Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Ш.Баярбилэг,

Нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

Иргэдийн төлөөлөгч: Д.Жамбалдорж,

Хохирогч: Н.Ганбаатар, түүний өмгөөлөгч А.Ундрах

Иргэний нэхэмжлэгч: Н.Болортуяа,

Иргэний хариуцагч: Н.Мөнхцэцэг,

Гэрч П.Алтансүх,

Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Баатардорж /ҮД:1001/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдийн Батхуяг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхөө харуул овогт Цэдэнгийн Ган-Эрдэнэ нарт холбогдох 201625022216 тоот, 3 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 64 дүгээр байр 302 тоотод түр оршин сууж байгаа, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, баруун сэлбийн гудамж 5/5 байр 5 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

     - Октябрийн районы ардын шүүхийн 1985 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр зарлигийн 6-д зааснаар Ч.Батхуягт оногдуулсан хорих ялын дөрөвний нэг болох  6 сарыг өршөөн хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн А, Б-д зааснаар Ч.Батхуягт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 225 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн “б”-д зааснаар 5 жилийн хорих ял, 169 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 2 жил хорих ял, 171 дүгээр зүйлд заснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан Ч.Батхуягт 88 дугаар зүйлийн “б"-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 171 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, 169 дүгээр зүйлийн “б”-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн Б-д заасныг журамлан Ч.Батхуягт оногдуулсан 7 жилийн хорих ял дээр  уг ялд , Октябрийн районы ардын шүүхийн 1985 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын 6 сарыг нэмж нэгтгэн 7 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг багтааж, нийт 8 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1446 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг өршөөж, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан 3 жилийн хорих ялыг хасаж эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг биеэр эдлүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 3 удаагийн ял шийтгэлтэй, УК66010519 дугаарын регистертэй, Боржигон овогт Чимэдийн Батхуяг.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 5 дугаар байр, 66 тоотод оршин суух хаягтай, урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 397 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 2-р зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 982,800 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 322 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан, оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг эдэлсэн тооцсон,  5 удаагийн ял шийтгэлтэй, ХВ81070318 регистрийн дугаартай, Хөхөө харуул овогт Цэдэнгийн Ган-Эрдэнэ.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Батхуяг нь 155,000,000 төгрөгийн үнэлгээтэй ВМW Х6 маркийн автомашиныг худалдан авах санхүүгийн эх үүсвэргүй байсан атлаа хохирогч Н.Ганбаатарт түүний өмчлөлийн улсын дугааргүй, гаалийн бичигтэй ВМW Х6 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2 сарын хугацаанд барагдуулна гэж итгүүлэн хуурч мэхлэн, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр уг автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Наран моторс ХХК-ийн байрнаас авч явж, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бусдад 50,000 ам доллар буюу 78,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд үлдээн, залилан мэхлэж хохирогч Н.Ганбаатарт онц их хэмжээний буюу 155,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн оршин сууж байсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хийл гранд хотхоны 9В байрны D орцны 182 тоот байранд яллагдагч Ц.Ган-Эрдэний биедээ хадгалж авч ирсэн Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,7 грамм бодисоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаартай тогтоолоор “2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 5-66 тоотод байрлах гэртээ 1971 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох метамфетамин гидрохлоридыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан ба тухайн гэмт хэрэгт үйлдэх үедээ олж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,7 грамм бодисыг нуун далдалж өөртөө үлдээн, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 47 дугаар байрны 12 тоот сууцны гадна амбаарт хадгалсан, уг бодисоо 2016 оны  10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хийл гранд хотхоны 9В байрны D орцны 182 тоотод оршин суух яллагдагч Ч.Батхуягт хэрэглүүлэх зорилгоор бусдад шилжүүлж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өмнө нь ял шийтгүүлэхдээ хэрэглэж байсан мансууруулах бодисыг санамсаргүй байдлаар авч үлдсэн байсныг Батхуягийн гэрт авч очиж хэрэглэсэн гэв.

 

Хохирогч Н.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед анх машинаа зарахад Батхуяг надад янз бүрийн объектууд үзүүлж байсан. Түүнээс нь үндэслээд би түүнийг бизнес хийдэг, баталгаатай хүн юм байна гэж ойлгосон. Тухайн үед уг авто машиныг эхнэртээ авч өгнө, хоёр сарын дотор төлнө гэж байсан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Болортуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний машиныг битүүмжилсэн байгаа. Иймд битүүмжлэлийг чөлөөлж өгнө үү. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

 

Иргэний хариуцагч Н.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Батхуягтай гэрээ хийгээгүй. Манай нөхөр надад хэлэхдээ машины ченж дүүд маань мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд авто машин барьцаанд тавих талаар хэлсэн. Гэтэл тухайн авто машин улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй байсан болохоор барьцааны гэрээ хийгдэх боломжгүй гэсэн. Тэгээд Алтансүхэд барьцааны гэрээ хийх боломжгүй талаар хэлсэн. Учир нь надад өгсөн бичиг дээр Алтансүхийн нэр байсан. Тэгээд би Наран моторс ХХК дээр очоод энэ машиныг барьцаанд авч байна гэхэд тиймээ энэ машиныг манайхаас худалдаж авсан гэсэн. Тэгээд би зээлийн гэрээ хийж мөнгө шилжүүлж өгсөн. Маргааш нь би Авто тээврийн газар очиж уулзахад таны өмчлөлд өнөөдөр ч шилжүүлж болно гэж байсан. Түүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрөхөд тухайн авто машиныг огт хөдөлгөөгүй. 3 сарын дараа Алтансүх рүү утсаар ярихад утсаа аваагүй. Тэгээд зар тавиад тухайн авто машиныг зарсан. Би тэр авто машиныг ашиг олох зорилгоор зараагүй, хүүгээ тооцоод зарсан. 9 сар зогсоолд байрлуулахад зогсоолын төлбөр өндөр гарсан байсан.  Тэгээд би 85,000 ам.доллараар Болортуяад зарсан. Тухай үед зарахдаа Болортуяа бид хоёр Наран моторс ХХК руу очсон. Гэтэл Наран моторс ХХК-ийн зүгээс одоо энэ хүнд чинь шилжүүлж өгөхгүй гэсэн болохоор Авто тээврийн газар очоод өөрийн нэр дээр шилжүүлсэн гэв.

 

 Гэрч П.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Анх Батхуяг гэдэг хүн Наран моторс ХХК-наас худалдаж авсан гэсэн. Тэгээд Соёмбо тэр машиныг манай зогсоолд тавиад 7 хоногийн дараа барьцаалах хэрэгтэй байна гэсэн. Би тэр авто машиныг очиж үзээд барьцаалах боломжтой юм байна гэсэн. Бичиг баримтыг нь яах вэ гэхэд эзэн нь ирээд шилжүүлээд өгнө гэсэн. Маргааш нь бичиг баримтаа авч ирээд машиндаа хийсэн байсан. Тухайн үед Батхуягийг би өөрийнх нь нэрээр мэддэггүй, Гандан бор гэдэг нэрээр нь мэддэг байсан. Батхуяг гэдэг хүн нь хаана байгаа юм бэ, улсын дугаар авна гэж байна гэхэд улсын дугаар авах юм бол зарах гэж байгаа машин учраас үнэ нь буурна. Тийм болохоор Наран моторс ХХК дээр очоод шилжүүлээд өгье гэсэн. Тэгээд Наран моторс ХХК дээр очиход албан бичгийг шилжүүлж бичиг хийж өгсөн гэв.

 

Мөн хавтаст хэргээс :  

           

Мөрдөн байцаалтад гэрч П.Алтансүхийн мэдүүлсэн:

“ ... Хамгийн анх энэ автомашиныг Соёмбо унаж авч ирж тавихад Батхуяг хамт ирж байсан. Машиныг барьцаанд тавихаар Цэгмид гэж хүнтэй ярьсны дараа Соёмбоо, Батхуяг ирж байсан. Соёмбо энэ машиныг барьцаанд тавих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин барьцаалдаг Цэгмид гэх хүнтэй ярьж хэлэхэд Цэгмид ирж үзээд барьцаанд авахаар болсон. Тэгээд би хүн ирж үзээд барьцаанд авахаар боллоо гэж Соёмбоо руу ярьсан чинь Соёмбоо, Батхуяг хоёр над дээр хүрч ирсэн ба Батхуяг нь 70 000 ам.долларт тавьчихмаар байна гэсэн. Тэгээд би энэ тухай Цэгмид рүү ярьж хэлэхэд 50 000 ам долларт л авна гэсэн. Тэгээд хэзээ авах боломжтой байна гэсэн чинь Цэгмид нь одоо орой болчихсон юм чинь маргааш больё гэж хэлсэн. Ингээд Соёмбоо нь би маргааш эхнэр хүүхдээ аваад Солонгос явах гэж байгаа учраас та наад машинаа барьцаанд тавиад мөнгийг нь Батхуягт өгчихөөрэй гэж хэлээд явсан. Маргааш нь уг машиныг 50 000 ам долларт барьцаанд тавиад мөнгийг нь Батхуягт өгсөн юм … гэх” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Соёмбын мэдүүлсэн:

“… Миний бие Чимэдийн Батхуягийг 2012 оноос хойш зүс мэддэг бөгөөд хааяа нэг таархаараа мэндийн зөрүүтэй байдаг. Намайг машин зардаг байхад таньдаг байсан ба намайг машин тэрэг зардаг гэдгийг мэддэг юм. Тэгээд 2013 оны 06-07 сарын үед байх Батхуяг ах над руу яриад “надад шинэ ВМWХ-6 маркийн машин байна, үүнийг авах хүн байна уу, мэдэж байгаарай” гэсэн юм. Тэгэхээр нь хэд хоногоос ярилцаж байгаад машиныг нь очиж үзэхэд “улсын дугааргүй, гаалийн бичигтэй, суудлууд нь гялгар ууттайгаа улаан өнгийн ВМWХ-6 маркийн машин байсан юм. Тэгээд тухайн үедээ үзчихээд хүмүүсээс асууж байгаад эргээд хариу хэлнээ гээд явсан юм. Тэгтэл хэд хоногоос дахин над руу яриад “би ямар машин барьж чадах биш, чи энэ машиныг унаад Алтансүхийн зогсоол дээр аваачаад тавиад өгөөч, зарах хэрэгтэй байна” гэхээр нь би машиныг нь очиж унаад Алтансүхийн зогсоол дээр аваачиж тавьсан юм. Алтансүхийг Батхуяг ах бид хоёр угаасаа таньдаг юм. Учир нь Хангай зочид буудлын хажууд машины зогсоолтой машин зардаг болохоор таньдаг юм. Тэгээд тухайн үед машиныг нь аваачиж тавьчихаад Алтансүхэд түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд явсан юм. Тэгсэн чинь Батхуяг ах дахин залгаад Алтансүхийн зогсоол дээр хүрээд ир гэхээр нь очиж уулзахад Батхуяг ах надад “энэ машин зарагдахгүй юм байна, яаралтай мөнгөний хэрэгцээ гараад байна, түр барьцаанд тавьчихмаар байна” гэж хэлсэн юм. Тэгээд Алтансүхэд энэ талаар хэлэхэд надад нэг таньдаг хүн байгаа, утсаар асуугаад өгье гээд нэг хүнтэй утсаар ярьсан юм. Тэгээд ярьж байгаад “энэ хүн машиныг чинь маргааш ирж үзэхээр боллоо” гэж хэлсэн юм. Тэгээд салцгаачихаад би маргааш нь өөрийн эхнэр, хүүхдүүдээ аваад БНСУ-руу явчихсан юм. Тэгээд БНСУ-д 20 хоног орчим болчихоод Монгол Улсад ирээд, Алтансүхтэй уулзсан чинь “нөгөө машиныг чинь Цэгмид гэдэг хүнд 50 000 ам долларт барьцаалаад, мөнгийг нь аваад Батхуягт өгчихсөн шүү” гэж хэлж байсан юм. Тэгээд түүнээс хойш 2-3 сарын хугацааны дараа байх Алтансүхтэй дахин таарахад “нөгөө машиныг чинь Цэгмид зарлаа гэж байна лээ, Батхуяг чинь авсан мөнгөө өгөхгүй байгаа юм шиг байна лээ, тэгэхээр нь ах нь Цэгмид, Батхуяг нарыг хооронд нь холбоод өгчихсөн шүү” гэж хэлэхээр нь өөрсдөө учраа олох байлгүй дээ, нэг нэгнийгээ таних юм чинь” гэж ярилцаад салцгаасан юм …” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэгмидийн мэдүүлсэн:

  “… 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Алтансүх над руу яриад “манай найз гадагшаа эмчилгээнд явчихсан, араас нь мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна, нэг Нарангаас худалдан авсан машин барьцаалаад 50 000 ам доллар зээлэх хэрэгтэй байна, машин манай зогсоол дээр байна, ирээд үзээч” гэсэн юм. Тэгэхээр нь явж очоод тэр машиныг нь үзэхэд улаан өнгийн ВМWХ-6 маркын машин байсан ба улсын дугааргүй, нарангийн нэр дээр орж ирсэн гаалийн бичигтэй, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гарсан Алтансүхийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн Нарангаас гаргасан бичиг байсан юм. Тэр машиныг үзээд мөнгө зээлхээр болсон юм. ... Тэгээд Нарангийн гадна уулзахад манай эхнэр мөнгөө бэлнээр Алтансүхэд өгсөн юм. Тэр үед манай машины хажуухан талд саарал өнгийн суудлын бенз маркийн машин дотор Гандан бор хочтой Батхуяг болон өөр нэг жолооч нь гэх залуу жолооны ард сууж байсан юм. Тэгэхээр нь би зүс таньдаг учраас мэнд мэдчихээд яваад өгсөн. Тэгээд манай эхнэр ч гэсэн удалгүй явсан ба харин Батхуяг, Алтансүх нар нь тэнд үлдсэн юм …” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Булганы өгсөн:

“... 2016 оны 6-7 дугаар сарын үед би Батхуягаас мөнгөө нэхэхэд надад мөнгөний оронд ийм юм өгчихье гээд янз бүрийн газар, объект, гурилын үйлдвэр энэ тэр үзүүлээд байсан. Ингэж явахад зарим нэг объектыг  нь үзэхээр Ганбаатар надтай хамт явж байгаад Батхуягтай танилцсан. ... Ганбаатар Батхуяг бид хоёрын хооронд юу болоод байгаа талаар мэдэж байсан хэрнээ машинаа Батхуягт зарчих уу гэхээр нь би өөрөө мэд, ямар ч байсан эхэндээ машины мөнгө өгч байсан, одоо сүүлийн машины мөнгийг өгөхгүй удаагаад байна гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар өөрөө шийдээд Батхуягт машинаа зарсан. Ганбаатар ах бид хоёрт Батхуяг нь олон объект, үйлдвэр, газар үзүүлсэн болохоор боломжийн мөнгөтэй, бизнес эрхэлдэг хүн байна гэж итгээд л Ганбаатар ах машинаа өгчихсөн байх гэж бодож байна ...” /1 дүгээр хавтаст хэргийн 91-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Хишигжаргалын өгсөн:

“... 2016 оны 09 дүгээр сарын эхээр байх миний танил Ч.Батхуяг над руу яриад “Сүхбаатар дүүрэг дээр нэг хүнд өртэй байгаа юм, тэр асуудалд эрүүгийн хэрэг үүсэх гээд байна, боломж байвал миний өрийг дарж өгч тус болооч” гэж надад хандахсан. ... Тэгээд Ганбаатар гэдэг хүн уулзсан бөгөөд уулзахдаа “Батхуяг надаас өөрийн чинь өрийг төлөөд өгөөч гээд байна,өөрөө өвчтэй зовлонтой байгаа юм байна гэж хэлсэн юм. Тухайн үед тэр залууд Нүхт, Бэлхэд байх хаус өгөх талаар болон мөнгийг чиь 2016 оны 10 сардаа багтаагаад өгнө гэдэг талаар санал тавьсан юм. ... Нүхтэд байгаа хаус бол минийх, Бэлхэд байгаа дутуу баригдсан хаусууд нь Батхуягийн өөрийнх нь байгаа юм ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-р хуудас/

 

Мөрдөн байцаалтал гэрч Б.Батсуурийн өгсөн:

          “... Ганбаатар 2013 оноос хойш би ВМWХ-6 маркийн машин Гандан бор гэдэг нөхөрт зарчихсан юм. Тэгтэл миний машины мөнгийг өгөхгүй, намайг хулхидаад яваад байна гэж яриад байдаг болсон. Тэр хүн нь одоо болтол мөнгийг нь өгөөгүй учраас цагдаад өргөдөл өгсөн чинь Гандан бор нь залгаад заналхийлээд байна гэж байсан. Ганбаатар уг машинаа 150 сая төгрөгөөр бодож зарсан бөгөөд тэр мөнгөнөөс нь нэг ч төгрөг өгөөгүй гэсэн. Машин авснаасаа хойш худлаа яриад аргацаагаад яваад байгаа гэсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганчимэгийн өгсөн:

“... Манай гэрийн хойд талын амбаар манай аавын амбаар юм. Одоо Ган-Эрдэнэ ахын нохой хааяа тэнд байдаг юм. Ган-Эрдэнэ нь манайхаар байнга ирдрэг  ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 155-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч А.Батбаярын өгсөн:

“... Ирүүлсэн шээснээс шинжилгээний дээж авч аргачлалын дагуу шинжилгээ хийхэд Ч.Батхуяг, Ц.Ган-Эрдэнэ гэж хаягласан шээсэнд метамфетамины агууламж илэрсэн. Энэ нь сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд хамаарна. Ямар байдлаар хэрэглэсэн эсэхийг бид нар тогтоох боломжгүй ...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 117-р хуудас/

“... МЕТ гэдэг нь метамфетамин, АМР гэдэг нь Амфетамин гэдэг үгийн тестер дээрхи товчлол байна. Энэ 2 бодис нь нэг төрлийн үндсэн найрлагатай боловч химийн  томъёогоороо өөр байна. Метамфетамин нь амфетамины бүлэгт хамаарна. Олон улсад метамфетаминыг МАМР гэж товчилдог ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 158-р хуудас/

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9170 дугаартай:

            1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Ногоон өнгийн хуванцар тагтай дотроо шингэнтэй хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, шилний хэлтэрхийнүүд, цагаан өнгийн хуванцар гуурс, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /m-thamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 122-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 9223 дугаартай:

            1. Шинжилгээнд ирүүлсэн 2 шээс шинжилгээнд тэнцэнэ.

            2. “Ч.Батхуяг 2016.10.22”, “Ц.Ган-Эрдэнэ 2016.10.22” гэж хаягласан 2 шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн.

            3. Метамфетамин /МАМР/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-р хуудас/,

 

              Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1135 дугаартай:

            1. Ч.Батхуяг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.  

            2. Ч.Батхуяг нь сэтгэцэд удамшлын болон олдмол эмгэггүй байна.

            3. Ч.Батхуягийн сэтгэцэд хэрэг үйлдэгдэх явцад болон хэрэг үйлдсэнээс болж ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.  

            4. Ч.Батхуяг нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан байна.

            5. Ч.Батхуяг нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 137-138-р хуудас/

 

              Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1134 дугаартай:

            1. Ц.Ган-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 

            2. Ц.Ган-Эрдэнэ нь сэтгэцийн удамшлын болон олдмол эмгэггүй байна.

            3. Ц.Ган-Эрдэнийн сэтгэцэд хэрэг үйлдэгдэх явцад болон хэрэг үйлдсэнээс болж ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. 

            4. Ц.Ган-Эрдэнэ нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан байна.

            5. Ц.Ган-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 140-141-р хуудас/

 

            - Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

            - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 50-55-р хуудас/

            - Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 56-р хуудас/

            -  Н.Мөнхцэцэг, П.Алтансүх нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 82-р хуудас/

            - Н.Мөнхцэцэгээс П.Алтансүх нь 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 50,000 ам доллар авсан гэх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 83-р хуудас/

            - Наран моторс ХХК-ийн Авто тээврийн газарт хандсан албан бичгийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 84-р хуудас/

            - Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 86-88-р хуудас/

            - Автомашин худалдах худалдан авах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 88-р хуудас/

            - Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 119-р хуудас

            - Наран моторс ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 222 тоот албан бичиг, бараа хүлээлцсэн актын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 39-42-р хуудас/

            - WBAFG21060L954554 аралын дугаартай BMW Х-6 маркын автомашины дэлгэрэнгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 44-49-р хуудас/

            - Монгол банкны 2013 оны 8 дугаар сарын АНУ-ын долларын ханшийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 235-р хуудас/

            - Монгол банкны 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн АНУ-ын долларын ханшийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 51-р хуудас/

            - Ч.Батхуягийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай баримт /2 дугаар хавтаст хэргийн 213-р хуудас/

 

            - Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-21-р хуудас/

            - Мансууруулах, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22-24, 31-34-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-29-р хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35, 47-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 154-р хуудас/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 36-46-р хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 49-р хуудас/

- Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 59-р хуудас/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 150-153-р хуудас/

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоол бүхий 201301000350 тоот хэргээс хуулбарласан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Ган-Эрдэнийг сэжигтнээр тооцох тогтоол, Ц.Ган-Эрдэнийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолууд, шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магаллал /2 дугаар хавтаст хэргийн 176-201-р хуудас/

- Ц.Ган-Эрдэний суллагдсан талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 203-р хуудас/

- Ц.Ган-Эрдэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай баримт /2 дугаар хавтаст хэргийн 214-р хуудас/ зэрэг болон,

 

шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганчимэгийн өгсөн:

“... Манай ах Ц.Ган-Эрдэнэ нь 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдөр айлын 4 дэх хүү болж мэндэлсэн бөгөөд дээрээ 2 ах, 1 эгчтэй, би хамгийн бага нь юм. Ган-Эрдэнэ гэрээрээ хүмүүжсэн, багаасаа ах эгч нартайгаа хамт байдаг байсан. 1996 онд 8 дугаар анги төгссөнөөсөө хойш сургуульд сураагүй.  ... Зан байдлын хувьд их тусархуу, даруу төлөв зантай, сайхан сэтгэлтэй, эгч ах нараа бүгдийг нь халамжилж хооронд нь холбож өгдөг, өөрийн төрөл саднаа байнга хайхарч санаа тавьж, боломж бололцоогоороо тусалхыг хичээдэг сайн хүн байгаа юм ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цацралтгэрэлийн өгсөн:

“... Минийн хувьд хойд эцэг бөгөөд миний ээжтэй 2002 онд анх танилцаж хамтран амьдрах болсон. Манай аав ээж хоёрын дундаас 2 хүүхэд гарсан бөгөөд том нь 5 настай, бага нь 1 нас 8 сартай. ... тогтсон ажилгүй, дандаа хувиараа ажил хийдэг бөгөөд би ямар ажил хийдэг талаар мэдэхгүй. ... зан байдлын хувьд их тайван даруу төлөв зантай, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, дүү бид нарт маш их хайртай хүн байгаа юм. Ерөнхийдөө хүнд их тусархуу, цайлган гэнэн зантай, даруу төлөв томоотой хүн бөгөөд найз нөхөд дундаа нэр хүнд сайтай ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-р хуудас/

          - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 137-р хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 215-р хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 54-р хуудас/,

        - Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 57-58-р хуудас/,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 397 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 61-62-р хуудас/,

- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолын хуудбар /2 дугаар хавтаст хэргийн 64-65-р хуудас/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 67-69-р хуудас/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 76-84-р хуудас/

- Ц.Ган-Эрдэнийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 86-89-р хуудас/

- Ц.Ган-Эрдэний хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 90-93-р хуудас/

- Ц.Ган-Эрдэнийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 126-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

          Шүүгдэгч Ч.Батхуяг нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өвчний учир нас барсан болох нь /3-р хх-н 58/ тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ нь сэтгэцэд нөлөөлөх бодис болох метамфетамин гидрохлоридыг олж авч, хадгалахдаа “борлуулах зорилго”-той байсан буюу борлуулсан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, бусдад хэрэглүүлсэн гэх үйлдлийг борлуулах зорилготой буюу борлуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Харин шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ нь Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,7 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан болох нь: 

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийн “2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өмнө нь ял шийтгүүлэхдээ хэрэглэж байсан мансууруулах бодисыг санамсаргүй байдлаар авч үлдсэн байсныг Батхуягийн гэрт авч очиж хэрэглэсэн” гэх мэдүүлэг, 

            мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Батхуягын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд тэр гаргаж ирсэн зүйлээ энэ нөгөө мөсийг хэрэглэдэг багаж гэж хэлээд намайг тат гэсэн...би тэр зүйлийг нь 2 удаа сороод уушиглаагүй, буцаагаад гаргасан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 168-171-р хуудас/,  

           мөрдөн байцаалтад шинжээч А.Батбаярын өгсөн: 

“... Ирүүлсэн шээснээс шинжилгээний дээж авч аргачлалын дагуу шинжилгээ хийхэд Ч.Батхуяг, Ц.Ган-Эрдэнэ гэж хаягласан шээсэнд метамфетамины агууламж илэрсэн. Энэ нь сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд хамаарна. Ямар байдлаар хэрэглэсэн эсэхийг бид нар тогтоох боломжгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117-р хуудас/,

            “... МЕТ гэдэг нь метамфетамин, АМР гэдэг нь Амфетамин гэдэг үгийн тестер дээрхи товчлол байна. Энэ 2 бодис нь нэг төрлийн үндсэн найрлагатай боловч химийн  томъёогоороо өөр байна. Метамфетамин нь амфетамины бүлэгт хамаарна. Олон улсад метамфетаминыг МАМР гэж товчилдог ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 158-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9170 дугаартай:

            1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Ногоон өнгийн хуванцар тагтай дотроо шингэнтэй хуванцар сав, шилэн гаанс мэт зүйл, шилний хэлтэрхийнүүд, цагаан өнгийн хуванцар гуурс, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /m-thamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 122-р хуудас/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мансууруулах, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Мөн шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 322 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан, оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг эдэлсэн тооцсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтай байдал нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэхь хэсэгт хамрагдаж байх тул ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн AE3948914, AB2441346, AG0198796, AC7834018, AC9388046, AG9199528, AA1971368, AD3211967, AH4130234, AA5612540, AA0630064, AD2525306, AD0752715, AC1198727, AH4920390, AE2068751, AD7958798, AH3051468, AD0207394, AD1674009, AB8838817, AA2955903, AD9717805, AZ2054245, AA0311360, AD6320640, AD0283693, AD9810581, AD2270217, AC5940685, AZ6543282, AZ1123803, AC3814396, AH9369036, AZ5367688, AB9297134, AD7682233, AA8227808, AD2524193, AZ4306231, AH5192389, AZ3530522, AD6798144, AH1655596, AA2257669, AA3885879, AD3133864, AD3873056, AH9022157, AF7965259, AA4539136, AD9261359, AH8954271, AZ1398105, AD9972651 гэсэн серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 55 ширхэг,

AD2053636, AK4602655, AA8524544, AE4651366, PS5133290, AJ2336577, AJ2769417, AJ9336635, AH1266969, AF0686718, AJ1754702, AJ7111448 гэсэн серийн дугаартай 10,000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, нийт 1,220,000 төгрөгийг хохирогч Н.Ганбаатарт олгож,

ногоон өнгийн тагтай хуванцар 1 ширхэг, шилэн гаанс 1 ширхэг, шилний хэлтэрхийнүүд, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, гялгар уутанд хийсэн 0.7 грамм цагаан өнгийн талстлаг бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Болортуяа нь WBAFG21060L954554 аралын дугаартай BMW Х-6 маркын автомашиныг иргэний хариуцагч Н.Мөнхцэцэгээс 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 85,000 ам доллараар худалдан авсан болох нь  “Автомашин худалдах худалдан авах гэрээ”-р /1-р хх-н 88/ нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй тул WBAFG21060L954554 аралын дугаартай BMW Х-6 маркын маркийн 67-63 УНИ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Батхуягт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийг  6 /зургаа/  сарын хугацаагаар баривчлах  ял шийтгэсүгэй.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Ц.Ган-Эрдэнэд оногдуулсан  6 /зургаа/  сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Н.Болортуяаг иргэний нэхэмжлэгчээр, Н.Мөнхцэцэгийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д зааснаар хохирогч Н.Ганбаатар нь энэ гэмт хэргийн улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн тагтай хуванцар 1 ширхэг, шилэн гаанч 1 ширхэг, шилний хэлтэрхийнүүд, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, гялгар уутанд хийсэн 0.7 грамм цагаан өнгийн талстлаг бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

AE3948914, AB2441346, AG0198796, AC7834018, AC9388046, AG9199528, AA1971368, AD3211967, AH4130234, AA5612540, AA0630064, AD2525306, AD0752715, AC1198727, AH4920390, AE2068751, AD7958798, AH3051468, AD0207394, AD1674009, AB8838817, AA2955903, AD9717805, AZ2054245, AA0311360, AD6320640, AD0283693, AD9810581, AD2270217, AC5940685, AZ6543282, AZ1123803, AC3814396, AH9369036, AZ5367688, AB9297134, AD7682233, AA8227808, AD2524193, AZ4306231, AH5192389, AZ3530522, AD6798144, AH1655596, AA2257669, AA3885879, AD3133864, AD3873056, AH9022157, AF7965259, AA4539136, AD9261359, AH8954271, AZ1398105, AD9972651 гэсэн серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт 55 ширхэг,

AD2053636, AK4602655, AA8524544, AE4651366, PS5133290, AJ2336577, AJ2769417, AJ9336635, AH1266969, AF0686718, AJ1754702, AJ7111448 гэсэн серийн дугаартай 10,000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, нийт 1,220,000 төгрөгийг хохирогч Н.Ганбаатарт олгосугай.

 

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ган-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг тус тус 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг огтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

13. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ган-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                         Ч.ОТГОНБАЯР