж байна гэжээ.

 

2.    Хариуцагч Б.Хшүүхэд тайлбар гаргаагүй.

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ, Нур  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан. Хариуцагч талаас баримт гаргаагүй.

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.Х холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг болон зээлийн гэрээний дагуу шүүхэд хандах өдрийг хүртэлх алданги гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.Х 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул алданги тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.  

3.    Хариуцагч нь ямар нэгэн тайлбар шүүхэд гаргаагүй.

 

4.    Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.       Н.С нь Б.Х 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тохиролцож, зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд хүүгүй шилжүүлэхээр, зээлийн хугацааны эцэст зээлийг төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулжээ.

4.2.       Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.

4.3.       Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч тал хүлээн авсан эсэхэд маргаагүй.

 

5.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч Б.Хнь нийт 225 хоног зээлийн төлбөр хийх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд үндсэн төлбөр болох 15 сая төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6.    Зээлийн гэрээний 3.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр гэрээнд тусгасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Н.С нь алданги шаардах эрхтэй байна.

 

7.    Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 15,000,000 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны алдангийг нэхэмжилсэн. Зээлийн төлөлт хийх хугацаа болох 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 225 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

 

8.    Хариуцагчийн нийт төлөх алдангийг тооцвол 15,000,000*0,5%*225 хоног=16,875,000 төгрөгийн тооцоо гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үндсэн төлөх төлбөр 15,000,000 төгрөгийн 50 хувиар бодож 7,500,000 төгрөгийг алданги хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангид 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

9. Хариуцагч Б.Х шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хүргүүлж, хариуцагч нь шүүх хуралдааны товыг өөрөө хүлээн авсан боловч тус өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

10. Нэхэмжлэгч Н.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар үндсэн төлбөрийн нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжилсэн алдангийн төлбөрт улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг нэхэмжлэгчээр улсад нөхөн төлүүлж, Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нийт 367,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Х 22,500,000 /Хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Сын 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг нөхөн төлүүлж, хариуцагч Б.Х улсын тэмдэгтийн хураамж 367,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ст олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ