Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0313

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч******* нарыг оролцуулан Д.Оын нэхэмжлэлтэй, С******* д******* Засаг дарга, С******* д******* ******* з******* б******* албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянагдаж буй Д.Оын нэхэмжлэлтэй, С******* д******* ******* з******* б******* албанд холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг С******* д******* ******* з******* б******* албан даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Учир нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага хэдийнээ хангагдсан бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээ гарсан тул цаашид шүүхээр маргах шаардлагагүй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үр дагаврыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс С******* д******* газар з******* байгуулах албанд холбогдуулж газар эзэмших гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, гэрээ байгуулагдсан тул цааш маргах шаардлагагүй болсон.

Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? Мөн гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх шаардлагатай учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан заасан байдаг. Иймд бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой гэдэг талаараа хүсэлтдээ дурдсан байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: энэ талаар тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оаас С******* д******* ******* з******* б******* албанд холбогдуулан гаргасан, С******* д******* ******* з******* б******* алба газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхий гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг С******* д******* ******* з******* б******* албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******аас уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлт гаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Оаас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******д олгосон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлд ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, татгалзах эрхийг тусгайлан олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн татгалзал нь хууль зөрчөөгүй, түүний эрх хэмжээнд нийцсэн байх тул нэхэмжлэгч Д.Оыг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан болно.

Энэ хэрэгт, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй Н.Баас С******* д******* Засаг дарга, С******* д******* ******* з******* б******* албанд тус тус холбогдуулж, С******* д******* Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Засаг даргад даалгах, Газрын Кадастрын мэдээллийн нэгдсэн санд хууль бусаар халдаж, өөрчлөлт оруулсныг залруулж тухайн нэгж талбарын дугаар бүхий газрыг Н.Бийн нэр дээр бүртгэлд оруулахыг С******* д******* ******* з******* б******* албанд даалгах шаардлага гаргасан.

Шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар гаргасан бие даасан шаардлага гэж үзэж Н.Бийн бие даасан шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба тухайн тохиолдолд нэхэмжлэгч Д.О нь үндсэн нэхэмжлэлээс татгалзсан, уг Шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнээс улбаалан гарсан, Н.Бийн бие даасан шаардлагыг шүүх эдгээр үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Энэ захирамж нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Баас нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргахад саад болохгүйг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оаас С******* д******* ******* з******* б******* албанд холбогдуулан гаргасан, С******* д******* ******* з******* б******* алба газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг С******* д******* ******* з******* б******* албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж 128/2021/0393/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Н.Баас С******* д******* Засаг дарга, С******* д******* ******* з******* б******* албанд тус тус холбогдуулж гаргасан С******* д******* Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Засаг даргад даалгах, Газрын Кадастрын мэдээллийн нэгдсэн санд хууль бусаар халдаж, өөрчлөлт оруулсныг залруулж тухайн нэгж талбарын дугаар бүхий газрыг Н.Бийн нэр дээр бүртгэлд оруулахыг С******* д******* ******* з******* б******* албанд даалгах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН