Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/194

 

 

2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр                      Дугаар 2025/ШЦТ/194                                      Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Арсланбаатар,

            Шүүгдэгч *******,

            Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528001270279 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймаг ******* сумын төвд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас эрх чөлөөнд нь халдаж биед тархины зүүн талын хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний алимд цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр найзтайгаа ууж байгаад, ******* зодож, толгой нүдэнд нь гэмтэл учруулсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025  оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд эрчмийн байранд ажиллаж байсан юм. Тухайн үед хамт ажиллаж байсан ******* гэх залуутай Хараа нэртэй 2025 оны 03 дугаар 0.75 литрийн архи хувааж уусан. Тухайн архийг тал орчим болж байхад ******* гэр рүүгээ явсан. Тэр үеэр Ука гэж дууддаг манай нөгөө ангийн залуу над руу залгаад намайг гэх буудалд хүрээд ир гэсэн. Тухайн үед шөнийн 02 цаг өнгөрч байсан. Тухайн үед би үлдсэн тал шил архиа аваад очсон байсан. Тухайн буудал дотор ороод очиход Ука, Шинээ, хоёр эмэгтэй байж байсан. Би ороод тал шилтэй архи авч очоод тойруулаад байж байхад Ука уухгүй гээд байхаар нь би аягыг нь гараараа барьж байгаад ам руу нь тонгойлгосон. Тэгэхэд намайг Шинээ гэх залуу чи яагаад байгаа юм гээд миний зүүн нүд хэсэг рүү цохиод авсан. Тэгээд миний ухаан балартаад явчихсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулж байгаа. Надад ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг Шугшаагийн 5-512 тоот хашааг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн надад 10.000.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. /хавтаст хэргийн 17-19, 23 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би ******* суманд байгаагүй Сэврэй суманд ажил явдалтай байсан юм. ******* суманд ажил хийж байсан. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өглөө видео каллаар нүүр, нүүрээ хараад утсаар ярьтал нүд нь битүү хар, хөх болчихсон хавдсан байсан. Зүүн талын нүд нь бүр нээгдэхгүй байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай нөгөө ангийн зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь хаан ууж идсэн юм чи ажлаа хийж байгаагүй юм уу гэхэд. Ука гэдэг найз нь буудалд дуудаад тэндээ ууцгааж байгаад зодуулсан гэж хэлсэн. Ука буудалд дуудаад нөгөө ангийн гэх хүнээр золдуулсан талаар л хэлсэн. зоогийн газрын зөөгч нь ээж гэсэн дугаар луу нь залгаж хэлсэн байсан. /хавтаст хэргийн 24-26 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 03 дугаар сарын 09-ний өдөр миний дугаар зоогийн газраас над руу залгаад хүүгээ ирээд аваарай согтуу байна. Өөрөө явах чадваргүй байна гэхээр нь би найз ийг аваад ирээч гэж хэлсэн. Тэгсэн , очиж аваад гэрт хүргэж өгсөн байсан. Би гэрт нь хүрээд очиход зүүн нүд нь теннисний бөмбөг шиг хавдаж улайсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхгүй гайгүй байх гээд гэр лүүгээ орсон. Тэгээд гэртээ 3 хоносон. Би тэр хугацаанд хоол унд зөөгөөд байнга эргэж тойрч байсан. Тэгээд 4 дэх хоног дээр манай гэрт ирсэн. Манайд ирээд өвдөөд болдгүй гээд өвчин намдаах эм уугаад байгаад байсан. Би эмнэлэг орж үзүүлье гэхээр үзүүлэхгүй гээд байсан. Манайд тэгээд 03-р сарын 18 хүртэл манайд байсан. Тэгээд нэг олигтой зүгээр болохгүй болохоор чи аймаг явж үзүүл гэхэд маргааш гайгүй болно гэж хэлээд 03 дугаар сарын 21-ны өдөр бүр их өвдөж орилоод ******* сумын эмчийг дуудаж үзүүлсэн. Эмч ирээд үзэхэд юм ярьж чадахгүй байсан. Тэгээд 03 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн эмнэлэгт ирж хэвтсэн. /хавтаст хэргийн 28-30 дахь тал/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: гэрт нь хүргэж өгөөд ирлээ гээд эрчмийн байранд хүрээд ирсэн. Тухайн үед нэг нүдээ тэс цохиулаад шал ухаангүй байж байна гээд ирсэн. Тэгээд би тухайн ажлаа хийгээд үлдсэн. Тэгээд маргааш нь босоод руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь гэртээ байна уу? Гараад ир уулзъя гэж хэлсэн. Тэгээд би Укатай уулзаад гэх буудалд очсон юм. Тэгээд шөнө Ука ыг дуудсан. Тэгээд 03 дугаар сарын 07-ны өдөр Ука Орхон гэх эмэгтэйг манай найз охин гээд дагуулаад ирсэн. Тэгээд 03 дугаар сарын 08-ны өдөр Ука гэх найзаа дуудсан юм. Тэгээд бид нар архи ууж байгаад сууж байгаад Ука хэвтсэн чинь Укагийн ам руу архи цутгаад байсан. Тэгсэн чинь ыг чи зүгээр байгаач гээд татаад өөрийнхөө хажууд татаад суулгахад ыг 2 удаа хөгшилсөн. Тэгэхээр нь л ын толгой хэсэг рүү цохиход чимээгүй зүгээр болчихсон. Тэгээд үсрээд 20-30 минутын дараа ын нүд хэсэг нь хөхөрчихсөн байсан. Өөр зүйл бол мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 60-61 дэх тал/

******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ0725/102 дугаартай дүгнэлтэд: "Э.ын биед тархины зүүн талын хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний алимд цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Э.ын биед учирсан тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимны цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ӨМГ0825/003 дугаартай дүгнэлтэд: Энхтайваны /РД:КГ91102218:/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой.  Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Хохирогч Э. уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн хор уршиг нь түр зуурынх уу? Байнгынх уу гэдэг нь эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэл, гэр бүл нийгэм хамт олны дэмжлэг бүхий орчин, хувь хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна. /хавтаст хэргийн 72-74 дэх тал/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1991 оны 01 дүгээр сарын 27-ны ******* аймгийн ******* суманд ******* 2 дахь хүү болж төрсөн. 1999 онд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд нэг дүгээр ангид элсэн орж 2007 онд 9 дүгээр анги төгсөөд 2007-2009 оны хооронд ******* аймгийн МСҮТ-д сурч гутал, арьсан урлалаар төгссөн. Би арван жилд байхаас л унаж татдаг өвчтэй байсан. Тэгээд МСҮТ төгсөөд хөдөлмөрийн чадвар алдалттай гээд халамж авдаг болсон. Нэлээн хэдэн жил хөдөлмөрийн чадвар алдалттай гэж байгаад 2013, 2014 оноос хойш уул уурхайд ажилсан. Сүүлийн хэдэн жил нүүрс тээврийн жолоочийн ажил хийж байна. Би өмнө нь Гэр бүлийн хамаарал бүхий хүний биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн 11.6.2 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Өөр ямар нэгэн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан зүйл байхгүй. Манай ээж суугаа болсон бас дээрээс нь муухан ярьдаг юм. Дандаа гэрээрээ байдаг. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хавтаст хэргийн 86 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 89  дэх тал/

Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлтэй” гэжээ. /хавтаст хэргийн 94 дэх тал/

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын төвд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас эрх чөлөөнд нь халдаж биед тархины зүүн талын хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний алимд цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19, 23 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, гэрч Б.*******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ0725/102 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ӨМГ0825/003 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 72-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд учирсан дээрх хохирол нь ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ0725/102 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/-ээр хүнд гэмтэл болох нь тогтоогдсон.

            Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

          Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч болох од хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх шүүгдэгч *******ын гарын үсэг бүхий хүсэлт /хавтаст хэргийн 108 дахь тал/-ээр шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр  эвлэрсэн гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж, ялын талаар санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч Э.ын мэдүүлэгт: “...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан. Надад ******* аймгийн Гурван тэс сумын 4 дүгээр баг Шугшаагийн 5-512 тоот хашааг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн надад 10,000,000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 23 дахь тал/ гэх ба шүүгдэгч ******* нь эмчилгээтэй холбоотой зардалд 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг Урт баг Шугшаагийн 5 дугаар гудамж 512 тоотод байрлалтай эзэмшлийн нийт 1500 мкв газраас 750 мкв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн болох нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0126 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, дансны хуулга, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.ын эрүүл мэндэд тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Э. гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  харин мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл  тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын хувьд Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 89  дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч *******ын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчтай тохиролцсон саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.       

 

5. Шүүгдэгч ******* нь хохирогч Э.од гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 5,000,000 /таван сая/ төгрөг төлж, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг Урт баг Шугшаагийн 5 дугаар гудамж 512 тоотод байрлалтай нийт 1,500 м2 газраас 750 мкв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Э. гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ